5-р сарын 28
9 цаг 35 минут

О.Дашбалбар: Би эгэл хүн

Биеэрээ ч, сэтгэлээрээ ч эгэл хүн!
Уйлахад нулимс арчдаг гараас минь үнэтэй алчуур үгүй,
Уухад үргэлж зэмлэдэг нөхдөөс минь илүү ухаантан үгүй,
Унтахад толгой илбэдэг ээжээс минь илүү ачтан үгүй,

Би-эгэл хүн!

Олон намрын бороонд шавшуулж явахдаа
Орчлон дэлхийн аугаа сайханд дурласан,
Оройтсон сартай цуг хээр хоноглохдоо
Онгон тал дээр хот босохыг зүүдэлсэн.

Би-эгэл хүн! Аян замд явах сайхан ч, эргэж, ирэх бүр сайхан,
Амраг бүсгүйдээ магтуулах сайхан ч, зэмлүүлэх бүр сайхан.
Аливаад хянуур болгоомжтой улс намайг хурц зантай гэлцдэг ч
Алганы хонхорт үл тогтох бөөрөнхий байхыг хүсээгүй!

Би-эгэл хүн!

Халамцуу ирчихээд агсан тавьж нехдедее тунирхаагүй
Хавийн улсыг түйвээж, охидыг айлгаагүй,
Хааяа хэтрүүлсэн бол өөрөө л шаналж
Хашгичиж зовоодоггүй гэргийдээ баярласан!

Би-эгэл хүн!

Харыг хар, цагааныг цагаанаар нь хэлж
Хан хорвоод нөхөр, дайсан байдгийг ялгана,
Нөхөдтэйгээ ууна ч, дуулна ч...
Нөмөр болсон гэртээ наргина ч, жаргана ч...
Би-эгэл хүн!

Амьдрал минь уртхан тууж шиг ч бай,
Аль эсхүл богинохон шүлэг шиг ч бай,
Уншиж дуусахад хувь заяа минь
Уйтгар төрүүлэхгүйг мэдэж байна.

Би-эгэл хүн!

Малчны цагаан гэрээс орчлонгийн зах руу гишгэсэн юм.
Монгол нутгийн нар эгэл цусанд минь халуун дөлтэйгээ бий!
Талх идэж, шүлгээ бичдэг би,
Тасарсан навчийг алган дээрээ энхрийлдэг би!
Амь нас, сүр сүлд минь энэ навчинд шингэсэн юм шиг
Амьсгал даран ширтдэг би!

Би-эгэл хүн!

Та нараас мөнгө зээлж, маргааш нь буцааж өгдөг,
Та нартай адил аливаад шаналж, өвөр хоосон, халаас дүүрэн явдаг.
Хуралд сууж, сонинд магтуулж, болчимгүй жаал шиг аашлан аавдаа загнуулж,
Хүүхэд шиг агшин зуур гомдоод, дорхноо мартдаг!...
Болох болохгүй хэрэгт өөрийгөө өмгөөлөн, хэцүү үг хэлчихээд,
Сүүлд нь амаа барьдаг!

Би-эгэл хүн!

Чанх дээрээс ивээдэг нарыг шүтэж
Чадал, ухаан хоёроороо амьдарч явна.
Олноос илүү ч үгүй дутуу ч үгүй
Орчлонгийн баяр жаргалыг эдэлж явна.
Унтаж байгаа хүүгээ энхрийлэн үнссээр сэрээчихээд
Уйлахад нь аргадах гэж хүзүүн дээрээ суулган шогшдог би,
Ход ход инээх дуу зүрхэнд минь баярын хонх дэлдэж
Хонгор сэтгэлт гэргий минь ''алдчихваа" гэж сануулдаг.
Яг энэ агшинд шүлэг бичих санаа тархинд од шиг харваж
Яруу найрагч болдог би!
Яаран үзгээ шүүрээд, ширээний ард суудаг.
Цагаан цаас тал шиг, би үр цацаж яваа тариачин шиг.
Цаглашгүй жаргал сэтгэлийн хөндийд найрал хөгжим эгшиглүүлэхэд
Би-яруу найрагч
Цасан будрахад сэтгэл хенгерч, енийг мөрееддөг би,
Цаг мөч, шувуудын далавч шиг дэрэвсээр тэнгэрийн гүнд уусахад
Шүлгээн би та нарын гар дээр бүлээн талх шиг тавьдаг,
Шүүдэр цуглуулж, цай чанаж өгснөөс дутуугүй баярладаг!

Сэтгэлд минь салхи шуурга хуйлран, хүйтэн салхитай едер шиг хямрахад
Сэтгэлд минь шар навчис хийсэн, нулимс минь бембөрөн байхад
Хүний месее би эцэг шигээ дээдэлж явсан,
Хүч хүрэхгүй бол сэтгэлдээ шаналж
Хүмүүс та нарт яаж шүү туслая даа гэхээс алаг зүрх минь тогтож ядсан!...

Хаа нэгтээ болж буй дайны цуурай дэлхийд тархахдаа
Хадаас адил зүрхэнд минь шигдэж зовоодог байсан.
Олон үгтэй гэж хэн нэг нь намайг зэмлэг,
Орчлон ертөнц шархтайгаа зүрхэнд минь багтдаг шүү!
Галт тэргэнд суугаад хол явахдаа би,
Гар даллан үлдсэн хүмүүсийг сэтгэлдээ тээж явдаг.
Газар дэлхий дээр азаар төрсөндее баярладаг
Газар минь надад дандаа хуримын ширээ шиг санагдаагүй ч
Галын дэргэд үлгэр сонсож суухдаа диваажингийн жаргалыг мэдэрдэг би!
Үдшийн гуниг, өглөөний баяраа хуваалцаж явсан болохоор
Үнэндээ хүмүүс минь та нарт л итгэж, та нарт л сөгднем...
Өнөөдөр та нарыгаа би өргөн хорвоотой цуг тэвэрье,
Өмнө чинь нарны гэрлээр шаглаж, тэнгэрийн цэнхрээр эмжсэн дууны баглаа тавья!
Эмэгтэйчүүлд нь цэцгийн дээжис солонгоор ороож баръя,
Эрчүүлтэй нь хундага тулгаж, оддын туяаг тэнгэрээр амтлан ууя!

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122ы   • 5 сарын 29. 8 цаг 05 минут

тоодгдох гээд тоогдоогүй хүн Торгон мэдрэмж утгын чимгийг умартан Бурханы оронд одогсдоос хөнөөл нэхэх

103.57.93.158Зочин   • 5 сарын 29. 1 цаг 55 минут

Орон гаран утгатай шүлэг бичдэг, шизофрини өвчтэй хүний бүх л шинжийг агуулсан нэгэн байж билээ энэ Дашбалбар. Одоо харахад уншчихаар олигтой бүтээл байхгүй л хүн юм байна

202.72.245.122б   • 5 сарын 28. 14 цаг 06 минут

Нийгмийн эвгүй үед амьдарч байсан, Эвтэй байх гээд яахав Тэсэж Эвлэрсээр Нийгэм Сүйрч байна.

202.126.88.144Үнэн түүх   • 5 сарын 28. 11 цаг 07 минут

Эгэл мэгэл нь ч юу юм бээхарин эвгүй хүн бол байсан шүү . Нэг их сайн хүн байгаагүйг нийт Монголчууд мэддэг учраас одоо нэг их олон хүн дурсаад сайнаар хэлээд байдаггүй юм .

66.181.187.10Зочин   • 5 сарын 28. 10 цаг 30 минут

Yag l tani shg udirdagch odo heregte bnda

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд8 минут 7 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл32 минут 20 секундын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 12 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 22 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ1 цаг 42 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой ЦАГДАА1 цаг 52 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 7 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 22 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.