2019 оны 5-р сарын 28
10 цаг 05 минут

Зургаа хүртэлх насны 31 мянган хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ

Шүд, амны хөндийг эрүүлжүүлэх эмчилгээний өртөг өндөр, эмчилгээний цаг хугацаа урт учир шүдний эрүүлжүүлэлт хангалтгүй байх үндсэн шалтгаан болдог. Судалгаагаар нэг хүүхдийн 6-8 шүдийг бүрэн эрүүлжүүлэхэд дунджаар улсын эмнэлэгт 144 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 240 мянган төгрөг зарцуулж, 8-24 удаа эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байдаг аж.

Сүүлийн жилүүдэд хүүхдүүдийн дунд шүд, амны хөндийн өвчлөлийн тархалт хүрээ нэмэгдсээр байна. Тиймээс 2-12 хүртэлх настай хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар буюу үнэгүй үзүүлэх шийдвэр эцэг эхчүүдийн дунд хүлээлт ихтэй байсан юм.

Тэгвэл, хүлээлт үүсгээд байсан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүд шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээгээ үзүүлж эхэлсэн.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "199 хувийн эмнэлэг шалгаруулалтад тэнцэж одоогоор 154 эмнэлэг хөтөлбөрийн хүрээнд тогтвортой үйл ажиллагаа явуулж 2-6 насны хүүхдүүдэд үйлчилж байна. Одоогийн байдлаар 31.6 мянган хүүхэд шүдээ эмчлүүлсэн. Эмнэлэгт хандсан 31 мянган хүүхдийн 1700 нь шүдний ямар нэгэн өвчлөлгүй гэж тогтоогдсон" гэв.

Нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм.

Хөтөлбөрийн хүрээнд, нэг хүүхэд нэг л удаа үзүүлж, үйлчилгээ авах боломжтой. Тухайн хүүхдийн шүдний өвчлөлөөс хамаараад урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авах зэрэг шаардлагатай бүх тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх юм байна. Тодруулбал, Хэрэв тухайн хүүхдийн шүд ямар ч өвчлөлгүй эрүүл бол түрхлэг түрхээд зөвлөгөө өгөөд буцаана. Нэг хүүхдийн шүд эрүүл 60 төгрөгт хүрэхгүй үйлчилгээ авч байхад өөр нэг хүүхдийн шүд маш их өвчлөлтэй, олон шүд цооролтой  шаардлагатай авах тусламж үйлчилгээ нь 60 мянган төгрөгөөс давсан байдаг. Тэгэхээр энэ мөнгө ийм байдлаар нөхөгдөөд явна гэсэн үг юм байна.

Т.Гэрэл

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.179.57Zochin   • 5 сарын 28. 12 цаг 19 минут

Za ene hetelber hediigeer mOngoliin huuhduudiin shudnii evchleliig bagasgahad huvi nemertei ch haldvar hamgaalal ene emnelguuded yamar baigaa ny bas ergelzeetei. Heden jiliin daraa baahan B,C virus taraasan baival hen hariutslaga huleeh yum,ter ny todorhoigyu, bas ene surye evchin shig tarhah bii dee

203.91.118.247зочин   • 5 сарын 28. 12 цаг 10 минут

зарим эмнэлэгүүд санхүүжилт нь ороогүй гээд үзлэгээ хийхгүй байна шүү дээ

103.9.90.98goridolgo teegch   • 5 сарын 28. 11 цаг 13 минут

govisumber ruu bag ilgeegeech said aa

202.179.25.214яаралтай   • 5 сарын 28. 10 цаг 13 минут

санхүүжилтаа яаралтай хий л дээ Сарангэрэл сайд аа

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.