5-р сарын 27
17 цаг 09 минут

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Цаг агаарын тааламжтай байдлыг ашиглан тариалалтаа шуурхайлъя

Энэ онд улсын хэмжээгээр нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм. Одоогоор тариалалтын явц улсын хэмжээгээр 60 орчим хувьд хүрээд байна. ХХААХҮ-ийн сайд 5-р сарын  24нд Газар тариалангийн бүс нутагт ажиллаж хаврын тариалалтын явц байдалтай танилцлаа

     Сэлэнгэ аймагт газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг үр тарианы 280 аж ахуйн нэгж, 150 иргэн, 305,5 мянган га эргэлтийн талбай эзэмшиж үйлдвэрлэл явуулж байна. Хаврын тариалалтад  дугуйт трактор 765, анжис 143, үр тарианы механик үрлүүр 654, үр тарианы хийн үрлүүр 39, төмс, хүнсний ногооны үрлүүр 85, сийрүүлэгч 341, хор цацах машин 173, бордоо бууц цацагч 21  техникүүд ажиллаж байгаа нь нийт техникийн 88.9 хувийг эзлэж байгаа юм байна.

     Хаврын тариалалт, уринш боловсруулалтад шаардагдах шатахууныг 50 хувь, ургамал хамгааллын бодис, нийлмэл бордоо, гумины бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэснээр ТЭДСангийн Сэлэнгэ салбар, ТЭДСангийн Хөтөл салбараас 106 ААНэгжид 765500 тн шатахуун, 63 ААНэгжид 23 тн гумат, 135.6 тн нийлмэл бордоо, 93 ААНэгжид 5020 литр үр ариутгагч бодис авч тариалалтаа хийж байна.

     2019 онд нийт 171038 га талбайд тариалалт хийхээс үр тариа 145843 га, улаанбуудай 139559 га, тэжээл 11911 га, тосны ургамал 13284 га, төмс 2986 га, хүнсний ногоо 2837 га талбай, тариалахаар төлөвлөж 2019 оны 5 дугаар сарын 23-ны байдлаар үр тариа 85502 га, үүнээс улаанбуудай 83187 га, арвай 641 га, овьёос 1674 га, тэжээлийн ургамал 3935 га, тосны ургамал 3086 га, төмс 1240 га, хүнсний ногоо 857 га талбайд тариалаад байна.

Сэлэнгэ аймагт хаврын тариалалтын явц үр тариа 58.6%, улаанбуудай 59.6% тосны ургамал 41.4% тэжээлийн ургамал 33.0%, төмс 41.5%, хүнсний ногоо 30.0 хувьтай нийт тариалалт 54 хувьтай байна.

 
 
 
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн, Хушаат сумд, Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Жаргалант сумын тариаланчидтай уулзахдаа хөрсний үржил шимээ хадгалах, хамгаалах тал дээр газар тариалангийн аж ахуй эрхэлдэг иргэд, аж ахуй нэгж онцгой анхаарах шаардлага байгааг хэлж үр, бордоо, техникээ сонгохдоо аль болох ашиг шимтэй хөрсөө хамгаалсан сонголтыг хийхийг эрмэлзэж байхыг хүслээ. Мөн 6-р сард хугацааны эхэн болон сүүл үеэр цаг агаар тааламжтай байх урьдчилсан төлөв байгаа учраас цаг агаарын тааламжтай үеийг ашиглаад тариалалтаа шуурхайлж дуусгахыг зөвлөлөө.
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

 Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ24 минут 5 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв30 минут 22 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд36 минут 2 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ40 минут 59 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана52 минут 24 секундын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 4 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 10 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 31 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ1 цаг 49 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой1 цаг 56 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 6 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 19 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 31 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 36 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ2 цаг 48 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ2 цаг 53 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ2 цаг 58 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 11 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 24 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ3 цаг 56 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 6 минутын өмнөӨнөөдрийн зурхай4 цаг 51 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 6 минутын өмнөМаргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.