5-р сарын 27
17 цаг 24 минут

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын (OIE) 87-р чуулганд оролцож байна

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын 87 дугаар чуулга уулзалтад оролцож хүндэт гишүүн орны зүгээс тус чуулга уулзалтын нээлтийн ёслолд үг хэлсэн юм.  Тэрээр Монгол Улсын мал эмнэлгийн салбарын тухай танилцуулга хийж, ДМАЭМБ-н дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчноо хэрхэн сайжруулж  дэвшилд хүрч, цаашид энэхүү байгууллагатай болон 182 гишүүн орнуудтай мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх нь нэн чухал болохыг мэдэгдлээ.

Мөн айлчлалын үеэр Бүгд Найрамдах Франц Улсын “Францын ажил олгогч эздийн холбоо”-ны Франц Монголын зөвлөлийн Ерөнхийлөгч Кристоф Фонтайтай хоёр талын уулзалт хийсэн юм.  Дэд сайд Ж.Сауле уул уурхайн бус салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйн салбарыг экспортын чиг баримжаатай болгон хөгжүүлэхэд тэргүүлэх ач холбогдол өгч байгааг дурдаад, Франц Улс нь мал аж ахуйн салбар, тэр дундаа үхрийн махны, сүү, сүүн бүтээгдэхүүний эрчимжсэн аж
ахуйгаараа дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг учир энэ чиглэлээр хоёр улсын холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд хамтран ажиллахаар хэлэлцэв. Ингэхдээ айлын тал 2020 онд Францын топ 10 гаруй компани төлөөллийг Монгол Улсад ирүүлж хамтарсан Бизнес форум зохион байгуулахаар төлөвлөж байгааг уламжилсныг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле найрсгаар хүлээн авч Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Мөн тэрээр ДМАЭМБ-ийн Ерөнхий захирал хатагтай Моник Элуатай хоёр талын уулзалтыг хийлээ. Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцож цаашдын хамтын ажиллагааны тодорхой чигийг тохиролцсон юм. Дэд сайд Ж.Сауле тус байгууллагын гишүүн орны хувьд 2007 онд Монгол улсын мал эмнэлгийн чадавхийн үнэлгээ, 2009 онд Монгол Улсын мал эмнэлгийн лабораторийн чадавхийн үнэлгээ, 2012 болон 2014 онд мал эмнэлгийн чадавхийн үнэлгээнд тус тус хамрагдсан талаар дурдаад Монгол Улс ДМАЭМБ –ын энэхүү үнэт зөвлөмжийн дагуу УИХ- аар Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлуулж,  Улсын мал эмнэлгийн Ерөнхий газар болон Ерөнхий малын эмчтэй болсон тухай мэдээлэл өглөө.Талууд малын гоц халдварт өвчинтэй ялангуяа шүлхий, бог малын мялзан өвчинтэй тэмцэх асуудлаар цаашид хамтран ажиллах, хүний нөөцийг чадавхжуулахад хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай байгаад санал нэгдсэн. Энэ оны 3 дугаар хагаст ээлжит Үнэлгээний багийг Монгол Улсад илгээхээр төлөвлөж байгааг илэрхийлсэн ба Монголын тал энэхүү саналыг хүлээн авч тус байгууллагын үнэт зөвлөгөө бидэнд ямагт шаардлагатай байдгийг илэрхийлж, үнэлгээний багийг хүлээн авч хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.5Зочин   • 5 сарын 28. 11 цаг 03 минут

Энэ балай авгайгаас өөр хүн олддоггүй юм байхдаа ХААЯ-нд. Хөдөө аж ахуйн талаар мэргэшсэн, боловсролтой, ажил олдохгүй, лааз өшиглөсөн залуус гудамжаар дүүрэн л байна даа.

202.179.31.64зочин   • 5 сарын 28. 10 цаг 49 минут

өмхий хасгийг огцруулаач

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 33 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 40 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 46 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 50 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 55 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа10 цагийн өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ10 цагийн өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.