2019 оны 5-р сарын 28
10 цаг 45 минут

Хар домын судар /Ардын эмчилгээ/

  Монголчууд эрт цагаас хүн малын элдэв өвчнийг таньж оношлох, эмчлэх, сэргийлэх арга туршлага эзэмшжээ. Монгол оронд хугарсан ясыг эвлүүлж барих, мултарсан үеийг оруулах, гэмтэж доргисон эрхтнийг засах, халаах, төөнөх, зүүлэх, рашаан усаар тойлох, хурсан муу цусыг ханаж гаргах, элдэв өвчин эмгэгийг тохирох эм тан, хоол ундаар анагааж байлаа.

Түүнчлэн өвчнийг анагаахдаа сэтгэл санааны хүчийг олонтаа ашиглаж байв. Үүнийг монгол оронд дом шившлэгийн засал бие даан хөгжсөний илрэл гэлтэй. Энэ бүхэн хэдэн зууны тэртээгээс заншил болсон юм. «Хар домын» сударт тэдгээрээс нэлээд тусгажээ.

Хүзүү хөшин хуяантваас гуа сайхан эдийг өмнө нь тавиад түүний зүгт гурван гурав ес мөргүүлээд өвдсөн газрыг цагаан эдээр арчаад тэр эдийн зүгт сацал барьж өргүүлбээс сайн. Хулгана ярыг хулгана өдрийн хулгана цагт эхнэр хөнгөрсний муу юмыг булсан түүний дээрх шорооноос авч ярыг үрээд тагтааны баас хүхэр хоёроор шавбаас сайн.

  • Хамрын цус гаран эс зогсвоос агьтай буцалгасан цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
 
  • Архины шар эс зохивоос хөх арвайг танчилж буцалгаад усыг ууваас тустай. Басхүү ямарваа арвайн ишийг үе үе буцалгаж уух болой.
 
  • Ер эдгэж ядсан шарханд зарааны үс, улаан, цагаан занданг тосонд хайлаад түрхвээс сайн.
 
  • Гөгий гарсанд ямарваа малын халуун баас сайн. Шөнөд нойр эс хүрвээс хүний оройн үс, морины сүүж, хар тос гурваар хамрын баруун нүхийг утваас сайн гэх мэт.

Толгойн өвчинд хэрэглэж ирсэн засал

  •  Толгой байн байн өвдхөд шүдлэн хонины толгойг битүүгээр нь хуйхалж хярваслаж гүзээнд нь бага зэрэг устай гэхдээ уг толгойн хамар, завьж, чих, нугасны нүхээр хийний эм, эсвэл саримсаг, ногоо, давс хийж амыг сайн боогоод, удаан цагаар усанд давхар чанаад гүзээн доторх шөлийг тухлан сууж уух ба мах, тархийг идвээс сайн. Үүнийг 4-7 удаа хэрэглэвээс магад эдгэж болно.
 
  • Тархи, толгойн гэмтэлтэй хүнийг тэгш дэвсгэр дээр завилуулж суулган толгой руу нь хүйтэн ус хийх ба бие уруу ус цутгах.
  • Ногоон үзмийг буцалгаж уулгаж идүүлбэл тустай гэдэг.
  • Толгойн хуурай, нойтон шархлаанд улаан үхрийн баасыг газар хүргэлгүй аваад галын нурманд түлж үнсийг шар тосонд зуураад түрхвээс эдгэж болзошгүй.
  • Толгой өвдөөд байвал таналзуурын /чамархай/ судсыг чанга, удаан дарвал намдана.
  • Том хүний хожгорт хэрээний үс, махыг шалз чанаж шавших, эсвэл далын тос, тарагны шар тос түрхэх сайн нөлөөтэй.
  • Толгойн зарим өвчинд гүргэмийг тангийн ёсоор уувал сайн.
  • Нүдний өвчний засал

  • Нэг нүд хараар өвдөхөд гурван настай ухны цөс авч, усанд хольж түрхэх зүгээр.
  • Мөн муурын цусыг муутгалгүйгэээр сүүдэрт хатаагаад сайн нунтаглаж нүдний цагаан ба мах ургаж бүрхсэнд хийхэд эдгэрэх тохиолдол бий.
  • Хараагүй нүдэнд сүүдэрт хатаасан сарьсан багваахайн махыг нүдэж бага бага хийвээс хэзээ нэг цагт хараа орж магадгүй.
  • Нүд хараар их өвдвөл янгирын цөсийг сайн хатаагаад усанд дэвтэээж зовхинд багахан түрхэх сайн.
  • Нүдний цагаан ба хараар өвдсөнд шилүүсний бөөр хатаагаад хусаж хийвээс сайн нөлөөтэй.
  • Нүдний цагаанд туулай ба чандаганы дөрвөн үүдэн шүдийг сайн цэвэрлэж ариутгаад төмөр улайтган түлж нягт хэлхээд нунтгийг нь чимхэж цагаанд нь оноож өдөр бүр бага багаар үргэлжлэн хийх ашигтай.
  • Нүдний цагаанд зээргэнэ өвсийг түүж нар, салхи үзүүлэлгүй хатаагаад түлж, үнсийг нь шүдлэн хонины уургаар зууран, хэсэглэн тавьж хатаагаад тавивал сайн. Хамрааар татваас нүд толгойн өвчинд сайн нөлөөтэй.
  • Хөх давсаар амаа зайлж нүдээ арчихад шүд бэхжиж, нүд харахад саруул болно.
  • Туулайн элэгний шүүсийг хүний сүүтэй хольж түрхвэл нүд бүрэлзэхэд тодруулдаг.Нүдний цагаан авахад хар шавагны идээ 3-7 г маш сайн нунтаглаж бага багаар гурван удаа хийж 10-15 минутын дараа хөвөнгөөр нүдээ сайн арчиж хийсэн зүйлээ ав. Үлдвэл муу, дараа нь цэвэр хүйтэн олон харвал эдгэх тохиолдол бий.
  •  
  • Ямааны халуун элэг сайн. Хэрэглэхдээ түүхийгээр нь нүдээ даруулж боох, хөхүүлэх нь зүйтэй. 
  • Нүдэнд өт цацагдмагч урсгал усанд нүдээ харж угаах сайн. 
  • Нүд чулуунд цохиулж гэмтэхэд хадны хагийг хүний сүүнд зуурч түрхвэл зүгээр. 
  • Туулайн ястай нь хатаасан махны нунтгийг тахианы шөлөөр даруулж уухад нүдэнд сайн. 
  • Алтан хараацай шувууны цөс дусаах сайн. 
  • Нүдний хараа муудахад цагаан зээрийн цэнхэр оонын халуун цус уувал сайжирдаг. 
  • Нүднээс нулимс байнга гарваас хар хонины уургийг хургалж байхад нь аваад хийвэл сайн. 
  • Нүдний хөшсөн, аргасанд 3 настай ухны цөс авч усанд зуурч зовхинд шүршвээс сайн 
  • Хараар харанхуй болсон нүдийг амьд могойгоор жигнэхэд хараа ордог. Харин могойгоо усанд амрааж байн байн жигнэдэг гэнэ.

 

 

 
Эх сурвалж: Budda.mn
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.42.206Зочин   • 5 сарын 28. 19 цаг 39 минут

Юун аймаар зөвлөгөө вэ дандаа амьтаны амь хөнөөхийн байна шүү дээ

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 38 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд1 цаг 43 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана1 цаг 48 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ1 цаг 53 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал1 цаг 58 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 3 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй2 цаг 8 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’2 цаг 13 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ2 цаг 18 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам2 цаг 23 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ2 цаг 28 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв2 цаг 33 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ2 цаг 38 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ2 цаг 43 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн2 цаг 48 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл2 цаг 53 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ2 цаг 58 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 3 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ3 цаг 8 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани3 цаг 13 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ3 цаг 16 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд3 цаг 18 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь3 цаг 23 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ3 цаг 28 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ3 цаг 33 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ3 цаг 38 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг3 цаг 42 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ3 цаг 43 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ3 цаг 48 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй3 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.