2019 оны 5-р сарын 28
14 цаг 45 минут

Монголд анх удаа хулганы колонийг нутагшуулж, туршилт судалгаа амжилттай явуулж байна

АШУҮИС-ийн ШУТГ, Цөм лабораторийн мэргэжилтэн доктор (Ph.D) Б.Галиндэвтэй уулзаж ярилцлаа.

Сайн байна уу. Танай байгууллага “Лабораторийн амьтан судлал, шинжлэх ухааны хэрэглээ” онол-практик хосолсон сургалтыг зохион байгуулсан. Энэ сургалтанд хичнээн байгууллага хамрагдсан бэ?

АШУҮИС-ийн Цөм лабораториос санаачлан зохион байгуулсан онол-практикын сургалтад лабораторийн амьтан судлалын төрөл бүрийн чиглэлээр ажилладаг 20 байгууллагын 50 мэргэжилтэн  оролцлоо. Тус арга хэмжээнд АШУҮИС, эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан, ЭМЯ-ны эм, үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн Э.Оюунсүрэн нар сургалтанд оролцогчдод  нээлтийн үйл ажиллагаанд үг хэлж амжилт хүссэн. Энэ утгаараа ЭМЯ болон сургуулийн удирдлагын зүгээс биоанагаахын судалгаанд ашиглах туршилтын амьтны судалгаа, ёс зүйн удирдамж, бодлого зэрэгт онцгой анхаарч байгаагийн илрэл гэж үзэж байна.

Лабораторийн судалгаанд хулганыг голчилж ашигладаг шүү дээ. Яагаад заавал хулганыг сонгодог вэ?

Био  анагаахын судалгаанд туршилтын амьтан нь өвчний механизм, шинэ эмчилгээний үр дүн, аюулгүй байдлыг тодорхойлох төдийгүй хүн, амьтны өвчний оношилгоо, эмчилгээ, сэргийлэх аргыг хөгжүүлэх биоанагаахын шинжлэх ухааны суурь болдог. Лабораторийн амьтан дундаас хулганыг лавлагаа болгон авсан байдаг. Зарим тохиолдол биеийн хэмжээ бага тул туршилт хийхэд хязгаарлалт болдог. Мөн лабораторийн амьтныг энгийн, цэвэр, өвөрмөц өвчин үүсгэгчгүй (SPF), ариун амьтан гэж хуваадаг. Амьтны туршилтын үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулахын тулд стандартчилагдсан амьтныг ашиглах нь чухал үндсэн нөхцөл болно.

Орчин үеийн генетикийн судалгаанд лабораторийн хулганыг судалгааны тэргүүлэх загвар гэж үздэг. Тухайлбал C57BL/6j хулгана генетикийн хувьд тогтвортой, хэрэглэхэд хялбар, богино хугацаанд үржиж чаддаг, төлөрхөг хөхтөн амьтан. Генийн инженерчлэлийн асуудал загвар амьтныг үүсгэх үнэ цэнийг нэмэгдүүлж байна.

Генетикийн хувьд ялгаатай 2 ба түүнээс дээш инбрид болон аутобрид хулганы популяци хоорондын хамаарал, генетикийн цогц шинж чанарыг судлах хандлагатай байна. Мутант болон инбрид хулганы анатоми, физиологи ижил төстэй шинж чанарууд нь хүнийхтэй ижил шинжүүдтэй тул төрөл бүрийн өвчний загварт ашигладаг.

Монгол улсад лабораторийн амьтны талаарх эрхзүй, стандарт, удирдамж бий юу?

Таны асуулт техникийн баримт бичгийн хамгийн чухал асуудал. Монгол улсад мөрдөж байгаа хуулийг судалж үзэхэд мал сүргийг Төрийн хамгаалатад байна гэсэн заалт байна. Үүнтэй холбоотойгоор Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Амьтны тухай хууль, 15.2.1 Эрдэм шинжилгээний ажил, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар ашиглах 16.1  Судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар /ажиглаж судлах, тэмдэг тавих, зурах, зураг авах зэрэг хэлбэрээр/ амьтныг ашиглахдаа түүнийг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулахгүйгээр гүйцэтгэх, Байгаль орчны тухай хуулинд амьтан гэсэн заалт тус тус байдаг. Үүнээс үзэхэд тэжээвэр амьтан болон зэрлэг амьтан зориулсан хууль байхаас лабораторийн амьтантай холбоотой эрх зүйн тусгайлсан зохицуулах заалт байдаггүй.

Монголын лабораторийн амьтан судлалын нийгэмлэг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

Монголын лабораторийн амьтан судлалын нийгэмлэг (МЛАСН) 2018 онд үүсгэн байгуулагдсан. Лабораторийн амьтан судлалын үйл ажиллагааг дэмжих, судалгаа, шинжилгээ явуулах, сургалт, уулзалт зохион байгуулах, мэдээ, мэдээллээр хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах зорилготой ажиллаж байна. 

Нийгэмлэгийн зорилгын хүрээнд орчин үеийн технологи нутагшуулах, хүн, амьтны эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, судалгааны аргачлалыг боловсруулах, инноваци дамжуулалтыг түргэтгэх, лабораторийн амьтан ашиглан судалгаа, шинжилгээний бааз суурийг бэхжүүлэх, амьтны төрөл зүйлийг нэмэгдүүлэх, мэргэжилтэн бэлтгэх чиглэлээр анхаарч байна. Энэ дашрамд хэлэхэд нийгэмлэгт гадаадын их, дээд сургууль дүүргэсэн доктор зэрэгтэй судлаач багш нарыг бүрэлдэхүүндээ багтаасан.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд ямар ажлуудыг амжуулж чадсан бол, Цаашид танай байгууллага ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ?

АШУҮИС-ийн багш нарын санаачилгаар 4 стандартын төсөл, ЭМЯ-ны ёс зүйн хороонд лабораторийн амьтанд туршилт хийх биоанагаахын судалгааны ёс зүйн удирдамжийг боловсруулаад эцсийн батлагдах шатанд хүрээд байна.  АШУҮИС-д Монголд анх удаа C57BL/6j хулганы колонийг нутагшуулж, амжилтай  судалгаанд ашиглаж байна. Бид цаашдын амьтны төрөл зүйлийг нэмэх төлөвлөөтэй ажиллаж байна. Тухайлбал эм, эмнэлзүйн судалгаанд 2 ба түүнээс дээш төрлийн амьтанд туршилт-судалгааг  шаарддаг. Мөн лабораторийн амьтны тэжээл болон эрүүл мэндийн мониторингийн МУ-ын стандарт боловсруулахаар ажиллаж байна. Доктор Н.Цэвалмаа амьтны биотехнологийн /трансген амьтан гарах/ чиглэлээр БНСУ-д суралцахаар болж байгаа нь манай сургуулийн хэмжээнд нэг шинэ хуудас нэмнэ гэж бодож байгаа. Гадаад хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр зорьж ажиллана.

Дэлхийн лабораторийн амьтны өдөр байдаг гэж дуулсан. Энэ сэдвээр яриагаа үргэлжлүүлье?

Хүн, амьтан нь байгаль дээр тэгш эрхтэй бөгөөд өвдөх, айх, сэтгэл хөдлөл, бодож сэтгэх ухамсарт амьтан юм. Биологийн салбар шинжлэх ухаан хөгжилд хүний энэрэнгүй бус байдлын золиос болох, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө бидний туршилтын хувь заяа болж асар их хувь нэмэр оруулсан байдаг. “Лабораторийн амьтны Дэлхийн өдөр”ийг нийгэмлэгийн захирлаар ажиллаж байсан Хью Даудинга-ын төрсөн өдөр буюу 4 сарын 24 (4 сарын 22-29) долоо хоногийн хугацаатай тэмдэглэж ирсэн. Туршилтын амьтны эрүүл мэндийн байдал таагүй болсноор хязгаарлагдмал нөхцөлд тодорхой зан үйлийг гүйцэтгэж чаддаггүй. Өөрөөр хэлбэл туршилтын субъект нь хүн тул судалгаанд зарцуулах санхүүжилт бус  зовлонгоор хэмжих зардал гэсэн ойлголт гарна. Гэсэн хэдий ч их хэмжээний өвдөлтийг бууруулах, арилгах арга хэмжээ авна.

OIE байгууллагаас амьтны сайн сайхан байдлыг хангах түгээмэл тунхаглал(Universal Declaration on Animal Welfare, UDAW)-д(Өлсөж цангахаас ангид байх, Айдас, таагүй байдлаас ангид байх, өвчин, өвдөх, гэмтэхээс ангид байх, зан үйл хэв маягийн илэрхийлэх, Тав тухгүй орчноос ангид байх) заалт байдаг. Мөн Russell, Burch нарын энэрэнгүй туршилтын технологийн зарчим номонд 3R үзэл баримтлал тусгасан байдаг тул ОУ-д хэрэгжүүлдэг. Тухайн улс орон бүрийн биоанагаахын судалгаа, эмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас хамаарч туршилтын амьтан ашиглалт янз бүр байдаг. Ёс зүйн хувьд амьтныг туршилтад хэрэглэх нь эдийн засгийн хувьд зардал өндөр гаргах, судалгааны үр өгөөж ашигтай байх магадлал, ашиглаж болох талаар судлаач бүр өөрсдөөсөө асуух, ёс суртахуунтай байх явдал юм.

Ярилцсанд баярлалаа.

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.175Зочин   • 5 сарын 28. 14 цаг 53 минут

ene tegeed baahan aimtan alaad hayatsan ni enerengui turshilt ni yum uu

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.