5-р сарын 28
17 цаг 17 минут

Газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, сүүг боловсруулах нь чухал байна

Дэлхийн сүүний өдөр 6-р сарын 1-ний өдөр тохионо. Энэ өдрийг угтаж ХХААХҮЯ, НҮБ Хүнс Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Хүнсчдийн Холбоо, Глобал Коммунитис Монгол олон улсын байгууллага, Сүүний нэмүү өртгийн оролцогчид хамтран өнөөдөр  хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлэгт Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа Кумар, Европын холбооноос Монгол Улсад суугаа элчин сайд Траян Лауренцию Христеа, Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч Д. Тэрбишдавга, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т. Гантогтох, НҮБ-ын ХХААБ-ын сүүний нэмүү өртгийн сүлжээний зөвлөх Б. Мөнхжаргал болон сүүний салбарынхан, судлаачид, олон улсын төлөөлөл оролцлоо.

Тус хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн Сүүний өдрийг тэмдэглэж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд сүүний салбарын оролцоо, сүүний салбарт төрөөс баримталж буй бодлого, арга хэмжээ, сүүний салбарын хөгжлийн стратеги, Монголын сүүний салбарын зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаар салбарын төлөөлөл хэлэлцэв.

Дэлхийн сүүний өдрийг 2001 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын санаачлагаар тэмдэглэж эхэлсэн. Дэлхийн сүүний өдрийн арга хэмжээнд оролцох улс орнуудын тоо жилээс жилд нэмэгдэж, өөр өөрсдийн уриан дор тэмдэглэдэг уламжлал хэдий нь тогтсон байна. Монгол улс 2016 оноос хойш 4 дэх удаагаа “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм.  

Монгол улс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр анх удаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Монголын Сүүний Салбарыг Хөгжүүлэх Үндэсний Зөвлөлийн санаачлагаар, Монгол улсын Засгийн газар, Сүүний нэмүү өртгийн сүлжээний нийт тоглогчидтой хамтран “Эх орны сүү-Эрүүл хүнс-Амьдралын баталгаа”, 2017 онд “Ирээдүйгээ сүүгээр мялаая”, 2018 онд “Эх орны сүү-Эрүүл хүнс” уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлж байсан байна.

 
 
 
 

 

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.188.35Зочин   • 5 сарын 28. 22 цаг 21 минут

Нэг ийм шоу засаг солигдох болгонд зохиодог. Үр дүн нь хаа байна? Харваас боловсролын гологдол, байгалийн алдаа шахуу ийм хүмүүс салбарт менежмент хийж чадах уу? Эрчимжсэн мал аж ахуй гэж юу юм? Нүүдлийн мал аж ахуй гэж юу юм? Монгол мал хэр таваарлаг чанартай, өгөөжтэй байж чадах вэ? Жилдээ ганц удаа хүлээж хүлээж атга ноос, үмх мах, балга сүү авдаг мал аж ахуйгаар тэгээд бид хэр хол явах вэ? Францаас авчирсан 1000 үнээгээ саагаад савласан сүүгээ заавал монгол малын шим гэж ойлгох ёстой болдог ийм балрын суртлаар бид яаж энэ салбарт дэвшил гар

202.55.188.35Зочин   • 5 сарын 28. 22 цаг 24 минут

гах вэ? Тэгсэнээс зүгээр энэ салбарыг 2 хуваачих. Нэг нь уламжлалт аргаар амжиргаагаа болгоод явдаг хагас бэлчээрийн аж ахуй. Нөгөөдөх нь ашиг шим ихтэй тусгай үүлдрийн малаас бүрдсэн ферм дээр суурилсан үйлдвэрлэлийн аж ахуй. Тэгээд мөнгө хийх гэж байгаа бол тусгай үүлдэртээ л хөрөнгө оруул. Яг үнэндээ тэр 1000 франц үнээнд зоосоо хий. Манай нас гүйцсэн бүдүүн монголын шарнаас 2 дахин их мах өгдөг тусгай үүлдрээ авч ирж өсгө. Харин тэгээд тэдгээр үүлдрийн малын мах сүүг хэрэглэж байхдаа үндсэрхэх үзэл битгий гаргаж туйлшир. Мал аж ахуйг бизнес

202.55.188.35Зочин   • 5 сарын 28. 22 цаг 28 минут

ийн эргэлтэнд оруулна гэдэг бол зан үйл, ёс заншлаас огт тусдаа эдийн засгийн ажил байх ёстой юм. Үүнийг л сайн ойлго. Дэлхий даяараа ашиг шим, үр өгөөжийг чухалчилж байхад бид ганцаараа 1000 жилийн өмнө байсан аж ахуйгаар дэлхийн зах зээлд гарах гэж муйхарласаар шавар намагтаа үлдэж байна. Монгол малын мах үнэтэйдээд, түүнийг хязгаарлаж дийлэхгүй байгаа бол ийм л ганц эрүүл арга байна. Түүнээс Улааны мөнгө хэвлэж, сонгуулийн шоугаар цацдаг арга бол ямар ч үр өгөөжгүй, харин ч биднийг өрийн дөнгөд баглах ажил шүү.

202.55.188.35Зочин   • 5 сарын 28. 22 цаг 32 минут

Тэр шилдэг аж ахуйг хөдөөгийн малчид хөтлөн явуулж дөнгөхгүй. Өндөр ашиг шимтэй үүлдрийн малыг залхуу малчинаар хариулгах аргагүй. Тусгай мэргжилтнийг тэр эх оронд нь явуулж сургаад түүгээр аж ахуйг нь хөтлүүл. Ингэхдээ төр битгий оролц. Зүгээр л тэр боломжийг нь олгоод өг. Үр ашиг өндөртэй аж ахуй хөгжиж байгаа тэдгээр орны засгийн газартай хамтран ажиллах гэрээ бичиг үйлд. Үүндээ хувийн хэвшлийг өргөнөөр оролцуул. Тэгээд үр дүнг нь хар. Зах зээл дээр жил өнжөөгүй мөртөө кг нь 5,000-50,000-ын хооронд байдаг махны сонголтууд гарч ирэх вий.

94.134.88.174Зочин   • 5 сарын 28. 22 цаг 02 минут

bulgan,selenge,hentii,arhangai,töv aimgiin hoid sumuudiin nutagiig gazar tarialan,ertsimjsen mah,suunii aj ahuin bus bolgomoor bna...60n saya maltai baij suu,suun buteegdhuun,mahnii homsdold orood.too bish tsanar heregtei bolloo...

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна3 цаг 2 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана7 сар 17. 17:00Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ7 сар 17. 16:55Бразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа7 сар 17. 16:50Өөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“7 сар 17. 16:45Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа7 сар 17. 16:40ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ7 сар 17. 16:40НЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна7 сар 17. 16:37Та биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт7 сар 17. 16:30ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.