2019 оны 5-р сарын 29
14 цаг 31 минут

Б.Мөнхболор: ЭМД-ын хөнгөлөлтөөр 57 рашаан сувиллаар үйлчлүүлэх боломжтой

Дулааны улирал эхэлж, аялал зугаалгын цаг ирж байгаа энэ үед иргэд амралт, рашаан сувиллаар үйлчлүүлэх нь ихэсдэг. Эрүүл мэндийн даатгалтай иргэд хэрхэн, яаж хөнгөлөлт эдэлж,  хаана, ямар газраар үйлчлүүлэх талаарх мэдээлэл хэрэг болдог. Тиймээс  энэ талаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  Олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхболороос тодрууллаа.

-Улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт эдлэх боломжтой хичнээн рашаан сувилалын газар байдаг вэ. Үүний хэдэн хувь нь Улаанбаатар хотод байна вэ?

-Энэ онд улсын хэмжээнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа 57 рашаан сувиллын газар байна. Нийслэл хотын хэмжээнд 30 рашаан сувилал үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр газрууд эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэдэд рашаан сувилал, сэргээн засах сувилалын үйлчилгээг үзүүлж байна.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэдийн хэдэн хувь нь энэ рашаан сувиллын газруудаар үйлчлүүлсэн байдаг юм бол?

-Жилд Эрүүл мэндийн даатгалын сангаас рашаан сувилалд амарч байгаа иргэдийн тоо гардаг. 2017 онд 52 рашаан сувиллын газартай гэрээ байгуулан ажиллаж байсан. 

-Рашаан сувиллын газруудаас иргэд ямар төрлийн үйлчилгээг авах боломжтой байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сангаас 16 төрлийн үйлчилгээг үзүүлдэг. Үүн дотор рашаан сувиллын үйлчилгээ багтдаг. Рашаан сувиллын тусламж үйлчилгээ нь дотроо 10 гаруй төрлийн тусламж үйлчилгээ байдаг. Жишээлбэл, рашаан уух, рашаанд орох, шавших, шавар эмчилгээ, халуун шавар, хүйтэн шавар элсний үйлчилгээ, бариа засал, сэргээн засах, зүү төөнүүр, уламжлалт гэх мэт эмчилгээ бий. Зөвхөн рашаан сувилалд амарч байгаа иргэдийн хувьд эдгээр үйлчилгээг авдаг байгаа. Тиймээс иргэд эрүүл мэндийн байдлаасаа шалтгаалж, сэргээн засах сувилалд хэвтэх үү, рашаан эмчилгээ юу, эсвэл шавар эмчилгээнд явах уу гэдгээ сонгон үйлчлүүлэх боломжтой.

-Иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ хэдэн хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой вэ?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэд 7-оос доошгүй хоногийн хугацаанд рашаан сувиллын тусламж үйлчилгээ авдаг. Хэдэн хоног үйлчлүүлсэнээс хамаарахгүй нэг удаа хэвтэхэд нь 110 мянган төгрөг хөнгөлнө. Тэр хүн 7 эсвэл 10 хоносон ч 110 мянган төгрөг хөнгөлдөг гэсэн үг.

-Жилдээ нэг хүн хэдэн удаа рашаан сувиллын газраар үйлчлүүлэх боломжтой байдаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалд даатгуулсан иргэд жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй байдаг. Үүнд 16 төрлийн үйлчилгээ багтдаг. Тэгэхээр жилдээ 2 сая төгрөгийн тусламж үйлчилгээнд багтаагаад иргэд хүссэн үйлчилгээгээ хэдэн ч удаа авах боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн хүн нэг хэвтэж үйлчлүүлчихээд дахиад хэвтэх онош заалттай бол дахин хэвтэж болно гэж ойлгох хэрэгтэй.

 -Энэ жил гэрээ байгуулсан 57 рашаан сувиллын газрыг сонгож гэрээ байгуулахдаа ямар шалгуур үзүүлэлтийг хардаг вэ?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар эрүүл мэндийн даатгалтай гэрээ бүхий газруудаа эрүүл мэндийн даатгалын байгууллага өөрсдөө сонгон шалгаруулна гэж хуульчилсан байдаг. Сонгон шалгаруулалтын журмын дагуу гэрээ байгуулсан байгаа. Хамгийн чухал шаардлага нь магадлан итгэмжлэгдсэн, сувилалын стандартад нийцсэн байх ёстой.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэд рашаан сувиллаар үйлчлүүлэхдээ ямар бичиг баримт бүрдүүлж, хэрхэн үйлчлүүлэх вэ?

-Эмнэлгийн байгууллагаас сувилалд эмчлүүлэх заалттай хэвтэх бичгийг авч очих ёстой. Сувилалд эмийн эмчилгээ биш. Сэргээн засах, физик эмчилгээнүүд хийгддэг.

-Насны хувьд...? 

-Насны хувьд хязгаар байхгүй. Сувилалд очих заалттай хүн бол хэдэн ч настай байж болно. Хүүхэд ч үйлчлүүлэх боломжтой.

-Эрүүл мэндийн даатгалтай гэрээтэй рашаан сувиллуудыг иргэд хэрхэн яаж үйлчлүүлж, энэ талын мэдээллийг хаанаас авах боломжтой вэ?

-Иргэд рашаан сувиллаар үйлчлүүлээд сурчихсан байдаг. Рашаан сувиллын төлөөлөгчийн газраас эрхийн бичиг авчихдаг.  Хөдөө орон нутгийн иргэд аймаг, сумынхаа эрүүл мэндийн газраас сувилалд явах эрхийн бичиг авч болно. Мөн эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээтэй рашаан сувиллыг манай сайтаар ороод үзэж болно.

Ингээд ЭМД-ийн хөнгөлөлтөөр үйлчлүүлж болох 57 рашаан сувиллын газрыг танилцуулж байна. 

Нийслэл

 

Орон нутаг 

 Х.Соёл-Эрдэнэ           

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.126.89.17Эрдэнэчимэг   • 6 сарын 4. 22 цаг 28 минут

Сувилалд амрах гэсийн

202.9.43.248Ядарсан   • 5 сарын 31. 9 цаг 03 минут

Манай амралт сувилал гадаадын буудлуудаас л үнэтэй байх юм Рашааны усыг нэг хэсэг хүмүүс хувичилж авчихаад эргээд ард иргэдийг шулан мөлжиж байгаа нь хир шудрага бэ арагагүй өвчин эмгэгтэй болохоор явах л болох юм Төр засагтайч болоосой

66.181.181.102Зочин   • 5 сарын 29. 22 цаг 11 минут

Шаргалжуут рашаан сувилалд явахад 1 хоногийн 78'000 даатгалгүй бол нэмж 110'000төлнө гэсэн.Арав хоноход 780'000мянга даатгалгүй бол 890'000.Өндөр цалинтай сард 100-200гаруй мянга ЭМД-д төлөөд л байдаг нэмэр алга.Жилд ганц удаа амрахдаа ашиглах гэсэн

150.129.143.180Зочин   • 5 сарын 29. 18 цаг 07 минут

Bayannuur subilal nehemjlelee uguhgui bna hungultuu abch chadahgui bna

202.9.45.92Bold.   • 5 сарын 29. 12 цаг 38 минут

Yamar xudal ch xuuxen be. Dunguj saya Bigeriin amralt ruu yarixad (99082703) tiim uilchilgee hi duussan gej ba. MUNXBOLOROOOOOO

103.9.90.52зочин   • 5 сарын 29. 10 цаг 36 минут

Ахмад настан л даатгалаар хөнгөлөлт эдэлдэг, хүүхдэд хөнгөлөлт байдаггүй шүү дээ. Одоо хөнгөлдөг болсон юм уу

59.153.112.213иргэн   • 5 сарын 29. 10 цаг 00 минут

Зөв ойлгомжтой мэдээлэл өгөөчээ. 2 өөр юмыг хольж хутгаад байх юм. Ахмадууд амралт сувилалд жилд 1 удаа хөнгөлөлтэй үнээр амрахаас гадна Pашаан сувилалд амарсан үнийн дүнгийн 50% болон замын зардлын 1 талын зардлыг буцаан олгодог

174.50.62.78иргэн   • 5 сарын 29. 9 цаг 09 минут

Наад ЭМД-н мөнгийг улсын төсөвт нэгтгэн тэндээс эрүүл мэндийн салбарт гарч байгаа мөнгөнд суутгаач, авилгачидаа. Дэлхийн ямар ч улсад ЭМД-н мөнгийг иймэрхүү рашаан, сувилал, биеийн тамирын цогцолбор гэх мэт газарт зарцуулдаггүй.

66.181.161.102зочин   • 5 сарын 29. 8 цаг 58 минут

энэ рашаан сувилалд амрах эрхийн бичиг олдохгүй маш хэцүү арын хаалгаар дуусдаг хамаатан садан танилдаа олддог тоо хязгаартай гээд олон хүндрэл байна хот хөдөөд ялгаагүй энэ асуудлыг зохицуулах хэрэгтэй байна. тийм үү ард түмээн мөнхболороо чи энэ асуудлаар ажил хийж хөгшчүүлдээ буян болно уу

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ10 сар 16. 18:10Малчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд10 сар 16. 18:05“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана10 сар 16. 18:00Гар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ10 сар 16. 17:55Линз болон хиймэл сормуусны сөрөг тал10 сар 16. 17:50Хөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд10 сар 16. 17:45Бразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй10 сар 16. 17:40Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’10 сар 16. 17:35Нидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ10 сар 16. 17:30Амьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам10 сар 16. 17:25Таван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ10 сар 16. 17:20Хөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв10 сар 16. 17:15Вакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ10 сар 16. 17:10Хоакин Феникс гал унтраах машин мөргөжээ10 сар 16. 17:05НАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн10 сар 16. 17:00Галт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл10 сар 16. 16:55АНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ10 сар 16. 16:50А.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан10 сар 16. 16:45Яагаад мацаг барих хэрэгтэй вэ10 сар 16. 16:40Доналд Трампын бага охин Тиффани10 сар 16. 16:35Улаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ10 сар 16. 16:32Биднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд10 сар 16. 16:30Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 16. 16:25Иран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ10 сар 16. 16:20“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ10 сар 16. 16:15Цөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ10 сар 16. 16:10Б.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг10 сар 16. 16:06Зэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ10 сар 16. 16:05Хятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ10 сар 16. 16:00Б.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй10 сар 16. 15:57
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.