2019 оны 5-р сарын 29
9 цаг 30 минут

Никитон хамтлаг Германы хотуудаар тоглоно

Монголын поп-рок хөгжмийн шинэ цагийн нүүр царай болсон Никитон хамтлагийн уран бүтээлчид ХБНГУ-д 2019 оны зургадугаар сарын 1-нд Берлин хотод, зургадугаар сарын 9-нд Дюселдорф хотод бидний сэтгэлд хоногшсон дуунуудаа толилуулах гэж байна. Никитон нь өдгөө 20 гаруй жил классик рок урсгалаар уран бүтээлээ туурвиж байгаа Монголын амьд хөгжмийн нэр хүндтэй хамтлагуудын нэг юм. Монголын амьд хөгжмийн урлагт тод мөрөө үлдээж буй тус хамтлагийн гишүүд гоцлол дуучин, ая зохиогч МУУГЗ Б.Батчулуун, даралтат хөгжимчин, хөгжмийн зохиолч МУСТА Б.Чинбат, гоцлол гитарчин СТА Д.Өлзий-Орших, аргил гитарчин, саксофонч Ц.Цогтбаяр, залуу бөмбөрчин Н.Билгүүн нарын таван хүний бүрэлдэхүүнтэй. Үндсэн бүрэлдэхүүн дээр нэмээд туслах дуучидтай /back vocalist/ тоглохоор зэхжээ.

Энэхүү тоглолт нь Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд болж байгаагаараа онцлог ба ГХЯ, ХБНГУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам энэхүү тоглолтыг дэмжин ажиллаж ХБНГУ дахь “Mongolian Step” Монголын соёл урлагийн агентлагийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Соёлын Элч Ц.Гэрлээ төслийг удирдан зохион байгуулж байна.

Монголын хамтлаг дуучид европын хотуудаар аялан тоглоод багагүй хугацаа өнгөрөөгөөд байгаа билээ. Зохион байгуулагчийн зүгээс тоглолтуудыг мэргэжлийн түвшинд тоглуулахаар онцгой анхаарч байгаа аж. Ц.Гэрлээ “Никитон хамтлаг бол авьяастай, чадалтай, дээгүүр үнэлэгддэг ховор хамтлаг. Учир нь Монголд өөрсдөө хөгжмөө зохиогоод тоглоод дуулдаг нь цөөхөн шүү дээ. Үүний дээр энэ жил Никитон хамтлагийн 25 жилийн ой тохиож байна. Бидний сонгосон театрууд, хөгжим аппаратурын стандарт, шаардлага хангахуйц хэмжүүрүүдийг тавьж хичээн ажиллаж байна” хэмээсэн.

Өөр нэг онцлог нь тоглох театруудын хөтөлбөрт оруулж, цахим хуудаст нь мэдээллүүдийг герман хэлээр байршуулж, үзэгчид онлайнаар тасалбарыг авах боломж бүрдүүлснээс гадна Берлин хотын урлагийн арга хэмжээний хөтөлбөрт багтсан байна. Үүний гол зорилго нь зөвхөн монголчуудаар хязгаарлагдахгүй, монгол хөгжмийг сонирхсон гадаад үзэгчдэд мэдээлэл нээлттэй байх, тасалбар авах боломжийг аль болох өргөнөөр бүрдүүлжээ.

Зочин дуучин Алма Найду

Баварийн залуучуудын жазз оркестрын гоцлол дуучин Alma Naidu нь Мюнхен хотоос зочин дуучнаар оролцож байгаа аж. Тэрбээр Никитон хамтлагтай хамтран монгол болон дэлхийн хит дуунуудаас дуулах юм. Аливаа уран бүтээлчид хамтран тоглох, туршлагаа солилцох үргэлж дуртай байдаг. Тэр дундаа өөр жанруудаар хамтран тоглоно гэдэг уран бүтээлч төдийгүй үзэгч сонсогчдын сонирхол сэдлийг үргэлж өдөөж байдаг.

Алма багаасаа төгөлдөр хуур, хийл, сонгодог болон мюзикл дуучны мэргэжлээр суралцаж 2016 оноос Мюнхений хөгжим театрын их сургуульд жазз дуулаач болон хөгжмийн зохиомжоор суралцаж буй. Тэрбээр Нью-Йоркийн "Nublu" Jazz , Бургхаусэны олон улсын жаззын долоо хоног, "Alpenklassik Festival Bad Reichenhall", "EBE" Jazz зэрэг наадмуудад уригдаж, Sandy Patton, Tizian Jost, Joe Haider, Gregor Hübner зэрэг нэртэй жазз дуучид хөгжимчидтэй хамтран ажиллаж байжээ. Жазз, блюз, поп, мюзикл гэх мэт чиглэлүүдэд хөрвөх чадвартай авьяаслаг тэрбээр New York Voice-ийн тэтгэлгээр шагнуулж байсан түүхтэй.

Тоглолтын танхимууд

Амьд хөгжмийн тоглолтод нэн тэргүүнд шаардагдах зүйл бол тоглолтын танхим бөгөөд зохион байгуулагчийн зүгээс үүн дээр няхуур хандаж байгаа аж. Барилгын өөрийн түүх онцлог хийгээд тухайн танхимд ямар уран бүтээлчид, ямар төрлийн тоглолтууд болдог нь үнэ цэнийг нь тодорхойлдог. Тухайлбал Берлинд сонгосон танхим бол 1876 онд баригдсан түүхийн дурсгалт газарт Heimathafen Neukölln театр. Тухайн үедээ дуурь, варьете зэрэг тоглодог байсан бол өнөөдөр үзэгчдийн танхим дотроо баартай хөгжмийн олон урсгалийн тоглолт болохоос гадна уран зохиол, яруу найргийн үдэш гэх мэт арт, алтернатив хөтөлбөрүүдээрээ олонд танигджээ. 

Дюселдорф хотын хувьд  нийгэм-соёлын төв ZAKK-ыг сонгосон байна.  ZAKK  нь Герман улсын соёл урлаг, харилцааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төвүүдийн хамгийн анхны бөгөөд томд тооцогддог ба анх үйлдвэрийн байр байсныг өөрчлөн засаж үйл ажиллагаагаа эхлүүлснээр өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа билээ. ZAKK-ын хөтөлбөрүүд нь үг болон тайз, улс төр ба нийгэм, дуу хөгжим хийгээд бусад олон төслүүдээс бүрддэг байна. Зөвхөн 2017 онд гэхэд нийт 900 гаруй том жижиг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж 150,000 гаруй үзэгч ирсэн байна. ZAKK нь Нийгэм соёлын төвийн хувьд соёл урлагийг нийгмээс салгаж авч үзэлгүй, нийгэм, улс төрийн сэдвүүдийг соёл урлагаар дамжуулан хөндөхдөө гоозүйн таашаалтай уялдуулахыг өөрийн чиг хандлагаа болгодог. 

Дюселдорф хотын тоглолтыг Deutsch-Mongolisches Tor in NRW нийгэмлэгтэй хамтран зохион байгуулж байна. 

Эх сурвалж: ub.life

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

77.9.2.83NÜRNBERG   • 6 сарын 3. 14 цаг 17 минут

ZA TA NAR MIN GERMAAND IREED BIITGII GUDAMJIND TOGLOJ MÖNGÖ OLOOROI DEER YED XARANG XAMTLAG GUDAMJIND PIBNII MUXLAGIIN BULAND TOGLOJ ONIGOO BOLJ BAICA MÖN XURD XAMTLAG GERMAAI NÜRNBERG XOTIIN OUTNII BAIRNII PODBOOLD TOGLOJ ONIGOO BOLSOND OO YYNIIG BI ÖÖRÖÖ YZEJ BAICAN MÖN NÜRNBERG BAIDAG EGSCHIGLEN XAMTLAGIIN NÖXÖD 100 XUBIAAR BATLAN

66.181.179.87zaya   • 5 сарын 29. 9 цаг 33 минут

NIKTON but avahndee amjilt

Шинэ мэдээ

Г.Дэнзэн өөрийгөө цагаатгуулах гэж хэрэгсэхгүй болсон хэргээ сөхөж гомдол гаргажээ12 сар 13. 17:19Багш шавийн барилдлагаас батжиж зузаарсан нөхөрлөл12 сар 13. 17:15Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа12 сар 13. 17:12Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах" хөтбөлбөр Хан-Уул дүүрэгт хэрэгжихээр боллоо12 сар 13. 17:11Тасалгааны ургамлууд агаар цэвэршүүлдэггүй12 сар 13. 17:10Марк Цукерберг, эхнэр Присцилла Чан хоёр хөрөнгийнхөө 99 хувийг буяны үйлсд хандивлана12 сар 13. 17:05ВИДЕО: Бүргэд, наймаалжны тулаан12 сар 13. 17:00Лэди Гага: Брэдли бид хоёрын харилцаа тавилттай үзүүлбэр байсан12 сар 13. 16:55Х.Нямбаатар: Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болсон12 сар 13. 16:53Хөл нүцгэн уралдсан охин гурван алтан медаль хүртжээ12 сар 13. 16:50АНУ-ыг тайван байдлыг алдагдуулагч хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ12 сар 13. 16:45Азтай хүмүүс бусдаас юугаараа өөр болохыг эрдэмтэд тогтоожээ12 сар 13. 16:40“The National Interest” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг флотуудыг нэрлэлээ12 сар 13. 16:35Авто зам ашигласны төлбөр нэмсэн шийдвэрийг ирэх долоо хоногт дахин хэлэлцэнэ12 сар 13. 16:3243 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ12 сар 13. 16:30Хартай эхнэрийн хачин үйлдэл12 сар 13. 16:25ТӨРИЙН БАНК: Хариултаа хадгалъя, хялбар аргаар ХУРИМТЛАЛТАЙ болъё12 сар 13. 16:20Улаанбаатар хот Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ12 сар 13. 16:19“Улаанбаатар- Цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа12 сар 13. 16:17Ши Жиньпин Макаод бооцоо тавилаа12 сар 13. 16:15Багийн эмч цас ихтэй газруудад мориор очиж иргэддээ үйлчилж байна12 сар 13. 16:10Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн хоёр этгээдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ12 сар 13. 16:05Хойд Солонгостой хийх хэлэлцээрт уян хатан хандана гэв12 сар 13. 16:05“Сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгогчийн оршин сууж байгаа хаягийн бүртгэлийн дагуу гаргахад тулгамдаж буй асуудал”-ыг хэлэлцлээ12 сар 13. 16:03Оцон шувуу Их Британийн парламентын сонгуулийн дүнг урьдчилан таамагласан ч алджээ12 сар 13. 16:00ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв12 сар 13. 15:59Гялсбанкны урамшуулалт АЯНЫ 10 дахь АЗТАНЫГ өнөөдөр ТОДРУУЛНА12 сар 13. 15:55Пол Маккартнийн ном дэлгэцийн бүтээл болно12 сар 13. 15:50“Дэлхийн гоо бүсгүй-2019”-ийн финалын шоуг Монгол миссийн танилцуулгаар эхлүүлнэ12 сар 13. 15:45Консерватив нам “Brexit”-ийг хэрэгжүүлэхэд хүрэлцэхүйц тооны санал авсныг мэдэгджээ12 сар 13. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.