5-р сарын 29
8 цаг 30 минут

ТОМИЛОЛТ: "Терра энержи" компанийн балгаар Ноён суманд хүн, мал амьдрах аргагүй болоход хүрчээ

Сүүлийн үед Монгол Улсад уул уурхай хурдацтай хөгжиж байгаатай уялдан ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН талаар ихэд ярих болсон 

Уул уурхайн салбарын бүх оролцогч талуудын, ялангуяа тухайн газар нутгийн оршин суугч иргэдийн эрхийг дээдэлсэн, байгаль орчин цаг агаар, хүн амьтны бие махбодод хор хохиролгүй, Монгол улсад тогтмол ашиг орлого оруулж байх төлөвтэй, дотоодын мэдлэг боловсрол болон олон улсын шинэ үр өгөөжтэй туршлагад үндэслэсэн, түүнчлэн нутаг дэвсгэрийн хууль ёсонд нийцсэн эрдэс баялаг эрчим хүчний салбар дахь уялдаа холбоотой, ил тод үйл ажиллагааг хариуцлагатай уул уурхай хэмээн тодорхойлж болно.

Гэтэл өнөөдөр манайд энэ тодорхойлолтод нийцэхээр үйл ажиллагаа явуулж байгаа ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙН компани алга. Үүнийг байгалийн баялаг ихтэй "БАЯН" нутаг гэдгээрээ алдартай Өмнөговь аймгийн нутаг дахь хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч сүйдсэн зам,  хатаж ширгэсэн булаг шанд, ухаж сэндийлсэн нүх, нөхөн сэргээлгүй овоолж орхисон шороо тодхон гэрчлэнэ.

Тиймээс бид энэ удаад,  газар нутаг нь сүйдэж, хүн мал амьдрахад хүнд хэцүү нөхцөл үүссэн, цаашлаад уух усгүй болох эрсдэлтэй болж байгаадаа түгшсэн иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Өмнөговь аймгийн Ноён суманд ажиллаж дараах сурвалжлагыг бэлтгэлээ.

-ШОРООН ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ ТООСЖИЛТ ҮҮСГЭСНИЙ УЛМААС ЭНЭ НУТАГТ ХҮН МАЛ АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛЖ БАЙНА-

Маршрут 1: Бидний сурвалжлагын эхний маршрут, Бидэнтэй уулзахаар ойролцоох овоон дээрээ цугласан малчидтай уулзах уулзалтаар эхлэв. Тэд, "Ноён суманд Австралийн 100 хувийн хөрөнгө оруулалттай "Терра энержи" гэх компани нүүрс олборлолтын үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Анх хатуу хучилттай зам тавьж нүүрс тээвэрлэн гэж гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл шороон замаар нүүрс тээвэрлэж, их хэмжээний тоосжилт үүсгэсний улмаас энэ нутагт хүн мал амьдрах аргагүй болж байна" гэдгийг онцлов. Мөн тэд, "Терра энержи" компанийнхан шороон замаар тээвэрлэлт хийснээс гадна 4, 5, 6 дугаар амыг зөвшөөрөлгүй, хууль бусаар ухсан нь сумын иргэдийн ундаалдаг булаг шандны ус татрахад хүргэсэн гэв.

 -ХОШГОЙ ХАЙРХАНААС ЭХ АВЧ 20 ГАРУЙ КМ УРСДАГ БАЙСАН ЗАДГАЙ ГОЛ ШИРГЭЖ ҮГҮЙ БОЛСОН-

Н.М: Ноён сумын малчин

-"Терра энержи" компани 2010 оноос эхэлж хайгуулын ажиллагаагаа явуулаад 2013 онд урт нэртэй хуулийг зөрчиж, задгай усан дээр уурхайгаа нээсэн. Түүгээр ч зогсохгүй зөвшөөрөлгүйгээр гурван ам /4, 5, 6 дугаар ам/ нээж олборлолт явуулсан. Тиймээс бид арга ядаад өөрсдийнхөө чадах хэмжээнд тэмцэж байна. Нэмж ам ухуулахгүйн тулд нэг нэгээрээ ээлжлээд харж байна. Одоо бол бид энэ уурхайг хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, нөхөн сэргээлт хийгээд орон нутагт хүлээлгэж өг гэсэн шаардлагыг тавьж байгаа. Мөн энэ уурхай нээгдсэнээс болоод Хошгой хайрханаас эх авч 20 гаруй км урсдаг байсан задгай гол ширгэж үгүй болсон. Энэ хавийн усыг эдний 1, 2, 3 дугаар ам цуглуулаад дүүрчихсэн. Тэр усаа шавхаж дийлэхгүй урд талын гол руу тавьчихсан.

-БИД УТААТАЙ ЮМ ШИГ СААРАЛТСАН ШОРООН ДУНД ӨДӨР ХОНОГИЙГ ӨНГӨРҮҮЛЖ БАЙНА-

Д.Н: Ноён сумын Сайран багийн малчин

-Төр засаг уул уурхай хоёрын хооронд хамгийн түрүүнд мал, малчин хоёр хохирдог.  Тухайлбал, уурхайн үйл ажиллагаа явуулж, шороон замаар тээвэрлэлт хийж биднийг хохироож байна. Түүгээр ч зогсохгүй нэмж хууль бус үйл ажиллагаа явуулж байна.  Тэр нь юу вэ гэвэл энэ уурхай 1, 2, 3 дугаар амыг ухах зөвшөөрөлтэй юм байна лээ. Гэтэл өнөөдөр сум орон нутгаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр 4, 5, 6 дугаар амыг ухсан. 4, 5 дугаар амыг мэргэжлийн хяналтаас ирж үзээд шаардлага хүргүүлж, торгууль тавьсан гэж сонссон. Гэтэл дараа нь 6 дугаар амыг ухчихсан. Энэ 6 дугаар ам бол манай сумын дөрвөн мөнхөд урсгалтай өвөр задгай голтой их ойрхон. Тиймээс бид  өвөр задгай голынхоо гольдролыг багасгачихгүйн тулд зургаадугаар амыг хаахыг шаардаж байна. Мөн ойрын хугацаанд шороон замаар тээвэрлэлт хийхээ зогсоож, хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийх ёстой гэдгийг нь дахин дахин сануулмаар байна. Бид утаатай юм шиг сааралтсан шороон дунд өдөр хоногийг өнгөрүүлж байна. Энэ мэтчилэн шороон замаар өдөрт хэдэн арван том оврын ачааны авто машин өөрийн дураар зорчоод байвал манай нутаг талхлагдан хүн мал амьдрах нөхцөлгүй болох нь.

-"ТЕРРА ЭНЕРЖИ" КОМПАНИ НОЁН СУМАНД САР БҮР 25 САЯ ТӨГРӨГ ӨГДӨГ-

Маршрут 2: Бид малчидтай уулзсаныхаа дараа "Терра энержи" компанийн удирдлагуудтай уулзахаар уурхайг зорилоо. Биднийг тус уурхайн Дэд бүтэц хариуцсан менежер П.Сергей угтаж, уурхайн үйл ажиллагаагаа танилцуулан, мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "Терра энержи" компани 2013 оноос эхлээд Ноён суманд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар манайд 240 гаруй ажилчид ажиллаж байна. Үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 98.4 км сайжруулсан шороон замыг өөрсдийнхөө хөрөнгөөр /10 сая доллар/ тавьсан" гэв.

Бид түүнээс зарим зүйлийг тодруулж, цөөн хором ярилцсан юм.

 -Танайх орон нутгаас ажиллах хүч авдаг уу. Нийт хичнээн хүн байгаа вэ?

-Манайх нийт 240 гаруй ажилчинтай. Үүний 50 хувь нь орон нутгийн ажилчид байгаа.

-Танай уурхай нийт хэчнээн тонн нүүрсний нөөцтэй вэ?

-Манай уурхай 15 сая тоннын боломжит нөөцтэй.

-Одоогийн байдлаар хэдэн аман дээр олборлолт явагдаж байна. Нөхөн сэргээлт хийсэн нь хэд байгаа вэ?

-Одоогийн байдлаар хоёр аман дээр олборлолт хийж байгаа. Нөхөн сэргээлтийн ажлууд тодорхой хэмжээнд явагдаж байгаа. Хаагдсан амнаасаа эхэлж нөхөн сэргээлт хийгддэг. Одоогоор нэгдүгээр ам хаагдсан. Овоолгоосоо эхлээд нөхөн сэргээлтийн ажил явагдаж байгаа. 

-Засгийн газрын 2018 оны 379 дүгээр тогтоолийн 2.3-т нүүрс тээвэрлэлтийг хатуу хучилттай замаар явуулах ёстой гэж заасан байдаг. Мөн та нар анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ хатуу хучилттай замаар нүүрс тээвэрлэнэ гэж нутгийн иргэдтэй гэрээ хийсэн гэсэн. Гэтэл таван жилийн хугацаанд шороон замаар тээвэрлэлт явуулсан байна. Хэзээнээс хатуу хучилттай замаар тээвэрлэлт хийдэг болох вэ?

-Манайх 2019 оны зургаадугаар сарын 30-ныг хүртэл сайжруулсан шороон замаар нүүрсээ зөөнө гэж ЗТЯ-тай гэрээ хийсэн. Гэрээнийхээ дагуу тээвэрлэлтээ хийж байгаа. Ямар ч хууль зөрчөөгүй.

-Зургаадугаар сарын 30-наас хойш хатуу хучилттай замаар тээвэрлэх ёстой юм байна. Тэгэхээр танайх ирэх долдугаар сараас эхлээд хатуу хучилттай зам тавьтлаа нүүрс тээвэрлэх боломжгүй юм байна. Зөв үү?

-Өмнөговь аймгийн Засаг дарга ЗТЯ-нд хүсэлт гаргаад энэ замыг улсын замд оруулах асуудал яригдаж байгаа. Өмнө нь Ж.Бат-Эрдэнэ гэдэг хүн Зам тээврийн сайд байхдаа энэ замыг улсын хэмжээний замд авна гэж хэлсэн байдаг. Хэрэв улсын мэдлийн зам болчихвол энэ замын хариуцагч нь ЗТЯ болно. Одоо энэ асуудал Үндэсний хөгжлийн газар дээр оччихсон. Засгийн газар концессод оруулахаар ярьж байгаа. Энэ асуудал эцэслэж шийдэгдсэний дараа дараагийн асуудал яригдана.

-Танай уурхайд нийт гурван ам нээх зөвшөөрөл өгсөн. Гэтэл зөвшөөрөлгүй гурван ам нэмээд нээчихсэн байгаа гэдгийг орон нутгийн иргэд хэлж байна. Үүн дээр тайлбар өгөхгүй юу?

-Ам нээх гэдэг газраасаа тусдаа асуудал. Бид нар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг учраас газрын хэвлий, Ашигт малтмалын тухай хуулиар ам нээх эрх нь шууд нээгддэг.

-"Терра энержи" компани өнгөрсөн таван жилийн хугацаанд Ноён суманд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ?

-Бид олборлолт хийж эхлэхээсээ өмнө замын нөлөөллийн бүсийг тогтоолгож, нөлөөллийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэнэ шилжүүлсэн. Нүүлгэн шилжүүлсэн айлууддаа нөхөн олговор гэж нэг хүнд 20-140 сая төгрөг нийт 1.7 тэрбум төгрөг өгсөн.  Мөн зөвхөн 2018 онд л гэхэд орон нутагт 1 тэрбум 191 сая төгрөгийн татвар төлсөн. Ноён суманд 2018 оноос хойш сар болгон 25 сая төгрөг өгдөг. Өнөөдрийн байдлаар нийт 525 сая төлсөн байна. 

-2013 оноос хойш өнөөдрийг хүртэл хэчнээн га талбайг хамарсан хэдэн тонн нүүрс олборлосон бэ?

 -Өнөөдрийн байдлаар таван жилийн хугацаанд нийт 1.1 сая орчим тонн олборлолт хийсэн. Манай лиценз өөрөө 17 мянган га талбайтай лиценз. Одоогоор бид нийт талбайнхаа 5 хүрэхгүй хувь дээр үйл ажиллагаа явуулсан.

-"БАЯЛАГ ШАВХАГДААД ДУУСАХАД УХАЖ СЭНДИЙЛСЭН НҮХ, ОВООЛСОН ШОРООНООС ӨӨР ЗҮЙЛГҮЙ ҮЛДЭХ ВИЙ" ГЭСЭН АЙДАСТАЙ ЯВДАГ-

Маршрут 3: Сурвалжлагын маршрут үдэш нь хэлэлцүүлгээр өндөрлөв. Ноён сумын засаг дарга Б.Батболд хэлэлцүүлгийг удирдаж, "Терра энержи" компанийн төлөөлөл, сумын иргэд болон малчдын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож, “Хариуцлагатай уул уурхай" сэдвийн хүрээнд асуулт хариулт өрнөв. Хэлэлцүүлгийн үеэр тус сумын засаг дарга "Баялаг шавхагдаад дуусахад ухаж сэндийлсэн нүх, овоолсон шорооноос өөр зүйлгүй үлдэх вий" гэсэн айдастай явдаг гэдгээ нуусангүй.

Мөн тэрбээр, "Манай сумын нүүрсний нөөц багасч байна. Гэтэл манай суманд үйл ажиллагаа явуулж байгаа "Терра энержи" компанийн орон нутгаас ч зөвшөөрөл авахгүйгээр улайрч ухаж байна. Тухайлбал, 2017-2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй. 4, 5, 6 дугаар амыг хууль зөрчиж ухсан. 4, 5 дугаар амыг ашиглаад дууссан. Нөхөн сэргээлт байхгүй. Одоо 6 дугаар амыг ашиглахаар хөрсийг нь хуулсан байгаа. Хэрэв зургаадугаар амыг үргэлжлүүлэн ухвал манай сум цэвэр усны нөөцгүй болох эрсдэлтэй. Учир нь манай сумын цэвэр усны нөөц зүүн талдаа байдаг.  Бид өнөөдөр энэ хүмүүсээр өвөр задгайнхаа амийг таслуулах юм бол цаашаа юу болох нь ойлгомжтой. Тиймээс өвөр задгайг л бидэнд үлдээчих гэдгийг онцгойлон хэлмээр байна" гэсэн юм.

Энд хүрээд Өмнөговь аймгийн Ноён сумаас хийсэн сурвалжлага маань өндөрлөв. Бид энэ сурвалжлагаараа дамжуулан хэн нэгнийг нь харлуулах гэсэнгүй. Уул уурхай иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж байгааг газар дээрээс нь  ямар ч нэмэлт хачиргүйгээр сурвалжилж, орон нутгийн удирдлагууд болон иргэд, уурхайчдын байр суурь, үзэл бодлыг нь хүргэхийг зорилоо. 

Т.Гэрэл

 

 

 

 

29
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

29 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.97.98Зочин   • 5 сарын 30. 8 цаг 45 минут

Жижиг нүүрснийуурхайнуудыг шууд хааж, нөөцөл үлдээ

202.131.225.150Зочин   • 5 сарын 30. 8 цаг 44 минут

Бид одоо ингээ л сэтгэдэл бичхээс өөр зүйл хийж чадахгүй юм даа.

202.21.109.44Зочин   • 5 сарын 30. 8 цаг 03 минут

zailuul usaa neh naaduulaasaa

202.9.42.234Бат   • 5 сарын 30. 6 цаг 58 минут

Монголчууд шиг эх орноо ухаж байгаа улс орон өөр байхгүй учир нь тэд тэр эх орны хүвгүүд харина монголчууд соц-оос улбаатай эх орноо гэх үзэл төлөвшөөгүй Монгол хүн байтлаа монгол ирхэд ийм тийн гэх утаатай буумааргүй байлаа гм

49.0.212.209Зочин   • 5 сарын 30. 0 цаг 54 минут

Уул уурхай ухсан нөхдүүд тэрбумтан болоод гараад явна ухуулсан газраа ч сэргээлгэж чадахгүй үлдэнэ дээ та нар. Хүний нутгийг наадуул чинь хайрладаггүй юмаа. Шүлс шиг жаахан жаахан юм долоолгож тэрэнд нь баясаад л сууж байтал бүх юм дуусна. Угтаа үхэр монголчуудын өөрсдийнх нь газар нутаг ш д. Толгой муутай болохоор бүх гэрээ зөвшөөрөл нөхцөл нь зөвхөн харийнханд ашигтай. Гарах ёстой байсан ашиг нь авилгачдын хармаанд хэдийнэ орсон.

202.179.27.106Зочин   • 5 сарын 29. 18 цаг 13 минут

uul uurhai hugjinu gej baidiimuu

45.117.33.30Зочин   • 5 сарын 29. 17 цаг 00 минут

Эмээ өвөөгийнхөн тэтгэвэрээр амьдардаг, тэр тэтгэвэр нь хаанаас орж ирдэгийг мэддэггүй малууд л хаа, бууд гэж хуцалдах юм. Өөрсдийгөө өрөвдөөчөө малуудаа

202.21.96.171Зочин   • 5 сарын 29. 16 цаг 47 минут

Энэ нөхөр наад компанид чинь ажиллаж байсан хүн дээ. Тэр дээлтэй нутгийн малчин 153,000,000 төгрөгийн нөхөн төлбөр авах гэрээ байгуулаад мөнгөө авсан гэвч хүний шунал дуусах биш дээ зайлуул хуучин буйриндээрээ амьдраад л....

66.181.164.48vkulbh   • 5 сарын 29. 16 цаг 35 минут

эх орон чинь шүү дээ.нөхөн сэргээлтээ хй л дэ

66.181.168.81зочин   • 5 сарын 29. 15 цаг 20 минут

төр засаг иргэд хоорондын нууц дайн бол газрын наймаа шүү бүх төрлийн зөвшөөрөлийг төр засаг түүний яамдуудын эрх мэдэлтэнгүүд л олгож байгаа шүү дээ тиймээс ард иргэд дан ганц уул уурхайн компаниудтай тэмцээд байгаа нь учир дутагдалтай

202.9.42.16Зочин   • 5 сарын 29. 13 цаг 53 минут

Газрынх нь эзэд гуйгаад сууж байдаг цаг ирчихсэн юмуу?

64.119.24.89Зочин   • 5 сарын 29. 13 цаг 09 минут

ЭНд тэндгүй газар шороо сэндийчээд эзэнгүй улс орон шиг л байх юм даа. Улсын хэмжээнд 3,4 том уурхай байлгаад бусдыг нь болиулах хэрэгтэй. Арай л дэндүү юмаа

149.159.215.90Зочин   • 5 сарын 29. 13 цаг 07 минут

5 толгойгоос бусад бүх нүүрсний ордуудыг хаагаач. Айдастай ч гэх шиг мангар гар уу мэдээж овоолсон шорооноос өөр юу ч үлдэхгүй шдээ.

192.82.65.182bold   • 5 сарын 29. 13 цаг 03 минут

oron nutgiin udirdlaguud gej yag ene zasag darga shig yumnuud baidag.oron nutagt uil ajillagaa yavuulj baigaa kompaniudig zorigtoi demjih heregtei shuu dee.heden balai malchid,belcheeriin mal aj ahui hoyor bol uul uurhai baihgui baisan ch yamarch ireedui alga. bi horin jiliin omno honi hariuldag baisan gazartaa nodnin ochson.barag elsen tsol bolson baina lee.getel tend yamarch uul uurhai baidaggui yum daa.tegeheer ene malchid,mal hoyorig l oorchloh heregtei gej bodogdoh bolson.

202.131.249.202Зочин   • 5 сарын 29. 12 цаг 57 минут

BUUDCHIXAACH NAAD PIZDAANUUD AAA,DEREES YU CH XVLEEGEED NEMERGVI,

202.72.245.122иргэн   • 5 сарын 29. 11 цаг 09 минут

УУл уурхай хурдацтай хөгжиж байна гэхийн ? Яг юу нь хөгжиж байгаа юм бол

103.26.193.35Зочин   • 5 сарын 29. 11 цаг 00 минут

Здакууд уул уурхайгаар тэжээлгэж байж худлаа эх оронч царайлахаа больмоор юм. Экспортын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж, татвар, нийгмийн даатгалаар дамжаад төсвийн байгууллагынхны цалин, тэтгэвэр тэтгэмжийг тавьж байна ш дээ. Ингэж гадаадын хөрөнгө оруулалттай компани руу дайрахын оронд тэр нинжа нэртэй ямар ч нөхөн сэргээлт хийддэггүй улсуудтайгаа тэмцээч. Шантаажилж чадахгүй болохоор ашиггүй байх л даа.

66.181.189.115өө   • 5 сарын 29. 10 цаг 26 минут

МАНын фэнүүд одоо яахав дэ

64.119.20.141Зочин   • 5 сарын 29. 10 цаг 20 минут

Mash sain l ajillaj baina shd, enenees iluu yah gesiiin, ninja nereer jinhene baigal orchin sunuugch naraa yaachij chadahgui baij

66.181.161.19Зочин   • 5 сарын 29. 10 цаг 14 минут

Арай ч дээ

192.82.65.182bat   • 5 сарын 29. 10 цаг 13 минут

nuursee zooj zarahgui tegeed yaah bolj bna.tertei tergui govid odor bolgon l shoroogoor shuurch baidag shuu dee.haa gazar ene nogoon deeltei ovgon metiin oorsdoo ajil hiideggui,busdig ajil hiilgedeggui balainuud baij l baidag.heden am gargaj,yaaj ashiglah ni tuhain kompaniin asuudal,ene bol nariin shinjleh uhaan, nariin tootsoo baidag.sogtuu malchidiin medeh asuudal bish.uul uurhainhan bol jinhene eh ornihoo hogjil devshliin toloo noir hoolgui zutgej yavaa humuus.

139.5.217.39Зочин   • 5 сарын 29. 12 цаг 23 минут

uurduu tend amidraachee,tursun nutgiigni uhaad shoroo bolgood b.ashd..mal boginohon unuudruuruu bodoj amidardag svg..

103.229.121.189а   • 5 сарын 29. 10 цаг 09 минут

4,5,.6р ам ухахад орон нутгаас зөвшөөрөл авах ёстой,..мэдээж тэр цаас нь мөнгө, мөнгөө авая л гээд байгаа болхоос...үхссэн байгал орчин, нөхөн сэргээлт. Орон нутгийн оркууд өөрсдөө буга, ангаа алж дуусгадаг, өөрсдөө ойгоон хядаж хожуул болгодог, өөрсдөөн нөхөрлөл нэрийн дор алт ухаж там болгодог....бурууг аль нэг нам олж чихдэг. эцэст нь малгүй болчоод хотод ирж самардаг.

66.181.160.118Зочин   • 5 сарын 29. 9 цаг 28 минут

1 сая тонн л олборлосон бн.орон нутагт 2018 онд 1.7 тэрбум тэрбум нүүлгэх байгали орчны гээд нийт 4 тэрбум төгрөг төлсөн бн цагаанн захтан амидралаас тасархй малнуудаа.улсын төсавийг эд л бүрдүүлж бн.женkoгийн талх чихэо мах иипэkс баянгол эд нар тус бүрдээ 1 тэрбумийн ашигтай ажиллаж 300 саяыг л татварт өгсөн бн

192.82.66.22Зочин   • 5 сарын 29. 9 цаг 12 минут

Aвстрали хөрөнгө оруулалттай гэж худлаа Гадаад захиралтай нэг *танил хүн* ард нь байгаа,

202.21.127.166zochin   • 5 сарын 29. 9 цаг 12 минут

Iim asuudal bolohiig medeegui bish, medej l baisan shdee humuus....tuhain uyed ni yu ch hiigeegui baij...

202.21.117.194зочин   • 5 сарын 29. 9 цаг 08 минут

Нүүрсийг нь ухаж авч байгаа бол хатуу хучилттай замаа өөрсдөө тавь, яагаад улсаар зам тавиулах гээд байгаа юм.

202.21.100.210   • 5 сарын 29. 9 цаг 07 минут

Буудчихаач

64.119.19.209Зочин   • 5 сарын 29. 9 цаг 04 минут

АРД НЬ НЭГ ЭРХ МЭДЭЛТЭН БАЙГАА ТЭР ТУСМАА ТА НАРЫН СОНГОСОН ГИШҮҮН ГАР ХУРУУГАА ДҮРСЭН БАЙГАА ОДОО ЯАЯ ГЭХ ВЭ ?

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.