5-р сарын 29
9 цаг 05 минут

Эр хүний андгай тангараг

Арван есөн жилийн тэртээ 1996 оны хавар өвгөнтийн архичнаас ер ялгарах юмгүй, хөлчүү гэмээр царайтай,хар бор ажилд нухлагдсан Ганжуурын Нэргүй хэмээх залуу Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт сууж байхдаа фото зургаа татуулжээ. 
Ноорхой хүрэм, халцархай гуталтай харваас хөлчүү нэгэн өмнөөс ширтэнэ. 
Г.Нэргүйд тэр үед хорвоо зүйл бүрээр л хатуурхсан байх. 
Олон ч хүн түүнд “Өнгөрсөөн” - гэх ганц үгээр онош тавьсан байх. 
Харин тэр өөрийгөө ялж бусдын бодол буруу байсныг сэтгэл зүрх хөдөлмөрөөрөө харуулаж чадсан. 
Ийм байдалдаа цэг хатгана, тэгэхдээ ийм явсан гэдгээ хэзээ ч мартахгүй хэмээн өөрийнхөө энэ зураг дээр андгай бичин тавьжээ.
Өнөөдөр Г.Нэргүй Говь-Алтайдаа " Айргийн хад"- хэмээх нэртэй том компанийн захирал. 
Алдсан он жилүүдээ нөхөхийн тулд блокны машин нэгийг зээлж аваад цаг наргүй зүтгэсэн гэдэг юм. 2003 оны яг энэ өдөр тэрээр компани байгуулжээ. Түүний байгуулсан “Айргийн хад” компани 10 жилийн дотор хөл дээрээ бүрэн тогтож, жилдээ улаан тоосго 5 саяыг, явган замын хавтан 90 мянгыг, блок 280 мянган ширхгийг үйлдвэрлэдэг болжээ. 
Дээр нь барилга угсралтын ажил хийнэ. Сайн байгаа биз.
Ингэлээ гээд тэр хөөрч шандуурсангүй. Хурдан морь, бөх тэхэд мөнгө зарсангүй. Харин амьдралын боломж муу ч сурлага сайтай хүүхдүүдийн сургалтын төлбөрийг нь даадаг уламжлалтай болж. 
Энэ жил гэхэд л 6 хүүхдийн төлбөрийг нь даасан байна. Болзол нь ганцхан. Сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа ирж 5 жил ажилла, цааш хэрхэхийг өөрөө мэд. Өөрийн компанидаа ажилла гээгүй юм шүү. Төрсөн нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруул, өөр хариу нэхэхгүй гэсэн үг. Үүнийг би эх оронч сэтгэл, нутагтаа хайртай, бас ухаантай хүний л үйлдэл гэнэ.
Компанийнхаа 10 жилийн ойг ч тэрээр өвөрмөц тэмдэглэж буй. 
Морь уралдуулж, бөх барилдуулсангүй. 
Харин Улаанбаатараас эрдэм мэдлэгтэй, оюуны бядтай хүмүүсийг урьж, аймгийн төвийнхөнд цуврал лекц үнэгүй уншуулж, “Говь-Алтай аймгийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр эссэ бичлэгийн нээлттэй уралдаан зарлаж, гол гол салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг Говь-Алтайд урьж зөвлөгөө өгүүлэх зэрэг олон ажлыг жилийн турш зохион байгуулж, бүх зардлыг нь даажээ.
Саяхан тэрээр “За найз нь хэдэн сайхан залуусыг ажилд сургалаа. Эд компаниа өлхөн аваад явчихна. Гурван жилийн дараа компаниа эд нартаа өгчихнө дөө. Залуу хүмүүс өмчтэй, амьдралын баталгаатай болог” гэж байсан.Мөн тэрээр олон залуусыг ажлын байраар хангаж, сайн ажилчингаа байраар шагнадаг гэнэ.Өнөөдөр ч түүний ажлын өрөөнд андгай тангарагийн үгтэй, фото зураг нь жаазтай байх ба ирсэн, уулзсан зочид зургийн хараад гайхан шагширч,түүнийг хайрлан бахархахаж хүндлэсээр буцдаг билээ.
" Эр хүн " - хэмээх эрхэм алдар хүндийг, хэн дуртай нь түмэн олноос хүртээд байдаггүй, эрхэм нандин зүйл аж.
* * *

 
 
 
15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.26.70нутаг   • 6 сарын 13. 12 цаг 48 минут

Засагт ханы хөх харчууд зөв хө Эрийн хуйх Сайн мэдээ Эр хүн гэдэг ийм л байдаг даа

66.181.169.110Зочин   • 5 сарын 30. 17 цаг 57 минут

Ямар их тэвёээр хатуужил вэ... мундаг байна. Гайхалтай.

66.181.170.229Зочин   • 5 сарын 30. 9 цаг 28 минут

Gaihaltai. Olon zaluus iim eyereg boloosoi.

202.55.191.194Uchka   • 5 сарын 29. 17 цаг 00 минут

Сайхан түүх байна Залуус маань үлгэвэр авмаар, эрхэм түшээд ч гэсэн энэ залуугаас суралцмаар юмаа

203.91.118.180Зочин   • 5 сарын 29. 16 цаг 26 минут

Сайхааан

64.119.21.49ойдаа   • 5 сарын 29. 15 цаг 53 минут

Ийм сайхан үнэн түүх уншаагүй уджээ.Яг л түүн шиг гэдэг шиг санагдлаа.Сүүлчийн сумтайгаа үлдсэн ч амьд гарах боломж байсаар байдаг гэж дайны баатрууд бичдэг юм билээ. Харин бид бүхэнд итгэл найдвар боломж үргэлж байдаг гэдгийг харуулсанд танд баярлаж байна.

176.158.21.29zochin   • 5 сарын 29. 14 цаг 40 минут

Televiziinxen ene xynii talaar nevtryyleg xiix xeregtei baina daa

202.131.249.202Зочин   • 5 сарын 29. 12 цаг 13 минут

ESTOI ERGVV 76 GAAR SOLICHIXMOOR NOXOR BNA DAA,AMJILT XVSIE,

202.21.102.226t   • 5 сарын 29. 12 цаг 07 минут

olon hun ,zaluus jishee avmaar yum bna mundag uur yu gehev dee

64.119.19.166demjigch   • 5 сарын 29. 11 цаг 51 минут

yamar saiham medeelel ve. ogshij baina shuu. ulam ih amjilt husie

66.181.164.202Зочин   • 5 сарын 29. 11 цаг 26 минут

Засагт ханы хөх харчууд гэдэг чинь энэ дээ. Мундаг

122.201.19.99Зочин   • 5 сарын 29. 11 цаг 22 минут

ховор хүн аз жаргал хүсэе

64.119.20.1irgen   • 5 сарын 29. 10 цаг 13 минут

жинхэнэ эр хүн. Амжилт хүсье

202.131.231.26Зочин   • 5 сарын 29. 9 цаг 48 минут

Өнөө цагт ховор үзэгдэх хүний нэг байна даа. Амжилт, бүтээл, эрүүл энхийг хүсье

103.229.121.19Иргэн   • 5 сарын 29. 9 цаг 34 минут

Жинхэнэ эр хүн байна даа. Амжилт хүсье. Саарал ордонд шигсэн авилгачид, луйварчид бүгд энэ хүн шиг бодож, ажилладаг бол боддог бол Монгол суга хөгжинө дөө.

Шинэ мэдээ

Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа3 цаг 8 минутын өмнө"Стандарт хүнс" ХХК цагаан будааны хадгалах хугацааг хуурамчаар үйлдэн борлуулж байжээ4 цаг 2 минутын өмнөКим Жөн Ун шинэ зэвсгийн туршилтыг удирдан явуулжээ4 цаг 9 минутын өмнөБ.Жонсон “Brexit”-ийн гэрээг дахин хэлэлцэхийг хүснэ4 цаг 14 минутын өмнөЗаавал хийж байх 16 дасгал4 цаг 19 минутын өмнөДэлхийн хамгийн урт чихтэй нохой4 цаг 24 минутын өмнөСоциалист дэглэмтэй дэлхийн таван улс4 цаг 29 минутын өмнө17 метр гүн худагт унаж нас баржээ4 цаг 31 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №35The Doors, ‘Light My Fire’4 цаг 34 минутын өмнөЭрдэнэс трак ХХК олборлосон хайлуур жоншоо иргэдээр ялгуулж байжээ4 цаг 37 минутын өмнө76 нас хүрсэн Роберт Де Нирогийн шилдэг 7 кино4 цаг 39 минутын өмнөХоёр савтай эмэгтэй хоёр сарын зайтай төрсөн байна4 цаг 44 минутын өмнөЭмери Унай: Ялалт бол юунаас ч чухал4 цаг 49 минутын өмнөДэлхийн хүмүүс юу иддэг вэ4 цаг 54 минутын өмнөБ.Содномдаржаагийн нэг өмгөөлөгч гадагшаа эмчилгээнд явахаар болж шүүх хурлыг орхижээ4 цаг 55 минутын өмнөЗасгийн эрхэнд 20 жил (Путины тухай шинжээчдийн санаа бодол)4 цаг 59 минутын өмнөБагш нарт сургалтын хөтөлбөрийн үр дүнг танилцуулав5 цаг 4 минутын өмнөБаавгайд бариулсан Япон зурагчины үнэн түүх5 цаг 9 минутын өмнөНисгэгчид сахалтай байж болохгүй5 цаг 14 минутын өмнө"Alibaba" сардаа 1 тэрбум долларын ашигтай ажиллаж байна5 цаг 19 минутын өмнөХорт хавдрын талаарх 5 худал хуурмаг5 цаг 24 минутын өмнө“Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй5 цаг 25 минутын өмнөОрос, Хятадыг дүүжин замаар холбоно5 цаг 29 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 цаг 34 минутын өмнөДэлхий харь гарагийнхны нүдээр ямар харагдах загварыг гаргажээ5 цаг 39 минутын өмнөАфрик тивийг Оросуудаас холдуулахын тул Их Британи тусгай хүчнээ илгээнэ5 цаг 44 минутын өмнөСтрессыг давж гарах: Өсвөр насныханд өгөх зөвлөгөө5 цаг 49 минутын өмнө“Цаатны наадам” боллоо5 цаг 54 минутын өмнөЭнэтхэг, Пакистаны хил дээр буудалцаан болжээ5 цаг 59 минутын өмнөГурван мянга орчим жилийн настай муммиг олж илрүүлжээ6 цаг 4 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.