6-р сарын 4
11 цаг 28 минут

Инээдэг "Том" ах П.Сүхбат

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, Налайхын уугуул Гавъяат тамирчин П.Сүхбат Монгол түмний хайртай хүү байлаа. Төрийн Их баяр наадмынхаа зүлэг ногоон дэвжээн дээр гайхуулж явсан түүнийг өдгөө олон хүн санагалзан буй за. Давсан ч, унасан ч үргэлж инээж явдаг "Том" Сүхбат Монгол бөхийн жудаг гэдэг зүйлийг жинхэнэ утгаар нь үзүүлдэг байсан. Арслан цолыг нь амьд сэрүүнд нь өгөөгүй ч Ард түмэн түүнд түүнд аль хэдийн өгчихсөн билээ. Үндэсний Их баяр наадам ойртож буй энэ цаг үе дор түүний наадмын дэвжээг чимж явсан цаг үеийг дурсая...

Баянхонгор аймгийн БАЯН-ОВОО сумын уугуул, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, МУГТ, МОНГОЛ УЛСЫН ГАРЬД ПУНЦАГИЙН СҮХБАТ агсаны нэрэмжит улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаан. 2019 оны 06 дугаар сарын 05-нд Баянхонгор аймагт болно

Бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагч: Баянхонгор аймгийн ЗДТГ, БТСГ, БӨХИЙН ХОЛБОО,
Утас : 8811-0471, 8998-0470, 9903-8954

 

1. 1964 оны Луу жилтэнүүд Наадмын дэвжээг чимж явсан үе. "Өөрөө түрүүлж чадаагүйгээсээ илүү их аваргын амжилтанд саад оруулсандаа их харамсдаг"

1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойн наадамын Наймын даваа. Х.Баянмөнх аварга О.Балжиннямыг амлан, нас чацуу хоёр хүчтэн тунаанд буув. Төрийнхөө их баяр наадамд гурав дараалан түрүүлээд байсан Б.Бат-Эрдэнийг "Том" Сүхбат хазайлгав. Бас нэгэн луу жилтэн Эрдэнэбатад хийхээр бэлдсэн этэх мэхээр Босоо аваргыг хаяж наадам шуугиулсан. Улмаар хоёр аваргыг өвдөг шороодуулж есийн даваанд боссон П.Сүхбат заан, О.Балжинням заан хоёрын барилдаан Балжиннямын даваагаар өндөрлөж, ес даван түрүүлсэн О.Балжиннямд арслан цол олгожээ. О.Балжинням аваргатай төрийн наадмын түрүү булаалдсан тухайгаа "Солгой хүн зүүнээрээ хавирах байх гэж бодоод хойшоо чарахад баруунаараа хавирсан. Балжаа амьдралдаа баруунаараа ганц хавирсан нь тэр байх шүү. Би хамгийн чухал хэрэгтэй үедээ унасан" хэмээсэн байдаг. Харин наадмын "Том" ах эхнэртэйгээ хамт Б.Бат-Эрдэнэ аваргынд нэг шил Чингис барьчихсан ирэхэд аварга учиргүй баярлаж "Яахав чи бид хоёр нэг үед төрсөн бөхчүүд, ингэж л хүч үзэх байж. Уул нь чамайг тэр чигээрээ барилдаад түрүүлчих болов уу гэж би харж байсан юм" гэж байжээ. 

Б.Бат-Эрдэнэ аваргынх нэгдүгээр хорооллын IX, П.Сүхбатынх XI байранд амьдардаг байсан бөгөөд тэр хоёрын гэргий хоёулаа Болормаа нэртэй, Волейболын мастерууд байсан юм. Их шөвөгт өвдөг шороодуулсан аваргындаа наадмын орой орж, сэтгэлийг нь засч, эр улс шиг сайхан ярилцсанаа өгүүлж билээ.

2. Ахыгаа даваад Аварга болоорой

Чөлөөт бөхийн УАШТ-д +100 кг-д Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нар нэг жинд барилдаж. Тэгэхээр "Баавгай" Сүхбат бүгдийг нь ялж түрүүлээд “Ахыгаа ялж байж бөмбөрцгөөс юм авна шүү” гэж хэлсэн гэдэг.  Тэмцээний дараа Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарт Н.Ганбаатар багшийнх нь өмнө “Ахынхаа хөлийг авч чадвал бөх болж байгаа хэрэг, ахыгаа ялбал дэлхийн бөх болохын шинж” гэж хэлж байлаа. Энэхүү үгийг нь ойлгосон Б.Гантогтох 1994 онд сумын заанаас Улсын заан болж, үеийн үед дуурсагдах нэгэн гайхалтай барилдааныг Сүхбат ахтайгаа хийж билээ. 

18
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

18 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.31.18кочин   • 6 сарын 5. 11 цаг 02 минут

Үүнийг хэн гэгч нь бичсэн юм болдоо Мөн ч ядруухан бичжээ

202.72.245.122Зочин   • 6 сарын 5. 8 цаг 50 минут

сайн хүнийг дурсана биз заавал арлан цол олгосонгүй ч гэх шиг,амбийц гэж убалайрал

59.153.112.42Эрдэнэ   • 6 сарын 4. 14 цаг 00 минут

Ийм,сайхан,монгол,гүндүүгүй,жудагтай,эр,хүн,ахиж,олон,төрөхгүй байхаа мөн ч сайхан бөх байсан шүү даан ч бөхийн холбоо арслан цолыг нь өгөөгүй их гомдоосон доо одоо ерөнхййлөгч нэхэн.олгоосой ар гэрийнхэнд бурханаас харж байгаа.аугаа бөх

77.118.151.51Tuul   • 6 сарын 5. 0 цаг 37 минут

Yag unen nohoj olgoh yumsan tengert bgaa Suns ni bayarlaad ard tunende ergeed toroh baihdaa

202.72.245.122ы   • 6 сарын 4. 13 цаг 16 минут

Олон улсад бяраараа аахаж Олон түмэндээ инээд бэлэглэж байсан даа.Бөхийн орон Иранд ч явсан газарт нь мөнгө асаж хүндэлдэг байсан.БӨХийн түүхэнд мөнхрөх ёстой хүн.

49.0.153.7Багш нь   • 6 сарын 2. 21 цаг 43 минут

Жинхэнэ монгол эр хүндээвсайн эхнэртээ таарсан эулдаа архичин болсонгүй, багшаа гээд нөгөө л сайхан инээдээ бэлэглэж байсан нь санаанаас гардаггүй юм.Нэг хэсэг бор дарсанд дурлаж байснаа амьдралынхаа сүүлийн жилүүдийг архи уулгүй амар амгалан өнгөрөөсөн.Ум сайн амгалан болтугай.

66.181.169.162Со   • 5 сарын 30. 15 цаг 44 минут

Сүүлд 25-д манай хажуу байранд байсан сайхан бөх шүү

202.72.245.122ө   • 5 сарын 30. 11 цаг 55 минут

одоо инээдэг бөх алга болсон бүгд төмөр хүйтэн царайтай

138.88.125.226Зочин   • 5 сарын 30. 10 цаг 34 минут

Bat erdenees iluu delhii tanina mongol hundelne

202.70.33.242Хүн чанар сайтай эр байсан.   • 5 сарын 30. 8 цаг 09 минут

Энхээ

202.70.33.242Хүн чанар сайтай эр байсан.   • 5 сарын 30. 8 цаг 08 минут

энхээ

103.57.95.135Зочин   • 5 сарын 29. 16 цаг 35 минут

Хийморилог зог жавхаатай монгол эр хүн байсан,Одоо ийм хүмүүс байна уу ,

202.72.245.122ө   • 5 сарын 29. 15 цаг 30 минут

Бөх хүн зөвхөн цолоор бус Хувь хүний сайхан амьд төлвийн домгоор Хэдэн үедээ дурсгаддаг.

202.131.235.74Зочин   • 5 сарын 29. 11 цаг 49 минут

Төрмөл бөх байсан шүү анд минь

202.179.31.61зочин   • 5 сарын 29. 11 цаг 45 минут

1991 онд Бантановыг хаях байсан юм Сагсуурч давхиад унасан даа харьсан хойноо жаахан нохойтдог болсон шүү

66.181.187.11с   • 5 сарын 29. 11 цаг 23 минут

Сайхан бүхний жишээ гүндүүгүй монгол эр хүн одоо ийм эрчүүд ховор байхаа

202.179.31.77Зочин   • 5 сарын 29. 10 цаг 51 минут

Унасан ч давсан инээж явдаг үнэхээр гайхмаар сайхан хүн байсан.

202.131.242.254Зочин   • 5 сарын 29. 9 цаг 52 минут

сайхан гүндүүгүй эр хүн байсан шүү...

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.