5-р сарын 29
10 цаг 15 минут

Иргэний хөдөлгөөнийхөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө авсан баримтуудыг дэлгэв

"Эрдэнэс тавантолгой компанийн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо", "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя" ТББ, "Ногоон хас" иргэний хөдөлгөөн зэрэг иргэний нийгмийн төлөөллийн байгууллага хамтран "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны асуудлаар 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр  мэдээлэл хийв.  

Төрийн бус байгууллагуудын мэдээлж буйгаар Л.Наранбаатар нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК руу өдөр шөнөгүй дайрч давшлаад байсан шалтгаан нь тус компаниас мөнгө шантаажилж авч байсан байж магадгүй баримт олдсон гэж мэдээллээ.

Тодруулж хэлбэл, "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя ТББ”-ын тэргүүн Б.Хандсүрэн “Л.Наранбаатар нь Гложекс консалтинг  компаниараа дамжуулан 2018 оны долоодугаар сарын 4-ний өдөр 352 сая төгрөгийн тендер авсан байгаа. Энэ нь цуцлагдсаны төлөө бидний хувьцааг нь эзэмшиж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК руу дайрч, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 350 сая гаруй төгрөг гаргуулах шийдвэр гаргуулж авсан  байна. МАНАН бүлэглэлийн гар хөл болсон энэ шүүгчийг нь бид АТГ-т шалгуулахаар өгнө. 1072 хувьцаанд ногдох 28-30 мянган төгрөгийг заавал авах гэж ард түмэн зүтгээгүй. Үржин үржсээр бүр их мөнгө болох хувьцаа руу Л.Наранбаатар та бүү гараа дүр” гэж ярилаа.

Мөн Л.Наранбаатарын “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас мөнгө шантаажилдаг байсан байж магадгүй  нь энэ баримтаар дууссангүй, “Coal mongolia-2018” арга хэмжээг зохион байгуулахад “Гложекс консалтинг” ХХК-иар  дамжуулж, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас 20 мянган ам.доллар авсан гээд хийсэн гэрээг нь олж авснаа сэтгүүлчдэд баримт болгон үзүүллээ. Л.Наранбаатар гэж хүн өнгөрсөн жил хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр сураггүй байсан. Тэр үед тэмцэгч Бээжин, Жагар нарын иргэний хөдөлгөөнийхөн тэмцэл өрнүүлж, зохих шаардлага тавьж байсан. Харин дараа нь Л.Наранбаатар гэнэт гарч ирж, хувьцаа ярих болсон нь санамсаргүй зүйл биш байсан байна. Эрдэнэс-тавантолгойтой шүүхээр маргаантай явж байсан, энэ асуудлаа шийдүүлэхэд нөлөөлөх гэсэн оролдлого байж гэж хардаж байгаагаа хэллээ.

Иргэний хөдөлгөөдийн төлөөлөл эдгээр баримтыг дэлгэсний дараа Л.Наранбаатарыг 1072 хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах нэрээр  улс төрд орох, Эрдэнэс тавантолгойгоос мөнгө төгрөг салгах хувийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж байна хэмээн үзэж,  зарим үйл ажиллагаатай холбоотой баримтуудыг цагдаагийн байгууллагад өгч шалгуулахаа ч мэдэгдсэн. Мөн цаашид Эрдэнэс тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн нэгдсэн холбоо 1072 хувцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хувьцааны ногдол ашгийн иргэдээс санал асуулга авсны үндсэн дээр бэлэн мөнгөөр өгөх үү, нийгмийн хөгжил, том бүтээн байгуулалтад зарцуулах уу гэсэн гурван янзын сонголттойгоор өгөх нь зүйтэй гэсэн шаардлага тавьж, Засгийн газарт хүргүүлж байгаагаа мэдээллээ.

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.131.242.227иргэн   • 5 сарын 31. 10 цаг 23 минут

Хүн өөрийнхөө эрх ашгийн төлөө ярьж хэлж байхдаа битгий худлаа ард түмэн гээд нэр бариад бай. Хэн та нараар өөрийгөө төлөөлүүлэхийг зөвшөөрсөн юм. Худлаа хэн нэгнийг шантаачлан өөрхийн эрх ашгийн төлөө явж байж нэг их ард түмэн ярьсан хэдэн бүлэг нөхөд, энэ ТББ гэсэн гарууд бүр газар авчихсан.

103.229.123.105Зочин   • 5 сарын 29. 13 цаг 44 минут

Хэдхээн төгрөг тарааж авч байхаар, бүтээн байгуулалтандаа зарцуулчихсан нь зөв шүү дээ. Мөнгө төгрөг идсэн уусаныг бол эрх бүхий байгууллагад өгөөд шалгуулчихын оронд ингэж ард иргэдийг талцуулж, сошиал сүлжээгээр нэг талцуулаад байх нь их зохимжгүй санагдаж байсын. Бас тэр 1072 гэх группд нь орсон хүмүүс ноогдол ашгаа авъяаа ч гэх шиг орилолдоод, үнэхээр ухамсаргүй, аливаа зүйлд дүгнэлт гаргахгүй ханддаг нь ил харагдаж байсан шүү.

202.131.231.22zochin   • 5 сарын 29. 11 цаг 34 минут

bas iyn garuud we nogdol ashig hereggvi ch geh shig hvnii umnuus shiidwer gargaad yawah ym uursduu awahgvi bol ter l biz heniig umuuruud bas heden tug shantaajlaad yawnaa

103.9.90.53Уншигч   • 5 сарын 29. 11 цаг 14 минут

Хэнд хэрэгтэй гэж хэрүүлээ дэлгэж байгаа юм бэ. Газар нутгаа хулгайлагчидтай тэмцэж хэрэрдэлдээ.

124.126.2.1Ard irgediin bodol   • 5 сарын 29. 10 цаг 55 минут

Manust L.Naranbaatar ta nariin hoorondiin margaan bol ard irgeded hurteelgui ee!. Ta oorsodoo l hel amaa ololts! Ard irgediin husal bol ih ch bai,baga ch bai noogdol ashigaaavah sonirhaltoi. Ene ni erh buhiin erhemuudiin udaa daraagiin huuralt , deer ni onoodriin ediin zasgiin baidal binzen, us,tsahilgaan , mah geh met ard igediin odor tutamiin heregleenii une osson zergees uudeltei bodol. Ene bol bodit shaltgaan mon.Ter goe nertei 1-3 huvilvar gedgees tsoriin ganz bodol ni noogdol ashgaa belneer avah!!!

124.126.2.1yag unen.   • 5 сарын 29. 11 цаг 02 минут

Bid deerh setgegdeltei sanal 100 huvi negdej baina. Uneheer ard irgediin 90 ni ene sanal deer baigaa. Uldsen 10 huvi ni ard tumee hooson goe ugeer huurch halhavchilj ashig honshoo oloh huseltei erh medeltnuudiin sanal,sanaachlaga bolno oo. Bid aliin bolgon goe ugend huurtah bolj baina...?!

202.9.44.165Зочин   • 5 сарын 29. 10 цаг 38 минут

Наранбаатарын буруу нь юу байгаа юм бол. Эрдэнэс таван толгойн буруу үйл ажиллагааг л шүүмжилсэн байсан шүү дээ. 40 гаруй тэрбумаар оффисын барилга барихыг шүүмжилж болиулсан, худлаа гүйцэтгэл гаргаж мөнгө идсэн байж болзошгүй гэсэн санал гаргасан байсан түүнийг нь хууль хяналтынхан нь шалга л гээ биз дээ

202.21.99.226Зочин   • 5 сарын 29. 10 цаг 34 минут

Ийм шуналын бэрдүүд л ард түмний нэрийг барьж өчүүхэн хувийн бодлоо хэрэгжүүлдэг байхгүй юу. Үхэж далд ормор....

202.70.34.115baljir   • 5 сарын 29. 10 цаг 23 минут

naranbaatar hytadad zarah ni mongold ashigtai geed yril baisnaa odoo bolhoor yu yriad bgaa nowsh we

124.126.2.1yag unen.   • 5 сарын 29. 11 цаг 09 минут

Ingehed hend zarah ni gol uu? Bidend tsaashilval uls ornii ireeduin hol,oiriin ashig sonirhold niitsej baih ni chal uu...?!Uchir utgagui horoo muuchilj olon niitiin suljeegeer taaah ni manai uls,tsaashlaad irgeded ayamr ashigtai ve?! Hor honooltei yu?!Bidend, ulsad zarlaad tunhaglaad bailgui dotroo bodoh bodol gej baih estoi bus uu?! Iim bodol ali ch niigmiin togtoltsoon baidag, baisaar irsen bodol yum aa.. Yamar avgai hereldee muu muuhaigaa delgeltsej baigaa huvi asuudal bish. Uls hoorondiin asuudald bolgoomjtoi handatsgaaya aa.!

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.