5-р сарын 29
11 цаг 00 минут

Модун Шаньюй: Газар хэмээгч улсын үндэс болой

МОДУН ШАНЬЮЙ: "ГАЗАР ХЭМЭЭГЧ УЛСЫН ҮНДЭС БОЛОЙ"

“ШИ ЖИ”

Сыма Чянь "Түүхэн тэмдэглэл" /нтө 104 – 91он/

"Түүхэн тэмдэглэл" - зуун аравдугаар боть.

“Хүннүгийн шасшир” – арван тав.

“....Модуу эзэн суудалд суух үед Дун Ху хүчирхэг байжээ. Модууг эцгээ алж, шаньюй болов хэмээн сонсоод элч явуулан Модуугийн эцэг Тоу-мань-ий үед байсан аргамаг хүлгийг нь авсугай гэв. 
Модуу олон түшмэдээсээ асуув. Түшмэд нь бүгд: "Аргамаг хүлэг гэгч Хүннүгийн эрдэнэ биш үү. Өгч болохгүй" гэв. 
Модуу хэлэв: "Хөрш улсаасаа ганц морь харамлаад яах вэ" хэмээн аргамаг хүлгээ өгч явуулав.
Удалгүй Дунху нар Модууг айн сүрдэв хэмээн дахин элч явуулан: "хатнаа өг" хэмээв.
Модуу зүүн, баруунаасаа дахин асуув. Зүүн, барууны түшмэд нь уурлан: "Дунху нар ёсгүй байна. Янжи-д минь санаархаж байна. Хатхалдая, байлдая" гэв.
Модуу: "Хөрш улсаасаа ганц эм харамлаад яах вэ" хэмээн хайрт янжи-гаа Дунхуд өгөв.

Дунхугийн ван улам омгорхож баруун тийш түрэв. Хүннүтэй хил залгаа орхисон газар буй аж. Хүнгүй, эзгүй мянга илүү газар гэнэ. Зах хязгаараар нь сууж оторлодог байжээ. Дунху, Модууд элч явуулан: "Хүннү болон манай хил хязгаарт орхисон газар бий. Хүннүгийн хүч хүрэхгүй. Бид авая" хэмээв.
Модуу олон түшмэдээсээ асуув. Түшмэдийн зарим нь: "Энэ эзгүй газар болой. Өгсөн ч болно, байсан ч болно" гэв.
Модуу хилэгнэж: "Газар хэмээгч улсын үндэс болой. Өгч яахин болох вэ" хэмээгээд өгнө хэмээн зөвшсөнийг бүгдийг цаазлав. Модуу даруйхан моринд мордож: "Улсынхаа дайнаас хоцорсоныг цөмийг цаазла" хэмээгээд Дунхуг дайлав...."

ТАЙЛБАР:

1. Хятадын түүхийн эцэг гэгддэг хааны ордны түшмэл, түүхч, одон оронч Сыма Чянь нтө 145-90 оны хооронд амьдарч байсан бөгөөд "Ши Жи" буюу "Түүхэн тэмдэглэл" хэмээх алдарт бүтээлээ нтө 96 оны хавьцаа бичиж дуусгажээ. Энэхүү түүхийг тус бүтээлээс оруулав.

2. Газар бол улсын үндэс мөн. Газаргүй бол Эх оронгүй, эх оронгүй бол Тусгаар тогтнол гэсэн ойлголт үгүй юм. Тиймээс "газрын асуудал" бол бид бүхний хэзээ ч анхаарлын гадна орхигдуулж болохгүй 1-р асуудал үргэлж байсаар ирсэн, хойшид ч байсаар байна гэдгийг тэртээх 2220-д жилийн өмнө Хүн гүрний Модуу их Шаньюй хэлж үлдээжээ.

Бичсэн: Ю.Пүрэвдорж. 2019.05.28.
МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols

6
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

59.153.114.140Зочин   • 5 сарын 30. 20 цаг 34 минут

БАЯН-ӨЛГИЙН 43 ЕБС-ИУДЫН 2 НЬ Л МОНГОЛ ХЭЛ ДЭЭР ХИЧЭЭЛ ЗААДАГ ГЭНЭЭ.ЭНД ХООСОН ЦЭЦЭРХЭЦГЭЭЖ БАЙХ ХООРОНД ЧИНЬ ТЭНД ТУСГААР ТОГТНОХОД БЭЛЭН БОЛООД БАЙНА.76 ШОУЧИД АА.

73.83.84.234Зочин   • 5 сарын 29. 12 цаг 21 минут

Shaniuy geed hutsahiin naad chini mongol ug munuu. Modun chini hujaa uim bishuu. Nen ertnii tuuh chini dandaa hyatad ugtei bh uim. Malnuud.

192.82.65.56ДунгХу Зүүн Зүгийн бүдүүлгүү   • 5 сарын 29. 11 цаг 26 минут

Дунг-ЗҮҮН, Ху-Бүдүүлэг. ДунгХу Зүүн Зүгийн бүдүүлгүүд гэж Монголчуудыг хэлсэн бус уу? Төв азийн цээжний зүүн хэсэгт байршилтай нь Монгол нүүдэлчин аймгууд билээ. Тэгэхээр наад Хүннү нар чинь түрэг талдаа аймаг байж болзошгүй. Эсвэл Монгол түргийн хольц бүхий аймаг.

202.55.184.18Зочин   • 5 сарын 29. 11 цаг 46 минут

Эргүүтэхээ болиоч. Дунгху бол зүүн хятадын нутагт байсан ард түмэн. Хожим зүрчид, манж нарын өвөг болно. Монгол овог аймгууд Хүннүгийн үндсэн нутгийн зүүн хэсгээр нутагтай /өнөөгийн өвөр байгал, монголын Дорнод, Хэнтий аймаг/ бөгөөд Хүннүгийн анхны бүрэлдэхүүн угсаатан. Бид өнөөдөр яагаад улсаа Монгол гэдэг вэ гэвэл эзэн Чингис хаан монгол аймгийн хүн учраас. Угсаатны хувьд гэвэл өнөөгийн монголчууд Хүннүгийн шууд залгамж хойч ард түмнүүдийн үр сад төлөөллүүдийг нэгтгэн монгол гэж нэрлэгдсэн үндэстэн.

202.55.184.18Зочин   • 5 сарын 29. 11 цаг 53 минут

Түрэг гэдэг нь өнөөгийн түрэг хэлт ард түмнүүдийн өвөг. Цагтаа тэнгэр шүтлэгтэй, бидний адил ахуйтай баруун Хүннү нар байв. Түрэг гэдэг нэр Хүннүгийн баруун хэсэгтэй хиллэдэг улсууд болох Перс, араб, Зүүн Ромыхны тэдгээр Хүннүгийн аймгуудыг нэрэлсэн ерөнхий нэр. Өнөөдрийн Туркуудэд түй ч хамаагүй. Хожим Мэдлэггүй европчууд сельжукуудыг эртний түрэгтэй андуурсанаас үүдэлтэй.

202.131.245.34Зочин   • 5 сарын 29. 11 цаг 10 минут

СЫМА ЦЯН Л ХЭЛЖ ҮЛДЭЭСЭН БАЙШ ДЭЭ. ЮРА ЧИ МОНГОЛЧУУДЫГ САМАРСААР Л БАЙНА УУ

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 38 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 52 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.