5-р сарын 29
11 цаг 50 минут

Дээд боловсролын салбарын өнөөгийн эмгэнэл

Дээд боловсрол бол зөв амьдралын жор юм

“Боловсрол” гэдэг үг хэн хүний хамгийн сайн танил үг. Бас энэ үгээр гангарч, эсрэгээрээ мялуулж ч болдог шидтэй үг. Тэр ч бүү хэл өнөөгийн нийгмийн дээд доод давхарганы ялгааг илтгэх хамгийн их хэрэглээ болсон нөлөө бүхий үг гэхэд хилсдэхгүй. Учир юу гэвэл хүн бүхэн “Боловсролгүй бол амьдрахад бэрх” гэдгийг мэддэг ч хэрхэн олж авахаа мэддэггүй. 

Манай улсын хувьд боловсролын их аянд 1924 оноос хойш хаант засаглалаас бүгд найрамдах засаглал руу шилжиж орсон үеэс өдийг хүртэл 100 орчим жил нийтээрээ боловсрох гээд туучиж яваа. Энэ үеэс монгол хүн бүр эрдэм ном сурч, эрдмийн оргилд хүрч тогтмол цалин тогтуун амьдрал руу тэмүүлэх болсон юм. Гэтэл хуучин хүү шинэ хүү болж боловсорсон монголчуудад өнөө цагт боловсрол гэдэг нь цаасан дээр сийлсэн дүнгийн жагсаалтаас хэтрэхээ больсон нь асуудлын гол учир байгаа юм.

Асуудал гэж юуг онцлоод байгааг зарим нэг нь гайхаж магадгүй. Эл салбарынхан бүүр бухимдахыг ч үгүйсгэхгүй юм. Бухимдмаар ч урт цаг хугацааг монголын боловсролын салбар тэр дундаа дээд боловсрол олгох сургуулийн он жилүүд дэндүү хайрнаар цаг хугацаа, санхүүг дэмий үрж байгааг энд дурдах болно. 

Монгол залуусын оюуны чадвар дэлхийн бусад орнуудын үе тэнгийхнээсээ дутахгүй ч гэсэн төгссөн сургууль, мэргэжлийн диплом нь яагаад олон улсад хүлээн зөвшөөрөгдөхгүй байна вэ .

Амтай болгон цуурч өнөөгийн боловсролын систем чанартай боловсрол олгохоос илүүтэй хүний нүдэнд дээд боловсрол эзэмшсэн байх ёстой гэсэн шалгуурыг л гүйцээж буйгаас өөр шидгүй нь нууц биш. Жил бүр 150-170 мянган гаруй оюутан залуус дээд боловсрол эзэмшиж төгсдөгөөс 50 хувь нь ажилд орж, үүнээс 25 хувь нь мэргэжлээрээ ажилладаг гэх судалгаа байна. Тэгэхээр дөрвөн жил сурч мэргэшиж төгссөн үлдсэн 50 хувийн төгсөгчид хаачдаг вэ. Тэд яагаад дээд боловсролд бэлтгэгдчихээд ажилгүй үлддэг вэ. Энэ бүхний хариулт сургалтын чанарыг эрхэмлэдэггүй, боловсролын системдээ шинэчлэлт хийдэггүй, хийе ч гэж боддоггүй манай боловсролын салбарын өнөөгийн эмгэнэл. Улс орных нь ирээдүй ажиллах хүч болсон залуусын 75 хувь нь сонгосон мэргэжлээрээ ажиллаж чадахгүй, ажилгүйчүүдийн эгнээг тэлэх, сайндаа л дипломтой үйлчилгээний ажилтан хийх зэрэг албанд тэд бууж байгаа нь бодит үнэн. 

Хатуухан хэлэхэд ёс юм шиг дөрвөн жил сурчихаад ёр юм шиг ажилгүйчүүдын эгнээнд элсэх ямар хэрэг байна гэж халаглах юм. Үүний учир шалтгааныг олохгүйгээр "боловсрол"-ийн өөрчлөлт, шинэчлэл жинхэнэ утгаараа хийгдэнэ гэхэд хэцүү болох нь сүүлийн 20-иод жилийн байдлаас тодорхой харагдана.

Эх орондоо дөрвөн жил сураад мэргэжлээрээ бахархах дурлах ямарч боломжгүй, ажилд ороё гэхээр төгссөн сургуулийг голно, ажлын туршлагагүй гэж голно ийм байхад шинээр сургууль төгсөх залуучууд яаж эх орондоо хүчин зүтгэх билээ. Улс орон хэрхэн хөгжих билээ. Аргаа барахдаа хөлсийг нь илүү үнэлэх боломжтойгоор нь харь оронруу ажилд явах гэж тэмцэж, тэнцээгүй хэд нь нийгмийн доод давхрага руу шилждэг нь гашилсан тогтолцоотой манай улсын боловсролын алдаа юм. 
Дээд боловсрол гэдэг бол хүний амьдралын насан туршийн хоолоо олж идэх амьдралын жор байтал чанаргүй сургуулийн хөтөлбөр буруу сонголтоос болж цаг хугацаа, санхүүгээ барах нь соёлжсон орчин үеийн нийгэмд шившиг болж байна. Гаднаас туршлагатай улс орнуудын сургалтын хөтөлбөрийг гуйж, гуядаж хэрэгжүүлэх гэж үзсэн ч тусыг эс олов. Цаасан дээр үлдсэн бичгээс илүү цаашдын ирээдүйнхээ төлөө хэрэгжүүлсэн бол энд ингэж халаглаж бичих хэрэг юун. 

Манай улсын дээд боловсрол бол гадаад сургуулийн боловсролын түвшний дэргэд анхан шатны мэргэжлийн мэдлэг, анхан шатны хэлний мэдлэг олгож байгаа. Үүнийг хүн бүр мэддэг, гэхдээ бүүр эвлэрчихсэн. Тийм атал төлбөр нь үргэлж нэмэгдэнэ, түүгээр барахгүй тэрийг нь төлөөд сурах олон мундахгүй. Ер нь мөнгөний нүд болсон салбар.

Ямарсайндаа л их сургуульд заавал элсч, ороод диплом л авч байвал болно гэсэн мянга мянган залуус жил бүрийн өдийд хэдэн зуугаараа төгсч байна. Манай боловсролын систем ийм л хатуу ийм л өрөвдмөөр нийгэмд бид хүүхдүүдээ өсгөж байна. Хэдэн жилийн дараа таны ч хүүхэд магадгүй ийм сонголтын өмнө ирж болох юм. Тэр үед ч манай боловсролын салбар энэ хэвээрээ байхыг үгүйсгэхгүй тул насан туршийн мэдлэг олгох, амьдралаа босгох тулгуур болох мэргэжлээ зөв сонгох, сургуулиа хэрхэн сонгох нь хамгийн чухал зорилго болоод байна.

Өнөө үед хүүхэд залуус бүгд л өөрийн мэдлэг боловсролдоо анхаарч гадны өндөр хөгжилтэй оруудын их дээд сургуулиудад суралцаж чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг болсон. Нэг үеэ бодвол энэ боломж тоолдог хэдийг нь төлчихвөл торох юмгүй суралцаж болдог нь сайшалтай.

Харин үүний тулд хувь хүний овсгоо самбаанаас эхлээд хөрөнгө мөнгө гээд маш их зүйлс шаардлагатайг бид бүгд сайн мэднэ. Тэгвэл бид гадны их дээд сургуулиудын сургалтын чанар, стандарттай дүйцэхүйц боловсролыг дотооддоо эзэмших боломжгүй гэж үү. Саяхныг хүртэл энэ боломжгүй мэт байсан бол өнөөдөр олон улсын боловсролын зэргийг гадаадад сурах шаардлагагүйгээр монголдоо энэхүү боломжийг эдлэх таатай нөхцөл бүрдсэн байна.

Тодруулбал, эх орондоо суралцаад олон улсын бакалаврын зэрэг эзэмших боломжтой “Энэтхэгийн их сургууль” дэлхийн боловсролыг монгол залууст олгохоор үүдээ нээжээ. Мэдээлэл технологийн эрин зуунд орчин үеийн техник технологиор мэргэшсэн мэргэжилтэн болохын тулд заавал гадаадад өндөр төлбөрөөр сурах биш эх орондоо суралцаад энэхүү чадварыг эзэмших боломж бүрдээд байна. Манай сургууль маркетинг менежемент, график дизайн, програм хангамж мэргэжлүүдээр элсэлт авч байна. Энэтхэгийн хичээлийн хөтөлбөрөөр мэргэжлийн англи хэлтэй, төгсөөд ажлын байртай, олон улсын бакалаврын зэрэгтэй, энэтхэгт 4 дэхь жилдээ суралцах, ажиллах боломжтой их сургуульд шинэ элсэгч та бүхнийг урьж байна. Энэтхэгийн Их Сургууль нь анх 2007 онд Амжилт.ком хэмээх мэдээллийн сайт байхаас үйл ажиллагаагаа эхлүүлж Мэдээлэл Технологийн Амжилт Академи, Монголын анхны 3D хүүхэлдэйн кино болох МОРА болон Монголын анхны Боловсролын платформ Amjilt, анхны кибер сургууль Амжилт сургууль зэрэг мэдээлэл технологийн олон үйл ажиллагааг хийж гүйцэтгэж байгаа практикт суурилсан хамт олон юм. Өөрөөр хэлбэл бид бүхэн өөрсдийн 10 гаруй жилийн Мэдээлэл технологийн дадлага туршилгаа хуваалцахад бэлэн болоод байна.

Элсэлттэй холбоотой мэдээллийг +976 8025-6060 дугаараас лавлаарай.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.5.202.140Зочин   • 6 сарын 11. 11 цаг 10 минут

Энэ хаана байдаг сургууль вэ

64.119.18.122ender nastan   • 6 сарын 9. 12 цаг 50 минут

Khamgiin gol ni teriin bodlogo baikhgyi , baghs surgan khumuujuulegchdiinkhee zaakh surgakh arga , khamgiin gol oir ajillkh , ender medlegtei baikh zergiin ender shalguur tabij tuuniigee hsalgaj bgaachee. Men buten enchin khuukhdiig terees surgakh CTC egekh estoi getel 18-19 ohoos CBZeeliin san ruu oruulaad 40 khubii ni egeed l busdiig eeree telekh bolson. Emeegiinkhee tetgebreer amidarch bui ouytan surakhad

124.158.91.93Зочин   • 5 сарын 29. 16 цаг 33 минут

Хн муулах нэрээр суртчилгаа. шалгах нь зөв

202.179.11.230mgl   • 5 сарын 29. 14 цаг 30 минут

Асуудлын гол нь 96 их дээд сургуультай болсон, дээр нь тэдгээр сургуулиуд нь оюутны төлбөрөөр санхүүждэгт байгаа юм. Хэрэв Герман шиг төрөөс даадаг, улаан шугам татаад ахлах анги төгсөгчдийн 30% нь ордог цөөн чанартай сургуультай болох ёстой. 70% нь ажилчин, дипломтой мэргэжилтэн болдог, дээрээс нь их сургууль төгссөн хүн ажилчны ажлыг хийлгэдэггүй болгох ёстой. Мөн ажилчны цалин нормоо хийвэл дээд мэргэжилтэй хүнээсээ илүү байвал энэ бүхэн засагдана.

202.179.24.131Улсын ерөнхий байцаагч   • 5 сарын 29. 12 цаг 57 минут

Сургуулиа л сурталчилна биз дээ. Баахан харааж, давшилж давшилж, тэгээд энэ Энэтхэгийн их сургууль нэртэй юмаа магтаад өгөх юм. Ямар логик байна аа. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалт оруулаад үзье. Дараах асуултуудад бэлтгэж бай даа: Хаанахын лиценз, зөвшөөрөлтэй сургууль вэ. Ханахын ямар байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн бэ. Монголд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хаанаас хэзээ авсан бэ, Хичээлийн анги, танхим, лаборатори+багш нараа жагсаагаад хүлээж бай даа.

202.131.249.202Зочин   • 5 сарын 29. 12 цаг 35 минут

NEGD MONGOLD DEED BOLOWSROL OLGOCHIX CHADALTAI NEG CH IX DEED SURGUULI BAIXGVI, TOGSOGCHID NI COTS NIIGMIIN TEXNIK MERGELLIIN SURGUULILI TOGSSON XVVXDVVDIIN XEMJEEND XVREXGVI,OXID NI BAGSHTASIGAA UNTANA, ESWEL BIYEE VNELNE,BANID NAR NI XII PED PED GEXEES TSAASHGVI ARCAAGVI DURAKUUD BAS BOLOOGVI ARXI UUNA, BAGSHDAA AWILGA TSUTGANA,IIM L XVMVVS EX ORNII IREEDVI ,XPGJLIIG AWCH YAWAX YUM GENE DEE, ESTOI XUTS WAA,BVGDIIG NI TATAN BUULGA,

122.201.23.210Зочин   • 5 сарын 29. 12 цаг 14 минут

Дээд боловсролын дипломтой хүмүүст ажил олдохгүй байгаа нь боловсролын чанараас нэг их хамааралтай биш байхаа. Монголд хөдөлмөрийн зах зээл муу, эрэлт нийлүүлэлт нь зохисгүй харьцаатай болсон болохоор олдсоноо хийж байна. Миний ойрын хамаатан АНУ-д магистр хамгаалж ирсэн. АНУ бодвол гайгүй боловсрол олгосон биз гэхээр ажил олдохгүй байгаад байдаг.

202.21.102.226zochin   • 5 сарын 29. 12 цаг 13 минут

manaid magistar bolon deed bolovsroltoi jolooch mun tseverlegch zunduu bna doo zaaval eldev nam tataasgui bol cnini yanz buriin tsol gunshin chadvar pad baihgui laazaaa uscigluud yavna

122.201.31.75Зочин   • 5 сарын 29. 12 цаг 04 минут

Өнөөдөр манайд шинжлэх ухаан даампуурсан. Тэтгэвэр ээ хшоээсэн элдэв цол гуншинтай өвөө нар. Тэр тусмаа Рэгдэл гэдэг усан тэнэг луйварчин хурдан зайлаасай

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ1 цаг 35 минутын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов1 цаг 40 минутын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна1 цаг 45 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 55 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 55 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо2 цагийн өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана2 цаг 7 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ2 цаг 15 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ2 цаг 20 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв2 цаг 27 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ2 цаг 28 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо2 цаг 35 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ2 цаг 35 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил2 цаг 36 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг2 цаг 40 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цаг 45 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 50 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 цагийн өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    3 цаг 5 минутын өмнөУнгахын 7 ашиг тус3 цаг 15 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ3 цаг 20 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ3 цаг 25 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо3 цаг 30 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ3 цаг 35 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 39 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө3 цаг 40 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цаг 45 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 55 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 58 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг4 цагийн өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.