2019 оны 5-р сарын 29
14 цаг 43 минут

“МАК Цемент” ХХК-ийн Монгол Улсын Хөгжлийн Банкнаас авсан зээлийн тухай

“МАК Цемент” ХХК нь 2017 оны зургадугаар сард Европын тоног төхөөрөмж, технологи бүхий цементийн үйлдвэрийг амжилттай ашиглалтад авч дотоодын цементийн зах зээлийн 40%-ийг хангаж, 600 гаруй шууд ажлын байр бий болгож, улс орон нутгийн төсөвт 30 тэрбум төгрөгийн татвар хураамж төлж, импортыг орлон 35 орчим сая ам.доллартой тэнцэх валютын гадагшлах урсгалыг зогсоосон хувь нэмрийг Улс эх орондоо оруулаад байна. Тус  үйлдвэрт нийт 340.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдээд байгаагаас 175.5 сая ам.долларыг (52%) өөрийн хөрөнгөөр, 98.7 сая ам.долларыг (29%) гаднын банкны зээлээр, 66.5 (19%) сая ам.долларыг Монгол Улсын Хөгжлийн Банк (цаашид “МУХБ” гэх)-ны зээлээр санхүүжүүлсэн.

Цементийн хэрэглээний 80 гаруй хувийг импортоор хангадаг байдал, Засгийн Газар (цаашид “ЗГ” гэх)-ын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичигт тусгагдсан орон сууцжуулалт, төмөр зам, цахилгаан станц, хүнд даацын бетонон зам гэх зэрэг томоохон бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх зорилт, цементийн хэрэглээний цаашдын өсөн нэмэгдэх төсөөллийг харгалзан үзэж  ЗГ-аас дотооддоо цемент үйлдвэрлэх төслүүдийг дэмжих чиглэл гаргасан. Тухайн чиглэлийн хүрээнд 2014 оны 218 тоот тогтоолоор ЗГ 87.5 сая ам.доллартой тэнцэх төгрөгийн зээлийг МУХБ-аар дамжуулан МАК Цементийн төсөлд олгохоор шийдвэрлэж, улмаар МУХБ нь нийт 20 тэрбум төгрөг болон 55.6 сая ам.долларын зээлийг олгосон.

МУХБ нь нийгэм эдийн засгийн ач холбогдолтой томоохон төслүүдийг дэмжих чиглэлтэй бодлогын банкны хувьд МАК Цементийн төслийг санхүүжүүлсэн нь уг бодлоготой нийцэж байгаа боловч олгосон зээлтэй холбоотой дараах хүндрэлүүд тулгарсан. Үүнд:

  • МУХБ нь зээлийг ЗГ-ын тогтоолд тусгагдсанаас 21.5 сая ам.доллароор дутуу олгосон тул Компани дутуу санхүүжилтийг өөрийн хөрөнгөөр нөхөх шаардлага тулгарсан, мөн зээл удаашралтай олгогдсон учир төслийн төлөвлөгдсөн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдээгүй, улмаар үйлдвэр хоёр жилээр хойшлогдож ашиглалтад орсон.
  • ЗГ-ын тогтоолоор төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч, МУХБ зээлийн дийлэнхийг ам.доллароор олгосон буюу зээлдэгч рүү ханшийн эрсдлийг шилжүүлсэн. Ингэснээр зээл авах үед ам.долларын ханш дунджаар 2029 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2647 төгрөг болж ханш 30%-иар суларснаас шалтгаалан үндсэн зээлийн дүн 34.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь Компанийг ханшийн алдагдалд оруулаад байна.
  • ЗГ-ын хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын төслүүдийн ихэнх нь хэрэгжээгүй, Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарсан байгаагаас цементийн хэрэглээ нэмэгдэх бус, харин 2014 онд 2 сая тонн байсан хэрэглээ буурч 2018 онд 1 сая тонн болсон.
  • Олон улсын практикт хөгжлийн банкууд энэ төрлийн томоохон төслийг найман жилээс багагүй хугацаатай санхүүжилт өгч дэмждэг. Харин МУХБ нь зээлийг нэг жилийн буюу богино хугацаатайгаар дөрвөн тусдаа зээл болгон хувааж 2014-2016 онуудад олгосон. Талууд анхны тохиролцоогоор эдгээр дөрвөн зээлийг нэгтгэн урт хугацаатай төслийн зээл болгон хөрвүүлэх байсан боловч эхний зээл авснаас хойш ЗГ гурван удаа солигдож, тухай бүртээ МУХБ-ны удирдлагыг сольсноос шалтгаалан тус банк нь энэ талаар өнөөг хүртэл шийдвэрлээгүй. Иймд уг асуудлыг шийдвэрлэх хүртэл МУХБ нь дөрвөн зээл тус бүрийг маш богино хугацаагаар сунгасан нь зээлийн бүтцийн өөрчлөлтийг олон дахин хийсэн мэт харагдуулж байгаа бөгөөд зээлийн хугацааг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш дахиж сунгаагүй.

Гэсэн хэдий ч Компанийн зүгээс бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж МУХБ-наас авсан зээлд өнөөдрийн байдлаар 7.9 сая ам.доллар төлөөд байна. Одоогийн зээлийг урт хугацаатай төслийн зээлд хөрвүүлж төлбөрийн хуваарийг гарган, таван жилийн хугацаанд бүрэн барагдуулах хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн бөгөөд МУХБ нь МАК Цементийн үйлдвэрийн нийгэм эдийн засгийн ач холбогдол болон дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж асуудлыг нааштайгаар шийдвэрлэнэ гэж найдаж байна. МУХБ-ны зээлийг холбогдох хууль дүрэм, журмын дагуу авсан бөгөөд зориулалтын бусаар ашиглаагүй болохоо хариуцлагатайгаар мэдэгдье. ”МАК Цемент” ХХК нь МУХБ-ны зээлийг таван жилийн хугацаанд бүрэн эргэн төлөхөөр ажиллахын зэрэгцээ Улс орны бүтээн байгуулалтад оруулах хувь нэмрээ улам өргөжүүлэх болно.

                           Хүндэтгэсэн,

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                                                    Б.БАТТУЛГА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42Иран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ10 сар 14. 16:40Метал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв10 сар 14. 16:35Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо10 сар 14. 16:30"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ10 сар 14. 16:30Санаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас10 сар 14. 16:25УИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна10 сар 14. 16:21Наяад жилийн өмнөх трактор10 сар 14. 16:20Орос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг10 сар 14. 16:15Томуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ10 сар 14. 16:10Амьд харилцааг бий болгоцгооё10 сар 14. 16:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.