2019 оны 5-р сарын 30
8 цаг 30 минут

Аав, хүү хоёрын дансанд 35 сая төгрөг цуглажээ

Энэ сарын 24-ний өдөр манай сайтын зүгээс “Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ” нийтлэлээ олон нийтэд хүргэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар аав, хүү хоёрт туслах сайхан сэтгэлт монголчуудын цуваа өнөөдрийг хүртэл тасраагүй байна.

Г.Батхуяг орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй 7 жил асарч байгаа бөгөөд аав, хүү хоёр өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсээр байна.

Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй болсон Б.Гэрэлт-Од хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм. 100 хувийн асаргаанд байдаг хүүг ааваас нь өөр асарч харж хандах хүн байхгүй. Учир нь ээж нь Б.Гэрэлт-Од хүүг хоёр настай байхад нь орхин явжээ. Тэр цагаас хойш аав хүү хоёр аав, ээжийнхээ гэрт толгой хоргодож, ах дүүгийн гарыг харсаар өдийг хүрсэн байна байдаг.

Энэ л амьдралын нугачаанд нухлагдаж яваа ч хүүгийнхээ төлөө бүхнийг хийхийг зорьж, хичээж буй энэ аавыг нэг өрөөнд хэвтэн эмчлүүлж байгаа сахиур ээжүүд зүгээр хараад сууж тэсэлгүй Г.Батхуягт туслах аянг эхлүүлсэн билээ.

Үеийнх нь хүүхдүүд сургуульд ороод хөл дээрээ гүйж байхад сууж ч чадахгүй байгаа 7 настай хүүг харсан хэн ч тоохгүй өнгөрөхгүй биз. Тиймдээ ч өөрсдөө тархины саажилт өвчтэй хүүхдүүдээ асардаг ч гэр оронгүй айлд толгой хоргодож байгаа аав, хүү хоёрт туслахаар сэтгэл зүтгэл гарган тэднийг гэр оронтой болгож, хүүд хэрэгтэй эмчилгээнд зарцуулахыг хүсч “Нандин сувд” тархины саажилт ДЦП өвчтэй хүүхдүүдийн аав, ээжүүдийн фэйсбүүк группээс тус хандивын аяныг үргэлжлүүлж байгаа юм.

Б.Гэрэлт-Од хүүг ааваас нь өөр асрах хүн байхгүй учир аав Г.Батхуяг нь ажил хийх боломж олддоггүй хэмээн ярьж байсан. Харин эдгээр аав, ээжүүд хүүг саажилттай хүүхдийг асардаг цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар ярилцан тохирчээ. Ингэснээр Г.Батхуяг намар хүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд өөрөө ажил хийх боломжтой болж байгаа юм. Өөрсдийн гэсэн гэр оронгүй болоод айлаар амьдарч байсан хүү шим тэжээлийн дутагдалтай байгаагаас гадна асаргаа их чухал гэдгийг эмнэлгийн байгууллагаас хэлж байгаа. Тиймээс хүүг эмнэлгээс гармагц сувилалд явуулахаар ЭМЯ-нд хандаад байгаа гэлээ.  Хүү маш их таталт өгдөг учир тэр бүр хүлээж авах сувилал олдохгүй байгааг хандив зохион байгуулж буй аав, ээжүүд хэлж байв.

Хандивын аян өрнүүлээд зургаан хоног болж байна. Энэ хугацаанд Г.Батхуягийн дансанд 35 сая төгрөг цуглараад байгаа аж. Цугласан мөнгөөр аав, хүү хоёрыг өөрсдийн гэсэн орон гэртэй болгох юм. Хүү хэвтрийн хатгаа болсон нь даарч чийгтсэнээс болсон бөгөөд аав хүү хоёрт дулаан тохилог нэг өрөө байр авч өгөхөөр судалж хайж байгаа аж. Хандивын аяныг ирэх зургадугаар сарын 10 хүртэл үргэлжлүүлэхээр болжээ. Тиймээс 7 жилийн турш хүүгээ асарч байгаа аав, 7 настай хэдий ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй хүүд туслаж, нэг өрөө дулаан байртай болгох хандивын аянд нэгдэхийг сайхан сэтгэлт ард түмнээсээ хүсч байна.

Гэрэлт-Од хүүгийн аав Г.Батхуягийн Хаан банкны данс: 5096214084

Утасны дугаар: 80071384

Х.Соёл

 

57
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

57 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

118.220.202.37Bayanaa   • 6 сарын 7. 19 цаг 34 минут

Uras in olj uguuch .huud in svv.pampers yabuulmaar bn

202.179.31.78Зочин   • 6 сарын 7. 16 цаг 53 минут

Ард түмэн л бие биенээ тэжээж, тэтгэж байна даа энэ нийгэмд. Сайн үйлс хийж байгаа сайхан сэтгэлт хүмүүстээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье. Та нар жинхэнэ Эх орончид.

202.21.111.26zochin   • 6 сарын 6. 13 цаг 48 минут

26.28tai 2 huuhenii hajuud harin ch handiv ugmuur hun bndaa huurhii.handib ugnuu.

202.9.43.1Ганаа   • 6 сарын 4. 18 цаг 01 минут

Сайн үйлс улам дэлгэрэх боотугай

202.126.89.40Зочин   • 6 сарын 4. 10 цаг 42 минут

Tordog

202.126.89.40Зочин   • 6 сарын 4. 10 цаг 40 минут

Iimxyyxdiig sotsniigmiinyedhsyyd tarijystgaldoryyldagbaisantejeejbgaarcnilcnbga2ylandnixetsytsagzabicornobarag

202.9.43.145Зочин   • 6 сарын 3. 9 цаг 06 минут

Шүлсээ гоожуулсан тархины саажилттай хүүхдээр монгол дутаа юу. Хөдөлмөр эрхлэх чадваргүй халамжаар тэжээлгэсэн хүн хогуудаар яах юм. Энэ арчаагүй эцэгт нь ажил олж өгмөөр юм. Монголчуудын сайхан сэтгэлийг ойлгож байна. Гэхдээ битгий хандив өг.

66.181.161.59Зочин   • 6 сарын 7. 0 цаг 32 минут

Пэ яассан муухай сэтгэлтэймөсөн зүрхтэй амьтан бэ чи үрт хүн үрээрээ гэдэг нэг үг байдаг юм шүү дээ яларсан нэгэн дээ яаасан дээрэлхүү хариу барьдаг арчаагүй хүн хог вэ чи

64.119.18.104Зочин   • 6 сарын 6. 14 цаг 25 минут

Chi ysan archaaagui bdoltoi hun bee😣😣😣😑😑

122.201.21.116зочин   • 6 сарын 3. 19 цаг 14 минут

чиниы чиний ач зээ ч нэг ѳдѳр дебил тѳрѳх байх даа. Хүний л үр шүү дээ.

202.131.243.186зочин   • 6 сарын 3. 14 цаг 38 минут

энэ муухай хүнийг үзэн ядаж байна

202.131.243.186зочин   • 6 сарын 3. 14 цаг 35 минут

монгол ийм харгис хэрцгий хүн дүрст амьтангуудаар дүүрчээ ийм муухай хүмүүс л хүчэрхийлэл үйлдэж хүүхдүүдийг тамлан зовоогоод байгаан

27.210.9.136Zochin   • 6 сарын 3. 13 цаг 10 минут

Chamaig burhan shiitgeh bhaa yaj ene ovchtoi huuhduudiig ingeed heleed suuj bna ve ene huuhduudiin buruu gej bhgui erguu mal chamaig og geegui

122.201.17.100Зочин   • 6 сарын 3. 14 цаг 24 минут

яг үнэн

64.119.23.109Зочин   • 6 сарын 1. 19 цаг 52 минут

103.240.241.110.гэсэн хүнээ чи юу хэлнэ вэ чи ийм хүүхэдтэй бол хэдэн төгрөг аваад л хүүхдээ донор болгочих уу аймаар юм ***** нар шиг ийм монгол хүн байх нь ээ ум базар вааний хум паад. түй.түй.түй.

66.181.161.120ganbat   • 6 сарын 1. 18 цаг 39 минут

za ene handiv ugsun hymyyst helie ta bykhniig hezee neg tsagt amidral saikhan setgeliin chini hariud shagnana bi itgeltei bna sain yils bykhen delgereg....

66.181.165.198zochin   • 6 сарын 1. 15 цаг 36 минут

oron oronto unah unaatai bolchih vumsan mundag aabd amjilt

64.119.27.8Зочин   • 6 сарын 1. 0 цаг 55 минут

Ямар мундаг юм бэ манай монголчууд минь үйлс нь дэлгэрч яваг ээ.

103.229.120.27Эцэг хүн   • 5 сарын 31. 9 цаг 27 минут

Хандив өгсөн хүмүүсийн Буян хишиг нь дэлгэрч ажил үйлс нь өөдрөг байг ээ.аав хүү 2 хурдан эдгээрэй

119.40.103.3irgen   • 5 сарын 31. 9 цаг 26 минут

oroh oron, oochih aygagui, esvel ochih hayaggui gej bicheech, durak aa. ene setguulch ner zuusen humuus er ni surguuli togsdog yum uu?

202.126.89.25Zochin   • 5 сарын 30. 20 цаг 24 минут

Tsuglasan munguu zuv zartsuulah ni chuhal shuu

66.181.186.93эрKэ   • 5 сарын 30. 19 цаг 23 минут

нүдээ олсон ажил хийж байгаад баярлалаа.

203.91.118.180Зочин   • 5 сарын 30. 15 цаг 08 минут

бага ч гэсэн дэмжлэг үзүүллээ

66.181.160.59Зочин   • 5 сарын 30. 14 цаг 31 минут

Mundaq zaluu bnadaa chamd bayarlalaa obchteiq ni buu hel eruuliiq ni hayad yabj bqaa hun durstei amitad zondool bnashuudee amjilt

202.21.99.142Зочин   • 5 сарын 31. 11 цаг 57 минут

бага ч гэсэн дэмжлэг өглөө

66.181.164.29Туул   • 5 сарын 30. 13 цаг 33 минут

Далайд дусал нэмэр орууллаа. Сэтгэлийн тэнхээтэй байгаарай

59.153.115.224лха....... 8900- 1098   • 5 сарын 30. 13 цаг 01 минут

энэрэнгүй сэтгэлтнүүдийн дэмэнд олон ядуус зовлон гачаалаа даван туулж байна.харамсалтай нь хүрэлцээтэй гэмээр амьдралтай нь даан ч цөөхөн юм даа.санал болгох минь ??? 1. хадгаламжаас авдаг татвараа ядуусыг дэмжих санд төвлөрүүлье. 2. нөт-н буцаалтыг 100хувь болговол 3сая хүнийг хамарсан,600 000 айлын гэр бүрт 300 000-900 000 ,түүнээс дээш орлого орж,цагаан сарын баяраар хүмүүс яасан их сэтгэл хангалуун байх бол. энэ 2 санаа улсын сан хөмрөгт халгаатай гэж үү? тооцоод үзвэл ямар вэ? их хурал,засгийн газарт хандаж байна.уншина гэдэгт найдая.

5.146.194.89Зочин   • 6 сарын 4. 23 цаг 10 минут

Yaduusiig demjih san baiguulah talaar uneheer zuv sanaa bgaa bol ih hurliin gishuudtei tsag avaad uulzaj bolno biz dee

103.212.119.251Зочин   • 5 сарын 30. 13 цаг 01 минут

ashgvidee.oron gertei bolohni

103.240.241.110ЭНЭ ХҮН БОЛОХ УУ?   • 5 сарын 30. 12 цаг 59 минут

ИЙМ ХҮҮХЭД ОЛШИРВОЛ УЛС ОРОН ДАМПУУРНА ЭНЭ 60-70ЖИЛ ГРҮПИЙН МӨНГӨӨ ИДЭЭД АСРУУЛААД ҮХЭХГҮЙ,ОДОО 35-С ХОЙШ ТӨРӨӨД ДАУН АЮТИЗМТАЙ ХҮҮХЭД УЛСАД 5МЯНГААД БАЙНА ИЙМ СОГОГТОЙ ХҮҮХЭД УЛАМ НЭМЭГДСЭЭР БАЙНА БУСАД УЛС ОРОНД ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВШӨӨРӨЛ АВААД ДОНОРООР АШИГЛДАГ ЮМ БИЛЭЭ

66.181.161.72Зочин   • 6 сарын 5. 23 цаг 44 минут

Чи тэр хаяаад явсан эхэнцэр нь юм бишүү малаа.

66.181.161.72Зочин   • 6 сарын 5. 23 цаг 42 минут

Зайлаарай чи муу **** өөрөө үх.

202.131.243.186зочин   • 6 сарын 3. 14 цаг 37 минут

энэ хүн хүчирхийлэл үйлдэгч байна

66.181.165.198zochin   • 6 сарын 1. 15 цаг 40 минут

ene mal vu geed bgan bol 35 hoish gechihjee oroitoj tursun hvvhdvvd harinch mundag ervvl saruul usuj boijij bn chi muu buzartai har novshid baig gehed heze tsagt vr udamd chin ubchtui hvvhed turhuur oilgoh bhda

66.181.165.198zochin   • 6 сарын 1. 15 цаг 38 минут

ene vamar muuhai dotortoi zebvvn amitan be uuruus ni garsan bol tegehgvide chi l vag ter donor bolbol taarna

112.72.11.109Зочин   • 5 сарын 30. 18 цаг 18 минут

edgehgvi owchtoi bailaa orihood hayaad ywj bga araatanaas doloon dor ervv maluunuud zvreh setgelgvi malaa

112.72.11.109Зочин   • 5 сарын 30. 18 цаг 14 минут

ene ergvv mal be vr hvvhed ymar owchtoi bsan etseg eh bid etsesee hvrtel asar suwiladag yum ergvv malaa

103.14.38.137Зочин   • 5 сарын 30. 14 цаг 04 минут

mongol hun hezee ch ingej bodohgui chi bol ur huuhedgui mal bna

202.21.109.35Зочин   • 5 сарын 30. 12 цаг 55 минут

mundag aabd bayar xurgie.eruul enx az jargal xusie

124.158.107.88зочин   • 5 сарын 30. 12 цаг 15 минут

аав хүүгийн өмнөөс баяр хүргэе нэгнээ ядарсан үед түшиж дэмждэг монголын ард түмэнд баярлалаа

103.229.121.76sergelen   • 6 сарын 2. 10 цаг 52 минут

1-eree bairtai bolgox heregtei ym bn.iim mundag aabd.minii mongoliin ard tumen dugtarbal duu neg hedelbel hels neg gej bid chadna aa.ene surbaljlagch ohind bolon hamt hebten emchluulj bga etseg ehchuuded ssin saihan enh amgalang husie.

202.9.43.1Зочин   • 5 сарын 30. 11 цаг 49 минут

байр сөх-ийн мөнгий нь сайн судалж байж байр аваарай , хуучны угсармалын 1 өрөө байр зүгээрдээ , үл хөдлөхийнхөө хувьд ч хөрвөх чадвартай ер нь бол чулуу л гэсэн үг

202.9.43.1Зочин   • 5 сарын 30. 11 цаг 47 минут

мөнгө илгээх юмсан

202.179.26.16Зочин   • 5 сарын 30. 11 цаг 16 минут

Мундаг аав хүү хоёр туслаарай.

202.9.42.97Зочин   • 5 сарын 30. 11 цаг 05 минут

ажил хөдөлмөр эрхлэх хүсэлгүй залхуу бэлэнчлэх сэтгэлгээтэй оркууд нь би ядарч байна амьдрал хэцүү байна гээд хандив тусламж гуйдаг болох юм байна даа. Эрүүл саруул биетэй хөл гартай мөртлөө ажил хөдөлмөр эрхлэхгүй хандив гуйж байгаа бэлэнчлэх сэтгэлгээтэй арчаагүй хүмүүст арга хэмжээ авмаар юм

59.153.114.227Ok   • 5 сарын 30. 14 цаг 24 минут

Ene yag uuriinh n huu mun uu ? Uvchtei bhoor n emnelegt haytsan huuhed tewreed l handiw guigaad l , eswel huuchin ger hudaldaj awch shataachaad l handiwaar bairtai bolood l , unchin huuhduud usguj bn gd bas mungu dans bolood l , uvchin zowlon unchin huuhed, shatsan ger uzuulj handiw nereer mungutei bairtai boldog hedeg novshnuud bgaad bh shig bhiin , tsagdaagiin baiguullaga sain shalga , humuusiin uruvch saihan setgeliig ashiglaad l mungu salgaad bdag umhii orkuud bgaad bnu gj hardaad bn .tgd l jaahan hardsan ta dsan comment bichsen hunru haraa

103.229.123.195зочин   • 6 сарын 2. 8 цаг 07 минут

Хар муу санаагаар цэнэглэгдсэн амьтан бна чи. Чамтай чамгүй юмыг ялгаж салгаж харах ,ѳрѳвч зѳалѳн сэтгэлтэй хүмүүс мэдээд хандив ѳгч байхад чи илүү ш дээ.

59.153.114.227Ok   • 5 сарын 30. 14 цаг 45 минут

Haraaj zuheed l surgeeree hden um guagchina , helj bichej bga n yagaad ch saihan setgeltei hun bishee , chi uguhgui bol duugai bai , chamd zowlon tohioldohgui bhiig n harnaa, chinii huuhed iim bolvol yaj ajil hiihiin malaa ch gh shig , buur luivarchin luivariin ajilgaand n saad uchruulah gj bn gj bodood uhchih gd l charlaad bga humuus notoi doo !!

103.229.123.195зочин   • 5 сарын 30. 13 цаг 05 минут

Энэ аав хандив гуйгаагүй,х хамт хүүхдээ сахиж байгаа сайхан, хүнлэг ѳрѳвч сэтгэлтэй ээжүүд туслаад хандивын аян эхлүүлж ард түмэн тусалж байгаа гэж ѳичээд байна. Юм уншаад ойлгох чадваргүй бол битгий олон юм бичиж бай, битгий атаарх

202.55.191.194Зочин   • 5 сарын 30. 12 цаг 25 минут

Чиний хүүхэд ийм бол чи ажил хийж чадах уу малаа

124.158.109.140зочин   • 5 сарын 30. 10 цаг 46 минут

олны хүч оломгүй далай гэж...би ч энэ далайд дусал нэмсэндээ баяртай байгаа...

202.179.27.18Зочин   • 5 сарын 30. 10 цаг 23 минут

Ажил,орлогогүй болохоор байр, цахилгааны мөнгөө яаж төлөх бол доо. Зараад хашаа байшин болгочих вий. За тэгээд орон сууцтай болсныг нь дуулаад явсан эхнэр нь хүрээд ирнээ. Асуудал дуусахгүй ээ

103.229.123.195зочин   • 5 сарын 30. 13 цаг 06 минут

Тийм шүү.

66.181.168.8b   • 5 сарын 30. 10 цаг 23 минут

saihan setgelt humuust talarhaj bn

66.181.161.15Зочин   • 5 сарын 30. 10 цаг 20 минут

bair avax ni zov mundag aav ym mglolchuudsa tusaltsgaay

73.181.73.133o   • 5 сарын 30. 10 цаг 15 минут

Evii dee bolj dee sain uils delgereh boltguyai

203.91.118.180Зочин   • 5 сарын 30. 10 цаг 11 минут

Байр авах нь зөв шүү. Хашаа байшин огт хэрэггүй.

Шинэ мэдээ

Маргааш согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо8 цаг 57 минутын өмнөГ.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлт төр цэгцрэх их өөрчлөлтийг авчирна гэдэгт эргэлзэхгүй байна11 сар 14. 19:14ТЕГ-аас хүчирхийлэл, эмх замбараагүй байдал үүсгэхгүй байхыг "Монголын үндэсний фронт"-доос шаардлаа11 сар 14. 18:07Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 63 гишүүний 100 хувийн саналаар баталлаа11 сар 14. 18:01В.Путин: Шударга бус өрсөлдөөнийг дэлхийн худалдаанд улам их ашиглаж байна11 сар 14. 18:00Оросууд Хорватад үнэт эдлэлийн дэлгүүр тоножээ11 сар 14. 17:55Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй11 сар 14. 17:50“Facebook” 3 тэрбум гаруй хуурамч хаяг устгажээ11 сар 14. 17:45Видео: Венец 50 жил тохиогоогүй их үерт автжээ11 сар 14. 17:40Оройн хоолоо оройтуулах нь ямар үр дагавартай вэ11 сар 14. 17:35АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих ажлыг шууд дамжуулна11 сар 14. 17:30Гоо сайхны бүтээгдэхүүний найрлагад орших хортой 5 химийн бодис11 сар 14. 17:25Хөршүүд хэрхэн өөрчлөгдөв11 сар 14. 17:20Брюс Ли: Түүний хайртай гэргий болон хүүхдүүд11 сар 14. 17:15Женнифер Лопес луйварчин эмэгтэйн дүр бүтээв11 сар 14. 17:10Чуулган түр завсарлалаа11 сар 14. 17:08Макрон аллага үйлдсэн Соколовыг хүндэт легионоос хөөж магадгүй11 сар 14. 17:05Зарим сумын малчдыг бусад аймгийн нутагт оторлуулах санал гаргажээ11 сар 14. 17:00Чөлөөт бөхийнхөн 2020 оны тэмцээний салхийг улсын аваргаараа хагална11 сар 14. 16:55З.Нарантуяа: Үндэсний хэмжээний том нам зөвшилцлөө гэж хэлчихээд, эргэхдээ ар хударгаар хуурдгийг харлаа11 сар 14. 16:52Хонконгийн тэмцлийн манлайлагч 23 настай Жошуа Вонгийн тухай баримтууд11 сар 14. 16:50Духандаа сүүлтэй гөлөг11 сар 14. 16:45Тарган муураа хууль бусаар авч нисээд баригджээ11 сар 14. 16:40Д.Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх нийтийн сонсгол эхэлжээ11 сар 14. 16:35Шүүгч ээжийг нь тангараг өргөж байх үед хүүхдийг нь тэврэн, хамт байлцуулжээ11 сар 14. 16:30Хятадын мэргэжилтнүүд Ангараг дээр газардах аппарат туршжээ11 сар 14. 16:25Сонгуулийн холимог системийг унагаж, АН хэлэлцүүлгийг орхилоо11 сар 14. 16:23Олон мянган шувуудын цогцос олджээ11 сар 14. 16:20ЕСБХБ: Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтаа хэвээр үргэлжлүүлнэ11 сар 14. 16:18З.Энхболд: Ерөнхийлөгчийн “Давхар дээлгүй сайд” саналыг дэмжихгүй бол хориг тавина11 сар 14. 16:15
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.