5-р сарын 30
9 цаг 00 минут

ТОМИЛОЛТ: “Сауд гоби коал транс” компанийн өмнө ӨМНӨГОВЬ аймаг хүчин мөхөсдөж байна

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж буй УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэнгийнх гэгддэг “Сауд гоби коал транс” компанийнхан дэлхийд нэн ховор цоохор ирвэс болон аргаль, янгир, ёл зэрэг ховор амьтад, ургамлын өлгий нутаг болсон Тост, Тосон бумбын нурууг сүйтгэж байна гэх мэдээлэл цацагдаж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.

Тодруулбал, “Сауд гоби коал транс” компанийн уурхайн үйл ажиллагааны улмаас Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар нутгийн иргэд мэдээлсэн. Харин уурхайн удирдлагуудын зүгээс “Сауд гоби коал транс” компанийн нүүрс олборлолтын лицензтэй талбай нь Тост тосон бумбын нуруунаас 100 гаруй км-ийн зайд байдаг учраас Тостын нурууг сүйтгэсэн, байгаль орчинд хор хохирол учруулсан зүйл байхгүй гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

Өөрөөр хэлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан хоёр талын байр суурь тэнгэр, газар шиг их зөрүүтэй байсан тул Хариуцлагатай уул уурхай, нээлттэй сурвалжлага сэтгүүлчдийн баг бодит байдлыг нүдээр үзэж газар дээрээс нь сурвалжлахаар Улаанбаатар хотоос 1000 орчим км-ийн зайд байрлах Өмнгөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “Сауд гоби коал транс” компанийн уурхайг зорьсон юм. 

Монгол оронд төдийгүй дэлхийд ховордож улаан дансанд орсон цоохор ирвэсийн өндөр нягтшилтай, идээшин амьдардаг цөөн нутгийн нэг гэгддэг Алтайн нурууны зүүн төгсгөл, Говийн Алтайн нурууны салбар болох Тост, Тосон бумбын нуруу орчмын 896 мянган га газрыг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргасан байдаг. 
Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай бүсийг 743 мянган га газраар тогтоосон бөгөөд анх тооцоолж байсан 896 мянган га газраас 147 мянган га газрыг тусгай хамгаалалтын бүсийн гадна үлдээж шийдсэн байдаг. Энэ газар нь тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Сауд гоби коал транс” компанийн ашиглалтын лицензтэй талбай юм.  Ийнхүү тусгай хамгаалалттай бүсийн гадна үлдсэн “Сауд гоби коал транс” компани 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Үүний уршгаар, өнөөдөр уурхайн олборлолт явуулж буй хэсэгт их хэмжээний зүмбэний ус үүсч, ойр орчмын гол, булаг шанд ширгэх нөхцөл бүрдээд байгаа гэдгийг нутгийн иргэд онцолсон юм.

Биднийг “Сауд гоби коал транс” компанийн кэмпэд очиход уурхайн Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер Н.Дэмүүл болон хамгаалалтын албаныхан угтаж, уурхай руу нэвтрүүлж, сурвалжлага хийлгэхгүй. Мөн ямар ч яриа өгөхгүй гэдгээ ихэд бухимдангуй илэрхийлэв.

Бид цааш хөдөлж олборлолт явуулдаг уурхайн талбайд нь очиход уурхайн ажилчид нь уурхайн хаалгыг хамгаалан зогссон байв. Түүгээр ч зогсохгүй бидний араас уурхайн ажилчдаа автобус автобусаар нь авч ирж, уурхайн хаалган дээрээ хамгаалалтад зогсоож байсан юм.

Учир нь тэд сэтгүүлчдийн баг ирж байгаа гэх мэдээллийг өмнө нь авсан байсан бөгөөд  уурхайн үйл ажиллагааг бүтэн өдрөөр зогсоож, олборлолт болон тээвэр хийлгүй ажилчдаа амрааж хамгаалалтад гаргасан нь энэ аж.

Камер, микрофон, үзэг, цааснаас өөр зэвсэггүй цөөн хэдэн сэтгүүлч очих сургаар нэг өдрийн ажлаа зогсоож, 100 гаруй ажилчдаа цуглуулан уурхайн үүдэндээ хамгаалалт гаргасан нь нуух юмтай юм болов уу гэх хардлагыг төрүүлж байсныг нуух юун.

Бид тус уурхайн үүдэнд хоёр цаг гаруй хугацаанд хүлээсний эцэст бидэнд замчилж байсан нутгийн иргэдийг үлдээгээд зөвхөн сэтгүүлчид орох зөвшөөрөл авч дотогш нэвтэрсэн юм.

Биднийг “Сауд гоби коал транс” компанийн ХАБ-ын инженер Н.Дэмүүл замчилж, олборлолт хийж байгаа гэх хоёр ам аа харуулж, уурхайн үйл ажиллагаагаа танилцуулав.  

 Бид уурхайн олборлолт явуулж буй хэсэгт зүмбэний ус үүссэн эсэх талаар тодруулахад, “Ямар ч булаг шанд сүйтгээгүй бас гүний ус ундарч, гарч ирсэн зүйл огт байхгүй учраас ямар ч ус байхгүй" гэх хариултыг өгсөн юм. 

Олборлолт явуулж байгаа хоёр амыг нь нүдээр үзэж, уурхайн ажилтны амнаас ямар ч ус байхгүй гэх хариулт сонссон зарим сэтгүүлчид уурхайн аманд зүмбэний ус үүсч, булаг шанд ширгэх аюул нүүрлэсэн гэх нутгийн иргэдийн үгэнд эргэлзэж эхлэв.

Харин нутгийн иргэд сэтгүүлчдийн эргэлзээг тайлж, уурхайн удирдлагууд сэтгүүлчдийг төөрөгдүүлж ташаа мэдээлэл өгсөн гэдгийг батлахаар уурхайн хашааны гадна талаар тойрч усаар дүүрсэн гэх нэгдүгээр амыг зорихыг санал болгосон юм. 

Бид уурхайг тойрч усаар дүүрсэн гэх нэгдүгээр амыг харахаар очсон боловч хамгаалагчдын эсэргүүцэлтэй тулгарсан юм. Энэ үед бидэнтэй хамт явж байсан нэг зураглаач мэргэжлийн ур чадвар гарган, уурхайчдын нууж байсан нэгдүгээр амны дүрсийг камерын хальснаа буулгаж чадсан юм. Ийнхүү нутгийн иргэдийн үг баталгаажиж, "Ашиглалтын талбайд ус байхгүй, уурхайн нөлөөллийн улмаас ойр хавьд булаг шанд сүйдсэн зүйл байхгүй" хэмээн итгэлтэй хэлж байсан уурхайн удирдлагуудын үг худал болох нь батлагдлаа.

“Сауд гоби коал транс” компанийн хууль бус ажиллагаагаа сэтгүүлчдэд үзүүлэхгүй гэж үхэн хатан тэмцэлдсэн зүмбэний усаар тогтохгүй гэдгийг тус суманд ажиллаж байхдаа нутгийн иргэд болон албаны хүмүүсээс баримт цуглуулахдаа олж мэдсэн юм. Тухайлбал, хүчин төгөлдөр бус баримт бичгийг үндэслэн олборлолт явуулах эрхээ олж авсан, уулын ажлын хэмжээ болон нүүрсний экспортын хэмжээ гэх мэт мэдээллийг өнөөдрийг хүртэл Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газарт хүргүүлээгүй, нүүрсний тээврийн замын зөвшөөрөлтэй холбоотой  асуудлыг орон нутгийн захиргаанд мэдэгдээгүй, говийн хөрсөн доор байх усны судлыг хавж ургадаг бүйлсэн ойг хусаж шороон зам гаргасан,  замын транс тогтоолгох, байгаль орны нарийвчилсан үнэлгээ зэргийг хийлгэлгүйгээр хууль зөрчин ажилласан гэх мэт маш олон зөрчилтэй газар байсан юм.  

Дээрх баримтууд нь “Сауд гоби коал транс” компанийн уурхайн үйл ажиллагааг зогсоох хангалттай шалтгаан юм. Гэвч орон нутгийн удирдлага, сум, баг, аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн Засаг дарга хүртэлх бүхий л албан тушаалтнууд энэхүү хууль бус компанийн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа хэлж байсан юм. 

 Т.Гэрэл

70
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

70 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

183.177.97.98Зочин   • 6 сарын 6. 8 цаг 02 минут

5-н тоглгой, Оюу толгойгоос бусад байгаль экологид хохирол учруулах жижиг уурхайнуудыг шууд хааж нөөцөд үлдээе. Сайхан Монгол орныхоо төлөө энэ ажлыг хийж чадахгүй бол 2020 оны сонгуулиа бод МАН-аа

150.129.141.247Зочин   • 5 сарын 31. 8 цаг 53 минут

Хэрвээ Хятадад иймэрхүү юм болвол Чойжоог шууд буудах байх даа

103.229.122.44зочин   • 5 сарын 31. 8 цаг 44 минут

20 орчим шуналын бирдүүдийг УИХ-ын гишүүнээр ээлжлэн сонгоод 30 жил болов. УБ хотын өндөр оффисууд нь намхан харагдаад газар орноо ухаж амьдахгүй бол үхэх гээд байгаа юм байлгүй дээ. Өөр хэлэх үг алга. Тэд эзэнгүй газар хээр газар ухаад УБ хотын эрх мэдэлтнүүд хахуулаа авчихаад төрийн ордон, ашигт малтмалын газар бүгээд сууж сурчихсан ийм амьдралтай Монгол улс олны өмнө харагдаад байна даа.

66.181.187.31Хүрэлхүү   • 5 сарын 31. 6 цаг 06 минут

Чойжилсүрэн гэж бирд царайлсан муу новшид УИХ-с буухаар нь хатуу хариуцлага тооцъё.Дан асуудалд орж тэр нь дандаа хор хохирол дагуулж байдаг хүнийг дахин бүү сонгоорой ...

66.181.187.31Хүрэлхүү   • 5 сарын 31. 6 цаг 02 минут

Ерөөсөө энэ уурхайнуудын үйл ажиллагааг бүрмөсөн зогсооё. Оюутолгойг ч тэр. Ард олонд ямар ч хүртээлгүй зүйлээр бид яах юм. Байгаот газар эх, уул усаа ширгээгээд сүйдлүүлээд яахав???

202.21.107.65бууд   • 5 сарын 30. 22 цаг 31 минут

элбэгдорж эрдэнэбилэг чойжилсүрэн нямдорж дорлигжав нар нийлээд монголчуудыг дээрэлхэж доромжлоод байгааг ойлго хүмүүсээ Жинхэнэ луйварчид бол тэд

182.160.37.166toson uul   • 5 сарын 30. 20 цаг 31 минут

UIH-shudraga 5 gishuun haachivaaaaaaaaaaaaaa

66.181.176.254Зочин   • 5 сарын 30. 21 цаг 52 минут

МОНГОЛ УЛС УРАГШЛАХ УУ, УХРАХ УУ ГЭСЭН ЧУХАЛ АСУУДАЛ ШИЙДЭГДЭХ ГЭЖ БАЙНА‼️ ОДОО ХАМГИЙН ГОЛ ЭЗНИЙГЭЭ ЭРҮҮЛ МЭНД Г.М. ШАЛТГААНААР БҮЛЭГЛЭЛ ГАРГАХ ГЭЖ БҮХ ХҮЧЭЭР ХИЧЭЭХ БОЛНО. МӨН ТЭР ШҮҮХ ДЭР ЯЛ АВАХ МАГАДЛАЛ МАШ БАГА 0.001%. УЧИР НЬ "САХАЛ" ХОЧИТ ЭРДЭНЭБИЛЭГ ШҮҮХИЙН СИСТЕМЫН 70%, 20 ГАРУЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ "ЗАХИРАН ХЯНАЖ" БАЙНА‼️ МОНГОЛЧУУД БИД НҮД ЦАВЧИХГҮЙ АНХААРАЛТАЙ АЖИГЛАХ ХЭРЭГТЭЙ. Д.Эрдэнэбилэгийг мөрдөн байцаалтанд саад учруулах тул албадан саатуулах шийдвэр гарчээ Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэ

49.0.212.145zochin   • 5 сарын 30. 19 цаг 44 минут

Чойжилсүрэнгийн компани байна

202.179.24.106Зочин   • 5 сарын 30. 18 цаг 48 минут

Davarcan bn shdee gazar sendiilsen har hulgaichuud. Harj hyanaj bga tur zasag gj bn uuu

66.181.176.254Зочин   • 5 сарын 30. 18 цаг 52 минут

ӨНӨӨДӨР 2019.05.30 "АН"-ЫН ҮХЛИЙНХЭН ӨДӨР БАЙЖЭЭ‼️ АРДЧИЛСАН ГЭХ ХУЛГАЙЧ НАРЫН НАМ ЭРДЭНЭБИЛЭГИЙН НАМ БАЙСНАА ИЛЧЛЭН ЭЗНЭЭ СУЛЛУУЛАХААР ЗҮТГЭЭД ИНГЭЭД ДУУСАВ ХӨӨРХИЙ... ОЛИГАРХ ДЭЭРЭМЧНИЙГ ӨМӨӨРСНӨӨР АРДЧИЛСАН НАМ АВСАНД ОРСНОО ЗАРЛАЖ БАЙНА‼️ ЭНЭ НАМ ОЛОН ЖИЛ АВСНЫХАА НҮХИЙГ УХААД, ЭЗЭН "САХАЛ" ЭРДЭНЭБИЛЭГИЙГ ХАМГААЛСНААР АВСАНДАА ӨӨРӨӨ ГҮЙГЭЭД ОРЧИХЛОО‼️

202.9.43.236мгл   • 5 сарын 30. 17 цаг 58 минут

Нутгийн ард тумэн босох хэрэгтэй. Ард тумэн гэдэг чинь маш их хүч шуу дээ. Улс төрчид бол хулгайч нар.

203.217.139.225Зочин   • 5 сарын 30. 18 цаг 50 минут

та нар шиг нусгай бацаанууд босох уу. Боссон ч хоногийн хоол, 2 үхэрийнхээ төлөө санаа зовоод нэг нэгээрээ уван цуван алга болно. Бид нар бол нэгдсэн зохион байгуулалттай тэсээд үлдэнэ. Та нар ер нь хэн юм бэ. Амжих уу. Нэгэнт хятадуудад эзлэгдэх нь тодорхой болсон ийм улсыг та нар өмөөрөөд яадаг юм. Цагын гарз биз дээ.

66.181.187.31Зочин   • 5 сарын 31. 6 цаг 09 минут

хаанаас гараад ирсэн хужаагийн шээс вэ, чи муу

202.179.24.98HAROLD SQUAREPANTS   • 5 сарын 30. 17 цаг 37 минут

YAASAN MANAI HEDEN HUSGAI MONGOL PATSAANUUD HEDEN UUL UURHAI KOMPANIUDIG SAIHAN SAIHAN AMBAARDAAD HUUGUUD GARGACHIJ CHADAHGUI TSYATSAGA TSARAILAAD BAIGAA YUM UU??OROS AH NAR NI OCHIJ JAAL BODII NI HUTULUUD YAAJ HIIDEGIIG YARUU TODOOR UZUULEH YUM UU????

202.21.107.67Зочин   • 5 сарын 30. 17 цаг 27 минут

hy

202.179.26.163Зочин   • 5 сарын 30. 17 цаг 11 минут

Энэ чинь Элбэгдоржийн найз, өршөөл үзүүлж оргуулдаг компани шүү дээ. Энэ элбэгдоржийн нүгэл барагдахгүй нээ.

202.21.100.202anhaaraldaa avaach tor zasag   • 5 сарын 30. 16 цаг 55 минут

sanny

202.179.24.98Зочин   • 5 сарын 30. 16 цаг 53 минут

GAL UZEJ HAL AVSAN SYRT BAILDAJ YAVSAN ARIUN DAINI KAZAK AHAN DUUS NI HEZEED TUSLAHAD BELEN SHUU

202.179.18.233Зочин   • 5 сарын 30. 16 цаг 14 минут

Ард түмний мэдээлэл бол үнэний ортой тэд эх орноо хамгаалагчид

139.5.218.63Зочин   • 5 сарын 30. 15 цаг 24 минут

Муу үхэж далд ормор ЧОЙЖИЛСҮРЭН.

107.77.90.108Irgen   • 5 сарын 30. 15 цаг 10 минут

Mongolchuudaa Omnogovoonhond tyslaj bygd Chijoogiin esteg tenterhooks n zov shyy

103.212.119.251Зочин   • 5 сарын 30. 15 цаг 04 минут

yah bilee,3say irgeniig doromjlood bgaam b.adaa

202.179.31.109Зочин   • 5 сарын 30. 14 цаг 59 минут

Энэ ажилчин залуус өнөөдөр энэ компаниас цалинжиж хоолоо залгуулж байгаа учраас эздээ хамгаалж байгаа байх л даа. Гэхдээ дараа нь уух усгүй хатаж ширгэсэн газар ямао болдог, түүнээс улбаалаад амьдралд яаж нөлөөлдөгийг манай нутгийнхан бүгд нүдээр үзэж туулаад эсэргүүцээд байгаа гэдгийг ойлгож, өнөөдөрөө биш маргаашаа харж бодолтойхон байж юунд оролцох, оролцохгүйгээ мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Та нар чинь Монгол хүн мөн биз дээ.

103.80.210.56ЗОЧИН   • 5 сарын 30. 14 цаг 41 минут

ЧОЙЖИЛСҮРЭН ИРВЭС ХАМГААЛАГЧ ЗАЛУУГ АЛУУЛСАН ХЭРГИЙ ЧИНЬ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГАА Ш ДЭЭ. ЧИ ЗҮГЭЭР НЭГ НУУЦ НОЁТОН МЭТ ЮУ Ч НЯЛЗАХГҮЙ ӨНГӨРНӨ ГЭЖ БОДООГҮЙ ЭЭЗ

50.66.116.224Зочин   • 5 сарын 30. 14 цаг 02 минут

Irves xamgaalagch zaluu yag enenii esreg anxnaasaa gantsaar zogsoj urum taviulaxgui tas eserguutssen uchir xeden udaa sanuulga uguud boloxgui boloxoor Thoijilsuren xumuus xudulguj zoxion baiguulaltaigaar amiig n xunuusun.

202.72.244.172Зочин   • 5 сарын 30. 13 цаг 55 минут

хүрэлсүх ээ, үүрэг өгөөд зогсоогоо чээ

202.179.27.247иргэн   • 5 сарын 30. 13 цаг 52 минут

энэ хамгийн урд нь Нуруугаа үүрээд Пээдгэр зогсож байгаа Эрээн хувцастай бүдүүн Нөхөр Хүний Угаадас идэж байж ямар Сүр бараатай харагдана вэ Ёстой энэ Цаг үеийн Молом байна даа

182.160.37.51ondor nastan   • 5 сарын 30. 13 цаг 44 минут

Burhan mini Tani unen end ilchlegdeg. geree tsutslagdag. Ta hamgaalj ogooch omnogovichuudig mini.

139.5.219.232зочин   • 5 сарын 30. 13 цаг 40 минут

Эрхэм Чойжилсүрэн гуай Өмнөговь аймгийн Гурвантэс сум тэр чигээрээ Чойжилсүрэнгийн хувийн эдлэн газар болхоор төр халдах эрхгүй шүү дээ

202.9.42.49иргэн   • 5 сарын 30. 13 цаг 37 минут

хар чойжилсүрэн луйварчинг дийлдэггүй төр засгаар яанаа,өмнөговьд аллага болохнээ тэрийг хүлээж байна уу,эрхийг нь яаралтай цуцалж хөөж явуулаачээ хүрэлсүхээ,оюун эрдэнээ,баялагийг хар чойжоо ганцаараа идэх ёстой юм уу,хойч үедээ үлдээе,хар чойжоо үхэж далд ороосой.

203.91.115.248Зочин   • 5 сарын 30. 13 цаг 22 минут

ээ чааваас даа энэний үр дүн нь амиа р чинь төлөгдөнөө

202.9.42.63Kovdook   • 5 сарын 30. 13 цаг 09 минут

Nyamdoorj jenko hoeriiny uurhai um gejuu .ke cus tiigeed tumrood baidiim beinal

202.9.42.63Kovdook   • 5 сарын 30. 13 цаг 07 минут

Ene muu uvsaakiig nutagruu ny kooj yavuulie..nyamdorjoor turee bariad ih galzuurch baigaa bishuu

202.131.242.254Зочин   • 5 сарын 30. 12 цаг 58 минут

Чойжоо Эрдэнэбилэг гэсэн 2 бирдийн компани гэсэн биз дээ. хаагаад болоо юм биш үү. бишгүй дээ л энэ талаар ярилаа. ирвэс хамгаалагч залуугийн үхэл энэ уурхай 2 салшгүй холбоотойг ард иргэд мэдэж байгаач хууль шүүхийхэн хэрэг биш гээд хаасан шүү. энэ бол яах аргагүй аллага байсан шүү.

103.111.68.3Зочин   • 5 сарын 30. 12 цаг 36 минут

Ханаж цаддаггүй хулгайч вэ? Улс орноо энэ хулгайч нарын савраас авраачээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа!!!

139.5.219.232зочин   • 5 сарын 30. 13 цаг 48 минут

Ханаж цададаггүй хөрөнгөтөнүүдийг хэн бий болгосон юм . Монголын ард түмэн өөрсдөө аль 1989 онд ард түмэн бид хамжлаг чинь болъё гээд нэгэн дуугаар сонгосон биз дээ

64.119.19.138Зочин   • 5 сарын 30. 12 цаг 25 минут

Төр засаг гэж байна уув Хөөе!!! Ханаж цадахыг мэддэггүй Чойжилсүрэнгийнхээ саврыг татаж аваачээ. Ерөнхий сайдаа, МАН-ын даргаа,ЗГХЭГ-ын дарга Оюун-Эрдэнээ Хамаг уур хүрч цухалдаж байна.Эх орон хэрэгтэй юмуу эсвэл Увс аймагийнханыг мөнгөөр хахиулдан их хуралд гарч ирэх их хуралын нэг суудал хэрэгтэй юм уу?

202.126.89.172Зочин   • 5 сарын 30. 12 цаг 23 минут

ene yasan hanaj tsaddaggui shunal ve. UB t naadamlah gazargui bolgoson odoo omnogoviig amidrah gazargui bolgoh yum bn l daa ,shunal chin.

202.72.244.172Зочин   • 5 сарын 30. 12 цаг 23 минут

муу хэлтгий хэлтийг албал таарна

202.179.27.169ИРГЭН   • 5 сарын 30. 12 цаг 21 минут

ӨМХИЙ ХАР ЧОЙЖООГИЙН Л ХҮМҮҮС ЯВУУЛГА ШҮҮ ДЭЭ.ШУУД БУУДАХ ХЭРЭГТЭЙ.ШӨНӨ ХЭНИЙГ БУУДСАН ГЭЖ МЭДЭХ ВЭ.УРВАГЧДЫГ УСТГААГҮЙ ЦАГТ МАНАН ХЭВЭЭРЭЭ БАЙСААР БАЙХ БОЛНО.ЗЭВСЭГТ ТЭМЦЭЛД ХҮРГЭХ ГЭЖ БАЙНА ДАА.МУУСАЙН ХУЛГАЙЧ УРВАГЧ ДЭЭРЭМЧДИЙГ УСГТАЖ ДҮҮЖИЛБЭЛ ТААРНА.

202.21.100.210Зочин   • 5 сарын 30. 12 цаг 15 минут

өвөг дээдсийнхээ уламжлан үлдээсэн газар нутгаа авран хамгаалахын тулд бүхнийг хийх хэрэгтэй

202.9.43.214АРД   • 5 сарын 30. 12 цаг 04 минут

ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ ГАЗРУУДЫН ЗУРГИЙГ ДРОНООР ДЭЭРЭЭС НЬ БИЧЛЭГ ХИЙВЭЛ ЭРСДЭЛ БАГАТАЙ, ХУУЛЬ ЗӨРЧИХГҮЙ, БИЕД ХАЛГҮЙ АЖИЛЛАГАА БОЛОХ БОЛОВ УУ

202.9.43.214Зочин   • 5 сарын 30. 12 цаг 10 минут

СЭТГҮҮЛЧИД МИНЬ ТЕХНЛОГИЙН ДЭВШЛҮҮДИЙГ ХЭРЭГЛЭЖ СУРАЛДАА

103.57.93.147Монгол   • 5 сарын 30. 12 цаг 04 минут

Нутаг дэвсгэртээ эзэн нь байлдаа. Бүх эрчүүдээ дайчлан газар нутагаа чөлөөл

150.129.141.102Зочин   • 5 сарын 30. 12 цаг 03 минут

ӨМӨНӨГОВЬЧУУД ТА НАРЫН СОНГОСОН МАН БИЗ ДЭЭ? ХОХЬ ЧИНЬ .

203.91.118.206Ард   • 5 сарын 30. 11 цаг 39 минут

Хурдан бүгдийн ухаж дуусгаад уух ус ан амьтангүй болгоод аль хурдалж үз.Уух усгүй болоод тэр олсон мөнгөө уугаад амьд явхыг чинь харая

122.201.21.176Зочин   • 5 сарын 30. 11 цаг 31 минут

Занданшатараа чи хүчнийхнийг дагуулж очиод нэг сүрийг үзүүлээчээ. Иймэрхүү даварсан компианууд зөндөө байгаа.

66.181.160.12Зочин   • 5 сарын 30. 11 цаг 28 минут

мал сэтгүүлч бн даа.оюутолгой тавантолгой гэж битгий хуцаж улсаа хорлоорой доо.ил уурхайн нүднээ ил асуудалд татвар орлого ажлын байр орон нутгийн талаар бодит баримт гаргаж тоо хэлж чадахгүй байж.нэг талын байр суурийг илэрхийлж тархиа угаалгаад иржээ

66.181.170.130Зочин   • 5 сарын 30. 11 цаг 14 минут

Яаж амьд ард түмний төлөөлөл гээд шийдвэр гаргах ажил хийгээд сууж чадаж байна аа.

202.170.68.38Зочин   • 5 сарын 30. 11 цаг 00 минут

Дром ашиглаад бүх зургийг авч болно

124.158.112.3Зочин   • 5 сарын 30. 10 цаг 56 минут

Энэ аймшигийн хүн чинь УИХ-ын төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа биз дээ

124.158.112.3Зочин   • 5 сарын 30. 10 цаг 54 минут

Шуналын тулам Чойжилсүрэнг шоронд хий......

202.131.233.10Зочин   • 5 сарын 30. 10 цаг 28 минут

Ногоон Чойжилсүрэнг зайлуулаачээ

202.9.42.202Зочин   • 5 сарын 30. 10 цаг 28 минут

myy davarcan choijilsureng shorond hiigeed amitan bolgood uguuchee..

192.82.65.182boldoo   • 5 сарын 30. 10 цаг 27 минут

ter uurhai dotor baiguullagin dotood juram, ayulgui ajillagaa jorchood daljignaad guigeed baigaa setguulchiig hamgaalaltin albanihan buudah estoi shuu dee.setguulch nertei odoon hatgagch,horlon suitgegchidiig oruulahgui baisan ch bolno.uurhai bol iim ajilgui novshnuudin selguutsej yavdag gazar bish.

64.119.22.60Иргэн   • 5 сарын 30. 10 цаг 22 минут

Салхитын уурхайг улсад авсан биз дээ. Тосон бумбыг авах хэрэгтэй

192.82.65.182bat   • 5 сарын 30. 10 цаг 11 минут

choijoo gedeg neriin dor bichsen mal chi aan gej bai.mongolin heden mal chamtai niileed uls ornig hogjuuleh baitugai heden haltar malchidig ch hun shig amidruulj chadahgui bna.getel eruul mend,bolovsrol,shuuh,tsagdaa,armi,tetgevriinhen,oron nutgiin dargantsaruud hurtel uul uurhaigaas tsalinjdag yum shuu dee. uhsan nuhen dotor us togtoo l biz.uzeegui yumaa uzej dee,muuhai pizda setguulch nar.ted jorlongiin nuh ch uhaj uzeegui yum chini,argagui dee.nuursee ulam ih olzvorloj,ulam ih zooh estoi.ta narin medleg nimgen bna,bitgii huts muu nohoinuud.

202.9.44.165Зочин   • 5 сарын 30. 10 цаг 01 минут

Сэтгүүлчдээ дром гэж сайхан технологи байхад уурхайн доторюу болж байгааг дүрс бичлэгт буулгахад амархан баймаар, Мөн Гүүглийн сайтаас альч газрын зургийг гаргаж болдог шүү дээ.

66.181.190.240Зочин   • 5 сарын 30. 10 цаг 00 минут

Chojilsuren muu lalar yasan hanaj tsadadgui muu mamgas be ene lalriin sdakaa boliulaachee Hurelsuhee

202.179.24.154Зочин   • 5 сарын 30. 10 цаг 00 минут

Setguulchid ajilaa sain hiisen bna bayr hurgiy

103.57.94.249ЗочинЗочин   • 5 сарын 30. 9 цаг 50 минут

Хууль дүрэм илт хэрэгжихгүй байх нь бусдад бас буруу сэдэл үүсгээд энэ улс уруудаад байгаа. Засгийн газар ч бас мөнгөнд дуртай доо.

203.91.115.246зочин   • 5 сарын 30. 9 цаг 47 минут

Одоо ухаад идээд сайхан амьдардаг л юм бгаа биз энэ амьтай байгал дэлхий хариугаа нэг өдөр хаа нэг үеэс нь авах л бхдаа ...................

66.181.161.2Чойжоо   • 5 сарын 30. 9 цаг 45 минут

бүх уул уулхайн компаниудыг толгой дараалан хаагаад хөөж гаргахыг нь гаргаад, бид нар малаа маллаад амьдрах хэрэгтэй. 2000 жил ингээд амьдраад л ирсэн өлсөөд үхчихгүй л биз

202.55.190.34Зочин   • 5 сарын 30. 9 цаг 42 минут

ene medeeleliig beltgesen setguulch ta nartaa bayarlalaa. odoo xarin tor yaxiig xarax l uldlee. xezee bilee 1 gazriig xucheer xaaj baisan tee

202.21.98.178Зочин   • 5 сарын 30. 9 цаг 18 минут

усгүй бол алтаар яахим гэдэг дээ сда юмаа

202.21.113.238Зочин   • 5 сарын 30. 9 цаг 15 минут

hairan mongol uls mini daanch yaavdaaaa ene BATTULGA gaigui yum bolov uu gej bodoj siin nohoihn baaas bsans bn lee

66.181.186.143Зочин   • 5 сарын 30. 9 цаг 14 минут

Хүн мал амьдрах аргагүй болсон юм бол уурхайнхан яаж амьдарч байгаа юм вэ? тэд хүн ч биш мал ч биш байхнээ? Сэг дагасан шувууд шиг сэтгүүлчид минь .....

192.82.65.180Зочин   • 5 сарын 30. 10 цаг 19 минут

Эх орноо ухаж өнөө маргаашаа бодсон аминч үзэлтэй Монголчууд Олон түмний эсэргүүцлийг тоохгүй Зууны шуналтан Чойжоог хамгаалж нэг ёсны эх орноосоо урвагчид Хятадаасаа хүнс усаа зөөж байгаа юм байгаа биз Та нарын үр хүүхэд амьдрах орчин та нар хүүхдээ гадаадад иргэн боллоо ч байнга цагаачид гэж хавчигдахаа төсөөлөхгүй л байна даа

64.119.19.60Зочин   • 5 сарын 30. 9 цаг 13 минут

Хммм

Шинэ мэдээ

Хөвсгөл аймгийн уралдаанч хүү 9 настай П.Эрдэнэбат нэг өрөө байрны эзэн боллоо7 сар 20. 19:04Шилмэл хүлгийн уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ7 сар 20. 17:34Орчин цагийн хамгийн найдвартай 10 автомашин7 сар 20. 15:00НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно7 сар 20. 14:50Кавайн “Клипперс”-т ирсэн нууц түүх7 сар 20. 14:40Түрээсийн орон сууцанд бүртгүүлэхдээ анхаарах зүйлс7 сар 20. 14:30АНУ-д хэт халж байна7 сар 20. 14:20Түрүү азаргыг Land cruiser-200 автомашинаар байлж, унаач хүүхдийг нэг өрөө байраар шагналаа7 сар 20. 14:17Бреттон Вудсыг шинэчлэх нь7 сар 20. 14:10Өглөөний цайгаа уухгүй байх нь ямар хор уршигтай вэ?7 сар 20. 14:00Трамп: АНУ Ираны дроныг сөнөөсөн7 сар 20. 13:50Цэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ7 сар 20. 13:5050-60 мянган хүний суудалтай, битүү дээвэртэй цэнгэлдэх барина7 сар 20. 13:40Академич Р.Барсболдод хутга тулгасан дээрэмчдийг баривчилжээ7 сар 20. 13:17Келли Брүк, ДиКаприотой шөнийг хамт өнгөрүүлжээ7 сар 20. 13:01Ирэх долоо хоногт цахилгааны хягзаарлалт хийгдэх газрууд7 сар 20. 12:19Б.Нямжавын улаан хээр Түрүү магнайд хурдаллаа7 сар 20. 12:13Долдугаар сарын 25-наас НЭГ ЧИГИЙН УРСГАЛТАЙ болох авто замууд7 сар 20. 11:45НЭМҮТ: Давсаа багасгая7 сар 20. 10:58Монгол туургатны морьтны өв, соёлын "Их хурд-8" наадам эхэллээ7 сар 20. 10:30Чуулганы хуралдаантай, цагдаагийн баяртай долоо хоног7 сар 20. 10:20Өнөөдрийн зурхай7 сар 20. 9:30Цаг агаарын мэдээ7 сар 20. 9:00Өглөө бүр инээмсэглэлээр угтаж чадвал эрч хүч нэмэгдэнэ7 сар 19. 17:30Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 17:02АНУ: FaceApp аппликейшнийг аюулгүй байдалд заналхийлнэ гэж үзжээ7 сар 19. 17:00“Мисс бөх“ Молдир Мекенбаевагийн тухай 12 баримт7 сар 19. 16:55Таксинд явж байсан эмэгтэйг хүчирхийлж тээврийн хэрэгслийг дээрэмдсэн этгээдүүдийг баривчиллаа7 сар 19. 16:51Тамхинаас гарахад эхний арав хоног л хэцүү байдаг7 сар 19. 16:50Академич Р.Барсболдод хутга тулган дээрэмдсэн этгээдүүдийг илрүүлжээ7 сар 19. 16:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.