5-р сарын 30
8 цаг 46 минут

Таны хүүхдийг 9 сар тээнэ гэдэг тоглоом биш

ТАНЫ ХҮҮХДИЙГ 9 САР ТЭЭНЭ ГЭДЭГ ТОГЛООМ БИШ
Өнөөдөр бол миний амьдралын хамгийн харуусал дүүрэн өдөр. Эх баригч хүний хувьд би олон жирэмсэн эхийг төрүүлсэн. Төрөх өрөөнд орох бүртээ би бүх эхэд бурхнаас ивээл хүсэж залбирдаг.
Төрөх өрөөнд эмэгтэй хүний туулж гардаг өвчинг юугаар ч илэрхийлшгүй хэцүү. Гэхдээ би хүүхдийг тээх 9сарыг дурдаагүй байна шүү дээ. Эх хүн зөвхөн шинэ амьдралыг бүтээх гэж маш их зүйлийг тэвчиж, давж гардаг.
Өнөөдөр би ихэр татан уйллаа учир нь би тэр эмэгтэйг аварч чадсангүй.
Энэ бүсгүй хүүхэд ололгүй 14 жил болсон.
Бид хүүхэд олоход зориулж бүхий л аргыг хэрэглэсэн. Эцэст нь түүнийг бурхан ивээж шинжлэх ухаан хүн төрөлхтний чадахаас хавь илүү зүйл болсон. Тэр өндгөвчний уйланхайтай, хавдартай байсан ч тэр жирэмсэн болсон. Түүний фибройд хайлж эхлээд зогсохгүй бүх зүйл сайжирч байлаа.
9 сарын дараа, цаг боллоо. Түүний нөхөр эмнэлэгт яаран ирж би бушуухан бүх зүйлийг орхиод түүний хагалгааг эхлэв. Цаг өнгөрсөөр л, 7цагийн дараа үнэхээр яах ч аргагүйд хүрч бид түүнийг бүрэн нээхээр шийдэв.
Бид эхийг алдаж, ургийг аварлаа. Тэр үхэхээсээ өмнө хүүхдээ ганцхан удаа энгэртээ тэвэрч инээмсэглээд "Амьдрал гайхалтай" гэж хэлээд эрлэгийн өмнө бууж өгсөн.
Би уй гашуугаар дүүрч, түүний нөхөрт мэдээг дуулгав. Гунигт мэдээг сонсоод түүний царай хувхайж баярт өдөр аймшиг болсон. Бид өнөөдөр шинэ амийг өлгийдөн авахын тулд өөр нэг амийг алдав.
Эмэгтэй хүнийг хүндэлж хайрла учир нь тэд шинэ амьдралыг бүтээх гэж үхэл амьдралын заагаар гардаг юм. Эхнэрээ хүндэл! Таны хүүхдийг 9 сар тээнэ гэдэг тоглоом биш үрээ төрүүлэх гэж хэдэн зуун цаг шаналж, өвдөхөөс илүү золиос гэж үгүй.Үүнийг уншсан хүн бүрийг бурхан ивээг, ялангуяа жирэмсэн эх бүрийг тэнгэр ивээж түүний төлөө бүгд залбираасай.
Эрхэм нөхрүүд минь, би дахин хэлье. Таны эхнэр бол үнэхээр амьдралыг тэтгэгч учраас түүнийг үргэлж хүндэлж хайрла.
Энэ постыг бүү үл ойшоо учир нь бидний амьдралд эмэгтэйчүүдийг нандигнах хэрэгтэй. Хэрвээ ээжтэйгээ яриагүй бол түүндээ ХАЙРТАЙ ГЭДГЭЭ хэл, яг одоо залга.

Чамайг л төрүүлэх гэж тэр үхлийг давж гарсан юм шүү. Бүх ЭМЭГТЭЙЧҮҮД ГАЙХАМШИГТАЙ.
Бэлтгэсэн: А.Тэмүүл
Эх сурвалж: Young mom page

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.111Зочин   • 6 сарын 1. 21 цаг 18 минут

Ганаа гэж үнэгүй болчихсон эхнэрээрээ тэжээлгэсэн гар байх шиг байна

103.57.94.87Зочин   • 6 сарын 1. 19 цаг 30 минут

yu soliorood baigaa novsh vee zail postaa min

202.72.240.4ганаа   • 5 сарын 31. 16 цаг 53 минут

үхэх , төрөх адил гэж манай өвөг дээдэс ярьдаг . тэгэхээр үнэн байж таарна . манайхан тэмээ гэхээр ямаа гэх юм . эх баригч эмэгтэй мэргэжлийн онцлогоо ярьсан байна .тэгэхээр эрчүүд түрүүлж үхэх гээд хадуурчих юм . эрчүүд бид түрүүлж үхсэн нь бараг дээр шүү дээ . энэ хүмүүсийн ард балрана шүү дээ . эрчүүд бид бас л нэг өргөж авсан хүүхэд нь шүү дээ

66.181.161.124Зочин   • 5 сарын 31. 15 цаг 11 минут

Харин ч эсэргээрээ манай Монголд эр нөхөрүүд нь түрүүлж хадан гэртээ очоод байгаа байх шүү. Үгээ бодож ярьж, бичмээр юм. Үгүй бол эмэгтэй хүний хүүхэд үйлдвэрлэдэг машин гэж доромжилж байгаа юм уу

66.181.161.124Зочин   • 5 сарын 31. 15 цаг 09 минут

Таны хүүхэд гэчихжээ. Ингэж ярьж, бичихээ болих хэрэгтэй. Бодвол эрчүүдэд хандаж хэлээд байх шиг байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд хайр сэтгэл, бие биедээ итгэх итгэл, дасал, зохицол бий болж байж гэр бүл болдог байх. Зүгээр гудманд явж байгаад уулзангуутаа хүүхэдтэй болно гэж ярилцаад хийгээд байгаа асуудал биш байхаа. Үр хүүхэд бол бид бүхний удмыг залгуулахаас гадна гэр бүлийн баяр баясгалан чухам нандин зүйл гэж боддог. Аав, ээж 2 үр хүүхдүүдийнхээ ачлал хайрыг 2-уулаал үздэг байх. Тэрнээс эр нөхөр нь илүү хүртээд байгаа зүйл байхгүй

59.153.114.40Зочин   • 5 сарын 31. 15 цаг 44 минут

mus.chuluu

66.181.164.171Зочин   • 5 сарын 31. 11 цаг 44 минут

hun buteegeed gargana gedeg aguu gaihamshig

103.212.119.251Зочин   • 5 сарын 30. 13 цаг 55 минут

uilchlaa..eejiigee sanaad b.aa

66.181.168.8temuulen   • 5 сарын 30. 9 цаг 55 минут

үнэхээр гайхалтай хамар шархирч байна миний охин 3 хүүхэдтэй одоо дахин төрөх гэж байгаа би охиндоо маш их хайртай

66.181.180.213Зочин   • 5 сарын 30. 9 цаг 09 минут

Jiremsen bolson tsagaas ehleed l hamtiin amidral, hariutslaga nemegdiishd.huuhed turuuleh yamar aimar yom dawaa, ersdel bdiig erchuud oilgohguee. (Eruul mend, setgel sanaa, tsag hugatsaa uchnuun yumaaa hohirch tom hariutslagad unaj bgaa) huuhdii ni turuulsen huniig halamjilj, setgelzuig ni oigoj haritsah medremj mongol eregteuichuuded bdiin bolwu. Za er ni neg tom hunii nasan turshiin asragch, togooch, huuhdii ni gargaj ugdug hun boloh ch demii dee.huntei suuh hereggui

Шинэ мэдээ

Баярын өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ7 сар 15. 12:45Маргаашнаас зах, худалдааны төвүүд хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ7 сар 15. 12:27Иргэдийг гол, мөрний эрэг орчмоор зорчихгүй байхыг анхааруулж байна7 сар 15. 12:19ТЦА:Баярын өдрүүдээр бүртгэгдсэн осол, хэрэг өнгөрсөн жилээс 27,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна7 сар 15. 12:04Улаанбаатарт 28-30 градус дулаан байна7 сар 15. 11:59Өнөөдрийн зурхай7 сар 15. 11:56ЗОРЧИГЧДЫН АНХААРАЛД: Улаанбаатар-Дарханы замыг өнөөдрөөс эхлэн хааж байна7 сар 15. 11:35Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 13:00Арилжааны банкуудын ажиллах цагийн хуваарь7 сар 14. 12:30Үер усны аюул ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна7 сар 14. 12:00Цэцэг төвийн уулзварын замыг энэ сарын 16-наас хаана7 сар 14. 11:45Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочилжээ7 сар 14. 11:22Хэнтийнхэн шинэ аваргадаа 5 өрөө байр бэлэглэжээ7 сар 14. 11:00Өнөөдрийн зурхай7 сар 14. 10:30Цаг агаарын мэдээ7 сар 14. 10:00Улсын аварга Э.Оюунболдод үүрд хадгалагдах "Тоёота" цомыг нь гардууллаа7 сар 13. 15:23Эмэгтэй жолооч майханд унтаж байсан 6, 7 сартай хоёр хүүхдийг дайрчээ7 сар 13. 14:37Шинэхэн аварга Э.Оюунболд шагналын автомашинаа гардан авлаа7 сар 13. 14:27БНХАУ-ын дэд дарга Ван Чишань-ийн айлчлал өндөрлөв7 сар 13. 13:00Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ7 сар 13. 12:30Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндэсний их баяр наадмыг хаахдаа хэлсэн үг7 сар 13. 11:33Э.Оюунболдод улсын аварга цол олголоо7 сар 13. 11:00Улаанбаатарт 26-28 градус дулаан байна7 сар 13. 10:00Өнөөдөр уяачдын наадамтай7 сар 13. 9:45Өнөөдрийн зурхай7 сар 13. 9:30Шинэ аварга Энхтөгсийн Оюунболд7 сар 13. 3:21Ши Жиньпин Монголын үндэсний баярт зориулан мэндчилгээ дэвшүүлэв7 сар 12. 16:54ДААГА: Түрүү магнайд Архангай аймгийн уяач Р.Дуламсүрэнгийн халиун даага хурдаллаа7 сар 12. 13:58ШУУД: Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа7 сар 12. 12:34Трамп өөрийгөө суутан гээд өрсөлдөгчдөө доромжилжээ7 сар 12. 12:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.