2019 оны 5-р сарын 30
8 цаг 59 минут

Архангай аймгийн Өлзийт сумын уугуул, ахмад бөх Б.Банзар арслангийн яриа

1964 оны Үнэн сонинд нийтлэгдсэн буурал арслангийн сонирхолтой хуучийг бөх судлаач Б.Цогтбаатарын хувийн цуглуулгаас авч уншигчдадаа хүргэж байна.

Ардын засгийн жилүүдэд, ардын цэрэг, сургуулийн идэрчүүдийн дотроос манай сайн бөхчүүд төрж байгаа нь бахдалтай юм. Өвөрхангайн Аюур, Архангайн Шагж, Бэх-Очир Чимэд-Очир, Дорнодын Гэлэг, Завханы Лхагва, Дундговийн Бат-Очир, Ховдын Ванчинхүү, Булганы Түвдэндорж, Завханы Батсуурь, Хөвсгөлийн Дамдин, Бадамсэрээжид зэрэг олон сайн бөх цэргийн идэрёүүл оюутан залуусын дундаас тодорсон Даяар дуурсах, далай даян, дархан аварга Түвдэндорж, аварга Батсуурь, Чимэд-Очир, Цэвээнравдан, Чүлтэмсүрэн, Цоодол, Самданжигмэд нар манай хойт үеийн сайн бөх юм. Гэвч намайг санахад эд нар арай л эрт харьчих шиг. Одоогийн залуучуудын дотор Түвдэндорж, Чимэд-Очир, Батсуурь гурвыг гүйцэх аралтай хүн алга. Би хөдөөнөөс ирээд сар гаруй хугацаанд Улаанбаатарт барилдаж байгаа залуу бөхчүүдийн барилдааныг олон үзлээ. Залуучуудын дотор бяраараа Эрдэнэ-Очир, Цэрэн, Дэмүүл, Мөнхбат нар арай илүү юм шиг байна.

Гэвч эд нар маань бяртай боловч хүн хаях аргаа зарим нь гүйцэд олоогүйгээс л унаад байх шиг. Ганц бяраар бөх болж чадахгүй мэх сайн сурах нь чухал. Залуу арслан Мөнхбат хүний мэх дагуулж, нэлээд хашир барилдах юм. Бяртай ч хүн. Гэвч Мөнхбаттай барилдах бөх “За нэг тийм мэхий нь тэсэж өнгөрлөө. Одоо тийм мэх ирнэ, үүнд нь яах бол” гэж айх аюулгүй хүн юмдаа. Ийм тэнхээтэй хүн даацтайхан нэг хоёр мэхтэй бол хэдэн жил сайн барилдаж болно. Харин Цэрэн, Эрдэнэ-очир нар орон гаран бяртай улс хүчээ тэнцүүлэн, тохирсон хоол идэж, биеэ бэлдэх нь зүгээр байдаг. Залуу бөх Дэмүүл үе тэнгийнхээ хүнтэй голлож барилдаж сурвал бас л сайн бөх. Залуу бөх Баянмөнх, зориг муутайхан болохоос биш хийц сайтай, нэлээд үерхэг хүн юм. Өөрөөсөө илүү тэнхээтэй хүнтэй барилдахдаа урьдаж шийдсэн мэхээ хийж байгууштай юм. Эд нар ид үедээ, сайн байгаа боловч Дамдингийн дайтай хийц, зориг тэнцүү, шийдэмгий барилдах нь цөөн байна.

Ер нь манай зарим залуу бөхийн дунд Лувсанжамц арслан шиг хүч мэх зоригоо тэнцүүлэн барилддаг хүн цөөн байна. Залуу бөх Сосорбарам, Чойжилсүрэн нар хашир барилдах аргатай боловч Чойжилсүрэн нь гар мэх хөдөлгөөн муутай. Сосорбарам нь хөл мэх, хөдөлгөөн жигд бус, зарим хүнтэй барилдахдаа харимтгай сул талтай юм. Залуу бөхчүүдийн байдлаас үзвэл бие биенийхээ хийдэг дархан мэх гар хөл давхар мэхийг угсруулан хийх, эсрэг бөхөө тэвдүүлж сандруулах нь ховорхон харагдах юм. Барилдах болгондоо шинэ юм санаж бодох, нэг нь нөгөөдөө унаад дахин барилдахдаа шинэ арга барил өрсөж хэрэглэх нь ховор байна.

Харин залуу бөх Дашдаваа, Дагвасүрэн нар хүч зориг, хийцээ нэлээд тохируулж байна. Эд нар шиг бөх хэзээний хэцүү байдаг. Дээр үед эд нар шиг хэнд ч унадаг, хэнийг ч хаядаг бөхийг “бөхийн аранга” гэж ярьдагсан. Дашдаваа нэг хэсэгтээ сайн барилдаж магадгүй хүн. Дашдаваагаасаа Дагвасүрэн арай түрүү харьчихаж магадгүй. Залуу бөх Бээжин барилдаан сайтай. Зарим нь барилдахдаа хаях ч болоогүй, унах ч болоогүй гэж бодож яваад уначих явдал байх шиг байна. Хийц, зоригоо тэнцүүлж салхитайхан түргэн барилдах л зүгээр санагдана. Арслан Бадамсэрээжидийн шийдэмгий зориг барилдаж байгаа хүнээ хөдөлгөдөг мэхээр нь хариулж, дан давхар хэд хэдэн мэх голлож хийдэг арга барилыг зарим бөхчүүд дуурайвал мэхтэй, хийцтэй бөх олон болохсон.

Ардын хувьсгалын 43 жилийн ойгоор хэн түрүүлэхийг хүн бүхэн одооноос л таамаглан ярьж байна. Би хувийн таамгаа хэлвэл аварга Дамдин, арслан Мөнхбат, Сосорбарам, Баянмөнх, Дашдаваа, Чойжилсүрэн, Дэмүүл, Эрдэнэ-Очир нар бараг үлдчих бий. Тэгээд яваандаа Дамдин Мөнхбат хоёр түрүү булаалдах болов уу. Гэвч юмыг яаж мэдэх вэ дээ, “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр хэн нь ч магадгүй. Аварга Дамдин зориг хүчээ тэнцүүлээд тэмцэлтэйхэн барилдвал түрүүлж болох юм.

Ахмад арслангийн санаа ийм байна. бөхийн спортыг сонирхогч олон түмэн, энэ талаар ямар саналтай байгаагаа, бас зарим бөхчүүдийн талаар ахмад арслангийн зөвлөж ярьсныг нь тунгааж ярилцаж суухад юу нь илүүдэх вэ...

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.184.62Зочин   • 2019, 6 сарын 2. 22 цаг 37 минут

Нэлээд боловсролтой маягийн их ажигч,бас өөрөө барилпаж байсан болохоор бөхчүүдийг айхтар сайн дүгнэж хэлж дээ,сийрэг ухаантай хүн байж дээ.

66.181.184.62Зочин   • 2019, 6 сарын 2. 22 цаг 31 минут

Банзар арслан хөвсгөл аймгийн рашаант сумын уугуул хүн дээ.Одоо ах дүү нар нь ч тэнд бий .

66.181.161.73ба   • 2019, 5 сарын 31. 8 цаг 45 минут

Мундаг хүн юмаа ийм сайхан зөвлөмж өгч байдаг ярьснаар нь болж дээ

202.72.245.122с   • 2019, 5 сарын 30. 10 цаг 39 минут

сайн илэн далангүй зөвлөж дээ

202.72.245.122б   • 2019, 5 сарын 30. 9 цаг 57 минут

Ухаан байна аа

Шинэ мэдээ

Д.Эрдэнэбат: Казинод орсныгоо өмөөрөх шалтгаан алга5 секундын өмнөЭлэг болон цусыг цэвэршүүлэх ундаа бэлтгэх арга2 минут 37 секундын өмнөThe New York Times | Энэ жил заавал очих 52 газрын нэг нь Монгол7 минут 37 секундын өмнө“Шимэгч” кино Гильдийн шагнал хүртжээ12 минут 37 секундын өмнөВИДЕО: 200 мянган алтанзул цэцгээр "цэцгэн хивс" бүтээжээ17 минут 37 секундын өмнөЗ.Энхболд: Э.Оюунболд цагаан сараар барилдах эсэхийг Ерөнхийлөгч мэдэхгүй19 минут 3 секундын өмнөД.Тогтохсүрэн: Казино тоглоогүй, үзэж сонирхсон20 минут 32 секундын өмнөБНСУ-д шинэ төрлийн уушгины хатгалгаа илэрсэн нь батлагджээ22 минут 37 секундын өмнөМонгол Улсын харцага О.Хангай түрүүлэв27 минут 37 секундын өмнөХосуудын унтах байрлал юуг илэрхийлдэг вэ32 минут 37 секундын өмнөШилдэг багаараа Парист хүч үзнэ37 минут 37 секундын өмнөТалийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэргийг сэргээн, дахин шалгаж эхлэв42 минут 37 секундын өмнө"Лозанн-2020" цахим хуудас Монголын цанатай гүйгчдийг онцлов47 минут 37 секундын өмнөХэнтий аймагт 380 тонн өвс үнэгүй олгожээ47 минут 37 секундын өмнөСудалгаа: Чинээлэг 22 эр Африкийн 326 сая эмэгтэйгээс илүү хөрөнгөтэй52 минут 37 секундын өмнөХятадад дэгдсэн шинэ вирусээр Бээжин, Хонгконгийн иргэд халдварлаж эхэлжээ57 минут 37 секундын өмнөОХУ-д өрнөж буй улс төрийн үйл явдлын тухай асуулт, хариулт1 цаг 3 минутын өмнөИранд осолдсон онгоцны "хар хайрцгуудыг" Украинд шилжүүлэн өгнө1 цаг 8 минутын өмнөДугуйтай аялагч Сомен Дебнат Монгол орноор аялж байна1 цаг 13 минутын өмнө"Ливерпүүл" премьер лигийн эхний 22 тойрог дараалан гоолдлоо1 цаг 18 минутын өмнөЗ.Баянсэлэнгэ, Ж.Бурмаа, М.Болортуяа нарын шүүх хурал энэ сарын 22-нд болно1 цаг 23 минутын өмнөБуриадын бөө нар Африкийн зайрангуудтай хамтарна1 цаг 28 минутын өмнө“Google”-ийн толгой компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларыг давжээ1 цаг 33 минутын өмнөМонгол Улсын Шилдэг 30 багшийн нэг Ж.Буянхишиг: Хүүхдийн зөвхөн IQ-г нь биш бусад Q-нүүдийг нь хөгжүүлэх шаардлагатай1 цаг 38 минутын өмнөӨнгөрсөн онд БНХАУ-ын экспорт өсжээ1 цаг 43 минутын өмнөСургуулийн сурагчдад “Ухаалаг бугуйвч” хүргүүлж эхэллээ1 цаг 48 минутын өмнөБалбын ууланд аялж явсан иргэд сураггүй болжээ1 цаг 53 минутын өмнө“Хоггүй орчин” ажлын хэсэг байгуулж, хог цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэхээр болов1 цаг 58 минутын өмнөСан Антонио Спөрс талбайдаа Миами Хитийг буулгаж авлаа2 цаг 3 минутын өмнөМесси 433, Роналдо 432 гоолтой2 цаг 8 минутын өмнө
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.