5-р сарын 30
10 цаг 05 минут

С.Амарсайхан дарга аа, “ЖДҮ корпораци”-аар зочлоорой

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулж буйгаа зарласан. Улстөрчдийн бульхайгаас болж бараг л “муу” үг мэт ойлгогдох болсон энэ нэрийг өөрчлөн жинхэнэ ЖДҮ-чид  юу бүтээж, ямар амжилтанд хүрч болохыг харуулах зорилготой үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдлийн талаар та мэдээж сонссон байх. Тэд одоогоор нийслэлд 10, цаашилбал энэ ондоо багтааж 30 сүлжээ дэлгүүр байгуулахаар төлөвлөөд байгаа билээ.

“ЖДҮ корпораци” -ийн асарт тавтай морил

“Аса” циркийн өмнөх талбайд “ЖДҮ корпораци” хэмээх логотой асар буй. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Орсон гарсан бүхэн “Ийм сонирхолтой сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийж байгаа юм байна шүү” гэж гайхаж байна лээ.

Тэд худалдаагаа илүү сонирхолтой болгохын тулд Эх үрсийн баярыг угтуулан Хүүхдийн бэлэг, түүний дараагийн долоо хоногт үндэсний үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүн, дараагийн долоо хоногт гоо сайхны бүтээгдэхүүн гэх мэт онцолсон худалдааг зохион байгуулах юм байна.

Харамсалтай нь одоогоор хүн бүр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ тэр бүр мэддэггүй, урьдын адил эсгий таавчиг, үндэсний дээл, хувцас тэргүүтнээр төсөөлөөд байх шиг. Тэнд ус ундаа, чихэр амттанаас эхлээд арьс арчилгаа, гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас гутал, цүнх, малгай, цаашилбал дэлхийн хаана ч баймгүй халгайн нунтаг, хар манжин гэх мэт эко бүтээгдэхүүнүүд байна лээ. Ороод гарсан хүмүүс ийм худалдаа гарсан гэдгийг мэдээгүй, олон байвал тун сайхан юм ч гэлцэж байсан.

“ЖДҮ корпораци”-ийн зүгээс УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаасан ч зөвшөөрөл нь олдохгүй байгаа аж. Мэдээж үндэсний жижиг үйлдвэрлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнээ борлуулна гэдэг том даваа. Үйлдвэр бүр лангуу түрээсэлж чадахгүй, том дэлгүүрүүдэд бараа борлуулах гэдэг ч хувь өндөр, эргэлт удаан. Гэтэл зуны дэлгэр цагт зөвхөн тусгай асар байгуулаад ажиллуулах гэсэн ч зөвшөөрөл олдохгүй байна, Хотын дарга аа.

Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломжийг нь олгоход болохгүй зүйл үгүй мэт. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ гэж байдгаараа амласан хотын захиргааныхан яагаад жинхэнэ үндэсний жижиг үйлдвэрлэгчдэдээ зөвшөөрөл олгохгүй байгааг ч ойлгох аргагүй.

Магадгүй хотын дарга аа, та, үндэсний жижиг үйлдвэрлэгчид худалдаа хийх зөвшөөрөл олдохгүй байгааг мэдээгүй ч байж болно. Асуудлыг газар дээр нь шийднэ гэж тунхагласан улаан автобустайгаа “ЖДҮ корпораци”-ийн цагаан асраар нэг зочлоорой. Тэнд очоод та жижиг үйлдвэрлэгчид юу хийж бүтээж байгаа болон ямар дэмжлэг хэрэгтэй байгааг мэдэх болно. Тэдэнд багахан дэмжлэг, зөвхөн зөвшөөрөл л шаардлагатай байна шүү, анхаараарай.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.179.27.169ИРГЭН   • 5 сарын 30. 12 цаг 34 минут

ХОТЫН ДАРГА АА.ХОТЫГ 2 ДАРГАТАЙ БОЛГОМООР БАЙНА.ГЭР ХОРООЛЛОО ОРХИГДУУЛЖ ДАНДАА ХОТЫН ТӨВ ИЛ ГАЗРУУДАА Л ТОРДООД Л БАЙДАГ БАЙРНУУДЫН ДУНДАХ ЗАСМАЛ ЗАМ ТАЛБАЙНУУД ЮУ ЮУГҮЙ МУУДЧИХААГҮЙ БАЙХАД БӨӨН ЗАРДАЛ ГАРГААД ЭВДЭЭД ЗАСААД БАЙХЫН ОРОНД ГЭР ХОРООЛОЛДОО ЖААХАН Ч ГЭСЭН ЗАМ ТАВЬЖ ШОРООНООС НЬ САЛГАХАА БОДДОГ ДАРГА БАГ ТӨСӨВ ХЭРЭГТЭЙ БНА.БӨГСӨӨ ТОЙРСОН АЖЛАА ОРХИХ ЦАГ БОЛЖЭЭ.ГЭР ХОРООЛЛЫН ТӨСӨВ ТУСДАА БАЙХ ХЭРЭГТЭЙ.

202.9.42.240Зочин   • 5 сарын 30. 10 цаг 53 минут

Дэмжихгүй наад дарганцар чинь

Шинэ мэдээ

Ким Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ4 цаг 4 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа4 цаг 9 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“4 цаг 14 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа4 цаг 19 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ4 цаг 19 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна4 цаг 22 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт4 цаг 29 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна4 цаг 34 минутын өмнөСошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ4 цаг 39 минутын өмнөК.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав4 цаг 44 минутын өмнөТоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...4 цаг 49 минутын өмнөАвтомашины хачирхалтай ослууд4 цаг 54 минутын өмнөЭко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ4 цаг 57 минутын өмнөХамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ4 цаг 59 минутын өмнөИзраиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ5 цаг 4 минутын өмнөШүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа5 цаг 7 минутын өмнөСэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ5 цаг 9 минутын өмнөТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл5 цаг 19 минутын өмнө“Төв номын сан” гурван сая гаруй номтой5 цаг 29 минутын өмнөУлс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна5 цаг 33 минутын өмнөЕвропын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ5 цаг 34 минутын өмнөЛорд Кейнс ОУВС-д зочилсон нь5 цаг 39 минутын өмнөУрсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо5 цаг 49 минутын өмнө"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна5 цаг 54 минутын өмнөГоо сайхны мэс засал аминд нь хүрчээ5 цаг 59 минутын өмнөЯпончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж6 цаг 9 минутын өмнөКристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ6 цаг 14 минутын өмнө“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана6 цаг 19 минутын өмнөMax үнэд орсон учраас иргэд жижиглэн, дайвар бүтээгдэхүүн авах нь нэмэгджээ6 цаг 29 минутын өмнөWSJ: БНАСАУ өнгөрсөн онд Ким Жон Унд зориулж хоёр мерседес худалдан авчээ6 цаг 34 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.