5-р сарын 30
14 цаг 21 минут

Оюун Ухааны Академийн захирал Х.Хатанбаатарын "САЙН ҮЙЛС"

Монголын Оюун Ухааны Академийн захирал Хандсүрэнгийн Хатанбаатар эх орондоо хүүхэд багачуудын боловсролын төлөө ихээхэн хувь нэмэр оруулж яваа нэгэн билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа ийнхүү бичжээ.

БЯЦХАН ОХИНД 30 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАХААР ШИЙДЛЭЭ

Зарим нь намайг их мөнгөтэй эсвэл попорч байна гэж бодож байгаа байх!!!???

Яагаад хандив өгөх болсон талаараа цөөн хэдэн өгүүлбэр бичье гэж бодлоо.

"Итгэл хайранд" хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний аяныг санаачлан бусдыг уриалж байгаа A Cool (Battulga Anhbayar) найзын өвчиндөө шаналж буй бяцхан охиныг Live хийж сошиалаар харуулан #уйлж #буй #бичлэгийг хэдхэн цагийн өмнө үзсэн би хямарч сүүлийн хэдэн сарын турш хөөцөлдөж байсан ажлаа орхихоор шийдэж энэ охинд чадлынхаа хэрээр туслахаар сэтгэл шулуудлаа.

Өнгөрсөн жил Язгуур бага сургуулийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Сургуулийн байргүй учир орон сууцны нэг давхрыг түрээслэн нэгдүгээр ангийн 24 хүүхэдтэйгээр нэг хичээлийн жилийг бид үдэж байна. Сургууль байлгахгүй гэсэн оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч байсан бид дараагийн түрээсийн байраа он гаргаад л хайж эхэлсэн. Ингэж явахдаа "Саалиа бэлдэхээр саваа бэлд!" гэдэг шиг ирээдүйд том сургуультай болно гэж мөрөөдөж байгаа хүн хамгийн түрүүнд өөрийн гэсэн газартай болох ёстой гэж бодсон л доо. Харамсалтай нь Улаанбаатар хотод газрын үнэ тэнгэрт хадаж алга дарам газар олон зуун саяар үнэлэгдэж байна. Хамгийн гол нь хэдхэн жилийн өмнө зарим хүмүүсийн үнэгүй шахам авсан газрыг ийм өндөр үнээр авна гэдэг над мэтийн тэгээс эхэлсэн хүмүүст нэлээн хүндээр тусаж байсан хэдий ч газартай болохоор шийдэн сүүлийн 5 сарын турш өдөр шөнөгүй ажиллаж хөтөлбөрөө Ази, Европын хоёр ч улсад амжилттай нэвтрүүлснээс гадна компанийнхаа үйл ажиллагааны зардлыг танаж байгаа ч худалдаж авахаар тохиролцсон үнийнхээ талыг нь л бүрдүүлж чадсан байна. Магадгүй үлдсэн хэсгийг нь банкнаас зээл аваад бүрдүүлж өгөх боломж байгаа ч энэ их мөнгийг зөвхөн газар худалдаж авахад зарцуулснаар байгууллагын үйл ажиллагаа цаашид доголдох, олон мянган хүнд хүрэх учиртай боловсролын контент бүтээх гол төслүүд маань санхүүжилтгүй болох зэрэг олон эрсдэл дагуулж буй тул энэ бодлоо хэсэгтээ орхихоор шийдэж харин эсрэгээрээ сайн үйлийн аянд нэгдэхээр болоод байна.

Тийм ээ, надад ч, хүндхэн амьдралтай хамаатан саданд маань ч гэсэн мөнгөний хэрэгцээ бий.

Гэхдээ энэ мөчид газрын үнэ хөөрөгдөн хөөс бий болгож буй газрын наймаачдад эсэргүүцлээ илэрхийлж (Надад газраа зарахаар тохирч намайг дэмжин олон сар хүлээсэн хүнд хандаж хэлээгүй юм шүү. Ерөнхийд нь хэлж байгаа юм.) байгууллагынхаа дансанд хуримтлагдсан мөнгөнөөс өнөөдөр эмчилгээнд нь зайлшгүй хэрэгцээтэй байгаа энэ бяцхан охины эмчилгээнд 30 сая төгрөгийг хандивлахаар боллоо. Энэ бол Монголын Оюун Ухааны Академийн хамт олон болоод академид суралцаж буй хүүхдүүд, тэдний гэр бүлийнхний зүгээс өгч буй дэм юм.

Өгөх нь авахаасаа илүү ерөөлтэй гэдэг. Өнөөдөр "Итгэл хайранд аян"-ы дансанд мөнгөө шилжүүлнэ.

Бяцхан дүү минь хурдан эдгээрэй!

Толгой сийрэг, бие эрүүл, дөрвөн мөч ажиллаж байгаа цагт ирээдүйд сургуулийн сайхан байртай болно гэдэгтээ итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай!

Х.Хатанбаатар Khatanbaatar Khandsuren

2019.05.30   01:11 цаг

12
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.105.115Зочин   • 6 сарын 14. 9 цаг 08 минут

Uneheer baharhaj bna aa.Ter huuhdiin umnuus bayarlaad nulims garlaa.Tom uilsed ni amjilt husie.

112.72.11.107Зочин   • 5 сарын 31. 11 цаг 37 минут

Мундаг залуу даа

119.40.100.66Зочин   • 5 сарын 31. 11 цаг 32 минут

Амжилт хүсье Монголын хойч үеийг дэлхийд таниулсан үнэхээр хайхамшигтай.

203.91.115.37Зочин   • 5 сарын 31. 10 цаг 11 минут

мундаг залуу. сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг юм.

203.217.139.225irgen   • 5 сарын 30. 17 цаг 42 минут

сайхан сэтгэлтэй залуу байнаа, амжилт хүсье

64.119.21.213Зочин   • 5 сарын 30. 17 цаг 30 минут

16 оны орон нутгийн сонгуулиар нийлэлийн хуралд сонгосон алдаагүй байна шүү ,ажил үйлс нь бүтэмжтэй ,амьдрал нь азжаргалаар дүүрэн байгаарай,баргийн хүнээс гарахгүй л сэтгэл байна

103.9.90.98Зочин   • 5 сарын 30. 16 цаг 53 минут

Удахгүй шинэ сайхан сургуультай болохыг ерөөе.

103.9.90.98Зочин   • 5 сарын 30. 15 цаг 29 минут

Үнэхээр мундаг залуу шүү. Монгол хүүхдүүдийн оюун ухааны царыг олон улсад таниулсан гавъяатай залуу. Хүүхдийг хайрлана гэж энэ л байх даа. Хатанбаатартаа болон Оюун ухааны акамедийн хамт олон ажлын амжилт, сайн сайхныг хүсье

103.9.90.98уншигч   • 5 сарын 30. 14 цаг 56 минут

Ямар мундаг юм бэ, энэ залуу. Монголын нэрийг дэлхийд гаргаж, Монголын генийг алдаршуулж, гайхамшгийг дэлхийд мэдрүүлж байгаа ийм сайхан хүний ажил үйлсийг дэмжээд Монголын төр зөвхөн газар битгий хэл газартай, сургуулийн байртай болгоход болгоход тус дэмжлэг үзүүлэх ёстой баймаар, энэ их идэж уугаад залгиад, сонгууль гэсэн шоунд үрээд байгаа мөнгөнөөсөө өчүүхэн хэсгийг хандивлахад Монголын төрийн эрх баригчдад даанч нэг хүндрэл учрахгүй дээ. Сайн үйлс сайныг дагуулж л таараа, нэгэн цагт санаснаа гүйцэлдүүлээрэй сайхан сэтгэлтэй залуу минь.

66.181.168.81уншигч   • 5 сарын 30. 14 цаг 35 минут

амжилт хүсэе

66.181.184.41Зочин   • 5 сарын 30. 13 цаг 17 минут

Маш их сайшааж байна, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг. Үйлс нь бүтнээ, мөрөөдөл нь биелж, жаргалтай сайхан байх болноо. Амжилт.

202.21.107.113Aagii   • 5 сарын 30. 12 цаг 57 минут

Sain uils ulam delgereg. Setgeliin tsagaan gal AZ, amjilt avchirna

Шинэ мэдээ

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ1 минут 56 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ5 минут 55 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна10 минут 55 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...15 минут 55 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов20 минут 55 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм25 минут 55 секундын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ30 минут 55 секундын өмнөНаршилтаас сэргийлье35 минут 55 секундын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ40 минут 55 секундын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй45 минут 55 секундын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ50 минут 55 секундын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ55 минут 55 секундын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан1 цаг 1 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 6 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 11 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ1 цаг 16 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо1 цаг 21 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа1 цаг 26 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал1 цаг 31 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд1 цаг 36 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү1 цаг 41 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна1 цаг 46 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдана1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөНАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...2 цаг 1 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов2 цаг 3 минутын өмнөОнцгойгийнхон өнөөдөр албаа сурталчилна2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилжээ2 цаг 31 минутын өмнөФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд үүдээ нээлээ2 цаг 41 минутын өмнө600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"2 цаг 51 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.