5-р сарын 30
12 цаг 55 минут

УИХ-ын гишүүн М.Энхболд ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.05.30/ ОУПХ /Олон улсын парламентын холбоо/-ны Ерөнхийлөгч Габриела Куэвастэй уулзаж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, 2018 оны нэгдүгээр сард Ханойд болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы үеэр уулзаж танилцсанаас хойш Монгол Улсдаа дахин уулзсандаа баяртай байна хэмээгээд Монгол Улсын Их Хурлын дарга байхдаа 2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын асуудлаарх ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг Монгол Улсад зохион байгуулахаар албан ёсны хүсэлт тавьсныг минь хүлээн авч, энэхүү арга хэмжээг Улаанбаатарт  зохион байгуулах шийдвэрийг гарган, өөрийн биеэр хүрэлцэн ирж, чуулганыг удирдаж оролцсонд чинь сэтгэлийн талархал дэвшүүлье гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы хаалтан дээр таны хэлсэн үгийг анхааралтай сонссон. Хурал амжилттай болсон талаар, мөн Монгол Улсын Их Хурал, Монголын гадаад харилцааны байгууллагууд энэ хурлыг сайн зохион байгуулсан гэж үнэлж дүгнэсэнд тань талархаж байна.

Чуулганаас гаргасан төгсгөлийн баримт бичиг буюу Улаанбаатарын тунхагийг хэрэгжүүлэх талаар цаашдаа бүс нутгийн парламентууд анхаарал тавьж ажиллах байх. Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэн ядуурлыг бууруулах чиглэлээр дэвшүүлж байгаа зорилт, байгалийн гамшигийн эсрэг улс орнууд хамтарч тэмцэх зэрэг тунхаг бичигт тусгагдсан асуудлыг ажил болгоход цаашдаа идэвх гаргаж ажиллах ёстой. Монгол Улсын Их Хурал үүнд анхаарал тавьж ажиллана.

Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулганыг амжилттай болгохын тулд Чуулганыг зохион байгуулах хорооны даргаар ажилласан Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан анхаарал тавьсныг дурьдах нь зүйтэй.

Мөн ОУПХ-ны Ардчилал, хүний эрхийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, НҮБ-ын холбогдолтой асуудлаар ажилладаг байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Учрал, Энхтайван, олон улсын аюулгүй байдлын байнгын хороонд  УИХ-ын гишүүн Н.Оюундарь нар тэргүүлэгч гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь Олон улсын парламентын байгууллагад Монголын парламент ихээхэн идэвх чармайлттай ажиллаж буйн илэрхийлэл юм.  Өмнө нь манай улсын парламентчдаас ийнхүү гурван хүн Олон улсын парламентын байгууллагад тэргүүлэгч гишүүнээр нь ажилласан удаа байхгүй.

ОУПХ-ны Хүний эрхийн хорооны шинэ удирдлагууд ирэх долоо хоногт манай төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар үнэн зөв үнэлэлт, дүгнэлт гаргах асуудалд анхаарал тавьж ажиллахаар манай улсад ирж байгаад талархаж байна.

Цаашдаа ОУПХ-ноос зохион байгуулах бүх арга хэмжээнд Монгол Улсын Их Хурал идэвхтэй байр сууринаас оролцоход УИХ-ын гишүүний хувьд бүхий л боломж, бололцоогоо дайчилж ажиллана” гэв.

Хариуд нь ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриела Куэвас, “ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн  хоёрдугаар чуулган Монгол Улсад маш амжилттай болсон. Миний хувьд шилдэг арга хэмжээнүүдийн нэг байлаа. ОУПХ аливаа арга хэмжээг зохион байгуулахдаа хүн хоорондын харилцааг чухалчилж, найрсаг дотно уур амьсгалыг бүрдүүлэхэд анхаарах ёстой юм байна гэдгийг Улаанбаатарт болсон энэ арга хэмжээнээс харлаа. Энэ сайхан жишгийг цаашид Ази, Номхон далайн орнууд гэлтгүй, ОУПХ-ны гишүүн орнуудын түвшинд ч хэрэгжүүлэх ёстой юм” гээд ОУПХ, Монгол Улсын Их Хурлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжиж буйг тайлбарлаж хэлсэнд талархлаа илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, Монголын парламент ОУПХ-д гишүүнээр элсээд 60 орчим жил болсон ч сүүлийн жил гаруйн хугацаанд ОУПХ-ны үйл ажиллагаанд онцгой идэвх чармайлт гарган оролцож буй нь таны Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Цаашид идэвхтэй байгаа гишүүдийнхээ оролцоог улам нэмэгдүүлж ажиллаасай  гэж тэмдэглэлээ.  

Тэрбээр мөн, ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон ОУПХ-ны 137 дугаар чуулганаас ОУПХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдоход нь Монголын төлөөлөгчид дэмжиж ажилласныг хэзээ ч мартахгүй, санаж явдаг хэмээн талархлаа илэрхийлээд  “Монгол Мексик хоёр улс газарзүйн хувьд хол байрлалтай, өндөр хэмжээнд хамтын ажиллагаа хөгжөөгүй ч та бүхний намайг дэмжсэн тэрхүү явдал бие биедээ итгэсэн итгэлийн илэрхийлэл болсон хэмээлээ.   

Хатагтай Габриела Куэвас, ирэх зургаадугаар сарын 5-8-ны хооронд ОУПХ-ны Хүний эрхийн хорооны төлөөлөгчид  Монголд ажиллахдаа С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн илрүүлэлтээс гадна өмнө нь УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Ардчилсан намын лидер хүн Төрийн ордонд амь насаа алдсан хэргийг анхааралдаа авч ажиллахыг тэмдэглэв.  

Талууд энэхүү уулзалтаар Монгол-Мексик /Латин Америк/ хоёр улсын парламент хоорондын бүлгүүдийн харилцааг бэхжүүлэх, хоёр улсын найрсаг хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд дээд зэргээр анхаарч, хүчин чармайлт гарган ажиллах талаараа санал солилцсон.   

Хатагтай Габриела Куэвас “Монгол надад маш их тааладдаг, гайхамшигтай сайхан орон. Монголыг Мексикт таниулахын тулд өөрийн чадах бүхнээ хийнэ” гээд “Мексикийн парламентын гишүүний хувьд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, шинэ шатанд гаргах асуудлаар Мексихийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдад зориуд цохон тэмдэглэж хэлнэ. Цаашид манай хоёр орон бие биенээ харилцан дэмжиж, хөгжих боломж байгаа гэж бодож байна” хэмээв.

УИХ-ын гишүүн М.Энхболд хатагтай Габриела Куэваст ажлын амжилт хүсээд, Монголд дахин айлчлахыг ерөөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

43.242.243.241зочин   • 5 сарын 31. 6 цаг 41 минут

Ми ах Сахалыг гаргуулахаар ОУПХ нд хѳѳцѳлдѳѳд эхэлвүү

Шинэ мэдээ

Нийт 454.3 мянган га-д тариалалт хийжээ1 минут 37 секундын өмнөБага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж байсан сэжигтэн оргожээ5 минут 36 секундын өмнөДэлхий нийт вакцинд эргэлзэх нь нэмэгдсээр байна10 минут 36 секундын өмнөМУАЖ Д.Ухнаа гуайн ховорхон үйлдэл...15 минут 36 секундын өмнө“Ман Сити” Кулибалигийн төлөө 95 саяыг санал болгов20 минут 36 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм25 минут 36 секундын өмнөНеймар “ПСЖ”-ийн Ерөнхийлөгчид “Би энд тоглохыг хүсэхгүй байна, би гэртээ харихыг хүсч байна” гэжээ30 минут 36 секундын өмнөНаршилтаас сэргийлье35 минут 36 секундын өмнөСолонгосын хойгийн асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх хүчин чармайлтыг нь дэмжжээ40 минут 36 секундын өмнөС.Амарсайхан: Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй45 минут 36 секундын өмнөМ.Мурсигийн нас барсан шалтгааныг мөрдөн шалгахыг НҮБ уриалжээ50 минут 36 секундын өмнө44 сум цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр авах нөхцөл үүсчээ55 минут 36 секундын өмнөМ.Жавзансүрэн: Зургаан мянган км замыг нэг жил туулан охиноо хүнд өвчнөөс салгаж Япон эмч нарыг гайхшруулсан1 цаг 1 минутын өмнө3x3 ДАШТ: Эрэгтэй баг хэсгээ тэргүүлэхийн төлөө, эмэгтэй баг анхны хожлоо авахын төлөө тоглоно1 цаг 6 минутын өмнөONECOIN цахим мөнгө гэж юу вэ?1 цаг 11 минутын өмнөН.Золжаргал Австрид 650 мянган ам.долларын үл хөдлөх хөрөнгө худалдан авчээ1 цаг 16 минутын өмнө100 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн гурав дахь баян Бернар Арно боллоо1 цаг 21 минутын өмнөБаянзүрх дүүргийн 26 дугаар хороонд шинэ сургууль, цэцэрлэгийн шав тавилаа1 цаг 26 минутын өмнөН.Оюундарь: Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд иргэдийн санал маш чухал1 цаг 31 минутын өмнөУлсын наадамд түрүүлэх магадлалтай бөхчүүд: Э.Оюунболд1 цаг 36 минутын өмнөГССҮТ дэлхийд гологдсон бүтээгдэхүүн хэрэглэдэг үү1 цаг 41 минутын өмнөЧихрийн шижинг эмчлэх шинэ арга замыг хайж байна1 цаг 46 минутын өмнө"Жаст"-ын Ш.Батхүүгийн битүүмжлэгдсэн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг худалдана1 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 56 минутын өмнөНАМ, ЛАМ хоёр ингэтлээ мунхрах гэж...2 цаг 1 минутын өмнөБ.Эрдэнэхүүд Улсын начин цол олгох саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтов2 цаг 3 минутын өмнөОнцгойгийнхон өнөөдөр албаа сурталчилна2 цаг 11 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн эх баригчаар Д.Лүндээжанцанг томилжээ2 цаг 31 минутын өмнөФОТО: Төрийн ордны арын цэцэрлэг иргэдэд үүдээ нээлээ2 цаг 41 минутын өмнө600 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн "АВРАГЧ"2 цаг 50 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.