2019 оны 5-р сарын 30
13 цаг 31 минут

УБЕГ: Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбох ажлын үр дүнг хэлэлцэж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл”-ийг өнгөрсөн оноос хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд 2018 онд Увс, Ховд, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг 12 аймгийн 39 сум, нийслэлийн Баянзүрх, Согинохайрхан дүүргийн 11 хороог бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбожээ. Энэ жил нэмж 120 сумыг уг сүлжээнд холбохоор төлөвлөж буйгаа аж. 

Өнөөдөр тус төслийн хэрэгжиж эхэлснээс хойших үр дүнг танилцуулах, хэлэлцэх семинарыг зохион байгуулж байгаа юм байна. Семинарт Улсын бүртгэлийн ерөнхий газар, 21 аймгийн бүртгэлийн хэлстэс, Азийн хөгжлийн банк болон төрийн бусад байгууллагын төлөөлөл 150 гаруй хүн оролцож байна.

 Сумдыг улсын бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосон нь зөвхөн иргэдэд төдийгүй тухайн сум, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаанд тодорхой үр дүн, ахиц авчирч байгаа гэдгийг орон нутгийн төлөөллүүд онцоллоо.

И.Батсайхан: Сумын иргэд заавал аймгийн төв явахгүйгээр цаг зав, мөнгө санхүүгээ хэмнэж байна

"Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгч"

-Манай аймаг Улаанбаатар хотоос 1000 км зайтай оршдог алслагдсан аймаг. Манай аймаг 24 сумтай. Өнөөдрийн байдлаар хоёр сум онлайн сүлжээнд холбогдсон. Бусад сумдын тухайд бол төслийн санхүүжилтээр 12, аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр онлайн сүлжээнд холбогдохоор болсон байгаа. Өмнө нь бүх сумын иргэд аймгийн төвд ирж цаасан суурьтай баримтаа шилжүүлж авдаг байсан. Одоо бол шууд сум орон нутгаасаа үйлчилгээгээ авах боломжтой болсон. Хэдийгээр онлайн сүлжээнд холбогдсон хоёрхон сум байгаа ч бид харьяалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлж байгаа учраас тухайн сумдтай залгаа оршдог сумдын иргэд ч үйлчилгээ авах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, Заавал аймгийн төв явахгүйгээр цаг зав, мөнгө санхүүгээ хэмнэж зэргэлдээ сумаасаа үйлчилгээгээ авах боломж бүрдсэн. 

С.Шүрэндулам: Өмнө нь 3-5 хоног шаарддаг байсан ажил 30 минутын дотор амждаг болсон

"Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Улсын бүртгэгч"

-Манай сум 2018 оны 11 сард онлайн сүлжээнд холбогдсон. Анх бид нар бүх мэдээллээ өөрсдөө аймаг руу явуулдаг байсан. Шуудан холбоо байхгүй учраас хувь хүнээр өгч явуулдаг байлаа. Энэ дунджаар 3-5 хоног шаарддаг байсан. Одоо бол бүх мэдээллээ шууд онлайнаар оруулаад 3-5 хоног шаарддаг байсан ажил 30 минутын дотор амжчихдаг болсон.  Үүнтэй холбоотойгоор ажлын ачаалал ч багассан.

Харин УБЕГ-ийнхан "Өмнө нь иргэд дээрх үйлчилгээг авахын тулд аймгийн төв, дүүргийн ЗДТГ-т очих шаардлагатай байв. Үүний тулд 2-290 км туулан, 1000-250 000 төгрөг зарцуулдаг байсан" гэдгийг онцолж байсан юм.

Ц.Жавхлант: Цаасан суурьтай баримтуудыг цахимжуулж, бусад төсөл хөтөлбөрүүдтэй холбож чадсан

"Иргэний улсын бүртгэлийн газрын ахлах мэргэжилтэн"

-Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох ADB-гийн төсөл буюу Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаатайгаар хэрэгжиж байгаа энэ төсөл манай иргэний улсын бүртгэлийн чиглэлээр нэлээдгүй амжилт ололтуудыг авч ирж байгаа. Тухайлбал, цаасан суурьтай баримтуудыг цахимжуулж, бусад төсөл хөтөлбөрүүдтэй холбож чадсан. Үүний үндсэн дээр өшөө илүү давуу талуудыг бий болгож байна. Бүртгэгч нараа сургаж, үйлчилгээг цахимжуулах гэх мэт зүйлүүдэд холбож өгснөөрөө энэ төслийн ач холбогдол оршиж байгаа. Үүний хүрээнд өнөөдөр ээлжит сургалтаа зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлог бол сумын бүртгэгч нар буюу анхан шатны улсын бүртгэлийн байгууллагын салбар нэгж дээр ажиллаж байгаа албан хаагчид ирж оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Эдгээр хүмүүс төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө ямар байсан одоо ямар байгаа гэдгийг ярилцаж, харилцан санал солилцож байна" гэсэн юм.

Т.Гэрэл

 

 

 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүд ирэх 7 хоногт...1 сар 25. 12:25Үхань хотод зохиогдох олимпийн эрх олгох боксын тэмцээн цуцлагдлаа1 сар 25. 12:20Цаг үеэсээ ХОЦРОГДОЖ яваагийн 10 шинж1 сар 25. 12:15Өмнөговь аймгийн ЗӨСТ томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх халдваргүйтгэл хийлээ1 сар 25. 12:10Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо1 сар 25. 12:05Турк улсад 6,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ1 сар 25. 12:00Леброн Жеймс өрнөд, Яннис Адетокумбо дорнод бүсийг тэргүүллээ1 сар 25. 11:55Дэлхийн усны нөөцийн групп манай улс руу ажлын хэсэг илгээж, хамтран ажиллахаар болов1 сар 25. 11:50УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ирэх долоо хоногт...1 сар 25. 11:45Коронавирусний халдварын улмаас 41 хүн нас баржээ1 сар 25. 11:40Д.Сарангэрэл: Халдвартай тохиолдол бүртгэгдээгүй ч халдвар хаалга тогшиж байна1 сар 25. 11:40Өнгөрсөн долоо хоногийн тойм1 сар 25. 11:35Тагнуулын ерөнхий газраас мэдэгдэл гаргав1 сар 25. 11:30ОУХМ Ц.Намуунцэцэг Иван Ярыгиний нэрэмжит тэмцээнд түрүүллээ1 сар 25. 11:25ТОЙМ: Коронавирус, тагнуулынхны дээрэм, Н.Номтойбаяр,казиногийн цуу тарсан долоо хоног1 сар 25. 11:20ДЭМБ коронавирусний дэгдэлтэй холбоотойгоор зөвлөмж өглөө1 сар 25. 11:15Бага дэлхийн аварга гэгддэг "Алтан гран при"-д Б.Шоовдор, Ц.Намуунцэцэг нар түрүүллээ1 сар 25. 11:10Мэн Ваньжоуг шилжүүлэн өгөхтэй холбоотой эхний шүүх хурал дуусжээ1 сар 25. 11:05Ш.Даваадорж: Медалиа зарж тэмцээнд орох зардлаа бүрдүүлэхээр болсон ч одоогоор худалдаж авсан хүн байхгүй байна1 сар 25. 11:00Бээжинд эрүүл мэндийн аюулын түгшүүр зарлав1 сар 25. 10:55Коронавирус нь хөнгөн болон хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг1 сар 25. 10:50Уханьд шинэ вирусээр халдварласан хүмүүсийг эмчлэх эмнэлгүүд барьж эхэлжээ1 сар 25. 10:45Орон нутгийн хөгжилд төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллахаа ярилцлаа1 сар 25. 10:40Энэ өдрийн зурхай1 сар 25. 10:35Цаг агаарын урьдчилсан мэдээ1 сар 25. 10:30Халдашгүй байдлын дэд хороо Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа1 сар 24. 19:35Н.Номтойбаяр: Би өөрөө бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргана гэж хэлээгүй1 сар 24. 19:27ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн эрэн сурвалжлагдаж байгаа хүнд дипломат паспорт олгожээ1 сар 24. 18:05Турк Истанбулын хоолой төслөөс жилд 1 тэрбум ам.долларын орлого олно1 сар 24. 18:00Сансрын нисэгчид туршилтын зууханд жигнэмэг хийжээ1 сар 24. 17:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.