2019 оны 5-р сарын 30
13 цаг 44 минут

Барилгын "ХАР АЖИЛ" хийн гүйцэтгэдэг залуусын цалинг 1 саяаас дээш болгон, Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

Барилгын "ХАР АЖИЛ" хийн гүйцэтгэдэг залуусын цалинг 1 саяаас дээш болгон, Хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ

"Ажилчдын нэгдсэн төв" төрийн бус байгууллага нь монгол залуусийн хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор нэгдэн нийлсэн, хэсэг залуусын санаачлагаар саяхан байгуулагдсан байгуулага юм байна.

Тус байгууллага нь монгол залуусийн үнэ цэнэ, хөдөлмөрийн чадамж, амьдралын баталгаат орлого болон ажлын байрны тасралтгүй санал, ажил олгогч болон ажилчдын эрх ашгийг дээдлэх зорилгоор байгуулагджээ.

Мөн хөдөлмөрөө баталгаатай үнэлүүлж тогтмол ажлын байртай болж, ажил амьдралаа дээшлүүлэх хүсэлтэй хэнд ч тус төвийн үүд хаалга үргэлж нээлттэй байх ажээ.

"Ажилчдын нэгдсэн төв" ТББ зургаадугаар сарын 6-ны өдөр Ялалтын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулах бөгөөд барилгын салбарт ажиллаж буй залуусыг ирж нэгдэхийг уриалж байна.

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ барилгад ажиллаж буй залуучуудыг элсүүлэн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч, хамгаалалтын хувцсаар хангаад шууд захиалагчтай холбож өгөх үүргийг гүйцэтгэх юм байна. Ингэснээр ажилчид нэг ажлаа дуусгаад, дараагийн ажлаа хайж хугацаа алдахгүй шууд дараагийн ажилдаа орох, тогтвортой орлоготой болох, хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх аж. Мөн захиалагчаас хийж гүйцэтгэсэн ажлын мөнгийг нь ШУУД авах бөгөөд ингэснээр ажилчдын цалин хоёр дахин өсөх бүрэн боломжтой юм.

Өмнө нь Захиалагчаас өгсөн мөнгө "Нягтлан, инженер зуучлагч" гэсэн дамжлага дамжсаар Жинхэнэ ажил хийж гүйцэтгэсэн хүмүүст өчүүхэн бага мөнгө ирдэг гэнэ.

“Ажилчдын нэгдсэн төв” ТББ-ын гишүүн О.Чинбишрэлт "Барилгын туслах буюу хамаг хүнд ажлыг хийж байгаа бригадын зохион байгуулалттай залуус өдөрт 30-35 мянган төгрөгийн цалин авдаг. Ажлаа дуусгасан ч цалингаа авч чадахгүй удах тохиолдол бас бий.

Харин “Ажилчдын нэгдсэн төв” ТББ ажилчдаа бүртгээд, хөдөлмөр хамгааллын хувцсаар хангаад, тогтмол цалин олгож, нийгмийн даатгал төлөх боломжийг бүрдүүлнэ. Ажилчдаа бүртгэж авахдаа гэрээ байгуулаад цалин дээрээс нь бага багаар хувцасны мөнгийг авах бөгөөд цалин одоогийн дунджаас хоёр дахин нэмэгдэх боломжтой гэж харж байгаа. Дээр хэлсэнчлэн барилгын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн схем бий болчихсон. Яг ажлыг нь хийж байгаа хар ажилчид хүссэн цалингаа авч чадахгүй байна. Тиймээс шууд захиалагчтай холбогдох нь манай байгууллагын гол давуу тал" хэмээв.

Уг байгуулагыг байгуулсан залуус барилгын салбарт ажиллаж, хүнд хэцүү хөдөлмөрийн мөлжлөгийг үзэж туулсан бөгөөд "хар ажил" гэж хэлж заншсан хүнд ажлуудыг хийдэг залуучуудыг нэгтгэж, тэдний хөдөлмөрийг үнэлүүлэх гол зорилготой юм байна. Барилгын салбарын "Хар ажил" хийдэг залуус хэн нэгний зуучлалаар ажилладаг ба тэдний эрх ашгийг хэн ч хамгаалдаггүй, ажлаа дуусгасан ч цалингаа авч чаддаггүй, гэнэтийн осол гарахад хамгаалах хувцас хэрэглэлгүй байдгаас гадна нөхөн төлбөр авч чаддаггүй учраас эрүүл мэндээрээ хохирдог олон тохиолдол гардаг байна.

"Ажилчдын нэгдсэн төв" төрийн бус байгууллагын залуус "Монгол залуус бид яагаад заавал ажил олгогч эздийн хүслээр, тэдний үнэлэмж багатай цалинг царайчлаж, тогтворгүй алсын баталгаагүй ажлыг хийж, эх орондоо итгэл муутай амьдрах ёстой гэж. Бид нэгдэн нийлж, хийж бүтээж, бусдад өөрсдөө чаддаг, хийморьлог залуус гэдгээ харуулах цаг нь иржээ. Бид өнөөгийн зарим залуус шиг хэт их улс төржиж, эх оронч царайлж, цээжээ дэлдэж хийрхэлгүйгээр, зүгээр л залуучууд ирээдүйнхээ төлөө итгэл дүүрэн ажиллаж амьдрахад нь гүүр болох гэсэн залуусын нэгдэл билээ. Хувь хүн болон бригаддуудыг нэгдэн нийлэхийг уриалж байна.
Бид өөрсдөө бүтээн байгуулалтаа хийчих хэмжээний хүн амтай байж энэ хүмүүсээр яах юм бэ? Ирээдүйгээ бид өөрсдөө бүтээх ёстой!!!

"Ажилчдын нэгдсэн төв" ТББ холбогдох утасны дугаар: 
97101777

10
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

10 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

124.158.95.132Зөв   • 5 сарын 31. 9 цаг 21 минут

Естой зөв. Ажлыг үнэлвэл гадагшаа ч явахгүй, сэтгэл гарган ажилладахад монголдоо монгол хүн л ажиллана ***** нарын хэрэггүй шүү дээ. Ажлыг үнэлвэл хамгийн гол нь монголчуудаа л ажилтай болгох хэрэгтэй. Барилгын компаниуд хятадуудыг авахгүй байх хэрэгтэй байна ш дээ үүнийг л зохицуулах шаардлагатай байна.

202.55.184.18Зочин   • 5 сарын 31. 8 цаг 49 минут

Хар ажил хар ажилчин гээд юу яриад байдгийг ойлгохгүй юм аа бид бүгд хар ажилчин юм уу ажил хар бор өнгөтөй байдаг юм уу энэ хэдэн хувий сургууль төгссөн сэтгүүлч нэртэй хүмүүсингэж бичиж суртчлах вм даа өөрсдөө хэн нэгний боол хийгээд явж байгаа шүү

202.131.243.186урагшаа   • 5 сарын 31. 7 цаг 51 минут

Маш зөв, сайхан санаа байнаа, 100хувь дэмжинэ.Цалин мөнгөө цагт нь өгдөггүй компани, эрх мэдэлтнүүдийн нэрсийг олонд ил зарлаж байх хэрэгтэй.Монгол хүн эх орондоо монгол хүн шиг амьдрах ёстой юм шүү.Битгий шантраарай залуус аа.

202.9.42.151Зочин   • 5 сарын 30. 22 цаг 05 минут

ажлийн үнэлэмжийг н нэмээд өгвөл манайхан бужигнуулна даа

202.179.27.194Зочин   • 5 сарын 30. 17 цаг 12 минут

орон сууц мах гурил хүнс дэлхийн жишгийн үнэтэй байхад цалинг яагаад ингээд бага бариад байдаг нь гадны бодлого уу? иргэдийг нь эх орноос нь зугтаалгах

202.179.24.98Зочин   • 5 сарын 30. 16 цаг 58 минут

HAR AJILCHINCH GEJ HUJAANUUDIN SHORONGIN HORIGDOLUUDAA UNEGUI AJLIIN HULS BOLGOJ MONGOLD AJILLUULDAG YUMNUUDTAI ADILHAN GAMSHGIIN AJIL HIILGEDEG YAMARCH NIIGEM HAMGAALAL YUUCH BAIHGUI ORON TOOGUI HUMUUSSHUUDEE ENE BARILGIINHAN,AMERIK EUROPDOO HAMGIIN UNDUR TSALINTAI AJIL BAITAL MONGOL BOL UHLIIN TAM BOLGOOD HAYATSAN YAMARCH HARAH HUNGUI SHUUDEE BARILGIN AJIL..

202.179.31.234999   • 5 сарын 30. 14 цаг 51 минут

ажлын үнэлэмжийг нь тултал нэмээд өгвөл аяндаа л ажиллах хүч нэмэгдээд ингэсний үр дүнд улсад хийгдэх бүтээн байгуулалтын ажил улам л сайжирч, гадаад руу гарах ажилчдын тоо ч эрс буурна биз дээ

202.21.113.238Зочин   • 5 сарын 30. 14 цаг 30 минут

маш зөв

202.131.243.186ЗОЧИН   • 5 сарын 30. 14 цаг 11 минут

нэг саяч багадана 2 сая болгох хэрэгтэй хүнд ажил хийдэг ажилчдын цалинг дэмээд өгвөл тухайн ажилчны ажиллах бүтээмж нэмэгдэж ажиллах урам зориг нь илүү болно ингэвэл улс орон хөгжих бас нэг алхам төрд байгаа зарим хүн өөрсдөөл болж байвал улс орон ард түмэн хамаагүй гэж боддог нь харагддаг

203.91.114.244Зочин   • 5 сарын 30. 14 цаг 16 минут

яг тийм. биений хүчний ажил дээр хүн маш их энерги хүч алддаг. Ядаж иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод сайн цалин өгмөөр байна. Манай улсад "хар" гээд байгаа ажилынхаа үнэлэмжийг маш сайн нэммээр байна.

Шинэ мэдээ

Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай1 цаг 52 минутын өмнөАжлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу1 цаг 57 минутын өмнөБуйлны үрэвсэл гэж юу вэ2 цаг 2 минутын өмнөБаянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов2 цаг 7 минутын өмнөЭнэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ2 цаг 12 минутын өмнөКПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ2 цаг 17 минутын өмнөМанай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт2 цаг 22 минутын өмнө3 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс2 цаг 27 минутын өмнөТанд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд2 цаг 32 минутын өмнөГадаад боксчид буриад хэлийг дэмжлээ2 цаг 37 минутын өмнөНарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ2 цаг 42 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’2 цаг 47 минутын өмнөБяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ2 цаг 49 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй2 цаг 52 минутын өмнөХүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд2 цаг 52 минутын өмнөСургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль2 цаг 57 минутын өмнөС.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ2 цаг 59 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын байгалийн хийн нөөц илрүүлжээ3 цаг 2 минутын өмнөМетал урсгал залуучуудын төлөвшил, хувь хүний хөгжилд сайнаар нөлөөлдөг гэв3 цаг 7 минутын өмнөШударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын УИХ дахь Зөвлөлийн ээлжит хурал боллоо3 цаг 11 минутын өмнө"Doctor Sleep" ирэх сарын 8-нд нээлтээ хийнэ3 цаг 12 минутын өмнөСанаанд оромгүй хөгжилтэй байдлаар унтаж буй хүмүүсийн зурагнуудаас3 цаг 17 минутын өмнөУИХ-ын дарга шахмал түлшний асуудлаар ажлын хэсгийнхэнтэй уулзаж байна3 цаг 21 минутын өмнөНаяад жилийн өмнөх трактор3 цаг 22 минутын өмнөОрос дасгалжуулагч, герман довтлогчтой Кыргызстаны шигшээ баг3 цаг 27 минутын өмнөТомуугийн эсрэг вакциныг ямар тохиолдолд хийхгүй вэ3 цаг 32 минутын өмнөАмьд харилцааг бий болгоцгооё3 цаг 37 минутын өмнөБичлэг: 81 настай, алдартай жүжигчин Жейн Фондаг баривчилжээ3 цаг 41 минутын өмнөОрос, Бельги, Итали, Польшийн баг "Евро-2020"-д оролцох эрхээ халаасаллаа3 цаг 42 минутын өмнөД.Бартанбаатар: Эрдэнэт үйлдвэрт хүний нөөцийн менежментийн алсын хараатай, зөв бодлого хэрэгжиж байна3 цаг 44 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.