2019 оны 5-р сарын 30
14 цаг 29 минут

Гадаад руу ГЭР ОРОНТОЙ болох гэж гараад ГЭР БҮЛ-ээ алдахад юу нөлөөлдөг вэ?

Сүүлийн 20 гаруй жилийн турш санхүүгийн гачигдлаас үүдэлтэй гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн их эрчимжсэн. Гадаадыг зорих хүмүүсийн нэлээдгүй хувь нь эцэг эхийнхээ хаяанаас гарч өөрийн гэсэн гэр оронтой болох зорилготой залуу гэр бүлийн нэг гишүүн байх нь элбэг. Харамсалтай нь гэр авах гэж гараад ГЭР БҮЛЭЭ АЛДСАН буюу гэр бүлээсээ салсан тохиолдол их байна. Энэ нь “Бие холдвол сэтгэл холддог” гэх ардын зүйр үгийг сануулах мэт.

Бидний эргэн тойронд “Гадаад руу яваад эхнэр хүүхдээсээ салсан гэнэ”, “Эхнэр, нөхрөө гадаад явсан хойгуур өөр хүнтэй суусан гэнэ” гэх яриа ихээр сонсогдох болж. Энэ мэтээр санхүүгийн байдлаа дээшлүүлэх гэж эхнэр эсвэл нөхөр нь гадаадад ажиллахаар удаан хугацаагаар явах нь Монголд гэр бүл салалтын тоо нэмэгдэх шалтгааны нэг болж байгаа нь бодит үнэн. Гадаад руу ажиллахаар явсан залуусын 30 орчим хувь нь гэр бүлээсээ салж, 50 орчим хувь нь хуучин гэр бүлтэйгээ урьдынх шигээ амьдрах боломжгүй болсон байдаг гэсэн судалгаа гарчээ. Өөр нэгэн судалгаагаар гэр бүл салалтын нийтлэг арван шалтгаанд “санхүүгийн асуудал(цалин орлого бага, амьдралын баталгаа муу)” болон “шилжилт хөдөлгөөн” гэсэн хоёр хүчин зүйлс багтсан байна.

 

Гэр бүл салалтын гол шалтгаануудын нэг бол яах аргагүй гэр бүлээсээ хол байх юм. Гэр бүл судлаач доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэний хэлснээр ‘Гэр бүлийн гишүүний хэн нэг нь гадаадад удаан хугацаагаар байснаар гэр бүлийн гишүүд хоорондын итгэлцэл буурч хардалт болон гэр бүлээс гадуурх харилцаа үүсдэг. Гэр бүлээс гадуурх харилцаа нь гэр бүл салалтын үндсэн гурван шалтгааны нэгд ордог. Мөн гэр бүл салалтын өөр 2 шалтгаан нь “үл ойлголцол (гэр бүлийн хүчирхийлэл)” болон “хол тусдаа байх” гэсэн шалтгаануудыг дурджээ.

Эхнэр, нөхрөө гадаад руу явуулсан, хол тусдаа амьдарч байгаа гэр бүлийн хүмүүсийн үл ойлголцол нь оршин суугаа газрын ялгаатай нөхцөл байдлаас үүдэлтэй ба үүн дээр мөнгө санхүүгийн асуудал нэмэгддэг. Өөрөөр хэлбэл,, гэр бүлийнхнийхээ төлөө харь нутагт ажлын урт цагт хөлсөө дуслуулан ядартлаа ажиллаж байгаа нөхцөл байдлыг нь эх орондоо үлдсэн эхнэр, нөхөр нь бүрэн дүүрэн ойлгохгүй, зөвхөн ар араасаа нэхэгдэх өр зээл, байрны төлбөр, хүүхдийн сургалтын төлбөр төлөх мөнгө илгээ гэх санхүүгийн шаардлагыг тавих нь хэн хэндээ сэтгэл ханамжгүй байдлыг бий болгодог. Энэ мэт хоёр талдаа өөр өөр зовлонтой, өөр нөхцөл байдалтай байдаг. Хол байснаараа харилцан үл ойлголцол бий болж, улмаар хэрүүл маргаан үүсдэг. Энэ нь цаашлаад гэр бүл салалтын шалтгаануудын нэг нь болдог байна.

Дээрх байдлаас харахад гадаадад байгаа Монголчууд маань гэр бүл салалтад хамгийн ихээр өртөх магадлалтай эмзэг бүлэгт орж байна. Өөрөөр хэлбэл гэр бүл салалтын үндсэн хэд хэдэн шалтгаануудын уулзвар дээр байна гэж хэлж болох юм. Иймд гадаад руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнөөс үүдэлтэй гэр бүлийн салалтыг бууруулахад төрийн бодлого зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна.

Харин хувь хүний хувьд гэр бүлийнхээ үнэ цэнийг хадгалах, гэр бүл салалтаас үүдэн хүүхдэд тулгарч болох асуудлыг тооцон гэр бүлдээ хүлээсэн үүрэг хариуцлага ухамсраа дээшлүүлэх шаардлагатай юм. Аз жаргалтай гэр бүл гэж юу вэ? Гэр бүлийн аз жаргал нь зөвхөн мөнгөөр хэмжигддэггүй болохыг маш олон гэр бүл судлаачид, сэтгэл судлаачид дуу нэгтэйгээр хэлдэг. Гэр бүлийн аз жаргал нь цагийг гэр бүлтэйгээ хамтдаа өнгөрөөх болон эцэг, эхчүүд хүүхэддээ хэр их цаг зарцуулж байгаагаар хэмжигддэг.

Эрүүл, аз жаргалтай гэр бүлийн нэг онцлог нь үл ойлголцол, асуудал маргаанаа харилцан сайтар ярилцаж шийддэг, шийдэх арга замыг хамтдаа эрэлхийлдэгт оршдог аж. Эцэст нь хэлэхэд ГЭРээр сольж болохгүй ҮНЭТ ЗҮЙЛ БОЛ ГЭР БҮЛ юм.

Эх сурвалж: Солонгосын Үндэсний Боловсролын Их сургуулийн Сургалт судалгааны албаны Эрдэм шинжилгээний ажилта Гантөмөрийн Ганчимэг

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.31.1Зочин   • 6 сарын 4. 7 цаг 57 минут

Бие холдвол сэтгэл холдоно гэж монгол хүн ярьдаг. Гэхдээ гэр бүлээсээ хол байхад тэднийгээ эр хүн дэндүү их санадаг. Хол нутагт ажиллаж гэр бүлээсээ салж байгаа хүмүүсийг зөвтгөж яаж болох вэ? нэгэнт л үр хүүхэд гэр бүлийнхээ сайхан ирээдүйг бодож хүний нутагт ажиллаж байгаа бол хатуу хүтүүг даван туулж л байж жаргал ирнэ дээ.

202.131.249.202Зочин   • 6 сарын 4. 6 цаг 10 минут

ch songoxgvi baixiig ard irgeddee urialj bna, er ni ix tsewerlegee xiix bolson ,erx ni uul ni bidnii gart baigaa 20 30k togrogoor ireedvi xoich ve vr xvvxdiin xee amidraliig xudaldaxgvi baixiig ta naraasaa xvsej bna,

202.131.249.202Зочин   • 6 сарын 4. 6 цаг 07 минут

nulimsiig barlaa gej ,mon olon olon tsag busiin vxel, arxinaas vvdeltei mash olon gemt xergiin odoogch ni baisnaaraa ter vv, iim zvtgelten gej ch baidaggvi baix aa xoo,mongoliin tor ene ergvv 76 pizdaachadaxgvi bol mongoliin ard tvmend tarisan gai gamshigaasaa uuchlal guigaad chaddagt ni ajlaa ogood zai bolmoore yum,xodolmoriin vnelemj baixgvi shudraga es baixgvi, yaj ene ulsad chini irged ni togtoj ajillax yum be/oorsdoo bol dandaa tatwar tologchdiin mongiig xulgai xiij ami amijirgaagaa zalguulna,estoi bvtexgvi,20 ond ene ergvv 76 s negiig ni

202.131.249.202Зочин   • 6 сарын 4. 5 цаг 58 минут

ger bvl salaltiin asuudal bol archaagvi zasag tor, xudalch xulgaich 76 tai shuud xolbootoi,xalxiin 1.5 say xaw dor km nutag,deerees ni 60 70 say mal,mon baigaliin asar ix baylagtai 3 xan say mongolchuudiig guilagchin amidruulj baigaa ni ni shuud bidnii buruu songoltiin vr dvn, dandaa xuwia bodson xulgaichuud tord eeljlen shurgalsanaas bolj tvvxendee baigaagvi ix emgenel mongolchuudad nvvrleed bna,sayxan neg arxinii vildweriin ezen vxexed tor niigmiin zvtgelten gechixjee, ter muu golog yugaaraa tord zvtgesen yuim olon olon xener xvvxdvvdiin nus

49.0.218.119Зочин-Х   • 6 сарын 3. 23 цаг 04 минут

Хосууд холдох тусам их хайр бадарч, бага хайр замхардаг. Нэрт соен гэгээрvvлэгч хэлсэн байдаг юм. Ер нь салж саринаад бгаа явдал нь ессен гэр орон хувь хvний ухамсараас л шалтгаална. Хvvхэдvvдтэй байж байгаад 10-аад жил хол байгаад одоо сайхан амьдарч байгаа гэр бvлvvд нэгээр тогтохгуй байж байгааг би мэднэ. Тэр хооронд юу эс болох вэ. Муу оркууд бие биенээ хеергеед.

49.0.218.119Зочин   • 6 сарын 3. 22 цаг 41 минут

Эрдэм шинжилгээний ажилтан Ганчимэг, гэр бvл судлаач доктор, дэд профессор Оюун-Эрдэнэ та 2 битгий залуучуудын тархийг буруу угаагаад бай. Юм унш сайн судалгаа хий. Тер засаг, менге санхvvгээс боллоо гээд оркуудынхаа толгойг угаагаад байх юм. Хайрт хосууд холдох тусам их хайр улам бадарч, бага хайр саринан замхардаг гэж нэг нэр

66.181.161.2Зочин   • 6 сарын 3. 17 цаг 58 минут

Уурхайд ажилладаг хүмүүс бас их салдаг. Энэ нь бас л мөнгө санхүү болон хол байх гэсэн үндсэн шалтгааныг бий болгож гэр бүл салалт болон хэвийн бус гэр бүлийн харилцааг ихэсгэж байгаа. Энэ асуудлыг бас ярих ёстой.

202.131.245.341   • 6 сарын 3. 9 цаг 40 минут

АЙЛ БҮРИЙН ХАМААТНУУД ДОТОР СОЛОНГОСТ ЯВААД САЛСАН ХҮН 1-2 БИЙ.

182.160.0.162Зочин   • 6 сарын 3. 22 цаг 06 минут

ҮНЭН ШҮҮ

202.131.243.186oyunaa   • 6 сарын 1. 19 цаг 43 минут

эх орондоо ажиллах боломжийг нэмэгдүүлж зээлийн хүүг сайн бууруулах хэрэгтэй

117.102.197.227Zochin   • 5 сарын 30. 18 цаг 50 минут

Olon jil bolohoor zaaval salj taarch bgaa yum dao

66.181.161.88Зочин   • 5 сарын 30. 15 цаг 49 минут

Манай хадам ах Солонгост 10 гаран жил болоод ирэхэд 2 охин нь том болчихсон тэгээд их хөндий одоо салчихсан шд

66.181.180.213Зочин   • 5 сарын 30. 14 цаг 57 минут

Huuhdee orhij yawj chaddag humuusiig l oilgodogguin. Geriihendee naidaad l sanaa amar yaj chaddag bnaa.odoogiin huuhduuded etseg ehiin uureg hariutslaga oroltsoo mash heregtei bolson tsag.deer ueiin humuus shig ar geriihee hend ji ch hamaagui naidaj uldeedeg tsag ungursun.huuhediig hun bolgoh chadahguu shu.

49.0.212.145Зочин   • 5 сарын 30. 20 цаг 04 минут

Толгой хоргодох орон байрны юм хураах санаатай л явж байгаа шдээ, энд бол цалингаа өгдөггүй хэдэн барилгын бригадаас өөр юу ч алга

202.179.26.219zochin   • 5 сарын 30. 14 цаг 39 минут

echner chuuchdee orchiood gadaad ruu yvachgui bailgui ter Nymdorj saidiin chuun !!!, edniich ichdeggui ulaan tsaim luivarchin ail

Шинэ мэдээ

Залуучуудад зориулсан “Идэвхжилтийн төв”-ийн нээлт боллоо7 минут 6 секундын өмнөЖҮДО: Саид Моллаиг Израилд урьжээ12 минут 6 секундын өмнөВ.Путин, В.Зеленский нар богино хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ17 минут 6 секундын өмнөЕрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ22 минут 6 секундын өмнө“Жендэр ба хөгжил” нийслэлийн анхдугаар чуулган боллоо27 минут 6 секундын өмнөЭрдоган Туркийн зочид буудлын байрны татварын тухай хуульд гарын үсэг зуржээ32 минут 6 секундын өмнөЯпоны ДНБ III улиралд 1.8 хувиар өсжээ37 минут 6 секундын өмнөХүүхдийн ЯДУУРЛЫГ тусгайлан тооцно42 минут 6 секундын өмнөЭртний Египетийн фараонуудын хүч чадлын билэг тэмдэг болох сахиус Оманаас олджээ47 минут 6 секундын өмнөГ.Бадрах: Би амжилтад яардаггүй52 минут 6 секундын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 3 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд1 цаг 8 минутын өмнөЭнэтхэгийн үйлдвэрт гарсан галын улмаас 40 гаруй хүн амиа алджээ1 цаг 13 минутын өмнөД.Өнөрбат: Утаа ихэссэн харагдаж байгаа нь инверсийн давхаргатай холбоотой1 цаг 32 минутын өмнөГадаад өр 10 хүрэхгүй жилийн дотор 9.5 дахин нэмэгдсэн ч мега төслүүд гарт баригдаж, нүдэнд харагдсангүй1 цаг 43 минутын өмнөП.Амаржаргал: Гишүүд 50:26 системээр сонгогдвол хоорондоо зөрчилдөж эхэлнэ2 цаг 2 минутын өмнөД.Гансүх:  Нүүдэлчдийн хоолны соёлыг  “Торгоны зам”-ын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг үндсэн шижим болгомоор байна2 цаг 2 минутын өмнөЧ.Улаан сайдын толгой махнаас биш гурилаас болж “өнхрөх үү”  2 цаг 13 минутын өмнөЭнэ өдрийн зурхай2 цаг 33 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ2 цаг 43 минутын өмнөОросын хөлбөмбөгийн шигшээ баг 2022 оны ДАШТ-д оролцох боломжгүй болжээ12 сар 9. 20:27Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 18:00Динг Жунхуй: Би эргэн ирлээ12 сар 9. 17:55Улиран одож буй оны хамгийн муу кинонууд12 сар 9. 17:50Барыг алж тээж байсан ургийг нь авчээ12 сар 9. 17:45Ханиад томуу маш хүндрэлтэй байхыг сануулж байна12 сар 9. 17:40ОХУ-ын тамирчдад ОУОХ-ны далбаа ч олдохгүй байж магадгүй12 сар 9. 17:35Тэр аргагүй л азарга аж12 сар 9. 17:30Үнэт эрдэнэсээр чимсэн зул сарын модыг 15 сая ам.доллараар үнэлжээ12 сар 9. 17:25БНХАУ-ын ЗГ гадны компьютер, техник хэрэгсэл ашиглахгүй12 сар 9. 17:20
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.