2019 оны 5-р сарын 31
8 цаг 10 минут

ТОМИЛОЛТ: Хариуцлагагүй уул уурхайн БАЛАГ

Монгол улсын уул уурхайн салбар нь эдийн засгийн өсөлтөнд үлэмж хувь нэмэр оруулах нөөц бололцоотой чухал салбар юм. Тэр ч утгаараа энэ салбар өнгөрсөн хугацаанд улсын сан хөмрөгийг бүрдүүлэх, орлого нэмэгдүүлэх, иргэддээ хувь хишиг тараах гээд эдийн засгийн хөдөлгөгч хүч байсан. Харамсалтай нь тэд байгаль орчинд ээлтэй байх гэсэн хамгийн чухал зарчмаа орхигдуулсаар өнөөдрийг хүрсэн.

Үүний нэг тусгал нь уул уурхайн тусгай зөвшөөрлийн тоогоор улсад тэргүүлдэг, ашигт малтмалын арвин нөөцтэй гээд онцлох зүйл ихтэй Өмнөговь аймгийн нутаг дахь хариуцлагагүй уул уурхайн  нөлөөгөөр эвдэрч сүйдсэн, нөхөн сэргээгээгүй орхисон нүх, жалга, шороон овоолго юм.

Өмнөговь аймагт уул уурхайн чиглэлээр олон компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хариуцлагагүй уурхайнуудын балгаар өдрөөс өдөрт агаар нь бохирдож, хөрс талхлагдаж, мал нь бэлчих газаргүй, хүн нь амьдрах нутаггүй болж байгаа талаар нутгийн иргэд ярьдаг.

Арга ч үгүй биз. Зөвхөн Өмнөговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 108, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 99 лиценз олгогдоод байгаа аж. 

Үүнээс стратегийн гэж нэрлэгдэх Таван толгой, Оюу толгой, Нарийн сухайтын ордууд Цогтцэций, Ханбогд, Гурван тэс сумдын нутаг дэвсгэрт багтжээ. Тодруулбал, Ханбогд суманд Оюутолгой ХХК, Цогтцэций суманд “Эрдэнэс таван толгой” ХХК,  “Таван толгой” ХХК, “Энержи ресурс” ХХК, Гурвантэс суманд “МАК” ХХК, “Чинхуа МАК” ХХК, “Саусгоби сэндс” ХХК болон “Өсөх зоос” ХХК үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Энэ талаар, Өмнөговь аймгийн Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч дарга С.Мөнхбаяраас тодруулахад, “Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрийн 9 хувь нь уул уурхайн ашиглалт болон хайгуулын лиценз олгогдсон байна. Хайгуул болон ашиглалтын лицензийн хэмжээ сүүлийн жилүүдэд өөрчлөгдөж хайгуулын лиценз багасаж, ашиглалтын лиценз нэмэгдэж байгаа. 
Стратегийн ордуудад ажиллаж байгаа компаниудаас гадна Гурвантэс сумын нутагт, Жавхлант орд төсөл, “Сауд гоби коал транс” ХХК, АГМ майнинг гэх алтны уурхай, Ноён сумын нутагт “Терра энержи” ХХК, Мандал овоо суманд “Олон овоот гоулд” ХХК, “Зөв зүг” ХХК ажиллаж байна. Харин Номгон сумын нутагт “Дун юань” ХХК, Ханхонгор суманд “Хангад эксплорэйшн” ХХК, Баян-Овоо суманд “Мөнх ноён суварга” зэрэг компаниуд үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр уул уурхайг дагаад сумдад автозамын бүтээн байгуулалтын ажлууд яригдаж байгаа. Сүүлийн жилүүдэд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 80 гаруй км хатуу хучилттай зам барьсан. Баяндалай сумаас цааш Гурвантэс сум хүртэл шороон зам байгаа. Энэ замыг ядаж сайжруулсан зам болгох цаашлаад хатуу хучилттай зам болгох шаардлага бий болсон. Энэ тал дээр Баяндалай, Сэврэй, Ноён сумын иргэд шаардлага тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн жилийн хувьд аймгийн уул уурхайн салбараас улсын төсөвт төвлөрүүлсэн нийт орлогын 0.008 хувь нь Өмнөговь аймагт эргээд хуваарилагдаж ирсэн байдаг” гэлээ.

 Уул уурхайтай аймаг, сумд хамгийн ихээр байгаль орчны эрсдэлд орж байдаг нь манай улсын бичигдээгүй хууль. Энэ нь сумын суугуул оршин суугчдад халтай. Үүнийг Өмнөговь аймгийн жишээ тодхон харуулж байна. 

Гэтэл уул уурхай өндөр хөгжсөн орнуудын иргэдийн уул уурхайн талаарх мэдлэг боловсрол өндөр учраас хэл ам гараад байдаггүй, нөгөө талаар компаниуд нь үйл ажиллагаагаа эхнээс нь хуулийн хүрээнд олон нийтэд ил тод мэдээлэл өгч ажилладаг байна. 

Тухайлбал, сүүлийн жилүүдэд ашигт малтмалаа дэлхийн зах зээлд гаргаж, олон улсад гол тоглогч болж өдий төдийгөөр доллар халаасалж чадаж буй Австралийн туршлага моодонд ороод байгаа. Тодруулбал, Австралийн Күинслэнд мужийн Дарлинг Даунс бүс нутгийн Түвүүмба хоттой ойролцоо орших Нью-Акландын нүүрсний уурхайд олборлолт явуулж буй ч залгаа газартаа нөхөн сэргээлтийг хамтатган хийдэг бөгөөд нөхөн сэргээсэн газарт ан амьтан чуулж хүмүүс фермерийн аж ахуй эрхэлдэг аж. Мөн уул уурхайн компаниуд нь иргэддээ мэдээлэл өгөх төвтэй, үйл ажиллагаа нь ил тод.

Хамгийн том ялгаа нь манайх гол төлөв ухсан нүхэндээ шороогоо буцааж булахыг нөхөн сэргээлт гэдэг бол холын ногоон тивд төрөл бүрийн ургамал тарьж ан амьтан жигүүртэн шувууд чуулдаг жаргалын орон болгож сэргээдэг гээд  өдөр, шөнө шиг ялгаатай. 

Гэтэл энэ асуудалд анхаарал хандуулж, газар нутгаа хамгаалах учиртай эрх бүхий хүмүүс болох орон нутгийн удирдлага, сум, баг, аймгийн ИТХ, Өмнөговь аймгийн Засаг дарга хүртэлх бүхий л албан тушаалтнууд хариуцлагагүй уул уурхайн өмнө хүчин мөхөсдөж байгаагаа хэлж байсан юм. 

Тиймээс энэ асуудалд төрөөс анхаарал хандуулж, арга хэмжээ авах зайлшгүй шаардлага байгааг энд тэмдэглэн хэлэх хэрэгтэй биз ээ.  

Т.Гэрэл

 

 

 

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.160.49Зочин   • 5 сарын 31. 12 цаг 38 минут

Уул уурхай манйд хэрэггүй,мал аж ахуйг газар тариалангаа хөгжүүл

202.9.42.240Зочин   • 5 сарын 31. 10 цаг 25 минут

Сумяабзар гэж хоосонтолгой энэ хөдөөгөөр явж уурхай нуудаа үзэж хараач маанагтаад хүнии бэлдсэн юм уншчаад ширээ тэврээд унтаад байдаг.Яах гэж маргэжил эзэмшдэг вэ!!??Мэргэжил гэж том учир байна шүү.Ман намын тэнэгүүдээ

Шинэ мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нар шалгалтад хамрагдлаа1 минут 54 секундын өмнөНҮБ хамгийн буурай хөгжилтэй орнуудыг нэрлэжээ6 минут 54 секундын өмнөНас барсан тамхичны тас хар уушиг хүмүүст айдас төрүүлэв6 минут 54 секундын өмнөБНХАУ агаарын чанарыг сайжруулснаар олон зуун мянган хүний амь насыг аварчээ11 минут 54 секундын өмнөЦ.Нямдорж: Х.Болорчулуун 200 сая долларын хахуулийн асуудал ярьсан тул баримттай ярь гэж хэлсэн16 минут 54 секундын өмнөАрван хувьцаат компанийн ханш өсчээ21 минут 54 секундын өмнөТейлор Свифт анхны “Woman of the Decade” шагналын эзэн болно26 минут 54 секундын өмнөДональд Трамп БНХАУ-ыг татвараа нэмэгдүүлнэ гэж дарамталлаа36 минут 54 секундын өмнөШинжээчийн дүгнэлт: Электрон тамхи нь олон залуучуудыг тамхичин болгож байна41 минут 54 секундын өмнөМонгол наадгай: Шагай шүүрэх46 минут 54 секундын өмнөБяцхан охиныг өвчлүүлсэн халдварын үүсгэгч нь юу байв?51 минут 54 секундын өмнөТоттенхэм Хотспур ерөнхий менежерээ халлаа56 минут 54 секундын өмнөОросын тагнуулч Марияа Бутина шинэ ажилд оржээ1 цаг 2 минутын өмнөАТҮТ-ийн ажилтнуудыг Эрүүгийн цагдаагаас баривчлан шалгаж эхэллээ1 цаг 12 минутын өмнөО.Есүгэн Ази, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ1 цаг 17 минутын өмнөФилиппинд таван мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ1 цаг 22 минутын өмнөҮндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын онгоцонд байсан зураг ил болжээ1 цаг 27 минутын өмнөИранд интернетийн сүлжээг хэзээ сэргээхийг хэлжээ1 цаг 32 минутын өмнөЦ.Нямдорж: Оюутолгой төслийг зогсоовол хамгийн аюултай нь Монгол Улс ганцаардана1 цаг 37 минутын өмнөСолонгосын хойг дахь АНУ-ын цэргийн зардлыг БНСУ төлөлцөхгүй гэв1 цаг 42 минутын өмнөГар хатаагч нь нян бактерийг сорж, гар руу үлээдэг1 цаг 47 минутын өмнөЦ.Ганболд:Монголчууд газрын ховор элементээр дэлхийд танигдах боломжтой боллоо1 цаг 52 минутын өмнөУлаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд хийгдэж байгаа шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ1 цаг 57 минутын өмнөТарьсан цэцэгтэйгээ хувцасаа ижилсүүлэн өмсдөг загварлаг эмээгийн зураг сошиалд од болжээ2 цаг 2 минутын өмнөАжлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй гэлээ2 цаг 7 минутын өмнө20 нас хүрсэн Женя Медведевагийн талаар өгүүлэхүй2 цаг 12 минутын өмнөДугуйтай гэр бүлийн нэг өдөр...2 цаг 17 минутын өмнөОрхон аймгийн Замын цагдаагийн тасаг “Хүүхэд хамгаалъя” аяныг эхлүүллээ2 цаг 22 минутын өмнөХакүхо тэргүүлж байна2 цаг 27 минутын өмнөАбэ Шинзо Японын улс төрийн тогтолцоог тогворжуулж чадсан гэдэгтээ итгэлтэй байна2 цаг 32 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.