2019 оны 5-р сарын 31
14 цаг 40 минут

Үзэгч хүүхдүүдийг суудлаас нь өндөлзүүлсэн “Mongoloo kids” брэндийн загварын шоу

Үндэсний өв соёл, зан заншлыг бүтээлдээ шингээн хүүхдүүдэд бэлэг барьдаг “Mongoloo kids” брэнд үүсгэн байгуулагдсанаасаа хойш 3 жил болж байна. Мэдээж тэдний үйлчлүүлэгч нь хүүхдүүд.  Гурван жилийн хугацаанд багагүй үйлчлүүлэгчтэй болж өнөөдөр анхны албан ёсны хүүхдийн загварын шоуг амжилттай зохион байгууллаа.

Шоунд тус брэндийн загварын гурван коллекц хувцасыг авьяаслаг бяцхан хүүхдүүд өмсөж хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа сонирхуулсан юм. Үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, гоёлын даашинз гэсэн коллекцуудыг танилцуулан тайзан дээр загварлаг гэгч нь алхаж буй бяцхан загвар өмсөгчдийг тэнд цугласан олон өхөөрдөн байлаа. Гурван коллекц тус бүр дээр 30 өөр загвар дэлгэж, нийт 92 загварыг танилцуулсан юм.  Эдгээр загварыг хүрэлцэн ирсэн хүүхдүүд суудлаасаа өндөлзөн байж шимтэн сонирхож байсан бөгөөд гоё даашинзтай болох хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.

"Mongoloo kids" брэндийн  гол зорилго нь Монгол хүүхдийг багаас нь хувцасаар нь дамжуулан монгол соёл, ахуй, хувцасны уламжлалыг сонирхолтой байдлаар танин мэдүүлэх гол зорилготой. Үүнд тус шоуны гол агуулга оршиж байгаа юм.  

Загварын шоу энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа ч цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулж, олон шинэлэг загварыг танилцуулж байх болно гэдгийг тус брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Г.Ундрам хэлж байлаа.

Ингээд шоуны үеэр түүний сэтгэгдлийг нь сонссон юм.

-“Mongoloo kids брэнд хүүхдийн хувцасны загварын шоуг анх удаа зохион байгуулж байна. Шоуг зохион байгуулж байгаа хүний хувьд сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Сайн байна уу. “Mongoloo kids” брэнд байгуулагдаад хэдийнэ 3 жил болсон байна. Өнөөдөр анхны загварын шоугаа зохион байгуулж байна. Маш олон хүүхэд, эцэг, эхчүүд бидний загваруудыг үзэж, шоуг минь дэмжихээр хүрэлцэн ирсэн байна. Маш их баяртай байна.

Энд ирсэн хүүхдүүд 6 дугаар сарын 1-ний баяраа хамт тэмдэглэхээс гадна авьяаслаг багачуудын урлагийн тоглолт, загварын үзүүлбэр үзэж, ирсэн хүүхэд бүр бэлэг авч, охид гарандаа маникюр хийлгэж нэг өдрийг баярлан өнгөрүүлж байна.

Бидний зорилго бол монгол хүүхдийг багаас нь хувцасаар нь дамжуулан монгол соёл, ахуй, хувцасны уламжлалыг сонирхолтой байдлаар танин мэдүүлэх юм. Тиймээс ч уг шоуны загвар бүрт монгол уламжлалт хувцасны өнгө аясыг шингээсэн байгаа.

 Мэдээж анхны юм бүхэн асар их туршлага хуримтлуулдаг. Дараа жил  дахин энэ шоу зохион байгуулагдана. Тиймээс жилээс жилд энэ шоу маань хүүхдүүдэд илүү өгөөжтэй байна гэдэгт итгэж байна.

-Хүүхдийн хувцасыг сонгохдоо ээж аавууд загвар болоод материалыг чухалчилдаг шүү дээ. Mongoloo kids брэнд материалаа хэрхэн сонгодог вэ?     

-Материалны хувьд бид гоёлын материалыг сонгодог. Гэхдээ үүнийг бид хүүхдэд эвтэйхэн, харшил өгөхгүй байдлаар хийдэг. Торго, гялгар пластикан материал байсан ч доторыг нь даавуугаар хийж, хүүхдүүдэд чийг татахгүй байдлаар, хөлөргөхгүй, харшлахгүй байдлаар хийдэг. Харин өдөр тутмын хувцас болох цамц, өмд, дээлийг угааж ашиглах боломжтой, түргэн хэрэглээтэй хүүхдүүд байнга өмсөх боломжтой материалыг сонгодог.

-Тус брэндийн хувцас нь загвар болон материалаараа таашаагддаг учир эцэг, эхчүүд сонгодог байх. Энэ брэндийг сонгох давуу талыг нэрлэвэл?

-Мэдээж бид бүх зүйлийг бодолцож хамгийн сайнаараа хийж, хэрэглэгчиддээ сэтгэл ханамжийн баталгааг өгөхийн төлөө хичээж ажилладаг. Бид хоёр талаараа өмсөх байдлаар загвартай хийдэг. Энэ нь  нэг удаа өмсөх биш, хоёр байдлаар ашиглаж болох юм.  Өөрөөр хэлбэл, нэг хувцасыг өдөр тутамдаа нэг өмсөж байхад эргүүлээд гоёлын хувцас болгоод өмсөх загвараар өмсөхөөр хийдэг. Энэ нь хэн хэндээ хэрэгцээтэй шүү дээ.

Би өөрөө ээж хүн. Ер нь эцэг эхчүүд хүүхэддээ нэг хувцас авахад дараа жил нь багадчихдаг шүү дээ. Тэрийг бодолцож үзээд эсгүүр дээрээ бодолцож дээл, даашинз, гадуур хувцасыг хоёр жил өмссөн ч багадахааргүй хийдэг.

-Шоун дээр үзүүлж байгаа загваруудыг харсан хүүхдүүд авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Сонирхсон хүүхдүүд хаанаас, яаж авах боломжтой вэ?

-Өнөөдрөөс эхлээд манай нэрийн дэлгүүрээр худалдаалагдаж эхэлнэ. Манай нэрийн дэлгүүр зайсангийн Оргил супермаркетийн зүүн талд “Zaisan star center”-ийн 3 давхарт байрлаж байгаа.

Х.Соёл

4
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

4 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.185.178одноо   • 5 сарын 31. 16 цаг 27 минут

хэтэрхий хүсэр юмаа

43.243.161.23Зочин   • 5 сарын 31. 14 цаг 52 минут

их хөөрхөн юм аа. Үнэ нь боломжийн бол олны хүртээл болж чадна. Амжилт хүсье

66.181.179.67Зочин   • 5 сарын 31. 12 цаг 28 минут

Ямар үнэтэй зарагдах юм бол . Дотоодых юм болохоор хэдэн зуун мянга болох биз.

73.181.73.133o   • 5 сарын 31. 10 цаг 30 минут

Estoi hoorhon zulzagnuud bnaa

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 38 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл5 цаг 43 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ5 цаг 48 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа5 цаг 53 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ5 цаг 58 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 3 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 8 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 13 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 18 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 23 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 28 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 33 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 38 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна6 цаг 43 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ6 цаг 48 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 53 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 58 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.