2019 оны 5-р сарын 31
11 цаг 40 минут

“Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнд Дотоод хэргийн их сургуулийн баг түрүүллээ

Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Дотоод хэргийн их сургууль хамтран хууль зүйн их, дээд сургуулийн оюутан, суралцагчдын дунд “Хүүхэд буруугүй” сэдэвт мэдлэг сорих тэмцээнийг зохион байгууллаа.

Мэдлэг сорих тэмцээний зорилго нь хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа шалтгаан, нөхцөлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, хөндөгдсөн эрхийг сэргээх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах ажилд хууль зүйн их, дээд сургуулийн оюутан суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, хүүхдэд ээлтэй мэргэжлийн үйл ажиллагааг явуулах хандлага төлөвшүүлэхэд оршжээ.

Тэмцээнд оролцсон багууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замыг эрэлхийлж, гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн, зөрчил үйлдэж, шийтгэгдсэн болон хүүхдийн эсрэг гэмт хэргийн гэрч, хохирогч хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж, эрх хууль ёсны ашиг сонирхлыг хангасан байдалд дүн шинжилгээ хийж өрсөлдөв. 

Энэхүү тэмцээнд  Дотоод хэргийн их сургууль, Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билиг хууль зүйн дээд сургуулийн 6 багийн оюутан, суралцагчид оюун ухаан, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөнөөс Дотоод хэргийн их сургуулийн “Гэрэлт Ирээдүй” баг тэргүүлж, тус их сургуулийн “Эрх зүйн хамелеон”, Монголын Үндэсний их сургуулийн “Арга билиг” багууд удаалжээ. Мөн Шихихутуг их сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн багийн ахлагч нарын илтгэлийг шилдгээр шалгаруулж, тусгай шагнал гардуулсан байна.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны суваг Хятадын армид зөвлөгөө өгөв5 цаг 37 минутын өмнөТархины судаснуудад ашигтай бүтээгдэхүүн. Тархины хоол тэжээл5 цаг 42 минутын өмнөСэрэмжлүүлэг: Тарваганаас тарваган тахал өвчний үүсгэгч илэрчээ5 цаг 47 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд нар уулзлаа5 цаг 52 минутын өмнөFIBA ​​2020 оны олимпод оролцох эрхийн төлөөх тэмцээнд оролцох багуудыг зарлажээ5 цаг 57 минутын өмнөНэрт зургийн эзэн Бүтэмдаа охин 21 нас хүрчээ6 цаг 2 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа6 цаг 7 минутын өмнөТөрийн байгууллагууд салбарын хууль тогтоомжоо сурталчлав6 цаг 12 минутын өмнөХонконгийн цагдаа нар жагсагчдыг таpаажээ6 цаг 17 минутын өмнөОны шилдэг дасгалжуулагчийн марафон өндөрлөх дөхлөө6 цаг 22 минутын өмнөФото: “Говийн чоно-2019” олон улсын сургуулийн дууриалган үзүүлэх дадлага сургууль6 цаг 27 минутын өмнөОюутан охин 400 жил цэнэгээ барьдаг баттерей санаандгүй бүтээжээ6 цаг 32 минутын өмнөУлаанбаатар ММС Энержи баг анх удаагийн Словэний Пиран багийг хожлоо6 цаг 37 минутын өмнөМонгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна6 цаг 42 минутын өмнөНалайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ6 цаг 47 минутын өмнөЭнэ өдрийн зурхай6 цаг 52 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ6 цаг 57 минутын өмнөАбэ Шинзо АНУ, Ираны Ерөнхийлөгчтэй уулзана9 сар 21. 15:00Сэтгэл зүй: 19 төрлийн инээмсэглэл байдаг9 сар 21. 14:55Нярайг кофегоор хооллодог байжээ9 сар 21. 14:50Фото: Хөдөлгөөний хүчийг гайхуулагч үлгэр жишээ ээжүүд9 сар 21. 14:4526 жилийн турш 5000 гаруй хүүхдийг худалдaaлсан эмэгтэй "Georgia Tann"9 сар 21. 14:402069 он: Дэлхийн өөрчлөлтийн тухай эрдэмтдийн таамаглал9 сар 21. 14:35Хүситүүд Саудын Арабд агаарын цохилт өгөхгүй9 сар 21. 14:30Японд "Apple"-ийн бүтээгдэхүүнийг худалдаалж эхэлжээ9 сар 21. 14:25Б.Соёлмаа: Архийг идээний дээд гэж үздэг нь архи уух дуртай хүмүүсийн өөрсдийгөө хамгаалсан нэг механизм9 сар 21. 14:20Сураг алдарсан уянгын халил энд явна9 сар 21. 14:15Малчин өрхийн 66,9 хувь цахилгаан хангамжтай болжээ9 сар 21. 14:10Хонины  ястай махны үнэ 36 төгрөгөөр буурчээ9 сар 21. 14:08Австралийн сурагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийг уриалжээ9 сар 21. 14:05
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.