5-р сарын 31
14 цаг 30 минут

Хүүхдийн баярын тухай

Та үүнийг мэдэх үү?

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм. Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй.

Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. 2002 онд “Хүүхдийн төлөө За гэж хэлье” дэлхий нийтийн хөдөлгөөнийг эхлүүлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүүхдийн асуудлаарх Тусгай чуулган 5-р сарын 8-ны өдөр хуралдсан бол Монгол улс 2002 оны 6 сарын 1-нд үндэсний кампанит ажлаа орон даяар зохион байгуулж байлаа. Үүний үр дүнд Хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Үндэсний арван жилийн Хөтөлбөрийг /2002-2010/ Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн баталж, хэрэгжүүлсэн юм. Монгол улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн бөгөөд дэлхийн ихэнх улс орнуудад хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. Өнгөрсөн 1952 оны түүхэнд 6-р сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ба иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн.

Тун удахгүй бяцхан үрсийн инээд цалгиж, ээж нарын магнай тэнийсэн Эх үрсийн баяр болох гэж байна. 6 дугаар сарын нэгэн “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” бөгөөд манай орон 60 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.

Энэ л өдөр алдрай бяцхан үрсий минь хамгийн баяр баясгалантай өдрүүдийн нэг болдог.

Анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн юм. Хүүхдийн баяр: Жилээс жилд, үеийн үед 6 дугаар сарын нэгэн хүүхдийн хамгийн их хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ.

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өндрөөс үсрэхийг завдсан хоёр иргэнийг аварчээ4 минут 14 секундын өмнө“Аякс”-ийн ахлагч 70 сая еврогоор “Ювентус”-т шилжинэ9 минут 29 секундын өмнө“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа18 минут 58 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав24 минут 21 секундын өмнөЛ.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө! Гавьяатыг минь өгөөч, гуйж байна…29 минут 25 секундын өмнөОБЕГ: Баяр наадмын өдрүүдээр 15 иргэн голын усанд осолдож, амь насаа алдсан33 минут 23 секундын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв39 минут 5 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ44 минут 20 секундын өмнөДе Йонг 21 “татав”49 минут 11 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ57 минут 35 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв1 цаг 4 минутын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд1 цаг 10 минутын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ1 цаг 15 минутын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 26 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 37 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 44 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй2 цаг 5 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ2 цаг 22 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 29 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 40 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 52 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ3 цаг 5 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно3 цаг 9 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ3 цаг 21 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 26 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 32 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 45 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 58 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 30 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 40 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.