2019 оны 5-р сарын 31
13 цаг 37 минут

Э.Энгүүнбат: П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болно

МУГЖ С.Батсүхийн шавь, авьяаслаг бяцхан дуучин Э.Энгүүнбатыг “Зочин”-ыхоо хойморт урьж ярилцлаа. Тэр бээр 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын баярын тоглолтод оролцож “Смуглянка” дууг гоцлон дуулсан билээ. 
 
“Болор од” хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч “Бадмаараг” хамтлагийн найрал дуучидтай Улаан талбайд ая дуугаа өргөж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг түүнд ОХУ-аас ирүүлснийг дурдахад таатай байна. Түүнийг хурандаа нарын “Чандмань өлзийт аялгуу” тоглолтод оролцон ая дуугаа өргөх үеэр нь уулзаж ярилцсан юм.
 
Юуны өмнө дүүдээ баяр хүргэе. ОХУ-ын урилгаар Ялалтын баярын тоглолтод ая дуугаа өргөөд ирсэн шүү дээ... 
 
-Маш их баярлалаа. Би “Бадмаараг” хамтлагийн ах, эгч нартайгаа ялалтын баярын тоглолтод оролцож, “Смуглянка” дуугаа гоцлон дуулсан. Үзэгчид халуун дотно хүлээн авсан, сэтгэл их өндөр байна. Миний дуулахыг интернэтээр Монгол, Оросын зөндөө олон хүн үзэж, магтаалын үгийг маш ихээр бичсэн байна гэж ээж маань хэлсэн. 
 
Ямар мундаг юм бэ, Энгүүнбатаараа бахархаж байна шүү... 
 
-Баярлалаа. 
 
Хэзээнээс дуулж эхэлсэн бэ, том болоод дуучин болох уу? 
 
-Би нийслэлийн 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг, долоон настай. Дуу, хөгжимд үнэхээр их сонирхолтой, миний хамгийн анх дуулж сурсан дуу маань “Маамуу нааш ир”. Тэгээд дөрвөн настайгаасаа эхлээд ээж маань орос дуунууд зааж өгсөн. Орос дуу дуулахад эхэндээ хэцүү байсан. Яагаад гэвэл би үгээ тод, цэвэр хэлж чаддаггүй байсан юм. Харин одоо том болчихсон болохоор тийм алдаа гаргах нь багассан. Ээж минь магтаад л байгаа. Манай ээж орос, англи, франц, польш хэлтэй. Орос сургууль төгссөн болохоор орос хэлийг сайн сурсан байх. Бусдыг нь харин яаж сурсныг бүү мэд. 
 
Тайзан дээр дуулах агшинд ямар мэдрэмж төрдөг вэ? 
 
-Дууныхаа утга, агуулгыг маш сайн ойлгож, мэдэрч дуулах ёстой, тэгвэл үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэж С.Батсүх багш минь зөвлөдөг. Тийм болохоор би орос дуунуудынхаа утгыг ээжээрээ яриулж ойлгоод чин сэтгэлээсээ дуулдаг. Хүмүүс ч сэтгэл өндөр хүлээн авч, халуун алга ташилтаар намайг мялаадаг. Тэр үед надад үнэхээр сайхан санагддаг юм. Бас миний дуулахыг сонссон ах, эгч нар нүдийг минь хардаг болоосой гэж ерөөдөг. Тэр хүмүүсийн ерөөлөөр би хардаг болно гэдэгтээ итгэдэг. 
 
Миний дүү урын сандаа хэдэн дуутай болсон бэ? 
 
-“Катюша”, “Маленькая страна”, “Миллион алых роз”, “Прекрасное далеко” зэрэг орос, “Дуут нуур”, “Сүүдэргүй сэтгэлтэй ээж”, “Бороон чимээ”, “Ботго” зэрэг монгол дуунууд дээр ажиллаж байгаа. С.Батсүх багш болон өвөө, эмээ маань намайг маш сайн дэмждэг. Удахгүй энэ дуунуудаараа цомог гаргах талаар ярьж байгаа. Бас цаашдаа бие даасан тоглолт ч хийнэ. 
 
Мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцахгүй юу? 
 
-Надад олон гоё мөрөөдөл бий. Хамгийн том мөрөөдөл бол Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болох. Үүнээс гадна алдартай дуучин болно. 
 
Ямар хичээлдээ хамгийн дуртай вэ? 
 
-Биеийн тамир, дуу хөгжим, дүрслэх урлаг, математик л даа. Гэсэн хэдий ч би бүх хичээл дээр онц сурдаг.
 
Чиний бахархал юу вэ? 
 
-Монгол Улсаараа л бахархана шүү дээ. 
 
Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Үеийнхээ найзуудад хандаж юу хэлэх вэ? 
 
-Бүгдээрээ сайхан баярлаарай. Бас хүүхэд бүр ирээдүйд мөрөөдлөө заавал биелүүлээрэй. 
 
Ярилцсанд баярлалаа. Дүүдээ мөрөөдлөө биелүүлж, монголчуудынхаа бахархал болсон мундаг хөгжмийн зохиолч болоорой гэж ерөөе. 
 
 
Ахмад Д.МЭНДБАЯР
Эх сурвалж: "Соёмбо" сонин
3
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.21.109.109Зочин   • 6 сарын 3. 22 цаг 19 минут

ene huuhdiig neg huuhdeer blgah yumsan

202.126.88.184Зочин   • 6 сарын 3. 12 цаг 30 минут

Батсүх гавъяатадаа үнэхээр их баярлаж байнаа бага балчир гэж гололгүй хүүхдийн ирээдүйд маш их гэрэл гэгээ өөртөө итгэх итгэл урам зориг хайрлаж тэдэнд амьдрал бэлэглэж зөв ухаантай гавьяат дуучиндаа талархаад барашгүй. Та минь ардын жүжигчин болоорой амжилт хүсье

183.81.171.2зочин   • 5 сарын 31. 13 цаг 38 минут

амжилт

Шинэ мэдээ

Дэлхийн "хамгийн шилдэг" паспортыг нэрлэжээ8 цаг 33 минутын өмнөХарвардын их сургууль 34 жилийн судалгаагаар эрүүл амьдрах дүрэм гаргажээ8 цаг 38 минутын өмнөРоналду нууцаар хуримлажээ8 цаг 43 минутын өмнөФОТО: Эргэн ирэлтийг нь хийхийг хүлээдэг эмэгтэй кпоп хамтлагууд8 цаг 48 минутын өмнөФОТО: Будапешт хотын үзэсгэлэнт өвөл8 цаг 53 минутын өмнөОЛОН ӨНГӨ: Амьдралыг бүтээгч агшнууд8 цаг 58 минутын өмнөГерманд хүүхдээ вакцинд хамруулаагүй эцэг, эх 2750 ам.доллар хүртэлх мөнгөөр торгуулна9 цаг 3 минутын өмнөАнгараг гариг дээр шавж амьдардаг нь тогтоогджээ9 цаг 8 минутын өмнөЦээл суманд 4,3 магнитутын хүчтэй газар хөдлөлт боллоо9 цаг 13 минутын өмнөАбэ Шинзо Японы бүх цаг үеийн түүхэн дэх дээд амжилт тогтоолоо9 цаг 18 минутын өмнөСанаандгүй авч, түм, буман хүнийг гайхшируулсан зургууд9 цаг 23 минутын өмнөGoogle улс төрийн сурталчилгааг хориглоно9 цаг 28 минутын өмнөИнстаграмд хамгийн их орлоготой орос одод9 цаг 33 минутын өмнөӨмнөд Солонгос цэргийн алба хаагчдын тоог 1.300-аар цөөлнө9 цаг 38 минутын өмнөБ.Сарантуяа: “Гоёл Медикал” үйлчлүүлэгчиддээ 100 хувийн сэтгэл ханамжийг амладаг9 цаг 39 минутын өмнөШүдний чулуу гэж юу вэ9 цаг 43 минутын өмнөК.Макгрегор яаралтай тусламжийн албанд сая ам.доллар хандивлав9 цаг 48 минутын өмнөХөдөө аж ахуйн биржийн брокерын "эрх олгох сургалт"9 цаг 50 минутын өмнөБоливид сонгууль явуулах хуулийг батлахыг хүсжээ9 цаг 53 минутын өмнөДэлхийд шинэ улс мэндлэх гэж байна9 цаг 58 минутын өмнөОнгоц, галт тэрэг өндөр хурдны интернеттэй болно11 сар 21. 16:30Путин ЗСБНХУ тарж бутарсан шалтгааны тухай ярив11 сар 21. 16:25Цахилгаан эрчим хүч хэмнэх энгийн аргууд11 сар 21. 16:20Одон орны физикчид хамгийн хүчтэй гамма цацрагийг бүртгэжээ11 сар 21. 16:15Эх хэл бичгийн багш нар ур чадвар, бүтээлээрээ өрсөлдлөө11 сар 21. 16:10Өдрийн тойм: Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлж, Оюутолгойн гэрээг өөрчлөх эхлэлийг тавилаа11 сар 21. 16:07БНХАУ есөн мужийнхаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлнэ11 сар 21. 16:05Шорон дотроос залилан хийж сая ам.доллар луйварджээ11 сар 21. 16:00Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье11 сар 21. 15:55Дэлхийн телевизийн өдрийн талаарх сонирхолтой 12 баримт11 сар 21. 15:50
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.