2019 оны 6-р сарын 1
12 цаг 50 минут

Э.Энгүүнбат: П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болно

МУГЖ С.Батсүхийн шавь, авьяаслаг бяцхан дуучин Э.ЭнгҮҮнбатыг “Зочин”-ыхоо хойморт урьж ярилцлаа. Тэр бээр 5 дугаар сарын 9-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их Эх орны дайны ялалтын баярын тоглолтод оролцож “Смуглянка” дууг гоцлон дуулсан билээ.

“Болор од” хүүхдийн найрал дууны улсын уралдааны ялагч “Бадмаараг” хамтлагийн найрал дуучидтай Улаан талбайд ая дуугаа өргөж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг түүнд  ОХУ-аас ирүүлснийг дурдахад таатай байна. Түүнийг хурандаа нарын “Чандмань өлзийт аялгуу” тоглолтод оролцон ая дуугаа өргөх үеэр нь уулзаж ярилцсан юм.

Юуны өмнө дүүдээ баяр хүргэе. ОХУ-ын урилгаар Ялалтын баярын тоглолтод ая дуугаа өргөөд ирсэн шүү дээ...

-Маш их баярлалаа. Би “Бадмаараг” хамтлагийн ах, эгч нартайгаа  ялалтын баярын тоглолтод оролцож, “Смуглянка” дуугаа гоцлон дуулсан. Үзэгчид халуун дотно хүлээн авсан, сэтгэл их өндөр байна. Миний дуулахыг интернэтээр Монгол, Оросын зөндөө олон хүн үзэж, магтаалын үгийг маш ихээр бичсэн байна гэж ээж маань хэлсэн.

Ямар мундаг юм бэ, Энгүүнбатаараа бахархаж байна шүү... 

-Баярлалаа.  

Хэзээнээс дуулж эхэлсэн бэ, том болоод дуучин болох уу?

-Би нийслэлийн 116 дугаар сургуулийн нэгдүгээр ангид сурдаг, долоон настай. Дуу, хөгжимд үнэхээр их сонирхолтой, миний хамгийн анх дуулж сурсан дуу маань “Маамуу нааш ир”. Тэгээд дөрвөн настайгаасаа эхлээд ээж маань орос дуунууд зааж өгсөн. Орос дуу дуулахад эхэндээ хэцүү байсан. Яагаад гэвэл би үгээ тод, цэвэр хэлж чаддаггүй байсан юм. Харин одоо том болчихсон болохоор тийм алдаа гаргах нь багассан. Ээж минь магтаад л байгаа. Манай ээж орос, англи, франц, польш хэлтэй. Орос сургууль төгссөн болохоор орос хэлийг сайн сурсан байх. Бусдыг нь харин яаж сурсныг бүү мэд. 

Тайзан дээр дуулах агшинд ямар мэдрэмж төрдөг вэ?

-Дууныхаа утга, агуулгыг маш сайн ойлгож, мэдэрч дуулах ёстой, тэгвэл үзэгчдийн сэтгэлд хүрнэ гэж С.Батсүх багш минь зөвлөдөг. Тийм болохоор би орос дуунуудынхаа утгыг ээжээрээ яриулж ойлгоод чин сэтгэлээсээ дуулдаг. Хүмүүс ч сэтгэл өндөр хүлээн авч, халуун алга ташилтаар намайг мялаадаг. Тэр үед надад үнэхээр сайхан санагддаг юм. Бас миний дуулахыг сонссон ах, эгч нар нүдийг минь хардаг болоосой гэж ерөөдөг. Тэр хүмүүсийн ерөөлөөр би хардаг болно гэдэгтээ итгэдэг.

Миний дүү урын сандаа хэдэн дуутай болсон бэ?

-“Катюша”, “Маленькая страна”, “Миллион алых роз”, “Прекрасное далеко” зэрэг орос, “Дуут нуур”, “Сүүдэргүй сэтгэлтэй ээж”, “Бороон чимээ”, “Ботго” зэрэг монгол дуунууд дээр ажиллаж байгаа. С.Батсүх багш болон өвөө, эмээ маань намайг маш сайн дэмждэг. Удахгүй энэ дуунуудаараа цомог гаргах талаар ярьж байгаа. Бас цаашдаа бие даасан тоглолт ч хийнэ.

Мөрөөдлөөсөө манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Надад олон гоё мөрөөдөл бий. Хамгийн том мөрөөдөл бол Оросын нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болох. Үүнээс гадна алдартай дуучин болно.

Ямар хичээлдээ хамгийн дуртай вэ?

-Биеийн тамир, дуу хөгжим, дүрслэх урлаг, математик л даа. Гэсэн хэдий ч би бүх хичээл дээр онц сурдаг.

 Чиний бахархал юу вэ?

-Монгол Улсаараа л бахархана шүү дээ.

Удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Үеийнхээ найзуудад хандаж юу хэлэх вэ?

-Бүгдээрээ сайхан баярлаарай. Бас хүүхэд бүр ирээдүйд мөрөөдлөө заавал биелүүлээрэй.   

Ярилцсанд баярлалаа. Дүүдээ мөрөөдлөө биелүүлж, монголчуудынхаа бахархал болсон мундаг хөгжмийн зохиолч болоорой гэж ерөөе.

Ахмад Д.МэндбаЯр

"Соёмбо" сонин

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хаитигийн эрх баригчид АНУ-аас хүнсний тусламж хүсжээ10 сар 22. 18:00Хүүхдээ төрүүлэхдээ л жирэмсэнээ мэджээ10 сар 22. 17:55Хэдхэн минутын дотор унтах цэргүүдийн арга10 сар 22. 17:50“Hyundai” автомат жолоодлоготой, цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд үйлдвэрлэнэ10 сар 22. 17:45Намар-өвөл 2019 трендүүд10 сар 22. 17:40Хүйтний улиралд нүүрээ хэрхэн арчлах вэ10 сар 22. 17:35Нисдэг цахилгаан такси10 сар 22. 17:3070 нас хүрсэн Арсен Венгерийн амьдралын дүрэм10 сар 22. 17:25“Maleficent” шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлжээ10 сар 22. 17:20Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 17:15Намар болсныг илтгэх найман зүйл10 сар 22. 17:10Британийн олон хүүхэдтэй эх 22 дахь хүүхдээ төрүүлэхээр зэхэж байна10 сар 22. 17:05Парис 2024 оны Олимпийн логог танилцууллаа10 сар 22. 17:00Цагаан ордонд сэтгүүлчийн дээрээс хулгана унажээ10 сар 22. 16:55Өмнөд Солонгосын 10-16 насны хүүхдийн 30 хувь нь ухаалаг утаснаас хэт их хамааралтай10 сар 22. 16:50Тайландын хаан хатны байр сууринд санаархсан бага эхнэрийнхээ цол тэмдгийг хураав10 сар 22. 16:45“БНСУ-д сэтгүүлч шийтгүүлэх тохиолдол гурван жилд нэг удаа л гардаг”10 сар 22. 16:40Зимбабвегийн 55 заан үхжээ10 сар 22. 16:35“Уран жиргээ”-д оролцогч хүүхдүүдийн тоо нэмэгджээ10 сар 22. 16:30Та аугаа хүн болох чадвараа олсон уу10 сар 22. 16:25Махидевран хатны бодит түүхээс10 сар 22. 16:20“Сэгс цагаан богд” найраглалд Гэрэлт хөшөө босголоо10 сар 22. 16:15Цукерберг: АНУ-ын сонгуульд ОХУ, Иран, БНХАУ нөлөөлөхийг оролдож байна10 сар 22. 16:10Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна10 сар 22. 16:07М.Горбачёв: Хүйтэн дайн бүгдийнх нь ялалтаар дууссан10 сар 22. 16:05Ил задгай үнс нурам асгахгүй байхыг анхааруулж байна10 сар 22. 16:00Орост ам.долларын тэрбумтнуудын тоо нэмэгджээ10 сар 22. 15:55Дуншиж дуншиж хэвлэгдсэн сурах бичиг алдаатай  байжээ10 сар 22. 15:52“Дураараа биш ээ Дүрмээрээ” аяны хүрээнд зам тээврийн осол 16.3 хувиар буурчээ10 сар 22. 15:50Нью-Йоркоос Сидней хүртэлх шууд нислэгийн туршилт амжилттай боллоо10 сар 22. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.