2019 оны 6-р сарын 3
8 цаг 20 минут

О.Гэрэлт-Од: Үндэсний бүтээгдэхүүн гэхээр эсгий табчик, арьсан түлхүүрийн оосор төсөөлдөг үе ард өнгөрсөн

Монголын үндэсний жижиг, дунд, бичил үйлдвэрлэл эрхлэгчид нэгдэн “ЖДҮ корпораци” байгуулсан билээ. Тэд “Аса” циркийн өмнөх талбайд байрлах асарт ЖДҮ корпорацийн өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энд чихэр амттан, монгол үндэсний тоглоом бүхий хүүхдийн бэлэгнээс эхлээд уран тансаг алчуур ороолт, үндэсний хувцас, жинхэнэ арьс ширэн цүнх тэргүүтнүүд бүгд бий. Асарт саатсан хүн бүр “Ийм олон төрлийн сонирхолтой, сайхан зүйлсийг монголчууд өөрсдөө хийдэг болчихсон юм уу" хэмээн гайхаж байв. Үүнээс харахад бид үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрлэгчидээ дэмжих тал дээр дутмаг гэдэг нь харагдаж байгаа юм.

Тэд өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг танилцуулах, худалдан борлуулахаар ийнхүү асар байгуулан ажиллаж байна. Гэхдээ зөвхөн нэг байрлалд биш цаашлаад УИД-ын дэлгүүрийн өмнөх талбай, Драмын театр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг олон газар энэ үзэсгэлэн худалдаагаа сонирхуулахаар бэлтгэлээ базаан асар байгуулж худалдаа хийх зөвшөөрөл хүссэн боловч  олдохгүй байгаа аж.

Тэд мөнгө, зээл гуйгаагүй. Газрын зөвшөөрөл, дэлгүүр шаардаагүй. Ердөө л зуны гурван сарын хугацаанд үзэсгэлэн худалдаа явуулах боломж олгохыг хотын даргаас хүсчээ.

 Ингээд СХД-ийн ЖДҮ-ийг дэмжих төвийн захирал, ЖДҮ корпорацийн орон тооны бус зөвлөх О.Гэрэлт-Одтой цөөн хором ярилцсан юм.  

 -“ЖДҮ корпораци” байгуулагдаж, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны онцлог давуу тал юу вэ?

-ЖДҮ эрхлэгчид нэгдэж бараа бүтээгдэхүүнээ гадаадад сурталчлан таниулж худалдан борлуулах мөн нэг нэгэндээ итгэлцлийн зээл өгөх, тоног төхөөрөмж тал дээр туслах зэргээр харилцан туслах зорилгоор байгуулагдсан. Энэ корпораци нь энэ оны гуравдугаар сард байгуулагдаж, одоогоор 340-өөд ЖДҮ эрхлэгчид нэгдээд байна. 

Зуны турш буюу зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 1 хүртэлх хугацаанд хөл хөдөлгөөн ихтэй байршилд асартай худалдааг зохион байгуулж иргэдэд бараа бүтээгдэхүүнээ танилцуулах саналыг манай ЖДҮ-чид гаргасан. Үүний дагуу бид НЗДТГ-т асар барих талбайн зөвшөөрөл хүссэн санал тавьсан боловч одоогоор хариу өгөөгүй байна. Манай ЖДҮ-чид Нийслэлээс ямар нэг зээл хүсч, мөнгө төгрөг гуйгаагүй. Зүгээр л гурван сарын хугацаанд байрлуулж худалдаа хийх 100 метр талбай хүсээд байгаа юм.

Харамсалтай нь, одоо болтол хариу ирээгүй байна. Хэрэв зөвшөөрөл нь олгогдчихвол бид  дараагийн байршлуудад асараа бариад худалдаагаа эхлүүлэх боломжтой болно. Энэ бол ЖДҮ-чид бидэнд зээлийн дараа орохоор том дэмжлэг юм. Бидэнд тулгардаг гол асуудал бол зээлээс гадна борлуулалтын асуудал байдаг. Бараагаа зарж байж л ЖДҮ-чид хөгжинө шүү дээ. Томроод хөлөө олчихсон газрууд бол нэрийн барааны дэлгүүртэй байхад жижиг үйлдвэрлэл эрхлэгчид нь лангуу түрээслээд эсвэл дэлгүүр ажиллуулаад байх боломж байдаггүй. Цөөхөн хэд  нь лангуутай байдаг.

Тиймээс бид цаг хугацааг алдахгүйн тулд “АСА” циркийн задгай талбайд түрээс төлөн үйл ажиллагаагаа эхлүүлж худалдаагаа хийж байна. Бид лангуу нь ханандаа суурилагдсан. Нэгдсэн загвар нэг стандартаар хийгдсэн өнгө үзэмж сайтай асарыг энэ худалдаандаа зориулж бэлдсэн байгаа. Нэг асар ойролцоогоор 15 сая төгрөгийн өртгөөр хийгдсэн.  Манай корпорацийн гишүүн байгууллагуудын бараа бүтээгдэхүүнийг энд худалдаалж байна.

-Зах зээлд хөлөө олоогүй байгаа, өөрийн гэсэн дэлгүүр, лангуугүй жижиг бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ хэрхэн борлуулдаг юм бэ?

-ЖДҮ корпораци Дүнжингарав, Хархорин худалдааны төвүүд дээр нэрийн барааны дэлгүүртэй. Тэнд үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг борлуулдаг. Мөн дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвүүд ЖДҮ-ийнхээ барааг борлуулах цэгүүдтэй байдаг. Чингэлтэй дүүрэгт л гэхэд Цэцэг төв, Бөмбөгөр худалдааны төвд байдаг. Ийм байдлаар цэгүүдээр борлуулдаг. Мөн зах худалдааны төвүүд болон супермаркетуудаар тавиулан заруулж байдаг.

-ЖДҮ корпорацийг байгуулах болсон шалтгаан юу вэ?

-ЖДҮ эрхлэгчдийн ур чадварыг дээшлүүлэх үүднээс санхүүгийн болон төслийн сургалт явуулж ЖДҮ-чидээ илүү хөгжихөд нь туслах зорилготой. Мөн ирээдүйд үйл бидний ажиллагаа нь жигдрээд хүмүүст танигдаад ирсэний дараа тодорхой хэмжээний мөнгөн хуримтлал үүсгээд үйлдвэрлэл эрхлэгч нартаа хүүгүй барьцаагүй итгэлийн зээл олгож байя гэсэн зорилготой байгуулагдсан. Жишээлбэл, Цагаан сар, Наадам зэрэг баярын үеэр үндэсний хувцас голчлон зарагддаг. Энэ үед оёдолчид бараа материалаа авахад мөнгө хэрэгтэй байдаг. Яг тэр хэрэгцээтэй мөчид нь зээл олгох юм.

-Энэ худалдаа эхлээд хэд хонож байна. Энэ хугацаанд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн хэр борлуулалт сайтай байна вэ?

-Бид “АСА цирк” салбар дээр худалдааг эхлээд 10-аад хонож байна. Ажиглаж байгаагаар хүнс болон гэр ахуй нойлын цаас салфетка, гоо сайхны бүтээгдэхүүн их борлуулалтад гарч байна. Сувинер, бэлэг дурсгал ч мөн их борлуулагдаж байна. Харин наадам дөхөөд ирэхээр үндэсний хувцас их борлуулагдах байх. Ингээд бид сезонд тааруулан худалдаа хийе гэж төлөвлөөд байна.

-Иргэдийн хандлага ямар байна вэ?

-Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн жилээс жилд сайжирч байгаа. Хүмүүс бодохдоо эсгий табчик, арьсан түлхүүрийн оосороор төсөөлдөг. Гэтэл тийм биш болсон гэдгийг манай асараар ороод нэг удаа сонирхоод үзээрэй.

Монгол үйлдвэр гэдэг чинь монгол хүний биеийн онцлог, цаг агаар, хоол хүнсний хэрэглээний онцлогт тааруулан зориулж хийж байгаа учир хамгийн сайн бүтээгдэхүүн байдаг. Бид хувцасыг Эрээн хотоос бөөндөөд авчраад зардаг. Гэтэл тэр нь хэдэн сая хүнд зориулан хамгийн хямд муу материалаар хамгийн хурднаар хийж байгаа юм шүү дээ. 

Дээрээс нь гадны хүнсний бүтээгдэхүүнийг сайн гээд л хэрэглээд байдаг. Гэтэл өөрсдөө нэг хоносон ус муу гээд пи ар хийдэг шүү дээ. Тэгэхэд гадны хүнсний бүтээгдэхүүн хамгийн багадаа хоёр сар контайнерт хадгалагдаж ирдэг. Тийм нөхцөлд чанарыг нь алдагдуулахгүйн тулд маш их химийн бодис орж байгаа. Үүнийг хүмүүс ойлгоод монголдоо өчигдөр, өнөөдөр үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүнийг  худалдан авч өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаараасай гэж зөвлөмөөр байна.

-Иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Гэвч үнэтэй байдаг гэдэг хариултыг маш их өгдөг л дөө. Энэ тал дээр ямар байр суурьтай байдаг вэ?

-Үнийн хувьд Эрээнд олон тоогоор үйлдвэрлэсэн хамгийн хурднаараа хамгийн муу материалаар үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхгүй. Тэр бүтээгдэхүүнээс үнэтэй байгаа. Зөвхөн танд зориулж үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн шүү гэдэг утгаар нь хандах юм бол гайгүй чанартай бүтээгдэхүүнээс хямдхан байгаа. 

Манайхан монгол бараа бүтээгдэхүүн гэхээр л түүнийг Эрээний бараатай харьцуулаад байдаг. Тэгсэн хэрнээ монгол үйлдвэрийн нэг цамцыг 100 мянгаар худалдаж аваад өмсөхгүй хэрнээ дэлгүүрээс брэндийн цамцыг 300, 400 мянгаар ч аваад л өмсчихдөг. Тэгсэн хэрнээ тэр 100 мянган төгрөгийн үнэтэй монгол үйлдвэрийн цамцыг зах дээр байдаг эрээний 30, 40 мянгын цамцтай харьцуулаад байдаг шүү дээ. Харьцуулалтаа зөв хийх юм бол монгол үйлдвэрийн бүтээгдэхүүн тийм ч үнэтэй биш. Ер нь монгол үйлдвэрүүд тоног төхөөрөмж болон хүчин чадлаа нэмээд чанар нь сайжраад, туршлагажаад, түүхий эдээ ихээр нь бэлтгээд ирэхээр үнэ нь буурч байгаа.

Манайд үйлдвэрлэсэн цүнх гэхэд л цэвэр монгол арьсаар хийсэн загвар дизайн сайтай хэрнээ дэлгүүрт зарагддаг бусад цүнхнээс хямд үнэтэй. Гоо сайхны бүтээгдэхүүн гэхэд л Япон, Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүнийг 100, 200 мянгаар авдаг хэрнээ энд зарагдаж байгаа 40, 50 мянган төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүнийг үнэтэй гэж хэлэхгүй байх.

Үнэтэй гэдэг ойлголтыг эхлээд юутай харьцуулах вэ гэдгээ бодох юм бол манайх тийм ч үнэтэй биш.

Нийслэлээс бидэнд зөвшөөрөл өгчих л юм бол бид олон асар барьж, монгол бараа бүтээгдэхүүний талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, сонголтод нь нөлөөлж, ЖДҮ эрхлэгчдийн орлого тэр хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Яг үнэндээ Нийслэлээс ЖДҮ-чдийг дэмжиж ямар ч ажил хийдэггүй. Тиймээс хотын дарга үүн дээр анхаараад ЖДҮ-чдэдээ туслаад бүтээгдэхүүнээ борлуулах талбай гаргаад өгчихөд маш том дэмжлэг болох гээд байна шүү дээ. Тэгэхгүй бол бид сарын 3 сая төгрөгийн түрээс төлж байна. Түрээс төлөхгүй болчихвол ЖДҮ эрхлэгчдэд маань нэмэртэй юм шүү дээ.

Х.Соёл

 

 

24
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

24 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.163зочин   • 2019, 6 сарын 4. 13 цаг 53 минут

Манай зах зээл дээр Хятад Солонгос Орос Туркийн бараанууд харьцангуй хямд боломжийн үнэтэй дүүрэн байна .Мөн төлбөрийн чадвартайнууд нь аваад өмсөхөөр дэлхийн нэртэй брэндүүдийн хувцас ч элбэг байна. Тэгэхээр ийм их сонголт арвин байхад үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна гээд загвар оёдол муутай утас нь унжиж санжсан өнгөний сонголт, хоршил муутай тэгээд бас харьцангуй үнэтэй байвал хүн авахгүй байх нь зөвш дээ Мэдрэмжтэй л байл даа. Манайхан нэг л ашгийг цөм авах гэсэн хандлагатай. Дуслыг хураавал далай болно шүү дээ.

202.126.89.116Зочин   • 2019, 6 сарын 4. 9 цаг 41 минут

Нэг л их шүүмжилсэн хүмүүс байх юм...өөрснөө нэг ширхэг талх барьж үзсэн үү нэг хүнд цалин өгч үзсэн үү ...та нарын шүтээд үхчих гээд бгаа дэлхийн брендүүд чинь ингэж л анх үүсэж хөгжиж дэвжиж бий болсон юм шүү дээ

49.0.218.119Зочин-Х   • 2019, 6 сарын 4. 9 цаг 12 минут

Хотын тев хэсэгт ийм нvдний булай юмнууд тавих ч гэж дээ. Наад бараагаа хийчихсэн картон хайрцагнууд чинь хог дээр байдаг биз дээ. Ур хийц муутай наад хийсэн цагнуудаа харчих 17-18-р зууны vед л хийсэн юм шиг харагдаж бна. Цаг vеээ мэдэр наад эсгий тавчигнуудынхаа улыг савхиар биш резинээр хий. Учир нь паркетан шалан дээр ул нь хальтираад байдаг юм. Эрээнээс авсан цvнх 1-3 жилийн аяыг даадаг ээлжлээд барихад. Наад хийсэн цvнхнvvд чинь нэг зуны 3н бороонд vнэр ороод vрчийгээд барихийн аргагvй болдог.

202.126.89.116Зочин   • 2019, 6 сарын 4. 9 цаг 32 минут

Монгол хүнээс гарахааргүй үг бичжээ...нэг ч гэсэн монгол хүн ажилтай орлоготой бвал болоо шүү дээ..эхнээс нь дэмжээд өгвөл улам сайжирч улам хямдрана шүү дээ...аливаа юманд хоноцын сөтгэлээр

202.126.89.116Зочин   • 2019, 6 сарын 4. 9 цаг 34 минут

хандахаа болиод би монгол хүн монголоо дэмжие гэдэг сэтгэлээр хандаж байя л даа

202.180.218.40zochin   • 2019, 6 сарын 4. 8 цаг 32 минут

shine tehnik tehnologi oruulj ireed chanartai yum hiij boldoggui l yum bh daa. yamarch uzemjgui chanargui hun avah argagui yum hiiheer yaj demjih ve dee. gutal tsunh hiisen aris ni sar boloogui helberee aldaad booronhii yum bolchihno. arisaa yadaad sain bolovsruulj surah heregtei bnaa

202.179.25.211Зочин   • 2019, 6 сарын 3. 20 цаг 22 минут

ehnertee 1 goyo bariu sexy toron mongol bandaash haigaad oldohguimaa

66.181.166.214Зочин   • 2019, 6 сарын 5. 16 цаг 56 минут

debra mongolia gd haigaad uzeerei

64.119.17.163Зочин   • 2019, 6 сарын 3. 18 цаг 45 минут

цай саван хоёрыг хүн толгойтой болгон нь хийх юм . эко гээд л нэг их үнэлчихнэ. ямар ч цайг нь уух гэхээр л царван ууж байгаа юм шиг сэтгэгдэл төрөөд ургамлын харшил хөдлөөд байдаг. Савангуудыг нь эрүүл мэнд арьсанд сөрөг нөлөөгүй гэж хэн батлаад байгаа юм. Ноолууран эдлэлүүд нь энэ жилийн цагаан сараар зарж байгааг нь харахад хэдэн хувийн ноолууртай юм , ер нь ноолуур үнэртүүлсэн юмуу , бүр дордчихсон байна лээ. бүх хүн л ноос ноолууран эдлэл хийдэг болчихсон юмуу гэж бодогдсон . цагаан сарын бэлгэнд өгөхөд ичмээр дамшиг болсон байна лээ дээ

202.131.243.186зочин   • 2019, 6 сарын 3. 14 цаг 57 минут

Мовъёосыг монголд үйлдвэрлэдэг үү

64.119.17.163Зочин   • 2019, 6 сарын 3. 21 цаг 03 минут

Алeйкагийн 4 злака -дээр самарнууд хар үзэм цангис нтр холиод л гоё болчихдог шүү дээ. Мовьёсноос дээр бас хямд тусдаг

202.131.243.186зочин   • 2019, 6 сарын 3. 14 цаг 56 минут

Ноолууран бүтээгдэхүүн үнэхээр гое торгон ноолуур бол үнэн тансаг байдаг.Цэвэр зөгийн бал бас их хэрэгтэй байна. Дэлгүүрт хольцтой зөгийн бал байгаад байна. Худалдаа хийх зөвшөөрлийг өгөөд зуны туршид худалдаа хийлгэж болдоггүй юмуу.бас хяналтаа сайн тавих хэрэгтэй байх л даа Сайны хажуугаар саар гэж

202.131.243.186зочин   • 2019, 6 сарын 3. 14 цаг 51 минут

Айрагны хөхүүр хийж зарж байгаа газар байна уу Ямар үнэ ханштай байдаг бол

66.181.161.46Зочин   • 2019, 6 сарын 3. 19 цаг 19 минут

bna

98.253.30.34Batalgaa   • 2019, 6 сарын 3. 12 цаг 55 минут

Manaihan unheer l chanartai sain iym hiij bgaa bol busad gadaadiin ornii bvteegdhuunuud ner hundtei company shig hiisen iymandaa yadaj neg 3 -6 sariin batalgaa ogj suraa. Zarsan bol bandas tas gedeg ene zerleg arga barilaasa salahgui bol odoo bolohguie.

202.21.100.210Монгол   • 2019, 6 сарын 3. 12 цаг 10 минут

Ер нь бол үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн авья гэхээр дандаа л тэнгэрийн үнэтэй Гаднаас орж ирсэн бараа нь хямдхан байдгым даа Тэгээд л та нарын бараа гүйхгүй бна шүүдээ Бодмоор юмаа хө

66.181.166.214ЗОЧИН   • 2019, 6 сарын 3. 11 цаг 52 минут

ЭНЭ СӨРӨГ ГУТРАНГУЙ, ӨӨНТӨГЧ ҮЗЭЛТЭЙ ХҮМҮҮС ЯГ ТЭР АСАРААР ЗОЧИЛЖ ҮЗЭЭД НҮД ЧИНЬ ОРОЙ ДЭЭРЭЭ ГАРНА. ЮУУН ХАА БАЙСАН 1980 ОН БЭ? ЁСТОЙ ГОЁ ДЭЛГҮҮР БАЙНА ЛЭЭ. БҮХ ХЭРЭГЛЭЭГЭЭ МОНГОЛ БОЛГОЖ ЧАДАХГҮЙ Ч БАГА БАГААР НЭГ НЭГЭЭР МОНГОЛ ЮМАА ХЭРЭГЛЭНЭЭ ЯДАЖ Л БАРААНЫ САВАН НҮҮР ГАРЫН САВАН АХУЙН ХЭРЭГЛЭЭНДЭЭ ЭКО БҮТЭЭГДЭХҮҮН АВСАН. БАЯРТАЙ БАЙНАА .

103.14.36.6Зочилсон   • 2019, 6 сарын 3. 11 цаг 04 минут

Зөвхөн гадна талбайгаар хязгаарлах бус том дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд үндэсний үйлдвэрлэгчийн талбайтай болох, хөнгөлөлттэй нөхцлөөр түрээс төлөх зэрэг зохицуулалтыг эрх зүйн хүрээнд бүрдүүлэх талаар ажиллавал уул нь зүгээр. Ингэж талбай олдвол танай корпораци менежментийг хийгээд аль дэлгүүрт аль чиглэлээ төвлөрүүлэх асуудал дээрээ үйлдвэрлэгчидтэйгээ ярилцаж шийдэл гаргаад явах боломж байж болох юм. Ингэвэл жинхэнэ утгаараа дэмжлэг болж чадах болов уу. Одоо ЖДҮ хууль явж байгаа биз дээ.....

202.131.242.254Зочин   • 2019, 6 сарын 3. 9 цаг 28 минут

шрүпп хадаасаа ч болох нээ монголдоо үйлдвэрлэх юмсан, барилгын материалын үйлдвэрлэл гэж нэг чухал зүйл дээр санаа тавихгүй бол энэ бас том асуудал үүсгэж байна аа.

43.228.129.131Зочин   • 2019, 6 сарын 3. 9 цаг 28 минут

дэмжих гэхээ тэнгэрт тулсан үнэтэй байдаг юм билээ

192.82.64.106Зочин   • 2019, 6 сарын 3. 10 цаг 43 минут

chi MONGOL yum bol dejih heregtei Solongosuud solongos yumaa uneteich baisan avdag yum bn lee

66.181.189.12Зочин   • 2019, 6 сарын 3. 9 цаг 03 минут

юу ард хоцорсон гэчихэвдээ миний харж байгаагаар 1980 -аад оны үйлдвэрлэлээс дээш гарчихсан юм алга даа

202.5.198.7Зочин   • 2019, 6 сарын 3. 9 цаг 01 минут

эсгий тавчик нь хэвээрээ л юм бна.тэгээд нээх тэнгэрт тулсан үнэтэй хүний хэрэгцээ хангах юм бхгүй дээ.бид чинь ийм л юм хийж чаддаггүй ард түмэн шүү дээ

202.9.43.145Зочин   • 2019, 6 сарын 3. 8 цаг 55 минут

Тоож авах юм алга

Шинэ мэдээ

"Барса" хожигдож, "Реал"-д хүснэгтийг тэргүүлж боломж бүрдлээ1 сар 26. 14:13Захуудыг хаах эсэхийг Онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ1 сар 26. 14:02Ө.Энхтүвшин: Ухань хотод байгаа 31 оюутныг авчрах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газар гаргалаа1 сар 26. 13:50Их, дээд сургуулийг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл амраахаар боллоо1 сар 26. 13:16Европын Холбоог хэлэлцээрээ зөрчиж байна хэмээн буруушаалаа1 сар 25. 15:00Ихэр байлдагч1 сар 25. 14:55КДРАМ: 2020 оны нэгдүгээр сарын хамгийн шилдэг жүжигчид1 сар 25. 14:50СУМО ТОЙМ: Тэрүнофужи Г.Ган-Эрдэнэ жүрёо зиндаанд түрүүллээ1 сар 25. 14:45УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт...1 сар 25. 14:40Түлэгдсэн иргэдийн тоо буурахгүй байна1 сар 25. 14:35Таксины тухай СОНИН ХАЧИН1 сар 25. 14:30Гэргий танаа1 сар 25. 14:25Леброн Жеймс трипл дабл гүйцэтггэж багаа хожилд хөтөллөө1 сар 25. 14:20Ан амьтдын өвөлжилт хэвийн байна гэж дүгнэжээ1 сар 25. 14:15Шулуун гэдсэнд хуримтлагдсан бохирдлыг цэвэрлэх хоргүй арга1 сар 25. 14:10“Brexit”-н нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт Б. Жонсон гарын үсэг зуржээ1 сар 25. 14:05Австралид коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ1 сар 25. 14:00Монгол Улсад коронавирусийн халдвар гарах эрсдэлийн түвшин "дунд" гэж ДЭМБ дүгнэсэн байна1 сар 25. 13:55"Токио 2020" олимпийн тасалбарын загварыг танилцуулав1 сар 25. 13:50Эрдэмтэд хортой могойн булчирхайг анх удаа ургуулжээ1 сар 25. 13:45Ирэх сарын 1-ний өдрөөс иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно1 сар 25. 13:40Халдварт өвчний сэжигтэй тохиолдол илрээгүй1 сар 25. 13:35Манай гурван бүсгүй өнөөдөр алтан медалийн төлөө барилдана1 сар 25. 13:30Ухань хотын голомтод ажиллаж буй эмч бодит байдлыг бичлэгээр цацлаа1 сар 25. 13:25Хилийн боомтуудыг хаалаа1 сар 25. 13:20Коронавирусний улмаас Ухань хотын эмч нас баржээ1 сар 25. 13:15Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж1 сар 25. 13:10"Токио-2020" олимпийн эрх олгох боксын тэмцээн Йордан улсад болно1 сар 25. 13:05Гүн үрчлээг хэрхэн арилгах вэ1 сар 25. 13:00Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж байна1 сар 25. 12:55
© 2008 - 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.