6-р сарын 3
11 цаг 00 минут

"Тавхан настай охин минь 1000-д нэг тохиолддог хавдар тусчихаад өдрөөс өдөрт бие нь муудаж байна

Арван сар хэвлийдээ тээж төрүүлэн, нүдний цөцгий мэт хайрлаж өсгөсөн таван настай охин нь нэг л өдөр хүндээр өвдөж, монголд эмчлэгдэх боломжгүй гэх үгийг сонсох мөч тэнгэр хөмөрч газар нурсантай адил байсан гэдгийг Э.Энххүслэн охины ээж Н.Оюунтуяа хэллээ. Тэрбээр охинд минь амьдрал бэлэглэхэд туслаач хэмээн бидэнд хандсан юм.

Түүний охин Э.Энххүслэн уртавтар тархины хорт хавдар оноштойгоор яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Монголд түүнийг эмчлэх боломжгүй болсон бөгөөд БНХАУ-ын Бээжин хотын "Beijing Puhua international" эмнэлэгт эмчилгээ хийлгээд 100% эдгэх боломжтой гэсэн хариу өгсөн байна. Гэвч хагалгааны төлбөрт шаардлагатай 140 сая төгрөг шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт монголчуудаасаа тусламж гуйж байгаа нь энэ аж. 

Өчигдөр Э.Энххүслэн охин, аавын хамт БНХАУ-ын Бээжин хотыг зорьсон бөгөөд шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, хагалгааны өдрийг тогтоох аж.

Ингээд охины ээж Н.Оюунтуяатай цөөн хором ярилцсан юм.

-Э.Энхүслэн охин яг ямар оношоор яаралтай хагалгаанд орох шаардлагатай болоод байгаа вэ. Хэзээнээс ийм хүнд өвчнөөр өвдсөн юм бэ?

-Охин минь 5 настай. Өмнө нь эрүүл саруул, сэргэлэн цовоо охин байсан. Энэ жилийн гуравдугаар сарын эхээр өвчин нь илэрч эхэлсэн. Юм ярихад ойлгохгүй болж, шүлс нь гоожоод л, нэг талын хөл нь хазайх зэрэг шинж тэмдэг илэрсэн. Эхлээд бид сэтгэцийн эмчид үзүүлэхэд сэтгэц биш гэсэн. Дараа нь ЭХЭМҮТ-ийн мэдрэлийн эмч н.Туулд үзүүлэхэд нэг талаараа тархины хавдар эсвэл саажилт явагдаж байна гэсэн. Ингээд MRI зураг авахуулахад тархины хавдар байсан. Хавдар дундаа 1000-д нэг тохиолддог хүний уртавтар тархинд байдаг мэдрэлийн судас дарсан хорт хавдар байсан.

-Одоо охины биеийн байдал хэр байна вэ?

-Одоо охин минь нэг тал нь саажилт явагдчихсан байгаа. Хөл дээрээ гишгэж чадахгүй. Тэргэнцэртэй байгаа. ЭХЭМҮТ-д тав хоног эмчлүүлээд, үргэлжлүүлээд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлсэн. Маш их таталт өгч байсан нь гайгүй болсон. Охиныг минь монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу аваад гадагшаа явж эмчлүүлэхээр олон газарт хандсан. Бүгд татгалзсан хариу өгсөн. Харин БНХАУ-ын Puhua эмнэлэгээс хагалгаа хийх боломжтой. Охиноо яаралтай авч ирэх хэрэгтэй байна гэсэн. Тэгээд өчигдөр охиноо аавтай нь хамт БНХАУ руу явуулсан байгаа. Тэнд очоод шинжилгээ хийлгээд, тод MRI- гаар хавдар хаана байрлаж байгааг хараад,  хагалгаандаа бэлдэх юм. Хагалгааны төлбөр нь 350 мянган юань гэсэн. Монгол мөнгөөр 137-140 сая төгрөг болох юм билээ. Тиймээс бид монголынхоо ард түмнээс миний охинд туслаачээ хэмээн гуйж байна.

-Хандивын аян хэзээ эхэлсэн бэ. Одоогоор хичнээн төгрөг цуглаад байна вэ?

-Хандив эхлээд тав хонож байна. Энэ хугацаанд 7 сая төгрөг цуглаад байна. “Энххүслэн охинд амьдрал бэлэглэе” пэйж хуудсаар хандивын талаарх мэдээллийг хүргэж байгаа. Энэ хуудсаар охинд минь туслах боломжтой.

Бас “Итгэл хайранд” аяныг өрнүүлээд байгаа дуучин Б.Анхбаяр охиныг минь таталт өгөөд өвчиндөө шаналж байхад ирж лайв хийсэн. Тэр лайвыг үзсэн Оюун ухааны академийн Х.Хатанбаатар эхлүүлэх гэж байсан өөрийн ажлаа болиод миний охинд 20 сая төгрөгийг “хурдан эдгээрэй” гээд өөрийн биеэр авчирч өгсөн. Х.Хатанбаатартаа маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Бид бас зөвхөн хандив гуйгаад зүгээр суухыг бодохгүй байгаа. Нөхөр бид хоёр хашаа байшингаа 8 сая төгрөгөөр зарсан. Бидэнд байгаа хөрөнгө л энэ байсан. Одоо охиноо аавтай нь явуулсан юм чинь хагалгааны зардлыг олохын төлөө хичээнэ. Зүгээр суугаад байж таарахгүй. Автобусаар явж 1000 төгрөгний бал заръя гэж бодож байгаа. Өчигдөр яваад зарах балаа хүртэл сонгосон.

Үнэндээ хугацаа маш бага байгаа учир ард түмнээсээ л тусламж хүсч байна.  Хугацаа бага гэдэг нь хавдар маш хурдацтай томорч байгаа. Усжилт явагдах юм бол маш аюултай юм билээ. Хүнд хэлбэрийн хагалгаа юм. Эмч нар хүртэл хэлж байсан харааны бэрхшээлтэй болж ч мэднэ гэж байсан. Тэр нь яг л илэрсэн. Одоо охин минь солир болж, нэг бараг юм харахгүй болсон. Байнгын унтаа байдаг болсон.       

Хандивийн данс: 

ХААН БАНК 5006663375 Н.Оюунтуяа Ээж

Холбогдох утас: 90734747

#Хүүхэдбүхэнэрүүлжаргалтайбайг

 

           

15
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

15 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.9.43.234Бат   • 6 сарын 4. 9 цаг 02 минут

Төр эрүүл байхад өвдвөл гэж даатгал авдаг өвдсөн үед луу унждаг энд цугласан мөнгөөр эмээ өвөө нар эмнэлэгт хэвтэж витамин тариулдаг энэ санхүүжилтээ өөрчлөөч төр минь Энэ гадагшаа явах эмчлүүлэгчдийн зардлыг төр даа

202.9.43.113irgen   • 6 сарын 3. 21 цаг 34 минут

evii de yamar hetsuu yum be.huuramch fb ohinii nereer neej handiv tsugluuldag humuus bn gesen shuu bolgoomjtoi bgarai,handiv ugnuu

64.119.17.163иргэн   • 6 сарын 3. 18 цаг 53 минут

Ээжүүд минь эрүүл хариуцлагатай амьдарч эрүүл хүүхэд төрүүлцгээеээ

202.179.24.251zochin   • 6 сарын 3. 15 цаг 00 минут

baga nasnii chuuchduud yagaad iim aimaar obchin tusaad bna ,end mongoliin erdemten merged???, bas ene tor zasgiig chariuuchaj baigaa chumuus yagaad dandaa muu ajilladag um be ??, ene chun am chin obchinee diilechgui suirch bna. Bid bas eruul saruul urt udaan amidarmaar bna.

202.9.43.145Зочин   • 6 сарын 3. 18 цаг 07 минут

Одоо үеийн хүүхдүүд дархлаа муутай амархан өвчлөмтгий болсон гэж бодож байна

59.153.114.75ок   • 6 сарын 3. 11 цаг 33 минут

хүүхэд тархи , цусны хавдар их тусч байна, бид ингээд л зөвхөн өнөө маргаашаа харсан зүйл хийгээд байгаа учраас л монгол улс дампуу, хүмүүс нь зөвхөн өнөө маргаашаа харсан, өөрийгөө бодсон болооод байгаан, яг үнэндээ ганц энэ охин ч биш, хэдэн зуун хүүхдийг эмчлүүлчих мөнгийг төрийн хулгайчууд идэж байгаа байхгүй юу дааа, төр засагт байгаа мөнгөө л хянадаг болмоор байх юмдаа монголчууд минь

139.5.218.75бөхөд хандив өгөхөө больё   • 6 сарын 3. 11 цаг 31 минут

Сумын, аймгийн, улсын начингаас эхлээд бөхчүүдэд байр, машин, хэдэн арван сая төгрөг бэлэглэдэг Нутгийн зөвлөлүүд, компаниуд жинхэнээсээ буян хийж, амь нас нь аврагдах боломжтой энэ бяцхан охинд хандиваар туслаасай билээ.

59.153.114.75ок   • 6 сарын 3. 11 цаг 31 минут

төгрөг хадгалж байна, банкны хүү гээд л нэг хэсэг бүлэг хүмүүсийн халаасанд явж байхын, тэгээд хамаг мөнгөө авчаад, солонгос, хятад руу явуулчих юм, тэр их мөнгөөр эмнэлэг барьж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж авалдаа, тэгээд тэр гадаад байгаа монгол залуучуудада мөнгө зодоод авчир лдаа, төр засаг нээрээ үнэндээ алсыг харсан бодлого гэж ерөөсөө алга, энэ 140 сая хятад авчаад өгч байхар нэг монгол эмчийн цалинд өгч байвал , бид үнэхээр хурдан хөгжинө дээ, би энэ охиныг хэлж байгаан биш, иймэрхүү хүүхдүүд хавдараар маш их байдаг юм байналээ,

59.153.114.75ок   • 6 сарын 3. 11 цаг 27 минут

манай төр засаг монголчуудын татварын мөнгөнөөс жил болгон хэдэн төгрөгний иймэрхүү хүмүүстээ сан байгуулаад, тусламжаа хүмүүстээ жигд хүргэдэг болгомоор байна, нэг хэсэг алдар мөнгөтэй хүмүүс, эсүүл ингээд хандиваар зарим нэг хүмүүс нь болгоод байх юм, гэтэл бас дундаж давхарга , иймэрхүү байдлаа хүнд үзүүлэх сонирхолгүй , хөгшин залуу, хүүхэд гээд өчнөөн хүмүүс голд нь хохирогч үлдэж байна, голоор нь бас ядарсан хүмүүсийн нэр бариж бас нэг хэсэг бүлэг хүмүүс бий болгодог, энийн бүх л хүн татвар төлж байна, эрүүл мэндийн даатгал өчнөөн тэрбум

119.40.99.5зочин   • 6 сарын 3. 11 цаг 11 минут

Энэ Б.Анхбаяр маш сайн, зөв залуу юм аа. Х.Хатанбаатар мундаг байна.

202.9.42.89Зочин   • 6 сарын 3. 10 цаг 41 минут

Монголчууд нэгнээсээ хандив авч байгаа юм бол ядаж хариуд нь ямар хоол хунс хэрэглэж амьдралын ямар хэв маягтай хуухдээ осгосноо бусаддаа сургамж болгоод яриад огчиж байгаачээ хандив авсан хумуусийг хараад байхад ероосоо тэрийгээ тас нуучих юм бусаддаа бас сэрэмжлуулэг буян болно шуу дээ

202.9.44.20Зочин   • 6 сарын 3. 9 цаг 22 минут

Хятадаас хортой бордоогоор тарьсан хүнсний ногоо, бусад хүнс ундаа, архи авахаар ингэж хавдар нэмэгдэж байна. Манай эмч нар байнга л чадахгүй гэх юм. Тэгээд л хөөрхий гадаад явж өндөр үнэтэй эмчилгээнд хамаг хөрөнгөө барах юм. Манай улс хэрэг алга. Улс төрчид ямар ч чадваргүй авилгалчид, эмч нар нь ямар ч чадваргүй архичид, залуус нь ажилгүй солонгос явж бооло болох мөрөөдөлтэй, ард түмэн нь ядуу, зээлийн өрөнд баригдсан гуйлгачид. Бид ийм нийгэм рүү явах гэж 1990 онд хувьсгал хийсэн гэж үү?

66.181.161.48Зочин   • 6 сарын 3. 8 цаг 59 минут

Ямар хэцүү юм бэ яагаад ийм хорт хавдартай болов дөнгөж 5 хан настай шүү дээ

202.9.43.10Зочин   • 6 сарын 3. 8 цаг 57 минут

Шинэ долоо хоногийн өглөөг Энхүслэн охинд бяцхан хандив өргөж эхлүүллээ. Далайд дусал нэмэр.

112.72.12.6Зочин   • 6 сарын 3. 8 цаг 51 минут

Ээ бурхан минь Монголд юу нүүрлэ вэ дөнгөж төрсөн хүүхэд хүртэл хорт хавдартай болж байна ертөнцийн жамаар л хүн өнгөрдөг үе байсан даа яахав хүнд өвчин аваар осол гэмт хэргийн золиос байсаан байсан гэхдээ нялх балчир үрсүүд хойно хойноосоо ийм аюулт өвчин тусдаг байл уу

Шинэ мэдээ

Олон улсын хүүхдийн “Найрамдал“ цогцолбор 41 нас хүрлээ1 цаг 3 минутын өмнөХээрийн түймэр гарах эрсдэлийг таслан зогсоов1 цаг 8 минутын өмнө“Хөрс -Амьдрал” гэрэл зургийн уралдаан зарлаж байна1 цаг 13 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт менежер Эл Хэймонтой Д.Отгондалай гэрээ байгуулахаар болов1 цаг 23 минутын өмнөУсанд сэлэлтийн 2025 оны ДАШТ Казаньд болно1 цаг 23 минутын өмнө“БАВАРИ” олон улсын аваргуудын цомын тэмцээнд Реалыг хожлоо1 цаг 28 минутын өмнөОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана1 цаг 35 минутын өмнөБрюс Ли энэ өдөр 32 настайдаа зуурдаар нас баржээ1 цаг 43 минутын өмнөЭвдрэлтэй гудамжнуудын замыг тэгшиллээ1 цаг 48 минутын өмнө380 жилийн ойг угтсан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэлэлцэв1 цаг 55 минутын өмнөОрон нутгийн автобусаар тарваганы нойтон тулам нэвтрүүлэхийг завджээ1 цаг 56 минутын өмнөМонгол-Оросын найрамдлыг илтгэх “Эв модны наадам” боллоо2 цаг 3 минутын өмнөНарнаас хамгаалах нүүр будалтыг хэрхэн хийх вэ2 цаг 3 минутын өмнө“Өлөн” цагаан оготнын өчил2 цаг 4 минутын өмнөХүний арьс, гоо сайхны засал авахдаа оройн 18-20 цагт хамгийн сайн байдаг2 цаг 8 минутын өмнөӨвөрмонголд "Монголын нууц товчоо"-ны хайлтын системийг судлан бүтээжээ2 цаг 13 минутын өмнөУвс нуур, дэлгэр мөрөнд иргэд усанд осолджээ2 цаг 18 минутын өмнөДуу цахилгаантай усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна2 цаг 28 минутын өмнөБанкууд өөрийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлсэн тухай мэдээлэлд Монголбанк мэдэгдэл хийлээ    2 цаг 33 минутын өмнөУнгахын 7 ашиг тус2 цаг 43 минутын өмнөҮйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тоо 5.8 мянгаар нэмэгджээ2 цаг 48 минутын өмнө“Avengers: Endgame” кино “Avatar”-ын амжилтыг эвдэнэ2 цаг 53 минутын өмнөТаеквондоч Х.Энхтуяа Азийн аварга боллоо2 цаг 58 минутын өмнөУран сийлбэрч Ц.Мөнх-эрдэнэ олон улсын элсэн уран баримлын уралдаанд түрүүлжээ3 цаг 3 минутын өмнөМансуурсан этгээдүүдийг илрүүлжээ3 цаг 7 минутын өмнөКим Жон Ун сонгуульд саналаа өглөө3 цаг 8 минутын өмнөМонголын 10 тамирчин ДАШТ-ий өмнөх сүүлийн чансаанд багтав3 цаг 13 минутын өмнө130 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцлөөд байна3 цаг 23 минутын өмнөХотын дарга захирамж гаргалаа3 цаг 26 минутын өмнөМолдир Мекенбаева: Миний өрсөлдөгч ямар байх нь надад хамаагүй учир нь би үргэлж бэлтгэлтэй байдаг3 цаг 28 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.