6-р сарын 3
16 цаг 39 минут

“Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сургалт зохион байгууллаа

“Хөдөө аж ахуй үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв”  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын  “Кориа- Монгол” төвтэй хамтран өнөөдөр загвар аж ахуй сургалтын төвд “Хүлэмжийн нарийн ногоо хэрхэн тариалж арчлах, бага оврын техник ашиглалт” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, тус яамны ГТБХЗГ-ын дарга Н.Оюунсувд, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төвийн дарга Р.Цогтбаатар нар оролцов.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг тогтвортой хөгжүүлэн ”Эрүүл хүнс - Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж сүү, сүүн бүтээгдэхүүн, гол нэрийн хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодын үйлдвэрлэлээр хангах, улмаар эх орондоо тариалж ургуулдаг жимс, жимсгэнийн нэр төрлийг олшруулж ургацын хэмжээг  нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд “Хүнсний ногоо”, “Жимс жимсгэнэ” үндэсний хөтөлбөрүүдийг  батлан хэрэгжүүлж  байна. Эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсний үр дүнд  ойрын ирээдүйд манай улс  хүнсний ногооны импортыг  халж, экспортлогч орон болох зорилтоо хэрэгжүүлэх юм.

 Газар тариалангийн үйлдвэрлэлийн өсөлт тогтворжиж, хураах ургацын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа хэдий ч бидэнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд байсаар байна.  Тухайлбал,  тариалах таримлын нэр төрлийг олшруулах, үр сортын шинэчлэл хийх, үрийн аж ахуйн чадавхыг сайжруулах, байгальд ээлтэй усны хэмнэлттэй усалгааны технологид  тулгуурласан услалтын системийг барьж ашиглах  зэрэг ажлуудыг тодорхой үе шаттайгаар  хийж гүйцэтгэж байна.

“Хүнсний ногоо” хөтөлбөрийн үндсэн зорилгын нэг нь шинжлэх ухаанд тулгуурласан мэдлэгийн болон технологийн дэвшлийг үйлдвэрлэлд үр дүнтэй нэвтрүүлэн тариаланч, ногоочдыг шинэ мэдлэг мэдээллээр хангах, тэднийг чадавхижуулах  явдал  юм.

БНСУ-ын Хөдөөгийн хөгжлийг дэмжих байгууллагын санхүүжилтээр  Кориа-Монгол төвтэй хамтран Төв аймгийн Борнуур суманд Хөдөө аж ахуйн  үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх туршилт судалгааны загвар аж  ахуйг  байгуулан төрөл бүрийн хүнсний ногооны  олон  сортыг тариалан үйлдвэрлэлд нэвтрүүлэх, талбайн болон танхимын сургалтыг зуны хугацаанд байнга зохион байгуулах зэргээр  Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  тодорхой  бодит ажлуудыг хийж байгаагийн нэг нь өнөөдөр эхэлж байгаа Төв,  Сэлэнгэ,  Дархан-Уул аймгийн ногоочдын  дунд зохион байгуулж байгаа  энэхүү талбайн сургалт  юм.   

Мянган удаа сонсохоор нэг удаа үз гэж манай ард түмэн  зүйрлэн хэлдэг.  Энэ удаагийн талбайн  сургалтаар Та бүхэнд өндөр мэргэжлийн багш нар  хичээл зааж, олон шинэ арга технологийг танилцуулах болно. Түүнээс гадна та бүхэн харилцан туршлага, мэдлэгээ солилцож бие биенээсээ суралцах боломж бас гарна гэж найдаж байна. Мөн сургалтад  оролцож байгаа ногоочид та бүхэн  энэхүү сургалтын үед  сурсан зүйлээ өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхийн зэрэгцээ,  нутгийнхаа бусад ногоочдод заан сургаж  хамтдаа  хөгжиж  дэвшин,  арвин  их  ургац хураан авахыг хүсэн ерөөе” гэв.

Сургалтын хүрээнд улаан лооль болон өргөст хэмх тариалах технологи, сүүлийн үеийн техник тоног төхөөрөмжийг ашиглах, үзүүлэнгийн талбайд мотоблокоор газар хагалж боловсруулах, зарим төрлийн үрслэг суулгах сургалтыг тус тус зохион байгуулав. Энэ сургалтад газар тариалангийн бүс нутгийн  Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудын ногоочдын 50 гаруй төлөөлөл оролцож, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас олгож буй төмс, хүнсний ногооны техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар мэдээлэлтэй болсон юм. 

 
 
 
 
 
 
 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.