2019 оны 6-р сарын 4
9 цаг 20 минут

Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа

Дээшээ хараад элдвийг бодон хэвттэл утас дуугарлаа. Танихгүй дугаар.
"Байна уу?"
"Байна, аавын охин сайн уу?"
-Аавын охин-. Энэ үг намайг гайхшрууллаа. Би ухаан орох цагаасаа л энэ үгийг сонсож үзээгүй. Намайг ингэж эгэл хэрнээ дотноор дуудах хэн байдаг билээ гэж сэтгэл зүрхнийхээ архивийг нэгжин нүдээ аньлаа.
Анх намайг ижийнхээ хэвлийд олдоход эцэг минь их баярласан гэдэг. Гэвч нутаг холын урт зам, өөрийнхөө хоромхон зуурын таашаалын төлөө бусдын насан туршын аз жаргалыг үгүй хийж чаддаг охид хүүхнүүдийн яриа, хорон үг хос хоёрын эмзэг хэрнээ нандин холбоог тасалж бас чадсан юм.
Ингээд би гэдэг хүн энэ орчлонд мэндлэхэд ээжийн минь аав гар дээрээ өргөн угтсан. Гэрт төрсөн хүүхэд, гэнэт олдсон эрдэнэ хэмээн гал голомт дээрээ төрсөн ганц охиныхоо хүүхдийг газар тавилгүй гурван нас хүргэсэн. Хамаатан саднууд нь “ямбатай хүүхэд” гэхэд “миний охин чинь их сайн хүн болно” гэж шөнө босон тосон шээлгэж, өглөө нь хоргодсоор гарч яван орой яаран яаран ирдэг байсан буурал аав минь.
Эрх ямба хоёр нь дэндээд тэр үү хэлд орсон хэрнээ хөлийнх нь ул өөхлөөд хөлд орж амжаагүй жаахан охиноо орхиод буугаа үүрээд анд явсан тэр өдрөө буурал аав минь эргэж ирээгүй гэдэг.
Гэтэл удалгүй тэр жаахан охин хөлд орж гэрийнхээ босгон дээр гарч зогсоод “аав аа” гэж дуудсан боловч хэн ч түүнийг “аавын охин” гэж тэврээд үнсээгүй.
“Аав аа” гэж дуудан уйлж муу эмээгийнхээ зүрхийг хичнээн их зүсээ бол, эмээ минь хичнээн удаа нулимсаа нууж арчаа бол...
Дараа нь ээжтэй минь ханилж хөтлөөд алхах хөөрхөн дүү нартай болгосон тэр хүн намайг эцгийн нүдээр харж чадаагүй. Үймүүлэн тоглоход харцаараа эсгэж, алсаас морьтой ирэхэд нь бүдчин бүдчин тосоод гүйсэн ч “аавын охин” гээд ташуураа ч болов өгөөд явуулаагүй.
Арван жилийн сургуулийн босго алхаж гэзгэндээ улаан туузтай, цүнх дүүрэн ном, сурлагийнхаа дэвтэр дүүрэн “онц”той гүйж явахдаа аавдаа хөтлүүлээд харьж байгаа хүүхдүүдийг хараад бэлэн нулимстай, үлгэрт дуртай эмээгийн тавиул би уруу царайлан харьдаг байсан.
Ийм дурсамжын хэлхээн дундаас намайг аав гээд дуудах хүний дүр ердөө ч санаанд орж ирсэнгүй.
Би утсаа чихэндээ наагаад
“Аа сайн сайн, та чинь”
“Өө би Баяраагийн аав байна аа, миний охин тэгээд ажил төрөл нь сайн уу?”
Орчлон хорвоо хүнд нэг зүйлийг дутуу өгсөн ч эргээд дүүргэдэг өгөөмөр аж.
Тиймээ энэ хүн бол миний аав, миний хайртай хүний аав.
Хэрвээ буурал аавыг минь аваад явчихсан бурхан одоо намайг сонсож байвал газар дээрх ганц аавыг минь урт наслуулж хайрлаач...
Одоо би ААВЫН ОХИН.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.111.68.3баөба   • 6 сарын 5. 9 цаг 06 минут

Хүн хүнд яаж хандан тэр тэгж л хандана

183.177.101.107Чимгээ   • 6 сарын 4. 12 цаг 31 минут

ээ дээ зарим хадам ээж ч үнэхээр хорчин хадны мангаа шүү. байгаа юмыг авч байж, надаас салгаж байж санаа нь амарна. би өгөхгүй бол над шиг **** дэлхий дээр байхгүй.тэднийхэн л тэнгэрийн хүмүүс миний ах дүү нар адгийн амьтад. их бөөрөлхүү хүмүүс. үр хүүхдээ яг өөр шигээ хүмүүжүүлчихсэн. тэд нар бусдад яг тэгж хандана. хэцүү хадмууд байнаа байна. аль болохоор хол л байхыг хичээж явна даа.

103.9.90.50Дэжма   • 6 сарын 4. 11 цаг 30 минут

Би лав хэзээ ч хүргэн бэрээ хүний хүүхэд гэж боддоггүй, бодох ч үгүй. Нэгэнт миний үртэй амь, амьдрал нэгдэж үр удмыг минь залгуулж байгаа бол тэр миний л хүүхэд. Хүүхэд бүхэн аав, ээждээ бурхан. Хадмууддаа ч би тэгж ханддаг байсан, үр хүүхэддээ ч тэгж хэлдэг. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, нийцэн урсах цорын ганц зохицол тэр л юм даа. Хайртай ач, зээгийнхээ аав, ээжийг гоочлоод яанам.. Ялгаагүй л хүний үр шүү дээ. Харин ч 1 хүүхэд маань 2...3..4..5 болж үржиж байна шдээ.

202.179.25.232s   • 6 сарын 4. 10 цаг 36 минут

ee hadmuud hudalaa shuu

192.82.65.30Зочин   • 6 сарын 4. 10 цаг 12 минут

Saihan bichjee... amjilt husiye

Шинэ мэдээ

Өнөөдөр болох үйл явдлууд22 минут 16 секундын өмнөБНСУ, БНАСАУ-ын хөл бөмбөгийн шигшээ багууд тоглоно27 минут 16 секундын өмнөП.Баатар: Хойд хөрштэйгээ хамтарч ажиллавал Байгаль нуурт нөлөөгүй усан цахилгаан станц барих бүрэн боломжтой47 минут 16 секундын өмнөМэргэжлийн хяналтын дарга 10 саяын бөгж зүүх эрхтэй56 минут 28 секундын өмнөҮндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт АН-ын амь орсон гурван саналаар “баяжина”1 цаг 8 минутын өмнөБэтмэн машин хөлөглөгч П.Тэмүүжинтэй ярилцлаа1 цаг 18 минутын өмнөСУРВАЛЖИЛГА: 133 дугаар сургуулийн 1637 хүүхдийн сурах эрх НОЦТОЙГООР зөрчигдөж байна1 цаг 27 минутын өмнөӨнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь1 цаг 38 минутын өмнөЭнэ өдрийн зурхай1 цаг 48 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ1 цаг 58 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь10 сар 14. 18:20Малчид, тээвэрчид, тариаланчдад зориулсан мэдээ10 сар 14. 18:10Үхэж буй залуу хайртай бүсгүйтэйгээ гэрлэжээ10 сар 14. 17:55Нойргүйдээд байвал зөгийн балтай найзлаарай10 сар 14. 17:50Ажлын хажуугаар хүүхдүүддээ анхаархад цаг тань хүрэлцэхгүй байна уу10 сар 14. 17:45Буйлны үрэвсэл гэж юу вэ10 сар 14. 17:40Баянзүрх сумын Мандал толгойд “Хийморь” шүтээнийг цогцлоов10 сар 14. 17:35Энэтхэгийн ерөнхий сайд хог түүжээ10 сар 14. 17:30КПОП: (G)-IDLE энэ сар эгч нарыгаа тэргүүллээ10 сар 14. 17:25Манай гэр бүлүүдэд байдаг нийтлэг зовлон нь хардалт10 сар 14. 17:203 нас хүртэл нь хүүхэддээ заавал заах хэрэгтэй зүйлс10 сар 14. 17:15Танд хэрэгтэй зөвлөгөө: Арьсаа чийгшүүлэх аргууд10 сар 14. 17:10Гадаад боксчид буриад хэлийг дэмжлээ10 сар 14. 17:05Нарны эрчим хүчээр цэнэглэдэг автомашинуудын уралдаан эхэлжээ10 сар 14. 17:00Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №14 Bob Dylan, ‘Blowin’ in the Wind’10 сар 14. 16:55Бяцхан балетчид “Vibe” олон улсын наадмаас хүрэл медаль хүртлээ10 сар 14. 16:53Ч.Хүрэлбаатар: Төсвийн 2 их наяд төгрөгийн алдагдлыг бонд гаргаж зээл авч нөхөхгүй10 сар 14. 16:50Хүүхдээ хувийн зохион байгуулалт сайтай сурагч болгох аргууд10 сар 14. 16:50Сургалтын төлбөрийн оронд хуванцар сав, хог авдаг сургууль10 сар 14. 16:45С.Амарсайхан: Нийслэлийн эмнэлгүүдийн түргэн тусламжийн парк шинэчлэлийг 50-60 хувьд хүргэнэ10 сар 14. 16:42
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.