6-р сарын 4
10 цаг 55 минут

Астана-Улаанбаатарын хооронд шууд нисч эхэллээ

Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” компани өнөөдрөөс эхлэн Астана-Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг хийж эхэллээ. Хоёр орны хооронд зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээсэн өнөөдрийн анхны нислэгээр 106 зорчигч ирж, 51 зорчигч явсан бөгөөд тус компани Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн Даваа болон Пүрэв гаригуудад Астана-Улаанбаатар-Астана чиглэлд тогтмол нисэх юм.

1997 онд байгуулагдсан “СКАТ” компани нь 1300 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй ба дотоодын 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлддэг байна. “СКАТ” компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчих зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэн сонголт хийх боломж бий болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байгаа юм.

Агаарын тээврийн шинэ урсгалын анхны нислэгийн үеэр УИХ гишүүн Д.Мурат, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга Н.Тилеухан болон бусад албаны хүмүүс анхны зочдыг угтан авч баяр хүргэж талархал илэрхийлсэн байна.

Дашрамд дурдахад өнгөрөгч гуравдугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотын нэрийг өмнөх төрийн тэргүүний нэрээр Нур-Султан болгож өөрчилсөн бөгөөд тус улсаас албан бичиг ирүүлж өөрчлөх хүртэл нислэгийн нэршил тус хотын өмнөх нэрээр нэрлэгдэж явах юм байна.

2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.57.94.209Зочин   • 6 сарын 4. 11 цаг 43 минут

nice

202.9.43.105Tse   • 6 сарын 4. 11 цаг 28 минут

Tegmeersende.oirhon baij uur ulsaar damjaad niseed baidag bsan Baahan zardaltai.Bayar hurgie.harin 2 ulsiin hoorondiin nislegt ulgiihun end Yu hiij yvaan? Zuvhun Ted nisehgui bizde? Kazakh huvtsastai ugtaad bgaa umuu? Mongol oron baij.mongol huvtsastai ugtsan gej naidie.

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40Хар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно7 сар 18. 15:30“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно7 сар 18. 15:25Хөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ7 сар 18. 15:20Ирэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ7 сар 18. 15:11Улаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА7 сар 18. 15:10Г.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон7 сар 18. 15:05Эмбер Хердийг найз нь “мурив”7 сар 18. 15:00Меркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй7 сар 18. 14:55Өдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт7 сар 18. 14:50“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө7 сар 18. 14:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.