6-р сарын 4
11 цаг 10 минут

Ээжээ би том болмооргүй байна

Ээжээ!
Би өнөө өглөө өөрөө цайгаа бэлдээд, өндөр өсгийт өмсөөд, яг таныг дуурайсан торомгор хөөрхөн нүдээ тодотгож будаад гараад явлаа. 

Нүүрэндээ энгэсэг түрхэхдээ танаас асуусангүй. Нүдэндээ зураас зурахдаа тантай зөвлөлдсөнгүй. 
Автобусны мөнгө асууж залгасангүй. Ажлын тань үүдээр эргэлдэж дараа ч болсонгүй. 
Хайрын захидал ирэхэд тандаа хэлсэнгүй. Халамцуу хүнээс айж зугтахдаа тандаа ховлох гэж яарсангүй. 

Оройн хоолондоо хэдэн халбага давс, хэдэн шанага ус, хэр их амтлагч хийхээ хэнээс ч асуусангүй.

Оройн болзоонд гарахдаа "Болох уу" гэж бас хэн нэгнээс асуусангүй, оройтсон бороонд норохдоо "өвдчихнө" гэж ч өөртөө санаа тавьсангүй. 

Ерөөс би чинь будаа яаж агшаахыг, гурил яаж зуурахыг, хуушуур яаж хайрахыг, сүүтэй цай хэрхэн чанахыг, үсээ яаж угаахыг, үнэртэй ус хэрхэн сонгохыг, хичээлээ яаж хийхийг, хэдэн цагт орондоо орохыг гээд байж болох бүх л зүйлийг сүрхий мэддэг мэдлэгтэн болчихож. 


Гэхдээ ээжээ, би лав том болмооргүй байна аа. 
Гэтэл энэ цаг хугацаа чинь ямар хурдан юм бэ? 

Өчигдөрхөн л би таныхаа өвөрт шигдээд өнгийн олон шагайгаар тоглож суугаагүй билүү? 
Өчигдөрхөн л би таныхаа гараас хөтлөөд өнгийн олон цэцэгсийг түүж гүйгээгүй билүү? 
Өчигдөрхөн л би таныхаа энгэрт наалдаад өвлийн өвгөн ирэхийг тэсч ядан хүлээгээгүй билүү? 
Өчигдөрхөн л би таныхаа тэвэрт өдөржин эрхлээд өдрийн уртыг элээж байгаагүй бил үү? 

Өө, үгүй юм байна шүүдээ! Өчигдөрхөн биш юм байна. 
Өчнөөн өдөр...
Үгүй ээ.
Өчнөөн жил өнгөрөөд...
Өчнөөн жил өнгөрөхөд өөдөсхөн байсан өнөө жаахан гар минь өнгийн хумсаар гоёж гоодоод өд юу шиг л намилздаг болчихож. 

Гэлээ ч гэсэн ээжээ!
Үр нь өнөөдөр том болж үеийн залуугийн хайрыг булааж, өөрийн гэсэн амьдралыг бүтээж, өдрөөс өдөрт өсөн дэвжлээ ч яг таныг дуурайсан торомгор хөөрхөн нүдэнд минь баяр гунигийн аль нь ч бай болор нулимс хурахын цагт тандаа л хуваалцахаар, тантайгаа л зөвлөлдөхөөр чин сэтгэлээсээ яардаг шүү охин нь.

Хэн нэгэнд гомдож, эсвэл тэдэнд сайшаагдвал, хонгор сэтгэл минь эмтэрч, эсвэл эдгэрч сэргэвэл, цоо шинийг эрэлхийлэн сэтгэвэл, цоглог инээхээ түр азнавал, ерөөс бүх цаг үед, юуны түрүүнд "ИЖИЙДЭЭ ХЭЛЬЕ" гэсэн энгийн хэрнээ энгүй бодол борхон зүрхэнд оршиж байдаг шүү ээжээ. 

Ингээд бодтол нөгөө их мэдэгч чинь юу ч мэддэггүйгээ гэнэт ухаарлаа. 

Амьдрал гээч эвлүүлдэг тоглоомын ард яаж гарахаа, аз жаргалын үзүүрт хаана очиж хүрэхээ, алт шиг сайхан үрстэй болвол яаж тэднийгээ хүн болгохоо, алсын газар өвдөж зовбол хүнд хэцүүг яаж давахаа, аа бас орон доор байх вий гэж айдаг нөгөө мангасыг байхгүй гэдэгт яаж итгэхээ одоо хүртэл мэдэхгүй юм байна, ээжээ.

Юу ч мэдэхгүй жаахан үр нь 
Яаж? Яагаад? Ямар? гэдэг эцэс төгсгөлгүй олон асуултаа ахиад мянга мянган жил, том болтлоо тандаа тавъя гэвэл та минь харин зөвшөөрөх болов уу? 


"Бүгдийг мэддэг, бүгдийг чаддаг яг тан шигээ "бурхан" шиг хүн болохын тулд насаараа танаасаа "асууя" гэсэн юм." 
Б. Отгонсайхан 2019.03.16

1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.55.191.194Uchka   • 6 сарын 6. 8 цаг 57 минут

Ямар гоё өгүүллэг вэ. Сайхан санагдаад сэтгэлд гэгээ татаж байна. Бичсэн зохиолчид нь баяр хүргэе. Өшөө олон сайхан өгүүлэг бичиж биднийхээ сэтгэл оюуныг баярлуулаарай амжилт хүсье.

Шинэ мэдээ

“Гайхамшигт аялал” аяны эхний 5 тохирлын эзэд Бали арлаар аялах батламжаа авлаа2 минут 35 секундын өмнөАварга цолыг тэрбум төгрөгийн найраагаар авсан гэх яриа яагаад гарав7 минут 58 секундын өмнөЛ.Өнөрчимэг: Ерөнхийлөгч өө! Гавьяатыг минь өгөөч, гуйж байна…13 минут 2 секундын өмнөОБЕГ: Үер, усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна17 минутын өмнөНууц баазыг харь гаригийн ангуучдаас хамгаална гэв22 минут 42 секундын өмнөЖонш баяжуулах үйлдвэрийн хамгаалагч усан санд живж амиа алджээ27 минут 57 секундын өмнөДе Йонг 21 “татав”32 минут 48 секундын өмнө Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ41 минут 12 секундын өмнөАймгуудын наадамд хэн түрүүлэв47 минут 29 секундын өмнөАжлын хэсгүүдийн хэлэлцэх асуудлууд53 минут 9 секундын өмнөОн гарсаар 89 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ58 минут 6 секундын өмнө"Цэцэг төв"-ийн уулзварыг өнөөдрөөс эхлэн гурван хоног хаана1 цаг 10 минутын өмнөНаадмын амралтын өдрүүдээр 15 хүн усанд осолдож нас барсан байна1 цаг 21 минутын өмнөГолд машинаа угаасан тохиолдолд сая төгрөгөөр торгоно1 цаг 27 минутын өмнөД.Нарангэрэл: Хоолны хордлогын үед их хэмжээний шингэн зүйл уух нь зүйтэй1 цаг 48 минутын өмнөМуудсан өндгөөр үйлчилж байсан цайны газрыг илрүүлжээ2 цаг 6 минутын өмнөХөвсгөлд үерийн улмаас автомашины дугаараа гээсэн иргэд цагдаагийн газраас авах боломжтой2 цаг 13 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 23 минутын өмнөӨнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийгдэнэ2 цаг 36 минутын өмнөБаярын өдрүүдээр 2739 кг хуванцар сав ангилан ялгажээ2 цаг 49 минутын өмнөЗүүн бүсийн хурд энэ сарын 27-28-нд болно2 цаг 53 минутын өмнөЕРӨНХИЙЛӨГЧ: УИХ-ын гишүүдийн тоог 108, хугацааг 5 жил болгох санал хүргүүлжээ3 цаг 5 минутын өмнөЗам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ3 цаг 10 минутын өмнөЦэцэрлэгийн цахим бүртгэл ирэх даваа гарагт эхэлнэ3 цаг 15 минутын өмнөЗах, худалдааны төвүүд өнөөдрөөс хуваарийн дагуу ажиллана3 цаг 28 минутын өмнөӨнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай3 цаг 42 минутын өмнөНаадам өндөрлөж, ҮНДСЭН ХУУЛИЙН хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ4 цаг 13 минутын өмнөНаадмын хоёр өдөр монголчууд 606 шинэ хүнээр бүл нэмжээ4 цаг 23 минутын өмнөӨнөөдрийн зурхай5 цаг 8 минутын өмнөЦаг агаарын мэдээ5 цаг 24 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.