6-р сарын 4
12 цаг 05 минут

“Захчин түмний наадам” амжилттай болж өндөрлөлөө

Захчин ястны зан заншил, өв уламжлал, урлаг соёлыг түгээн дэлгэрүүлж, өвлүүлэх, онцлогийг нь хадгалан үлдээх үүднээс УИХ-ын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачилсан “Захчин түмний наадам” энэ сарын 02-03-ны өдрүүдэд Ховд аймгийн Мөст суманд зохион байгуулагджээ.   

УИХын гишүүн С.Бямбацогт “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж анх санаачлан энэхүү наадмыг гурвантаа, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл “Ихэлийн эгшиг” морин хуурын наадмыг арван удаа зохион байгуулж байсан түүхтэй. Энэхүү уламжлалыг таслахгүй үргэлжлүүлэх үүднээс Захчин түмний урлаг соёлын наадмыг зохион байгуулж баруун монголчуудын бие биелгээ, урт богинын дуу, ерөөл магтаал зэрэг сайхан уламжлалыг хадгалж, өв соёлыг үр хойчдоо үлдээхэд хувь нэмрээ оруулах үүднээс Сандаг сан, Ховд аймгийн Мөст сумын ЗДТГ-тай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна”  гэж онцолсон юм.

Наадамд  Ховд аймгийн Манхан, Зэрэг, Мөст, Алтай, Үенч гэсэн захчин ястны 5 сумын 19-80 насны 70 орчим авьяастан оролцжээ. Мөн энэ жил наадам хүрээгээ тэлж өргөжин хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдааныг зохион байгуулсан байна.

Энэ жилийн захчин түмний наадмын урлагийн төрөлд 74,3 оноогоор Алтай сум 3- р байр эзэлсэн бол 88 оноогоор Мөст сум 2-р байр, харин 88,9 оноогоор Манхан сум тэргүүн байранд орж Алтан цомыг 2 дахь удаагаа хүртэн хошой аварга болсон байна. Мөн захчин ардын зан заншил, өв уламжлал, үүх түүхийн талаар ЭШБХ-д эрдэмтэн судлаачид олон сонирхолтой илтгэл тавьж, захчин ястны өв соёл, эдлэл хэрэглэл, гоёл чимэглэл, ахуй байдлыг харуулсан сонирхолтой үзэсгэлэн дэлгэгджээ.

Мөн энэ наадамд зориулж тууль, домог үлгэр, eрөөл магтаал, захчин ардын 200 гаруй дуу, хууч яриа, захчин аман аялгууны үгс, зан заншил, үүх түүхийг багтаасан “Захчины аман билгийн жишээ” хэмээх номыг эмхэтгэн хэвлүүлснээ түгээсэн байна.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

103.194.176.117Зочин   • 6 сарын 4. 19 цаг 45 минут

zob ajil zohion baiguulsan geshuundee bavrallaa.tuuh soel ob ulamjilaa hezeech martaj bolohgui.Manhanchuudaa bavr hurgie,

103.9.90.53Зочин   • 6 сарын 4. 15 цаг 44 минут

Маш зөв ажил зохион байгуулжээ. Түүх, соёл гэдэг юм аяндаа устаж үгүй болдог. Тиймээс түүнийг хамгаалж, түгээн дэлгэрүүлж байх ёстой юм. Шүүмжлээд байгаа хүмүүс ойд төөрсөн сармагчин лугаа адил болохоо мэдэж байгаа биз

66.181.161.36Зочин   • 6 сарын 4. 12 цаг 56 минут

Захийн.....муу.....захчин.зандалчин......гэдэг....байхаа

64.119.17.229Зочин   • 6 сарын 4. 12 цаг 42 минут

Ene zalijin zaluu songuuliin ajlaa eheljee

103.9.90.53Зочин   • 6 сарын 4. 15 цаг 44 минут

хуц

66.181.191.163хувхай бага ястан   • 6 сарын 4. 12 цаг 11 минут

бага ястанууд одоо бүр амар болжээ нэртэйгээр нь тусгаар улс болно гэчихээ ч бямбацогтоо

103.9.90.53Зочин   • 6 сарын 4. 12 цаг 42 минут

Үүх түүх соёлоо хадгалж хамгаалах гэсэн нь буруу юу, чам шиг юм бүгдийн устгаад юу ч үгүй сууж байна л даа

Шинэ мэдээ

Б.Гончигдамба: Миний шинжилгээ эерэг гарсныг мэдэгдсэн. Допинг хэнээс илэрсэн нь тодорхой байгаа шүү дээ5 минут 20 секундын өмнөГерманд амьтны эрхийг хамгаалсан жагсаал болжээ10 минут 20 секундын өмнөБан Ги Мүн: Монголчууд дэд бүтцээ ухаалгаар хөгжүүлэх хэрэгтэй15 минут 20 секундын өмнө“Ювентус” Неймарт жилийн 37 саяыг амлав20 минут 20 секундын өмнөШууд: БСШУСЯ-аас 2019-2020 оны хичээлийн шинэ жилтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна25 минут 20 секундын өмнөМАН-ын бүлэг 11.00 цагт хуралдана30 минут 20 секундын өмнөИспанийн Гран-Канария арал дээр түймэр дэгджээ35 минут 20 секундын өмнөУлаанбаатар хот руу тарвага, загас тээвэрлэсэн иргэнээр 21 сая төгрөг нөхөн төлүүлэхээр болов40 минут 20 секундын өмнө2019-2020 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагааны хяналт шалгалт эхэллээ45 минут 20 секундын өмнөНасан туршийн тань дурсамжийг бүтээлцэх Нандин бүхнийг Шинэ Сонголтоос50 минут 20 секундын өмнөХалхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан “Бид мартахгүй” үзэсгэлэн гаргана55 минут 20 секундын өмнөБулган аймагт сүрьеэгийн 30 ортой эмнэлэг ашиглалтад орно1 цаг 1 минутын өмнөШинжээч: Хонконгийн үймээнд цэрэг оролцуулах нь “нэг улс-хоёр систем” зарчмыг зөрчихгүй1 цаг 6 минутын өмнөАнжелина Жолигийн том хүү Йонсейн коллежид сурна1 цаг 11 минутын өмнөЭрдэмтэд хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг санал болгожээ1 цаг 16 минутын өмнөБ.Адъяахүү: Э.Оюунболд унаа холтой, их мэдрэмжтэй, үүнийгээ маш сайн ашиглаж барилддаг1 цаг 21 минутын өмнө“Мастер Маргарита хоёр” кино хамгийн их зардлаар бүтсэн кино болж магадгүй1 цаг 26 минутын өмнөСонины онцлох мэдээний тойм1 цаг 31 минутын өмнөЖамму ба Кашмирт Засгийн газрын байгууллагуудын үйл ажиллагааг сэргээжээ1 цаг 36 минутын өмнөSweetymotion хамтлагийн Ц.Сарнай, Г.Сүндэрээ нар Бодибилдингийн тэмцээнд оролцоно1 цаг 41 минутын өмнөИраны нефть тээвэрлэгчийг суллахгүй байх хүсэлт гаргасан байжээ1 цаг 46 минутын өмнө10 настай ач охиноо хүчирхийлсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноожээ1 цаг 51 минутын өмнөНутгийн иргэд, уурхайн ажилчдын дунд мөргөлдөөн болж 15 хүн гэмтэж, 12 метрийн гүн нүх рүү биенээ түлхжээ1 цаг 56 минутын өмнө“NASA” сар судлах төхөөрөмж хөгжүүлэх газраа сонгожээ2 цаг 1 минутын өмнөМонголын цаатнуудын ер бусын амьдрал ахуйг батлан харуулах 22 гэрэл зураг2 цаг 6 минутын өмнөБөхчүүд өөрсдөө лацаддаг юм бол шээс солигдох учиргүй2 цаг 11 минутын өмнөХонконгийн жагсаалыг дэмжигчид Вашингтонд жагсжээ2 цаг 16 минутын өмнөТокиог зорьсон Монголын жүдочид2 цаг 21 минутын өмнөКифер Сазерленд аялан тоглолтуудаа цуцалжээ2 цаг 26 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд2 цаг 31 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.