2019 оны 6-р сарын 4
14 цаг 35 минут

Зөнгөр эрийн тэмдэглэл

Өнөө өглөө нэг эрэгтэй хүн утасдаад тантай уулзаж ярих юм байна гэсэн болохоор Зайсан толгой дээр уулзахаар болзлоо. Болзсон цагтаа яваад очтол гуч дөнгөж гарсан болов уу гэмээр залуу гэрэвшингүй угтлаа. Түрүүлж ирээд хүлээж байж л дээ. Н гэдэг гэнэ. Тэгээд надад гараар бичсэн нэг хуудас тэмдэглэл үзүүлсэн юм. Түүнийг нь уншаад дуусахад 
-Одоо би танд тайлбараа хэлэх үү гэлээ.Харин би тааврыг өөрөө тайлах сонирхолтой байсан болохоор 
-Хэрэггүй ах нь өөрийнхөөрөө тайлъя гэж хэлснийхээ араас үүнийг хүмүүст үзүүлбэл болох уу гэж асуусанд 
-Та өөрөө л мэд гэсэн болохоор зарим нэг залууст хэрэгтэй байж болох юм гэж бодоод бичихээр шийдсэн юм. Энэ тэмдэглэлийн нэрийг хараад л инээд хүрч эхэлсэн боловч инээд минь ямар нэгэн гунигт зугуухан ууссаар харууслаар төгссөн юм. Би захидлын утгыг өөрийнхөө хэмжээнд өөрийнхөөрөө л тайлсан харин та уншаад хэрхэн тааж таамаглаж байгаагаа сэтгэгдлээрээ илэрхийлж болно шүү.

ЗӨНГӨР ЭРИЙН ТЭМДЭГЛЭЛ.
А намайг хаяж байгаа бололтой. Арга ч үгүй биз бид уулзалгүй удсан юм чинь. Тэгээд л хөндийрсөн байх. Уг нь би түүнийг хаяна гэж боддог ч цалингаа буумагц л тэсэлгүй гүйгээд л очдог байлаа. Хүнээс мөнгө зээлээд л түүнд зориулдаг байлаа. Хайран ч мөнгө. Одоо эргээд бодоход машин аваад уначих дайны мөнгөө А-д хулхидуулж дээ. Харамсаж байна. Түүний юү нь надад тэгтлээ таалагддагийг би мэдэхгүй гэхдээ учрахгүй хэд хонохоор л дотор сэтгэл эзгүйрээд түүнийг хүсэж мөрөөдөж эхэлдэг.

Уг нь А эхэндээ намайг халуун дотноор тэвэрч таалж энхрийлдэг. Би түүнд бүх л зовлон жаргалаа ярьж, уйлж инээж, уйтгарлаж баярладаг байсан. Нэг ч их удалгүй А намайг ад үзэж эхэлдэг. Түүнд өшиглүүлээд гудамжинд хонож хөлдөж үхэх шахаж байсан удаа бий, ааш авирыг нь тэвчилгүй дөвчигнөж цагдаагийн газарт очиж байсан тохиолдол ч бий.

Заримдаа А ер нь миний юү юм бэ, авааль эхнэр үр хүүхэд, аав ээж, ах дүү анд нөхөд минь үү чамайг хаяна даа заавал хаяна гэж тангарагладаг ч нэг л мэдэхэд мартчихаад түүн рүү гүйгээд л оччихсон байдаг. Мөнгөгүй үед А намайг тоож харах ч үгүй. Арга ч үгүй биз тэр миний мөнгөнд л татагддаг юм чинь. Залуудаа А-тай учирчихаад хүн амьтнаас ичиж айж хийсэн гэмдээ хэдэн өдөр шаналдаг сан. Удалгүй бид хоёр сард нэг уулздаг болж яв явсаар нэг л мэдэхэд долоо хоногт алдалгүй нэг хоёр уулзчихдаг болсон байсан. Эхнэр маань их тэвчсэн дээ хөөрхий. Нэг л өдөр А-тайгаа хэвтэж байгаад ирэхэд 
-Би хүүхдүүдтэйгээ явлаа чи А-тайгаа жаргаарай гэсэн зурвас орхичихоод явчихсан байсан.

Харамсаа ч үгүй харин ч чөлөөтэй болж А бид хоёр өдөр өнжилгүй уулзаж учирч жаргаж цэнгэж гарсан даа. Тэгсээр миний мөнгө барагдахад А намайг өшиглөөд л гудамж руу хөөсөн. Би өөрт байгаа бүхнээ зарж түүнд зориулсан харин А надад юү ч бэлэглээгүй. Ер нь ч тэр юү ч бэлэглэх билээ дээ. Нус нулимс, цэр шүлс шиг хайр л бэлэглэсэн байх. Ингээд л би гуч гаруйхан насандаа ЗӨНГӨР нэгэн болсон юм даа. Сүүлийн үед надад мөнгө олдсонгүй, яг үнэндээ мөнгө олъё гэж мэрийгээгүй, хэрэв мэрийгээд мөнгө олчихвол би тэсэлгүй л түүн рүү гүйнэ биз дээ гэж бодоод мөнгө олоё гэж үнэхээр хичээгээгүй. Нэг л мэдэхэд бид учралгүй зургаан сар болчихжээ.

Тэгээд л өчигдөр өглөө А намайг хаяж байгааг би мэдэрсэн юм. Уг нь би түүнийг хаях ёстой байсан ч тэвчээргүй сэтгэлдээ баригдан яаж ч чадахгүй байхад минь ашгүй тэр намайг хаяжээ. Чөлөөлөгдсөнөө мэдэрч зогсох ямар агуу сайхан юм бэ. Энэ мөчийг хэн нэгэнд хэлэх сэн хуваалцах сан.

7
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

122.201.23.226Зочин   • 7 сарын 5. 16 цаг 22 минут

хохь ЧИН ӨӨР ЧАМД ХЭЛЭХ Ч ҮГ АЛГА

202.21.108.180Зочин   • 6 сарын 9. 15 цаг 16 минут

Мөнгөтэй мөнгөгүй зөндөө л ийм чөтгөрүүд байгаа чи сайн тэвчсэн байна. Одоо харин чиний ээлж болсон МАЙ ШҮҮ "A" гээд насан туршдаа таягдан хая! Хэн нэгэн нь дагуулаад ирсэн ч гэсэн жаахан төдий ч амсах тухай бодоод хэрэггүй. Тэд чамайг үнэлэх болно.

59.153.87.206баагий   • 6 сарын 6. 17 цаг 58 минут

юун сургамжлах дуртай хүмүүс вэ.архины тухай л бичээд байгаа юм биш үү

66.181.161.47Ганбаатар   • 6 сарын 6. 15 цаг 53 минут

Хүний амьдралд ийм яаж ч болохгүй хэцүү зүйл тохиолдох л шүү дээ.Ер нь ухаантай ухамсартай хүн л бусдыг хайрлаж дурлаж түүнийхээ төлөө бүхнээ зориулж шаналж шархалж бас жаргаж чаддаг юм даа. Гоё бичсэн байна. Амжилт хүсье.

66.181.164.214Зочин   • 6 сарын 6. 13 цаг 35 минут

Тэр чамд хайргүй тэгэхээр чамайг хаясан нь сайн юм болж жинхэнэ хайрд мөнгө хэрэггүй байдаг юм. Эхнэр хүүхдийнхээ өмнө очоод мөргөөд ч хамаагүй гуй тэднийхээ төлөө насан туршдаа зүтгэ залуу минь

117.16.180.48Зочин   • 6 сарын 4. 15 цаг 02 минут

arhi

202.126.88.133иргэн   • 6 сарын 4. 13 цаг 12 минут

хохь нь

Шинэ мэдээ

Монгол иргэд Парагвай улс руу визгүй зорчдог боллоо3 минут 55 секундын өмнөБНХАУ, Грекийн төрийн тэргүүн нар Акрополис музейд зочилжээ8 минут 55 секундын өмнөТомуу, томуу төст өвчнөөс сэргийлье13 минут 55 секундын өмнөЖанин Аньес өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарлажээ18 минут 55 секундын өмнөЕрөнхий сайд танхимаа бүрдүүлэх, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг байнгын хороо дэмжлээ23 минут 55 секундын өмнөАвлигыг мэдээлэх 110 утсыг аймгийн зах, худалдааны төвд сурталчлав28 минут 55 секундын өмнөЛос Анжелес Клипперс өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж авлаа33 минут 55 секундын өмнө2030 он гэхэд дөрвөн сая хүн амтай болох төлөв гарчээ38 минут 55 секундын өмнөХятад: Цэцэрлэгийн хүүхдүүд рүү идэмхий натри цацжээ43 минут 55 секундын өмнөБуруу тариа хийж өвчтөний амь насыг хохироосон гэх сувилагчийг шалгаж байна48 минут 55 секундын өмнөХоёр хүүхдээ зулбуулсан гэх Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн мэдээлэл хийлээ53 минут 55 секундын өмнөЮНИСЕФ 2018 онд уушгины хатгалгаагаар 800 мянга гаруй хүүхэд нас барсан гэлээ58 минут 55 секундын өмнөУлаанбаатар хот хамгийн их агаарын бохирдолтой хотуудын жагсаалтаас гарчээ1 цаг 4 минутын өмнөНИЙГМИЙН ДААТГАЛЫН САЛБАРЫН Санхүүгийн ажилтнуудын нэгдсэн сургалт болж байна1 цаг 9 минутын өмнө"Барселона" Жаны төлөө 40-50 саяыг төлж магадгүй1 цаг 14 минутын өмнөН.Саранзаяа: Би Д.Гантулгыг гүтгээгүй гэдгээ шүүхээр нотлуулчихлаа1 цаг 19 минутын өмнөХар тамхины хэргээр тэнсэн авсан 26 хүн дахин хар тамхи хэрэглэжээ1 цаг 24 минутын өмнөННҮГ-ын дарга Ш.Одончимэг, Д.Энхжаргал нарыг шүүх хурал хойшиллоо1 цаг 29 минутын өмнөТББХ: АН-тай ойлголцсон хоёр саналыг хэлэлцэж эхэллээ1 цаг 34 минутын өмнөGoal сайтын тодруулсан шилдэг 25 хөлбөмбөгчийн жагсаалтыг Ван Дейк тэргүүлж, Месси удаалав1 цаг 39 минутын өмнөЦ.Ганцэцэг: Иргэд Нийгмийн хамгааллын хэлэлцээр бүхий гадаадын улсуудаас тэтгэвэр, тэтгэмж авах боломжтой1 цаг 44 минутын өмнөТамаваши тэргүүлэх байраа алдав1 цаг 49 минутын өмнөХонконгийн жагсагчид замуудыг хаажээ1 цаг 54 минутын өмнөБаянхошууны агаар цэвэр гарчээ1 цаг 59 минутын өмнөАНУ-ын Худалдааны яам 13 улсын хуулийн этгээдийг хар жагсаалтад оруулжээ2 цаг 4 минутын өмнөТ.Батбилэг: Бизнес эрхлэгчдэд татварын орлогын 90 хувийг буцаан олгодог болно2 цаг 9 минутын өмнөБоливийн Ерөнхийлөгч асанд орогнол олгохыг эсэргүүцжээ2 цаг 14 минутын өмнөЦас, мөс хайлуулах бодисыг өнгөрсөн жилээс 30 хувиар илүү нөөцөлжээ2 цаг 19 минутын өмнөГазын зурвасын ойролцоо 48 цагийн “онц байдал” тогтоожээ2 цаг 24 минутын өмнөБ.Баярмагнай: Тэд төрийн ордон руу дайрч, иргэдийг хүчирхийлэлд уриалсан учир би фронтоос гарсан2 цаг 29 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.