6-р сарын 4
16 цаг 04 минут

Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна

Өнөөдрийн /2019.06.04/ байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна. 

Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ.

 Энэхүү зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэллээ. 

 Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.

Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн,  383  аж ахуйн нэгж, иргэнд  1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

            Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

 
 

 

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 22 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 29 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 35 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 39 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 44 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 49 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 49 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 52 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт9 цаг 59 минутын өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.