2019 оны 6-р сарын 5
8 цаг 45 минут

"Өмнөговийн Дэмүүл арслан "

Өмнөговийн Дэмүүл арслан гэж аатай, амтай явсан нэгэн байжээ. Нэгэн бөх түүнийг дурсахдаа “Манай говийнхон Дэмүүл арслангаа таньдаггүй бурхнаасаа илүү шүтнэ шүү” хэмээсэн билээ.

"Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул МУ-ын хурц арслан Гомбо-Аюушийн Дэмүүл агсны нэрэмжит барилдаан 2019 оны 6-р сарын 4, 5-ны өдрүүдэд төрөлх нутаг Манлай суманд болно. 
Улсын аварга Ч.Санжаадамба
Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд
Улсын заан Б.Батмөнх
Улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай
тэргүүтэй хүчит 128 бөх барилдана."


Ингээд их говиос төрсөн арслангийн тухай нэгэн зүйлийг өгүүлье. 1966 он буюу үерийн жилийн наадмаар мань эр Дорнодын Түвшин гэдэг цэрэг-тэй барилджээ. Гэтэл унаагүй байсан түүнийг Бадамсэрээжид арслан унасан хэмээн зарла-сан аж. Ингээд Түвшин давж, тэр жилээ дөрөвт үлдэн, шууд улсын заан цол хүртсэн билээ. Унаагүй байхад нь унасан хэмээн зарласанд уур нь хүрч, хор шар нь хөдөлсөн Дэмүүл Бадамсэрээжид арслан дээр очиж “Чи яахаараа хол нутгийн нэг ядарсан жолооч намайг унасан гэж зарладаг юм байна.

Май үүнийг зарж ид” гээд гутлаа өгтөл арслан урдаас нь гутлыг нь түлхэн “Би хүний хуучин гутал авахдаа тулаагүй байна” гэжээ. Гэтэл тэрээр “Тэгвэл май үүнийг ав” гээд Бадамсэрээжид арслан гуйвтал нь алгадчихаад явжээ.

Маргааш нь наадмын комиссын хурал дээр Дэмүүл ороод “Та нар дахиж наадам хийдэггүй л юм бол яаж миний гомдлыг барагдуулдаг юм бэ? Хойтон жилийн наадмаар би хутга түрийлж ирнэ шүү. Дахиад ийм юм гаргаад үзээрэй” гэсэн гэнэ. Ирэх жилийн наадмаар Дэмүүл мөнөөх Түвшинг амалж аваад “Заан болоод нэг жил болсон хүүхэд бодвол улам сайжирсан байлгүй” гээд барил-даж унагаж байсан гэдэг.

Мөн нэг жилийн наадмаар Дэмүүлийг Баянаа аварга амалж авахад нь “Өмнөговь аймгийн зуун мянган хөдөл-мөрч-дийг төлөөлж ирсэн на-майг амлаад байхдаа яадаг юм. Чамтай би Туулын усыг цалгитал бяр гаргаж барилдана” гээд шуудагныхаа уяаг тэнд байсан бөхчүүдээр чангалуулж байхдаа “Хуруу байтугай хумс орохооргүй болтол чангалаарай” гээд гарч барилдан цаг шахам ноцолдсоны эцэст арга буюу унаж байсан гэдэг.

Мөн Дундговийн наадамд барилдаж байхдаа морь үзээд явж байтал нутгийн хэдэн бөхчүүд түүнээс “Энэ жил хэн түрүүлэх бол” гэхэд “Дэнж нь хазайдаггүй юм бол Дэмүүл нь хазайхгүй биз. Энэ наадам миний наадам" гэж хэлсэн бөгөөд үнэхээр хазайхгүй байсаар наадмын түрүүг авч байжээ.

9
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.101цнд   • 6 сарын 9. 8 цаг 48 минут

нутгийн мини домогт арсланг мэдэх мэдэхгүй нөхдүүд мэдэхгүй бол дуугүй л блдаа халхад хадбаатар лугаа адил ховорхон төрсөн сх эр хүн сн бөх бс гэдгийг ни л мэдэж авцгаа

139.5.217.214Зочин   • 6 сарын 7. 17 цаг 35 минут

Дэмүүл гэж жудаггүй худалч эр байсан гэдэг. Хаа газар бөх хүний нэр улсын цолоороо түрүү барьж айл саахалтын аймаг усны хүмүүсийн морь малын наашаа цаашаа болгочхоод гуйж авсан шигээ өгч чаддаггүй архичин эр байсны олон хүнээс сонсож байлаа. Ууж идэн гэж горигүй нөхөр байсан гэдэг

202.131.248.166зочин   • 6 сарын 6. 15 цаг 02 минут

Сониноос Дэмүүл арслан 100 метрт маш хурдан гүйдэг байсан юм билээ.Амжилт нь нилээд өндөр үзүүлэлттэй байсныг санаж байна.Уг хүн нь Ж.Мөнхбат аваргатай төстэй их аатай ам хэлтэй эр явсан юм билээ.Нэг удаа улсын олон удаагийн аварга нэг жолооочтой ачаа ачих дарааллаас болж хэрэлдээд,Чи муу хаалгаа тайлаад үүрээд явдаггүй юм бол хэн чамайг таних юм.Намайг бол халхын хавтгай дээр хэн ч танина гэж аархаж байсан гэдэг.Тэр үед аварга жолоочийн хаалган дээр аварга болсон тоогоор нь таван хошуу зурж нэрийг нь бичсэн байдаг байсан юм.

202.179.26.12Зочин   • 6 сарын 6. 12 цаг 35 минут

30 мянга гэдэг байхаа баянаа аваргын толгойг уургалж дарчихаад зогсож байхад чөлөөтийн намжим сурвалжлагч болж очоод дэмүүл гуай наашаа хараарай гэж дуудахад нь харж бгаад алдаж хутгуулж унасан гэдэг уначаад нөгөө сурвалжлагчийг хойноос нь хартал майжийчаад намжим гүйж явсан гэдэг

66.181.182.237Зочин   • 6 сарын 5. 10 цаг 55 минут

Худлаа бичих юм .Аймгийн наадамд ирээд тэгж хэлээд унаж байсан гэдэг.

112.72.12.9Зочин   • 6 сарын 5. 9 цаг 30 минут

ХЭН ЧАДАЛТАЙ ЧАДВАРТАЙ НЬ ЯЛЖ ДИЙЛДЭГ НЬ ЭР ХҮНИЙ ХОРВОО ЮМ ШҮҮ ДЭЭ. ЗААВАЛ НЭЭГ ӨМНӨГОВИЙН ХӨДӨЛМӨРЧДЙИГ ТӨЛӨӨЛЖ ГЭЖ ИРЭЭД ТҮРҮҮЛҮҮЛЭХГҮЙ БОЛ БАРАГ АЛНА ГЭСЭН ШАХУУ ЮМ БИЧЭЭД ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ ГАРГААД ЯАХ ВЭ? ДЭЭ. ХҮНИЙ ДУРГҮЙ ХҮРНЭ Ш ДЭЭ ХӨ. ТЭР ЖИЛ ХОЁР МӨНХ ХАЯЛЦАХГҮЙ УДААД БАЙХААР ХОЁР АВАРАГЫГ ХАСААД ДЭМҮҮЛ ГУАЙГ ТҮРҮҮЛҮҮЛСЭН ГЭДГИЙН ТҮҮНЭЭС ТЭР ХОЁРЫГ ТИЙМ Ч АМАР ХАЯЧИХГҮЙ БИЗ ХАЯЖ ТҮРҮҮЛЭЭЧГҮЙ БИЗ ДЭЭ.

202.126.89.179Зочин   • 6 сарын 5. 21 цаг 21 минут

хонон ѳнжин барилдах шахсан хоё мѳнхийг сайхан хаяндаа гэж бодож суулаа гэж ярьж байж билээ

66.181.161.82Бат   • 6 сарын 5. 9 цаг 12 минут

БатОрших юу гэж барилдах вэ дээ жаахан үнэнд ойрхон юм бич

202.131.231.22хариу   • 6 сарын 5. 15 цаг 53 минут

Бат-Орших гэж нэр бичээгүй л байна даа.

Шинэ мэдээ

"Moon Dance" хамтлаг ДАШТ-д шилдэг зургаад багтлаа3 цаг 2 минутын өмнөИнстаграмын баян айлын хүүхдүүдийн тансаглалыг харуулсан зургуудаас12 сар 8. 14:00Стресс тайлах хялбар дөрвөн арга12 сар 8. 13:50Оросын тэрбумтан нохойгоо салхилуулж яваад амиа алджээ12 сар 8. 13:40Хүүхдийн кабинетууд уртасгасан цагаар ажиллаж байна12 сар 8. 13:30Нью-Йоркийн "гудамжны" урлаг12 сар 8. 13:20Гал түймэр гарч болзошгүй 102241 зөрчлийг илрүүлжээ12 сар 8. 13:10Galaxy S11-ийн урьдчилсан таамаг гарлаа12 сар 8. 13:00Ой тогтоолтын дэлхийн аваргад Монгол Улс хоёрт жагсаж байна12 сар 8. 12:45Шар вандуй таргалалтаас урьдчилан сэргийлнэ12 сар 8. 12:30Хүнсээ худалдаж авахдаа хэрхэн зөв сонголт хийх вэ?12 сар 8. 12:15Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа12 сар 8. 12:00Ватиканы хүндэт харуулууд...12 сар 8. 11:45Манай сайтын сэтгүүлч, редактор Н.Пунцагболд ШИЛДЭГ редактороор шалгарлаа12 сар 8. 11:30Өнөөдрийн зурхай12 сар 8. 11:15Цаг агаарын мэдээ12 сар 8. 11:00Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж 8 сая төгрөг гардлаа12 сар 7. 23:00“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 15:00Байгууллагын баярын арга хэмжээн дээр баримтлах 10 дүрэм12 сар 7. 14:55АНУ Иракийн гурван иргэний эсрэг хориг арга хэмжээ авчээ12 сар 7. 14:50Зөгийн бал хэмээх шидэт идээний ашиг тус…12 сар 7. 14:45ФОТО: “Face Geniuses” буюу Солонгосын шилдэг нүүр царайгаар шалгарсан эрэгтэй кпоп одод12 сар 7. 14:40"Анхдагч" ах нар12 сар 7. 14:35Нийслэлийн бүсэд баавгай орж иржээ12 сар 7. 14:34Өвөрмөц авьяастай 15 алдартан12 сар 7. 14:30Их Британид 121 граммын цул алт олджээ12 сар 7. 14:25Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн барилдааны түрүү бөхийг 8 сая төгрөгөөр шагнана12 сар 7. 14:22Англи хэлээр аль орны хүмүүс хамгийн сайн ярьдаг вэ12 сар 7. 14:20Дэвид Бекхэм замын хөдөлгөөний дүрэм зөрчжээ12 сар 7. 14:15Volkswagen шинэ үеийн Golf машинаа худалдаалж эхэллээ12 сар 7. 14:10
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.