2019 оны 6-р сарын 5
9 цаг 15 минут

Х.Баатар: Хөдөө аж ахуйн бирж блокчэйн технологи нэвтрүүлнэ

“Хөдөө аж ахуйн бирж” ” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Баатартай ярилцлаа. Тэрбээр 2016 онд тус биржийн удирдлагын албан тушаалд томилогдсон бөгөөд, биржийг сонгодог утгаар нь ажиллуулахаар хичээж, олон шинэлэг зүйл хэрэгжүүлж байна.

Хөдөө аж ахуйн бирж ноолуур гарах үед Зүүн аймагт дуудлага худалдаа хнйж бодит үнэ тогтоосон. Энэ жил ноолуурын ханш яаран буухгүй байгаа нь юутай холбоотой вэ?

-Хөдөө аж ахуйн бирж, салбарын яамтай хамтран энэ жилийн ноолуурын анхны төвлөрсөн худалдааг өнгөрсөн гуравдугаар сарын 22-24-нд Сүхбаатар, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газартай хамтарч зохион байгуулсан. Төвлөрсөн худалдаа нь малчид, хоршоодыг арилжаанд шууд оролцуулах, үндэсний үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангах, ноолуурын зах зээлийн бодит үнэ тогтоох зорилготой. Энэ үеэр Сүхбаатарт 131.500 төгөрөгтэй байсан ханш 133 мянгад хүрч, 20 гаруй мянган тонн ноолуур зарагдсан. Өмнөдэлгэрт 138.400 төгрөгт хүрсэн. Үнэ буурах хүчин зүйл одоогоор алга.

-Хөдөө аж ахуйн биржийг сонгодог утгаар нь хөгжүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. Ямар шинэлэг зүйлүүд хийж байна вэ?

Хөдөө аж ахуйн бирж байгуулагдснаас хойш зургаан жил болжээ. 2017 оныг хүртэл сонгодог утгаараа ажиллаж чадаагүй. Экспортод гаргасан бараа түүхий эдээс арилжаанд оруулсан нэр зүүдэг байсан. Бид 2016 онд ажил авснаас хойш үүнийг өөрчлөх хэрэгтэй болсон. Ингээд стратегийн төлөвлөгөө боловсруулж, хоршоог бэхжүүлэх чиглэлээр төсөл хийсэн. БНХАУ- ын Бохай биржтэй хил дамнасан арилжаа хийх түншлэлийн гэрээ байгуулаад, программ хангамж бүх асуудлаа хоорондоо тохирон, өнгөрсөн онд туршилтын арилжаа хийсэн. Бохай бирж нь Тяньжинд байрладаг олон улсын таваарын бирж. Төлбөр тооцоо нь хурдан шуурхай хийгдэхээр тохирсон. Борлуулах бүтээгдэхүүний үнийг тус биржийнхээр тохирдог учраас манайханд илүү ашигтай.

Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан Биржээр арилжаалах бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах зорилтын дагуу өнгөрсөн оноос мал, мах, арьс шир арилжаалах туршилтыг өргөн хүрээтэй хийлээ. Малчид болон хоршоог махны үйлдвэрүүдтэй форвард арилжаа хийлгэх, махны үйлдвэрүүдийг томоохон хүнсний  үйлдвэрүүдтэй холбож идэвхтэй ажилласан. Мах боловсруулах үйлдвэрийн арьс ширийг “Дархан нэхий” компанид нийлүүлэх чиглэлээр Санамж бичиг, гэрээнүүд хийгдсэн.

-Малчдын хоршоог бэхжүүлэх чиглэлээр юу хийж байна вэ?

Малчдын хоршоог бэхжүүлэх, хоршооноос эцсийн хэрэглэгчдэд шууд бараа түүхий эд нийлүүлэх чиглэлээр эхний ээлжинд ноолуурын төвлөрсөн худалдаа, форвард гэрээ хийх ажлыг 2017 онд эхлүүлсэн. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хоршоо үндэсний зарим компанитай гэрээ хийж, амжилттай хамтран ажилласан. Манай хамгийн гол тулгуур малчин гишүүнтэй хоршоо байх ёстой. Бид 60 гаруй хоршоонд итгэмжлэл олгож, зарим хоршоо нь арилжаанд ороод үйлдвэрүүдтэй гэрээ хийж байна.

“Нэг сум нэг хоршоо” гэсэн зорилттой ажиллаж байгаа. Сумдад байгаа хоршооны тоо олон боловч малчин гишүүнтэй нь харьцангуй цөөхөн. Малчин гишүүнтэй хоршоог бэхжүүлэх чиглэлээр ХХААХҮЯ болон Монголын хоршоологчдын холбоотой хамтарч ажиллаж байна. Хөрөнгийн эх үүсвэр шийдэгдвэл хоршоодыг стандартын агуулахтай, жижиг мал нядалгааны цехтэй болгож, загвар хоршоо байгуулахаар төлөвлөсөн. Хоршоонд арьс шир давсалдаг, ноос ноолуурыг ялгаад ангилаад, боогоод арилжаанд оруулахад бэлэн болгодог мэргэжлийн хүн хэрэгтэй. Мэргэжилтэн бэлтгэх асуудлыг Хоршоологчдын холбоо шийднэ гэж байгаа. Хөрөнгийн эх үүсвэрийг ХХААХҮЯ болон гадаадын төсөл хөтөлбөрүүдэд ч санал тавьсан.

-Бирж өнгөрсөн оноос амьд мал арилжаалж эхэлсэн. Энэ хэр амжилттай байсан бэ?

Амьд мал арилжихад нэг төвөгтэй зүйл байгаа нь нийслэлийг тойрсон 400 км-ын радиуст мал ховор юм байна. Тэгэхээр энэ чиглэлд бодлого гаргаж ажиллах ёстой юм билээ.

-Танайх Монголын таваарын бирж болно гэсэн том зорилттой ажиллаж байгаа гэсэн. Үүнийг хийхэд хүндрэл бэрхшээл хэр байх бол?

-Ер нь цаашдаа Хөдөө аж ахуйн бирж Монголын таваарын бирж болох ёстой. Зөвхөн хөдөө аж ахуйн бараа түүхий эд биш, уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, зэс, алт гээд бүгдийг арилжих боломжтой. Өнөөдөр нүүрсийг Бохайн биржээр дамжуулаад зарахад компанид ямар ч дарамт учрахгүй. Бирж арилжсан эцсийн мэдээгээ. өгчихнө. Тээврийн асуудлыг нь тендер зарлаад том компаниудыг оруулчихвал одоогийнх шиг асуудал үүсээл байхгүй, хариуцлагаа үүрээд ажиллана.

-Таваарын бирж болоход хэр их хугацаа. бэлтгэл шаардлагатай вэ?

-Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой. Бид бэлтгэлээ базааж эхэлсэн. Манайх энэ оноос гаднынхантай нэг орчинд харилцахын тулд арилжаа, төлбөр тооцооны платформаа шинэчилнэ. Блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем авахаар ажиллаж байна.

-Тэгвэл танайх бараг Монголын анхны блокчэйн технологи нэвтрүүлсэн компани болох нь ээ?

-Тэгнэ, блокчэйнд суурилсан технологитой болсноор эрхийг нь аваад хэн ч орж болдог. Хамгийн гол нь манайх Бохан биржтэй болон гадагшаа харилцахад асуудалгүй болно. Одоогийн программ гадагшаа харилцах боломжгүй. Өмнө нь М80(2-ийн программ хангамж авахаар нэлээд ярьж байсан юм билээ. Тэр хэт өндөр өртөгтэй. Блокчэйн технологийн хувьд давуу тал олонтой, харьцангуй хямд.

Тэгээд ч дэлхийн жишиг энэ чиглэлд байхад бид хоцрох ёсгүй. Ирэх долдугаар сарын 1 гэхэд туршилтаа хийгээд эхэлчих болов уу.

Мөн энэ онд манай бирж логистикийн төвтэй болно. “Эмээлт”-ийн орчимд газар аваад, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлж байна. Ноос ноолуур, хүнсний бүтээгдэхүүн, барааны дээж хадгалж, дуудлага худалдаа хийх зориулалттай орчин үеийн агуулах барина.

-Танай үйл ажиллагаа сүүлийн хоёр жилд нэлээд өргөжсөн байна. Биржийн ашигт ажиллагааны төвшин хэр байгаа вэ?

-Би энэ ажлыг аваад хоёр жил гаруй болж байна. Өмнө нь гурван жил алдагдалтай ажилласан байсан. 2017 онд 400 гаруй сая төгрөгийн, өнгөрсөн онд тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Хэмнэлт нэлээд гаргаж байгаа. Дээр нь ноолуурын үнэ өссөн нь мөн нөлөөлсөн.

-Хэдэн ажилтантай вэ?

-40 гаруй ажилтантай. Төрөл бүрийн мэргэжлийн гадаад, дотоодод сургууль төгссөн дан залуучууд бий. Манайх технологийн компани учраас ажилтнууд маань энэ чиглэлд мэргэшсэн байх ёстой.

-Цаашид хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн үнийг өсгөж, худалдаа борлуулалтын зөв систем тогтооход танай биржийн үүрэг их. Малчин гишүүнтэй хоршооны тоогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ?

-Хоршоологчдын холбооны мэдээллээр улсын хэмжээнд 100 гаруй малчин гишүүнтэй хоршоо байдаг гэсэн. Гэхдээ зарим нь ажилладаггүй эсвэл зарим нь агуулах сав байхгүй байх жишээтэй. Тэгэхээр үүнийг бэхжүүлж, ядаж нэг аймагт нэг малчин гишүүнтэй хоршоо байгуулах шаардлага бий. Бараа түүхий эдээ хадгалахаас гадна хөдөлмөрөөрөө хоршино. Гишүүн хоршооны тоог нэмэгдүүлэхийн тухайд манайд байнгын болон байнгын бус гишүүн гэж байдаг. Хоршоо бол манай арилжаанд ямар нэгэн шимтгэл төлөхгүйгээр, олон шат дамжлагагүйгээр шууд оролцоно. Компани бол заавал брокероор дамждаг. Хамгийн гол нь манайх Бохайн биржтэй болон гадагшаа харилцахад асуудалгүй болно.  

Эх сурвалж: Шинэ Өсөлт сэтгүүл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Японд олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ2 цаг 34 минутын өмнөМалчид, тээвэрчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд2 цаг 39 минутын өмнө“Их 20”-ийн Сангийн сайд нар уулзана2 цаг 44 минутын өмнөГар утасных нь цэнэг дууссанаас болж торгуулжээ2 цаг 49 минутын өмнөЛинз болон хиймэл сормуусны сөрөг тал2 цаг 54 минутын өмнөХөл бөмбөгийн хаалгачдын тухай сонирхолтой баримтууд2 цаг 59 минутын өмнөБразилд зул сарын үеэр олон мянган түр ажлын байр бий болж магадгүй3 цаг 4 минутын өмнөБүх цаг үеийн шилдэг 500 дуу: №12 Sam Cooke, ‘A Change Is Gonna Come’3 цаг 9 минутын өмнөНидерланд: Ертөнцийн төгсгөлийг хүлээн 9 жил хонгилд амьдарчээ3 цаг 14 минутын өмнөАмьдралдаа өөрчлөлт оруулах 14 энгийн алхам3 цаг 19 минутын өмнөТаван настай малчин охины тухай баримтат кино бүтээгджээ3 цаг 24 минутын өмнөХөгшрөлтийн үйл явцыг тухайн хүний алхалтын хурдаар тодорхойлох боломжтой гэв3 цаг 29 минутын өмнөВакцин хүрэлцээгүйгээс мал хорогдсон гэж үзжээ3 цаг 34 минутын өмнөХоакин Феникс гал унтраах машин мөргөжээ3 цаг 39 минутын өмнөНАСА-ын ахмад эрдэмтэн: Ангараг гарагт амьдрал байж болохыг бид 40 жилийн өмнө илрүүлсэн3 цаг 44 минутын өмнөГалт уулс хүн төрөлхтөнд ялагджээ: Саяны галт уулсын нөлөөлөл3 цаг 49 минутын өмнөАНУ-ын боксчин Патрик Дэй толгойдоо гэмтэл авч, эмнэлэгт хүргэгджээ3 цаг 54 минутын өмнөА.Хишигдалай: Айлын тогоо яах вэ, өөрийнхөө тооноор нар мандахыг харж байвал амьдрал сайхан3 цаг 59 минутын өмнөЯагаад мацаг барих хэрэгтэй вэ4 цаг 4 минутын өмнөДоналд Трампын бага охин Тиффани4 цаг 9 минутын өмнөУлаан-Үдэд Монголын иргэн 50 мянган доллараа дээрэмдүүлжээ4 цаг 11 минутын өмнөБиднийг интернэт ухаад сууж байх зуур дэлхий ертөнцийг өөрчилж буй 7 хүүхэд4 цаг 14 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь4 цаг 19 минутын өмнөИран улс 40 тэрбум ам.долларын ашиг өгөх байгалийн хийн орд илрүүлжээ4 цаг 24 минутын өмнө“Harley-Davidson” цахилгаан мотоциклын үйлдвэрлэлээ зогсоожээ4 цаг 29 минутын өмнөЦөмийн дайн дэгдэх эрсдэл нэмэгдэж байгааг хэлжээ4 цаг 34 минутын өмнөБ.Жавхлан: Саарал жагсаалтыг улс төржүүлж, өндөр авахуулж байгаа нь сайн хэрэг4 цаг 37 минутын өмнөЗэрлэг ан амьтдын шилдэг зурагчныг тодруулжээ4 цаг 39 минутын өмнөХятад АНУ-д эрс эсэргүүцлээ илэрхийлжээ4 цаг 44 минутын өмнөБ.Бат-Эрдэнэ: Ж.Мөнхбат гишүүн хөрөнгө, орлого нь яагаад огцом нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй4 цаг 46 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.