6-р сарын 5
14 цаг 25 минут

Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна

Улсын хэмжээнд энэ жил тариалалт хийх үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай байгаа ажээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам “Өчигдөрийн /2019.06.04/ байдлаар улсын хэмжээгээр 322.6 мянган га-д үр тариа, үүнээс 303.4 мянган га-д улаанбуудай, 11.6 мянган га-д төмс, 4.3 мянган га-д хүнсний ногоо, 15.7 мянган га-д малын тэжээлийн, 36.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 390.6  мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц  82.5 хувьтай, төмс 84.1 хувь, хүнсний ногоо 47.2 хувьтай явагдаж байна. Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо, 7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийнэ” гэдэг мэдээллийг өгч байна.

Энэ жил 478.0 мянган га-д тариалалт хийх зорилтын хүрээнд  үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж, хангайн болон төвийн бүсэд тавдугаар сарын 8-наас, бусад бүсүүдэд тавдугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхэлсэн байна.  ХХААХҮЯ-наас өгсөн мэдээллээр хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой аж. Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн,  383  аж ахуйн нэгж, иргэнд  1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байна.

Тариалалт хийх ойрын өдрүүдэд, Ус цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр энэ сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.  

0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа45 минут 16 секундын өмнөУИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа1 цаг 53 минутын өмнөХоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл1 цаг 57 минутын өмнөХүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв2 цаг 3 минутын өмнөЗургаан настай хүү 4600 удаа суниажээ2 цаг 8 минутын өмнөМаргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь2 цаг 13 минутын өмнө"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ2 цаг 17 минутын өмнөДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ2 цаг 22 минутын өмнөЗуны амралтаараа уншвал зохих 10 ном2 цаг 28 минутын өмнө“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ2 цаг 33 минутын өмнө"Гаатуу"-гийн гараас мултрахгүй2 цаг 38 минутын өмнө71 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ2 цаг 43 минутын өмнө''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ2 цаг 48 минутын өмнөЛимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг2 цаг 53 минутын өмнөМУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав2 цаг 57 минутын өмнөЧарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв2 цаг 57 минутын өмнөБ.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй3 цаг 3 минутын өмнөДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа3 цаг 7 минутын өмнөЧимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх3 цаг 13 минутын өмнөТ.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд3 цаг 17 минутын өмнөХар тамхины бүлэглэлийн толгойлогч Эль Чапо бүх насаараа хоригдоно3 цаг 27 минутын өмнө“The Hu” хамтлаг АНУ-д аялан тоглоно3 цаг 33 минутын өмнөХөвсгөлд ослоор нас барсан 41 тохиолдол бүртгэгджээ3 цаг 38 минутын өмнөИрэх сарын 9 хүртэл Үндсэн хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ3 цаг 47 минутын өмнөУлаанбаатар-Дарханы замыг 11 дүгээр сар хүртэл ХААНА3 цаг 48 минутын өмнөГ.Аким: Би аялсан бүх улсын улсынхаа номын сангаар зочилсон3 цаг 52 минутын өмнөЭмбер Хердийг найз нь “мурив”3 цаг 57 минутын өмнөМеркель эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхгүй4 цаг 3 минутын өмнөӨдөр бүр йога хийснээр таны биед гарах 6 өөрчлөлт4 цаг 7 минутын өмнө“StarLadder - 2019 Major” тэмцээнд Монгол тоглогч өрсөлдөнө4 цаг 13 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.