6-р сарын 5
14 цаг 55 минут

Мэдэгдэл

Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээ, мэдээллийн зарим нэгэн цахим хуудсаар  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний удирдлагуудтай холбосон гүтгэлгийн шинжтэй, баримт нотолгоогүй, ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдэж, Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч хамт олны амжилтыг харлуулж, урам зоригийг мохоох, олон нийтийн санаа бодлыг төөрөгдүүлэх оролдлого хийж байгаад харамсаж байна.

Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн бүхий л үйл ажиллагаа хэвийн жигд тасралтгүй үргэлжилж байна. Манай хамт олон 2019 оны эхний таван сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтүүдийг 100-112 хувиар биелүүлж, улс болон орон нутгийн төсөвт 378.5 тэрбум төгрөгийн татвар, төлбөр төвлөрүүлэн амжилттай ажиллаж байна.

Монгол Улсын Засгийн Газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосон энэ цаг үед олон нийтийн цахим сүлжээг ашиглан Уурхайчин хамт олны нэр хүндэд санаатайгаар халдсан худал мэдээлэл түгээж байгаа нь улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт гол түших багана, тулах хүч болж ирсэн Эрдэнэт үйлдвэрийн тогтвортой үйл ажиллагааг доголдуулах, удирдлагын түвшинд зохион байгуулж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, үр дүнг харлуулах зорилгоор зохион байгуулалттай хийж байгаа үйлдэл гэж үзэж байна.

Мэдээллийн үнэн зөв, бодитой байдлыг хангаагүй, эх сурвалж нь тодорхойгүй мэдээллийг гүтгэлэг, таамаг хэлбэрээр олон нийтэд түгээж буй нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 14.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 6.21-р зүйлийн 1 дэх хэсэг, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3-р зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс ор үндэслэлгүй энэ мэт гүтгэлэг, худал мэдээлэл нийтэлж, түгээхгүй байхыг анхааруулъя.

Баримт нотолгоогүй, худал мэдээ, мэдээллийг захиалгаар түгээн, нийтэлж буй зарим цахим хуудас, хэвлэл мэдээллийн байгууллага энэхүү бусармаг үйл ажиллагаагаа зогсоож, залруулга хийгээгүй тохиолдолд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс  хууль, хяналтын байгууллагад хандах болно гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн талаарх үнэн бодит мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч түгээхийг нийт Хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалж байна.    

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТӨҮГ-ЫН

ХУУЛИЙН ХЭЛТЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой3 цаг 3 минутын өмнөХүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав3 цаг 5 минутын өмнөИлон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ3 цаг 10 минутын өмнөДөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино3 цаг 15 минутын өмнө“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно3 цаг 20 минутын өмнөМалчид, ард иргэд, тариаланчидын анхааралд3 цаг 25 минутын өмнөТейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ3 цаг 30 минутын өмнөАНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ3 цаг 35 минутын өмнөФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг3 цаг 40 минутын өмнөЭрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"3 цаг 45 минутын өмнөХонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ3 цаг 50 минутын өмнөФорбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ3 цаг 55 минутын өмнөБ.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ4 цагийн өмнөТэжээж байсан арсландаа бариулжээ4 цаг 5 минутын өмнөИспанийн хөлбөмбөгийн Ла лиг4 цаг 10 минутын өмнөХоолноос нь хар хорхой гарсан Кимбаб Чонгүг рестораны үйл ажиллагааг зогсоолоо 4 цаг 15 минутын өмнө“ABU Robocon–2019 Mongolia” олон улсын роботын тэмцээн Монгол Улсад анх удаа болно4 цаг 20 минутын өмнөБНСУ-ыг зорин аялах жуулчдын тоо ихээхэн нэмэгджээ4 цаг 25 минутын өмнөСамар мухар олгойн үрэвсэл үүсгэдэггүй4 цаг 30 минутын өмнөЗөвхөн Монголд харж болох зурагнууд4 цаг 35 минутын өмнөБНСУ-ын экспорт есөн сар дараалан буурах төлөвтэй байна4 цаг 40 минутын өмнө“Хөх” Энхмаагийн шоуны будалт4 цаг 45 минутын өмнөМорин шоргоолжнууд мөнгийг нь зоогложээ4 цаг 50 минутын өмнөДэлхий дээрх хачирхалтай мөөгнүүд4 цаг 55 минутын өмнөПольш: Аянга цахилгаанд дөрвөн хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн бэртжээ5 цагийн өмнө“Лалын улс”-ын гурван толгойлогчийн талаарх мэдээлэлд шан амлажээ5 цаг 5 минутын өмнөГвардиолла, Агуэро нар юунаас болж маргав5 цаг 10 минутын өмнөБаавгай буусан намар5 цаг 15 минутын өмнөВьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа5 цаг 20 минутын өмнөВенесуэлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсжээ5 цаг 25 минутын өмнө
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.