6-р сарын 5
16 цаг 31 минут

Авьяас, мэдлэг, ур чадвараараа манлайлагч ирээдүйн аваргуудыг онцоллоо

Голомт банк Шангри-Ла хотел Улаанбаатар, BRB компанитай хамтран хүүхдийн эрхийг хамгаалах Олон Улсын өдрийг тохиолдуулан хүүхэд залууст санхүүгийн боловсрол, туршлага олгох, энтрепренерлэг сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор “Future champions” буюу “Ирээдүйн аваргууд 2019” арга хэмжээг зохион байгууллаа.

Уг арга хэмжээ нь авьяас чадвар, мэдлэг боловсрол, тууштай байдлаараа бусдыгаа манлайлж буй хүүхдүүдийн амжилтад хүрсэн арга барил, туршлагыг бусад хүүхдүүдтэй хуваалцах, хүүхэд багачуудад өөрийн зорилго, хүсэл мөрөөдөлдөө хүрэх гарц байгааг мэдрүүлэх, хүүхэд наснаасаа өөрийн бизнес санааг бодит болгон хэрэгжүүлэх боломж олгох зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Арга хэмжээний үеэр байгаль орчинд ээлтэй үйл хийсэн, дижитал үеийн манлайлагч, хоббигоо бодит болгон хөгжүүлж мөрөөдөлдөө хүрч чадсан, тууштай байдлаараа дэлхийн тавцанд нэрээ дуурсгасан ирээдүйн 4 аваргыг онцолж, Монголын ирээдүйн аварга гэсэн бичээстэй, өвөг дээдсийн тэнгэрийн сум хэмээн нэрийддэг байсан сумны зэв хэлбэрээр бүтээсэн Голомт банкны Алтантүлхүүр цом болон мөнгөн шагналыг гардуулсан.

Мөн шинийг санаачлагч хүүхэд багачуудын өөрсдийн гараар хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэн, авьяаслаг хүүхдүүдийн урлагийн үзүүлбэр, сугалаат хөтөлбөр явагдаж эцэг эхчүүд хүүхэд багачуудын бүтээлтэй танилцан ирээдүйн бизнест нь хөрөнгө оруулсан юм.

Харилцагчдадаа Дэлхийн жишиг үйлчилгээг хүргэхээр зорьж буй Голомт банк 2018 онд Монголын мянга мянган бяцхан үрсэд зориулан Голомт хүүхдийн хотхонг Үндэсний соёл амралтын хүрээлэнд байгуулж байсан бол 2019 онд арга хэмжээнийхээ цар хүрээг ийнхүү тэлж хийж бүтээх хүсэл тэмүүлэлтэй “Ирээдүйн аваргууд”-ыг онцолж, мэдлэг, туршлагаас нь хуваалцах, түүнээс суралцах боломжийг хүүхэд багачуудад олголоо.

Тав тух, тансаг орчинг бүрдүүлэгч Шангри-Ла хотел Улаанбаатар болон тайз дэлгэцийн сурталчилгааны шилдэг BRB компанийн хамт олонд уг арга хэмжээг дэмжин хамтран ажиллаж, хамгийн эрхэмд тооцогдох ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ-ыг хамтдаа хийсэнд Голомт банкны хамт олны зүгээс гүн талархлаа илэрхийлж байна!

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Шинэ мэдээ

Шуурхай: Сөүл, Бээжин чиглэлийн нислэгүүд саатлаа6 цаг 40 минутын өмнөШуурхай: Нийслэлээс гарсан тээврийн хэрэгслүүдийг буцааж байна7 цаг 54 минутын өмнөӨршөөл байх ёсгүй6 сар 15. 14:4062-той өвөө онгоцны үйлчлэгч болов6 сар 15. 14:30MedicalXpress: Түргэн хоол тархийг эрт хөгшрүүлдэг6 сар 15. 14:00Моносын ЭКО цайн дээр “Байгалийн цэвэр” гэсэн тэмдэглэгээг хууль зөрчиж байршуулжээ6 сар 15. 13:30"ХААНЫ ЭРЭЛД" дэлхийн 37 орны шилдгүүд оролцож байна6 сар 15. 13:30СЭЛЭНГЭ: Монголын анхны ШИЛЭН ГҮҮРИЙГ барьж эхэллээ6 сар 15. 13:00ШХАБ-ын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаан өндөрлөлөө6 сар 15. 12:39Р.БАТТҮВШИН: -ХУСТАЙН НУРУУНЫ ТАРВАГА ИХ ГАЗРЫН ЧУЛУУНД НУТАГШИЖ ЭХЭЛЛЭЭ6 сар 15. 12:25Шави, Раул, Валдез, Х.Алонсо нар дасгалжуулагчийн лицензээ авлаа6 сар 15. 12:15Шар хайс ганцхан шөнийн хүчтэй салхины ая даасангүй6 сар 15. 12:00КD, Клэй хоёрын төлөвлөгөө6 сар 15. 12:00Түр хорооны гишүүд эрүүдэн шүүсэн шинэ баримт дэлгэв6 сар 15. 11:45Яармагийн гүүрийг өнөөдрөөс эхлэн  энэ сарын 25 хүртэл хаана6 сар 15. 11:44"Lexus-470" автомашин онхолдож,  БНХАУ-ын иргэн  амиа алджээ6 сар 15. 11:39Ажлын хэсгийнхэн Оюутолгойн гэрээгээр Засгийн газарт ямар зөвлөмж өгөх вэ6 сар 15. 11:30Импортын хуурамч гэрчилгээтэй хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ6 сар 15. 11:15Монгол Улсад айлчлал хийх Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Коногийн мэндчилгээ6 сар 15. 11:00ШӨХТГ шатахууны үнийг бууруулах шаардлага хүргүүлжээ6 сар 15. 10:45Өнөөдрийн зурхай6 сар 15. 10:30Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгааны хязгаарлалт хийнэ6 сар 15. 10:15АНХААР: Үер усны аюулаас сэрэмжлээрэй6 сар 15. 10:00ДОЛОО ХОНОГ: УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж, Засгийн газар амьд мал экспортлох шийдвэрээсээ буцав6 сар 15. 9:30“Зөв тусгал” аяны үр дүнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 14 хувиар буурчээ6 сар 14. 17:00ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Дархан-Уул аймгийн Орхон суманд ажиллав6 сар 14. 17:00"Их газрын чулуу"-ны ууланд тарвага нутагшууллаа6 сар 14. 16:54КАТАР-2022: Монголын шигшээ баг сугалааны тавдугаар хэсэгт орлоо6 сар 14. 16:48Торонтогийн "Үлэг гүрвэлүүд" анх удаагаа NBA-гийн аварга боллоо6 сар 14. 16:46Цаг агаарын мэдээ: Амралтын өдрүүдэд бороотой6 сар 14. 16:46
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.