6-р сарын 6
9 цаг 40 минут

БАЙР СУУРЬ: Улсыг ганц тойрог болгох сонгуулийн системийн талаар иргэд юу хэлэв

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг Сонгуулийн тухай хуулинд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж дуусчээ. Ингээд 2020 оны сонгуулийг “Монгол улс-Нэг тойрог” гэх системээр явуулах саналыг УИХ дахь МАН-ын бүлэг танилцуулсан юм. 

Монгол улс-Нэг тойрог системээр сонгуулийг зохион байгуулбал нам тус бүр Монгол улсын хэмжээнд 76 хүнийг нэр дэвшүүлэх юм. Нийт 700 хүн нэр дэвшлээ гэж үзэхэд хамгийн олон санал авсан 76 хүн УИХ-д сонгогдоно гэсэн үг. Сонгогчид нам биш хүн сонгох юм. 

Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо. 

Иргэн Г.Батдорж: Одоогийн тогтолцоогоо жаахан өөрчлөх юм бол заавал нэг тойрог болгох хэрэггүй

Энэ өөрчлөлт арай л болмооргүй санагдаж байгаа. Нэг тойрог болохоор иргэд зөв хүнээ олж сонгож чадахгүй байх гэж бодож байна. Хүн болгон өөр шүү дээ. Мэдээлэл сайтай хэдэн хүн байхад мэдээлэлгүй хүн 90 хувь нь байдаг.  Ингэхээр иргэд сонголтоо хийж чадахгүй. Нэг ёсондоо нэг хүний үгээр явах байх.  Одоогийн тогтолцоогоо жаахан өөрчлөөд эргүүлэн татаж, шат шатанд нь хариуцлага тооцох байдлаар зохицуулалт хийж үүрэг, хариуцлагаа хүлээдэг байхад болохгүй зүйл байхгүй. Одоогийн сонгогдсон гишүүд өөрсдөдөө зориулаад юм хийж байна шүү дээ. Гол асуудал нь энэ л байна.

Иргэн Ж.Дэлгэрсайхан: Сум орон нутгаас сонгогдсон түшээд ажил хийдэггүй учир нэг тойрогт орсон нь дээр

Хэрэв аймаг сумаас сонгогдвол тухайн орон нутаг,  иргэдийнхээ төлөө ажиллаж чадаж байвал яахав байж болох юм. Гэтэл зарим нь орон нутагтаа сайн ажиллаж байхад, зарим нь ажиллахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр нэг тойрогт орсон нь зүгээр санагдаж байна. Үнэхээр нэр хүндтэй, ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж тэдний төлөө ажиллаж чадах нэгнийг л олж сонгох болох нь. Тэгэхээр тухайн үедээ хэн нь хэн гэдгийг иргэд харж байгаа учир асуудалгүй сонголтоо хийх байх гэж бодож байна.

Иргэн Д.Шагж: Зарчмын хувьд зөв ч зохион байгуулалт нь ямар байх вэ гэдэг чухал

Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд төсөл өргөн бариад байх шиг байсан. Үүн дээр зохион байгуулалтын хувьд яаж хийх вэ гэдэг л том асуудал байна л даа. Түүнээс биш энэ нэг тойрог болж өрсөлдөх нь зөв л гэж бодож байна. Нэг тойргоос сонгогдсон 76 гишүүн бол манай нийгмийн толь болно. Хар бол хараараа, цагаан бол цагаанаараа бүгд л гарч ирдгээрээ л гарч ирэх байх. Ингэснээр илүү бодитой болох байх гэж бодож байна. Гол нь зохион байгуулалтын ажлыг яаж хийх юм бол доо. Нэг тойрогт  дөрөв, таван хүн өрсөлдөөд тэдний дүнг гаргах гэж хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр 76 хүн сонгоод тэр дүнг нь яаж гаргах юм. Мөн санал өгч байгаа хүн 76 хүнийг тоолж сонгоно гэдэг нилээд цаг хугацаа авхаалж самбаа шаардсан ажил болох байх. Тэрнээс биш зарчмын хувьд зөв ажил гэж бодож байна.

О.Нэргүй: Нэг тойргоос сонгогдсон 76 нь монгол орныхоо төлөө зүтгэх сэтгэлтэй хүмүүс гарч ирэх байх

Нэг тойрог болсон нь зөв байх гэж бодож байна. Олон тойрог болоод хуваагдаад явдаг ажил нь багасах байх. Нам дагасан нь биш. Сонгогдсон 76 нь монгол орныхоо төлөө зүтгэх сэтгэлтэй хүмүүс гарч ирэх байх гэж бодож байна. Өөр мэдэх юм алга даа. Дээгүүрээ энэ сонгуулийг ямар болгоно гэж ингэж өөрчлөлт оруулж байгаа юм. Түүгээрээ нэг яваад үзсэн нь дээр байх.

 

Ч.Давааням: Нэг тойрог болоход болохгүй гэх зүйл байхгүй

Нэг тойрог болгоод сонгууль явуулна гэж байгаа бол энэ нь болох болоод л ийм шийдвэр гаргаж байгаа байх. Ингэх юм бол иргэд зөв хүнээ сонгож гаргаж ирнэ гэж тооцож үзээд ийм шийдвэрт хүрч байгаа биз. Ер нь тэгээд болохгүй гэх зүйл байхгүй шүү дээ. Болгохын төлөө л ажиллах хэрэгтэй.

 

 

Х.Мэнджаргал: Бид хэнийг ч сонгосон, аль ч намыг сонгосон ард түмний амьдрал дээрдэж байгаа юм алга

Сонгууль өгөх нь хэнд ашигтай байгаа юм бэ. Бид хэнийг ч сонгосон, аль ч намыг сонгосон ард түмний амьдрал дээрдэж байгаа юм алга байна шүү дээ. Гол нь зөв хүнээ л сонгох хэрэгтэй байх. Олон намын тогтолцоо үүссэнээс болоод ард түмнийг тал тал тийш нь харуулчихаад өдрөөс өдөрт амьдрал нь доошилж, ядуурал ихсээд байна. Би хөдөөний хүн. Нэгдүгээр эмнэлэгт үзүүлэх гээд л бүтэн өдөр оочерлож байж үзүүллээ. Дээрээс нь бараа бүтээгдэхүүн гурил будааны үнэ өдрөөс өдөрт өсөөд л байдаг. Хөдөөний бидний амьдрал бол хэцүү л байдаг. Нам л яриад байхаас иргэдийнхээ амьдралыг мэдэхгүй байна шүү дээ. Орон нутагт ч ялгаагүй бүх юмны үнэ өссөн. Махны үнэ гэхэд л 13-15 мянган төгрөг болчихсон байна.

Х.Соёл

 

25
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

64.119.17.163Зочин   • 6 сарын 8. 12 цаг 57 минут

Урьд соц-ын үeд 5 жилийн төлөвлөгөө гэж батлаад л санхүүжилтаа хувиарлаад явдаг байсан биз дээ. Одоо тойрогт гэж гишүүдэд мөнгө хуваахыг л болиод улсаа хөгжүүлэх нэгдсэн төлөвлөгөөний дагуу явбал болмоор юм . Тойрог бүрээс нэгдсэн төлөвлөгөөнд оруулах ажлыг ул суурьтай судалж оруулах эсэхийг шийдэхэд л болмоор юм. Улсын төлвлөгөөний комис гэж мундаг газар байлаа даа

64.119.17.163Иргэн   • 6 сарын 8. 12 цаг 49 минут

Ойлгохгүйл байна шүү. Сонгууль өгөхдөө хүн бүр нэг дор 76 нэр дугуйлах юм уу. Тэгвэл ч ёстой бүтэхгүй дээ. Сонгууль хэд хоног үргэлжлэх бол . Эхний хэдэн нэрийг нилээд бодож дугуйлаад үлдсэнийг нь автоматаар дуусгахын мөн болж дугуйлна. Eр нь 76 хүргэж дугуйлахгүй дээ.

103.10.23.111БУРУУ ЦОЛМОН   • 6 сарын 10. 10 цаг 18 минут

СОНГУУЛИЙН СУРТЧИЛГААГ ЗӨВХӨН МЭДЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ХИЙХ СОНГУУЛИЙН СУРТЧИЛГАА ХЭМЭЭН БАЙР ГАРГАЖ ХҮН ЦУГЛУУЛАЖ ХАХУУЛ ЛУЙВАР ХИЙДЭГИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ОЛОН НАМУУД СОНГУУЛЬД ОРДОГҮЙ ЗӨВХӨН УЛС ТӨРИЙН ГУРВАН ХҮЧЭНД НАМУУД НЭГДЭЖ СОНГУУЛЬД ОРДОГ БАЙХ ОДООГООР ХАРХАД ,МАН -АН - ШУДРАГ ЁСНЫ ТӨЛӨӨХ НАМУУД АРД ТҮМНИЙ НЭГДСЭН ЭВСЭЛ ГЭСЭН ГУРВАН УЛС ТӨРИЙН ХҮЧ СОНГУУЛД ОРОЖ БОЛОХ ЮМ ШИГ ЭНГЭЖ ЧАДВАЛ МОНГОЛ УЛС НЭГ ТОЙРОГ БОЛОЖ БОЛНО ОДОО ХОРОО БҮРД МАН -АН ИЙН ҮҮРИЙГ БАЙРУУД МАШ ОЛОН БОЛОЖ БАЙНА ЭНЭ БОЛ НӨГӨӨ ХАХУУЛ ШҮҮ

103.229.123.130Зочин   • 6 сарын 6. 12 цаг 25 минут

ZUV JALGADOVNII UZEL ARILNA NIIT ARD TUMEND TANIGDAJ UNELEGDSEN HUMUUS SONGOGDONO BAS MUNGUNII SONGUULI BOLOHGUI BOLNO

66.181.188.82зочин   • 6 сарын 6. 11 цаг 52 минут

зөв тэхдээ 800 дэр дэвшигч байлаа гэж бодоход намын дараалалаар биш НЭРСИЙГ ҮСГИЙН дараалалаар жагсаах хэрэгтэй. ард нь намыг бичдэг юм байгаа биз.

66.181.188.82ИРГЭН   • 6 сарын 6. 11 цаг 54 минут

ЗӨВ ТЭГҮҮЛ ЖИНХЭНЭ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ БОЛНО.

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 11 цаг 49 минут

эрх барьж байгаа намын ганц зөв хийх гэж байгаа том өөрчлөлт байна дэмжиж байна. 30 жил өөр системээр явж ирсэн хөгжсөн зүйл алга. өөрчлөлт хэрэгтэй.

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 11 цаг 46 минут

УЛС ОРНЫ ХӨГЖИЛ БИШ ЗӨВХӨН ТОЙРОГТОО ЯАЖ ТААЛАГДАХ УУ БУСАД НЬ ХАМААГҮЙ МЭТ ААШИЛЖ АРД ТҮМНИЙ ТАТВАРААР БОССОН ХЭДЭН ТӨГРӨГӨӨ ДЭМИЙ ЗҮЙЛД ҮРЭН ТАРАН ХИЙХИЙГ АЖИЛ ХИЙСЭН ГЭЖ БОЛОХГҮЙ. УЛС ОРОНД ЧИНЬ ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БАЙНА.

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 11 цаг 42 минут

МАШ ЗӨВ ЖАЛГАНЫ БОДЛОГО БИШ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХ ЦОГЦ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ. А.СҮХБАТ МЭТИЙН СУЛ ГИШҮҮД ДАХИЖ ГАРАХГҮЙ САЙН ТАЛТАЙ.

202.21.107.42ӨВ   • 6 сарын 6. 10 цаг 46 минут

Зөв зөв

202.131.249.202Зочин   • 6 сарын 6. 10 цаг 46 минут

76 noxoin golog songoe,ene tord yu ch baisan yadag yum pizdaa gej,

202.21.99.226Зочин   • 6 сарын 6. 9 цаг 47 минут

30-н жил залхаасан болохлоор хүмүүс шударга ёс тогтоож чадсан намд л өгнө гэж байна. Юу хийж бүтээсэн нь гол биш зөвхөн хөгжлийн үндэс болсон ШУДАРГА ёс.

202.21.99.226Зочин   • 6 сарын 6. 9 цаг 45 минут

Цөөхөн хүмүүс нам хэрэггүй гэдэг боловч сонгогчид нам харж л сонголтоо хийдэг юм билээ. Тиймээс ч өнгөрсөн сонгуулиар АН балалсан учраас МАН гарсан. Ирэх сонгуулиар МАН гарна даа. Хүмүүстэй дэмий ярьж байгаад улс төржихөд тэгж л яриад байх юм.

202.131.231.26Зочин   • 6 сарын 6. 9 цаг 42 минут

Попуудад зориулсан өөрчлөлт. Хүрэлсүх, Оюун-Эрдэнэ, Батзандан, Жавхлан гэх мэтэд

202.9.42.185Зочин   • 6 сарын 6. 9 цаг 26 минут

Хурэлсухд ман хэрэггуй болсны нэг жишээ ийм сонгууль ийм сонгуулиар намаас бараг хун гарч ирэхгуй попувд бол бугдээрээ гарна тэгээд баахан бие даагчидаас бурдсэн парламент бурдэнэ тэд нарыг жавхлан шиг монгоор худалдаж аваад попууд хуссэнээ хийнэ урьд нь жижиг тойрог байхад хуссэн ч хусээгуй ч ман ан ы нэр дэвшигчицн аль нэгийг автоматаар дугуйлдаг байсан бол одоо 76 г сонгох хун нэг байхгуй болно тэхлээр энэ сонгуулийн нэг давуу тал нь ман ан ыг парламентад оруулахгуй гэсэн уг юм

202.21.99.226Зочин   • 6 сарын 6. 9 цаг 15 минут

Уг нь нутаг, жалгын үзлээр биш нэгдсэн томоор харж асуудлыг шийдэх нь чухал. Тиймээс зөв байх аа. Сонголтын хувьд бол хэдхэн хоног бодох биш сонгогчид өөрсдөө одооноос бодож төлөвлөж, тухайн үеийн хоосон хэрэгжих боломжгүй амлалтад хууртахгүй байх нь л чухал.

122.201.24.83Зочин   • 6 сарын 6. 9 цаг 13 минут

манан мафиас бусадад нь өгье. мафиас салах амархан боллоо

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 9 цаг 10 минут

тойрогтоо таалагдахын төлөө биш эх орныхоо хөгжлийн төлөө ажилдаг байх хэрэгтэй маш зөв

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 9 цаг 07 минут

СОНГОХ ХҮНЭЭ АЛЬ ЭРТ ТОДОРХОЙ БОЛГОЦОН БАЙДАГ УЧИР ИРГЭД ҮСГИЙН ДАРААЛАЛААР ****** ДУГУЙЛЧИНА ЯМАР Ч АСУУДАЛГҮЙ ШҮҮ ДЭЭ

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 9 цаг 04 минут

нутгийн хүү нэртэй дэмий гишүүд их байгаа а. сүх бат мэтийн тэгэхээр маш зөв зүйл

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 9 цаг 01 минут

халх, дүрвэд, дархад, торгууд, цаатан байна уу бүгд монгол улсын иргэн тул монгол улсын бодлого доор л явыш дээ тэгэхгүй бол орон хүчээр намын шахаасаар очисон СУЛ гишүүд их байдаг. нэг тойрог-нэг санал болсоноороо сул гишүүдэд хаалт болж өгч шинэ залуу чадварлаг залуус улс эх орныхоо бодлого тодорхойлоход тус нэмэр болно.

202.21.99.226Зочин   • 6 сарын 6. 9 цаг 00 минут

Улс байгаа цагт сонгууль явж л таарна. Нэг тойрог уг нь зөв. 76-н хүн нэг ойлголт, бодлоготойгоор улсын төлөө шийдвэрүүд гарна. Хүнээ сонгож чадах уу гэдэгт оруулчих юмсан гэсэн зөв хүнээ хүн бүр аль эрт бодчихдог юм билээ. Асуудалгүй байх аа.

66.181.188.82ЗОЧИН   • 6 сарын 6. 8 цаг 58 минут

МАШ ЗӨВ ТОГТОЛЦОО НЭГ УЛС НЭГ БОДЛОГЫН ТӨЛӨӨ ЯВДАГ БАЙХ ХЭРЭГТЭЙ ЖАЛГА ДОВНЫ БОДЛОГО БИДНИЙГ УРАГШ ЯВУУЛАХГҮЙ БАЙНА.

66.181.161.107Зочин   • 6 сарын 6. 8 цаг 45 минут

Ая холбогдол үгүй сонгууль явуулах хэрэггүй

202.70.44.46Зочин   • 6 сарын 6. 8 цаг 34 минут

энэ шагж гэж **** юу ч мэддэггүй мал бна даа, тооллого шиг амархан юм байдаггүй гэдгийг мэддэггүй юм байх даа, ядаж энэ Мэнджаргалаас суралцмаар юм

Шинэ мэдээ

Архангай аймагт дахин нэг уурхайг хаалаа4 цаг 42 минутын өмнөАНУ-тай нууц хэлэлцээ хийсэн гэж Н.Мадуро мэдэгджээ8 сар 23. 18:00Агаарын бохирдол сэтгэл санааны гүн хямралд орох магадлалыг нэмэгдүүлдэг8 сар 23. 17:55Та сэтгэлзүйн ямар хэв шинжтэй вэ8 сар 23. 17:50Цөснөөс нь 1898 чулуу гарчээ8 сар 23. 17:45Итали: Гар утасны хамааралтай өсвөр насныхныг албадан эмчилнэ8 сар 23. 17:40Монголын хөлбөмбөгчид Европт анх удаа тоглов8 сар 23. 17:35Америкийн анхны уугуул нутгийн иргэд Монголорхуу байсан гэжээ8 сар 23. 17:30Венесуэл БНАСАУ-д Элчин сайдын яамаа нээжээ8 сар 23. 17:25Кантас Эйрвэйс 19 цагийн шууд нислэг туршина8 сар 23. 17:20Та цэнхэр гадил байдаг талаар сонсож байсан уу8 сар 23. 17:15Мохамед Салах VAR-д дургүй8 сар 23. 17:10Загвар өмсөгч О.Билгүүний халуун шивнээ8 сар 23. 17:05Улаан бурханы вакцинжуулалтад хамрагдахыг уриална8 сар 23. 17:00Английн телевиз Владимир Путины тагнуулч байсан үеийн тухай кино бүтээж эхэлжээ8 сар 23. 16:55Ж.Болсонару: Амазоны түймрийг унтраах нөөц бололцоо хомс байна8 сар 23. 16:50Төгс арьстай болох ГАНЦ арга…8 сар 23. 16:45Л.Пүрэвдорж: “Төрийн мөнгөний бодлогын Үндсэн чиглэлийг УИХ-аас батална” гэсэн заалтыг Үндсэн хуулиас хасах ёстой8 сар 23. 16:41Хүүхдэдээ цагаан хоол идүүлж хатингаршуулсан эцэг эхийг яллав8 сар 23. 16:40Илон Маскийн сансарт илгээсэн автомашин нарыг бүтэн тойрчээ8 сар 23. 16:35Дөрвөн настай Х.Ивээл Оросын телевизээр оюун ухаанаа сорино8 сар 23. 16:30“Morrisons” компани дэлгүүрүүдээ хааж, ажилтнаа цомхотгоно8 сар 23. 16:25Малчид, ард иргэд, тариаланчидын анхааралд8 сар 23. 16:20Тейлор Свифт хуучний дуунуудаа шинэчилнэ8 сар 23. 16:15АНУ болон "Талибан" хөдөлгөөний төлөөлөгчдийн ээлжит хэлэлцээ эхэлжээ8 сар 23. 16:10ФОТО: Солонгосын хамгийн алдартай 25 кпоп эмэгтэй хамтлаг8 сар 23. 16:05Эрик Сегал ба гологдсон кино зохиолоос Бестселлер роман болж хувирсан түүний "Хайрын түүх"8 сар 23. 16:00Хонконгийн жагсаалын талаарх ташаа мэдээлэл бүхий “YouTube” сувгуудыг хаажээ8 сар 23. 15:55Форбес зөвлөж байна: Элон Маскын амьдралын 10 ДҮРЭМ8 сар 23. 15:50Б.Бямбадорж: Улсын эмнэлэг хувьдаа авах гэж гүйх ёс суртахууны доройтол, хэтийдсэн шунал надад байхгүй ээ8 сар 23. 15:45
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.