6-р сарын 6
8 цаг 55 минут

Сэтгэл татам богино өгүүллэгүүд

20 орчим насны залуу аавын хамт гал тэргэнд суужээ. Тэрээр яг л бяцхан хүүхэд шиг чангаар хашхираад “Ааваа, ааваа.. Энэ хардаа тэнгэр дээр үүл нисээд байна. Хөдлөөд байна шдээ ааваа...” гээд яг л нялх хүүхэд шиг гал тэргэн дэх бүх хүнийг сонстол орилжээ.
 
Үүнийг нь сонссон нэгэн хүн дооглонгуй өнгө аясаар “Та наад хүүхдээ эмнэлэгт үзүүлэхгүй юм уу?” гэж хэлсэн байна. Хүүгийн аав хариуд нь: “Үгүй ээ одоо хэрэггүй болсон. Хүү маань төрөлхийн сохор юм. Харин хагалгаа хийлгээд дөнгөж сая эмнэлгээс гараад явж байгаа нь энэ” гэжээ.
 
-------------------------------------------
 
2. Зааны тавилан:
Нэгэн аялагч залуу хөдлөх ч үгүй, хол явах ч үгүй нэгэн заантай тааралджээ. Залуу эзнээс нь очиж “Энэ заанууд яагаад чөлөөтэй явахгүй байгаа юм бэ?” хэмээн асуухад хариуд нь:
 
“Зааныг тугал байхаас нь хөлийг нь модтой холбосон олсоор уядаг юм. Тэд эхэндээ явах гэж оролддог ч, уяанаасаа зүүгдэж унадаг учраас өөрийгөө хол явж чадахгүй гэдэгтээ насан туршдаа итгэдэг болчихдог юм” гэжээ. Яг л энэ зааны ижил бид эртнээс итгэсэн тэр л зүйлсээсээ болж “Хэзээ ч хийж чадахгүй” хэмээн боддог. Тиймээс та нэг удаа унасан эсвэл олон удаа бүдэрсэн аль нь ч байсан, тухайн зүйлийгээ “бүтэхгүй” гэж бодох хэрэггүй.


3. Мэлхийг хэрхэн чанадаг вэ?
Та нэг өдөр мэлхий чанах хэрэгтэй болжээ гэж бодъё. Зүгээр л усанд хийгээд чаначихна юу нь тийм хэцүү гэж?... хэмээн бодох байх. Гэвч тийм биш ажээ. Та буцалсан халуун устай тогоонд мэлхийгээ хийвэл үсэрч гарч ирэх учраас маш их цагийг мэлхийтэй хөөцөлдөхөд зарцуулах болно.
 
Харин та эхлээд мэлхийгээ хүйтэн усанд хийгээд дараа нь аажмаар усаа халаах хэрэгтэй. Мэлхий эхлээд юу ч мэдрэхгүй чөлөөтэй сэлэх болно. Удалгүй бүлээхэн байна уу?.. хэмээн бодож эхэлнэ. Үүний дараа нэг их удалгүй мэлхий чанагдах ажээ.

Үүнийг олон янзаар тайлбарладаг байна:
1. Муу зуршилд хүмүүс хэрхэн аажим аажмаар автдагийг илэрхийлж байна 
2. Хэн нэгэн чамд муу зүйл хийж байхад хүмүүс анзаардаггүй. Зүгээр л итгэдэг.
3. Мөн хэн нэгнийг өөрийнхөө хүслээр байлгахын тулд энэ мэлхий чанах аргыг ашиглах хэрэгтэй бөгөөд хэн ч шууд өөрчлөгдөхийг хүсдэггүй учраас бага багаар дасгах хэрэгтэй хэмээн үздэг хүмүүс ч бий.
1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

202.72.245.122а   • 6 сарын 10. 9 цаг 19 минут

өгүүллэг биш тэмдэглэл

Шинэ мэдээ

ГУББГ: Ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад ажиллаж байна10 минут 31 секундын өмнөӨнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана16 минут 30 секундын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд38 минут 41 секундын өмнөУлаанбаатар-Дархан чиглэлийн замыг хаасантай холбогдуулан түр замаар зорчих чиглэл1 цаг 3 минутын өмнөДурангаар бөөр авах мэс заслыг Aрхангай аймагт анх удаа хийжээ1 цаг 43 минутын өмнөҮндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлэгт АН ямар байр суурь баримтлах вэ1 цаг 53 минутын өмнөӨнгөрөгч  зургадугаар сард монголчууд 6259 шинэ хүнээр бүл нэмжээ2 цаг 13 минутын өмнө11 жил морь дагасан мотоцикльтой цагдаа2 цаг 23 минутын өмнөӨнөөдрийн зурхай2 цаг 37 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 52 минутын өмнөЭрхэлсэн ажилдаа амжилт гаргасан цагдаагийн алба хаагчдыг цол, тэмдгээр шагналаа7 сар 18. 18:12УИХ-ын нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталлаа7 сар 18. 17:04Хоёр дахь хүүхэд мэндэлсний дараа таны мэдрэх 11 зүйл7 сар 18. 17:00Хүн төрөлхтөн улам мулгуу болж байна гэв7 сар 18. 16:55Зургаан настай хүү 4600 удаа суниажээ7 сар 18. 16:50Маргааш цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 18. 16:45"Game of Thrones" цуврал 32 төрлөөр Эммигийн шагналд нэр дэвшлээ7 сар 18. 16:40ДОХ-ын хоёр тохиолдол нэмж бүртгэгджээ7 сар 18. 16:35Зуны амралтаараа уншвал зохих 10 ном7 сар 18. 16:30“Чернобыль” “Эмми авардс”-ын 19 номинацид нэр дэвшлээ7 сар 18. 16:25"Гаатуу"-гийн гараас мултрахгүй7 сар 18. 16:2071 жил ханилсан хос нэг өдөр таалал төгсчээ7 сар 18. 16:15''Гурван охин” хамтлагийн дуучин Х.Ану ээж болжээ7 сар 18. 16:10Лимонтой ус биеэс хорт бодисыг гадагшлуулдаг7 сар 18. 16:05МУГТ Н.Төгсцогт найз бүсгүйгээ танилцуулав7 сар 18. 16:00Чарльз Баркли “шинэ од” Зайон Уильямсонд турахыг зөвлөв7 сар 18. 16:00Б.Лхамдарь: Ургамал тоосоо гөвөх цагт цонхоо хаах хэрэгтэй7 сар 18. 15:55ДЭМБ-аас Конго улсад онц байдал зарлалаа7 сар 18. 15:50Чимээгүй, гэмгүй хохирогчид буюу Лидицегийн 82 хүүхдийн хөшөөний түүх7 сар 18. 15:45Т.Дэлгэрмөрөнгийн дэгжин гүнжүүд7 сар 18. 15:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.