2019 оны 6-р сарын 6
11 цаг 10 минут

"ЖДҮДС-аас зээл авах хүсэлтэй иргэдийн төслийг энэ сарын 10 хүртэл хүлээж авна"

    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах ажил орон даяар явагдаж байна. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжин, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа талаар ЖДҮХС-ийн Захирал Б.Батцэцэгээс тодрууллаа.

-Төсөл хүлээн авах үйл явц ид өрнөж байна. Иргэд, аж ахуй нэгжүүд хэр идэвхитэй хамрагдаж байна.

Бид тавдугаар сарын 27-ноос жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах, зээлийн өргөдөл хүсэлтийг авч эхэллээ. Энэ ажил 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж байна. Улаанбаатар хотод жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна. Хөдөө орон нутаг 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авч байгаа. Одоогийн байдлаар 85 төсөл хүлээж авсан байна. Өвөрхангай, Баянхонгор, Ховд аймгуудын үйл ажиллагаа амжилттай бүртгэгдээд явж байна.

-Олон нийтийн оролцоог тэгш хангахаар зээл олгох журмыг шинэчилсэн гэж ойлгосон. Шинэ журмаараа төсөл хүлээн авах одоогийн процесст ямар өөрчлөлт орсон бэ?

Төслийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахын тулд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олон нийтэд нээлттэй, ил тод мэдээллээр хангаж, зөвөлгөө дэмжлэгийг газар дээр нь өгч ажиллаж байна. Өдөрт дунджаар 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл ирж төслөө хэрхэн бичих, бичихдээ юуг анхаарах, ямар бичиг баримт бүрдүүлэх, хаана хэзээ очиж материалуудаа өгөх гэх мэтээр олон зөвөлгөө мэдээлэл авч байгаа нь энэ жилийн үйл ажиллагааны онцлог байна. 

-Төсөл ирүүлж байгаа иргэн, аж ахуй нэгж юун дээр илүү анхаарах шаардлагатай байна вэ?

Төсөл ирүүлэгч иргэдэд анхааруулахад зургадугаар сарын 10-ны 17 цаг 30 минутад төсөл хүлээн авах хугацаа зогсоно.  Энэ жил төсөл хүлээн авах ажиллагааг цахим ертөнц ашиглан, программаар дамжуулан хүлээн авч байгаа учраас товлосон цагаас өмнө төсөл ирүүлэгчид шаардлага хангасан төслөө ирүүлэхэд анхаарах хэрэгтэй. Мөн банкаар дамжих, сангаар дамжих гэсэн хоёр сонголт бий. Тиймээс  хамгийн гол нь тухайн шаардлага хангасан төсөлд материалаа бүрэн бүрдүүлээд өгсөн тохиолдолд Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн төсөлд хамрагдах бүрэн боломжтой. Жижиг дунд үйлдвэрээс зээл олгох журмын хүрээнд хуанлийн 14 хоног гэсэн учраас бид зургадугаар сарын 8-9-ний амралтын өдрүүдэд өглөөний 08:30 минутаас оройн 17:30 минут хүртэл ажиллана. Хамгийн сүүлийн өдөр буюу зургадугаар сарын 10-нд ч энэ хувиарын дагуу ажиллана. Тухайн  төсөл нь хэрэгжих болмжтой, зах зээлд танигдсан, төслийн хүрээнд олгох зээлийн таван жилийн хугацаанд өөрийнхөө төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, импортыг орлох, экспортод гаргахад анхаарсан төсөл байх юм бол дэмжигдэх магадлал өндөр байх болов уу. Мөн Засгийн Газрын 190 дүгээр тогтоолоор жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тэргүүлэгч чиглэл хэмээн батлагдсан. Энэ чиглэлүүдээс үйл ажиллагааг явуулах төслийг урт хугацаанд хэрэгжүүлэх иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа найдвартай, санхүүгийн хариуцлага байгаа тохиолдолд төсөл дэмжигдэх магадлал мөн адил өндөр байна. Тэгэхээр сайн боловсруулагдсан, хэрэгжих боломжтой  төсөл байвал илүү үр дүнд хүрнэ гэж ойлгож болно.

   Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан урт хугацаатай олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэдээс төсөл хүлээн авах үйл явц хэрхэн явагдаж байгаа талаар асуулаа.  

 "Гарамгай нэгдэл" ХХК-ийн захирал Д.Моёор:  Үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна

Би жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас дэмжлэг авахаар төслийн материалаа бүрдүүлээд, зөвөлгөө авахаар ирсэн. Одоо үзүүлж байгаа үйлчилгээ нь нээлттэй ч, шалгуур өндөртэй санагдаж байна. Дөрвөн үе шаттай шалгаруулах юм байна. Төслөө хүлээн авсан, бүртгэсэн, сонгон шалгаруултад орлоо, шалгарлаа гэсэн дөрвөн үе шатны талаар мэдээлэл гар утсанд мессежээр ирэх юм байна гэж ойлголоо.

"Төөдөө шувууд" ХХК-ийн захирал Т.Лувсандорж: Материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа олгож байна

Энэ жилийг Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжих жил болгосонд таатай байна.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, тэр дундаа хүнсний үйлдвэрлэл эрхлэгч бид бүхэнд өгөөжтэй зүйл боллоо гэж бодож байна. Төсөл хүлээн авах, зарлан мэдээлэх, сонгон шалгаруулах ажлыг сайн зохион байгуулж байна. Төсөл хүлээж авах хугацааг зарлахаасаа өмнө тодорхой хугацаа бидэнд өгсөн.  Мөн энэ жил төсөл хүлээн авах хугацааны хувьд өмнөх жилүүдийнхээс илүү олон хоног болсон. Тиймээс үйл ажиллагаагаа жижиг, дунд үйлдвэрлэл болгон өргөжүүлэх хүсэлтэй бизнес эрхэлж байгаа хүмүүст сайн төсөл бичиж,  материалаа бүрэн гүйцэт бүрдүүлж өгөх хангалттай хугацаа байна гэж ойлгож байна.

Миний хувьд 2013 оноос хойш өндөгний үйлдвэрлэл худалдаа эрхэлдэг. Өмнө нь  энэ төсөлд хоёр ч удаа материалаа өгөөд хугацаа нь дуусчихлаа, төсөлд хамрагдаж чадсангүй гэсэн шалтгаанаар дэмжлэг авч чадаагүй. Гэсэн хэдий ч энэ жил төслөө улам сайжруулаад дахин өгч даагаа нэхэх бодолтой байна. Дэмжлэг авч чадвал манай үйлдвэрийн үйл ажиллагаа өргөжиж үндэсний үйлдвэрлэлийн хөгжилд  үр өгөөжөө өгч, олон хүний ажил амьдрал сайжирна гэж бодож байна.

5
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.76Зочин   • 6 сарын 7. 3 цаг 38 минут

Awah....ezed...n.....todrooo.....bailgui

103.26.193.197Зочин   • 6 сарын 6. 14 цаг 26 минут

Муур нэхойны хоол хийдэг үйлдвэрт хэдэн тэрбумыг өгдөг бүтэхгүй сан.

202.126.89.7xan   • 6 сарын 6. 13 цаг 41 минут

ene zeel baritsaatai yum boluu jdv

202.179.27.206зочин   • 6 сарын 6. 13 цаг 02 минут

УЛС ТӨРИЙН ШУНАЛТАНГУУД АРД ТҮМЭНДЮМ ӨГЧ ХАРАГДААЧ ЖААЛ ЯВУУЛЖ ЯВУУЛЖ Л ШААРДЛАГА ХАНГААГҮЙ ГЭЭД БУЦААНА ШҮҮДЭЭ САЯ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮМҮҮСИЙГ ХНХЯАМНЫ САНЧИРМАА ТЭГЭЭД Л ХАСЛААДАА 20 ОН БОЛЖ ЭД НАРААС САЛАХ Л ХЭРЭГТЭЙ БАЙНАА АРЛ ТҮМЭН МИНЬ

202.131.228.118Зочин   • 6 сарын 6. 11 цаг 40 минут

ali hediin todorhoi bolson bgaa shuu deee

Шинэ мэдээ

АЙЛЧЛАЛ: Монголын нутгаар ХИЙН ХООЛОЙ барих төслийг эхлүүлэхээр тохиролцож, САНАМЖ бичигт гарын үсэг зурлаа2 цаг 53 минутын өмнөМалчид, иргэдэд зориулсан мэдээ12 сар 5. 18:05Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 18:00ВИДЕО: Дэлхийн аваргуудын дуэль ширүүн өрсөлдөөнтэй явагдлаа12 сар 5. 17:55Нэг сая ам.долларын чимхэл сандлаар үзэсгэлэн гаргажээ12 сар 5. 17:50“Дэлхий дүүрэн асуулт” доторх Монгол хүүхдийн хариулт12 сар 5. 17:45Давсгүй хоолны 10 жор12 сар 5. 17:40Токиогийн олимпийн бэлтгэл ажилд 10 орчим тэрбум доллар зарцуулаад байна12 сар 5. 17:35Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна12 сар 5. 17:30Марафоны тэмцээн өглөөний 07:00 цагт эхэлнэ12 сар 5. 17:25Мальтын “алтан паспорт” 25-50 мянган еврогийн үнэтэй12 сар 5. 17:20Дуучин CL шинэ дуунуудаа цацжээ12 сар 5. 17:15Шинэ байр худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай12 сар 5. 17:10“Явдаг үзмэр” Амараа яалт ч үгүй ганган12 сар 5. 17:05Хамтдаа 68 жил амьдарсан хос нэг хоногийн зайтай таалал төгсчээ12 сар 5. 17:0015 өрхийн 46 малчин 11,9 мянган толгой малтай отроор өвөлжиж байна12 сар 5. 16:55Хятад иргэдийн гадаад паспорт болон Монголд оршин суух үнэмлэх хил нэвтрүүлснийг илрүүлжээ12 сар 5. 16:50Монголын говьд авсан гэрэл зураг дэлхийн шилдэгт багтлаа12 сар 5. 16:50“MAMA” хөгжмийн наадмын хаалтыг BTS хамтлаг хийлээ12 сар 5. 16:45“The HU” хамтлаг Япон Улсад тоглолтоо хийнэ12 сар 5. 16:40Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлагдлаа12 сар 5. 16:39Кубын нэрт удирдагч Фидель Кастрогийн амьдралын тухай сонирхолтой баримтууд12 сар 5. 16:35Хүүхдүүдийг самар, өндгөөр хооллох нь харшлаас хамгаална12 сар 5. 16:30Таны нүдийг орой дээр нь гаргах Инстаграмын хамгийн ер бусын охид12 сар 5. 16:25АНУ-ын доктор Thomas Gasert-тай хамтран ажиллах гэрээ байгууллаа12 сар 5. 16:24Дүфүгээр пластик торыг орлуулж болно12 сар 5. 16:20Хоолоо сойх нь үс хуурайшиж, унах шалтгаан болдог12 сар 5. 16:15Амжилттай хүмүүсийн өглөөний 5 дадал12 сар 5. 16:10“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ12 сар 5. 16:05Эртний Египетийн эртний мумигээс шивээс илрүүлжээ12 сар 5. 16:00
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.