6-р сарын 6
15 цаг 45 минут

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестиваль эхэллээ

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮЯ, НЗДТГ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Монголын Мастер  тогоочдын холбоотой хамтран Монголд 2 дахь удаагаа Мишээл экспо үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийж, тэмцээн эхэллээ.

“Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн онцлог нь Дэлхийн Тогооч Нарын Холбооны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулагдаж, “Монгол Үндэстний уламжлалт өв соёл, хоол идээ ундааны соёл”-ыг олон улс,  дэлхийд таниулах зорилгоор Үндэсний уламжлалт хоол болох битүү хоолны онцлогийг харуулсан 500 ширхэг сархинаган битүү шөлний үзүүлбэрийг үзүүлэх юм. Мөн Монгол үндэстний битүү хоолны технологийг “Соёлын биет бус өвд бүртгүүлэх” ажлын суурийг тавьж байгаагаараа онцлогтой юм.

 Энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж үг хэлсэн юм. Тэрбээр Өнө эртний баялаг түүхтэй Монгол түмний хоол хүнсээ бэлтгэх арга ажиллагаа, хоол зүйн соёл, хооллох дэг ёс нь өөрийн өвөрмөц онцлогтой, түүхий эд нь хүний бие махбодид шаардлагатай аминдэм, шим тэжээлтэй, эмчилгээ сувиллын ач холбогдолтой юм. Дэлхий нийтээрээ даяарчлалд нэгдэн хөгжиж буй өнөө үед Монгол туургатны хоол, идээ, ундаа, тэдгээрийг боловсруулах, хадгалах, нөөцлөх, хэрэглэх уламжлалт аргыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, Монгол орны экологийн  цэвэр хүнсийг олон улсад бодитоор сурталчлахад энэхүү “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивалийн ач холбогдол оршиж байгааг онцлоод, энэ арга хэмжээнд Ази, Европ, Латин Америкийн 20 гаруй орны 100-аад тогооч, шүүгч нар хүрэлцэн ирж, ур чадвараа сорьж байгаа нь Монгол улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэв.

 Нээлтийн арга хэмжээнд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг, МХҮҮСНХ-ны тэргүүн, ММТХ-ны ерөнхийлөгч, үйлчилгээний гавьяат ажилтан Д. Буяндэлгэр, Дэлхийн Тогооч нарын Холбооны Хүндэт гишүүн биет төлөөлөгч тэмцээний ерөнхий шүүгч Paul Markus Bruschweiler, Монголын Кулинарийн Холбооны  Ерөнхийлөгч Н.Хандсүрэн, Октярь сангийн тэргүүн МУ-ын зөвлөх инжинер, мастер тогооч Х.Сэлэнгэ нар оролцов.   

ОХУ, БНХАУ, Энэтхэг, Солонгос, Турк, Хорват, Румын, Дани, Гүрж, Сири, Англи, Болгар гэх мэт 20 гаруй улс орны 100-аад тогооч, шүүгч, оролцогч нар оролцож, Ази болон Европ хоолыг үндсэн, амтлаг хоолны нэр төрлөөр “Залуу тогоочдын ганцаарчилсан болон багийн”, “Мэргэжлийн тогоочдын ганцаарчилсан болон багийн” тэмцээнүүдэд оролцож, мэргэжлийн ур чадвар, мэдлэгээ сорих юм. Мөн Олон улсын хоолны Мастер шоу үзүүлбэрийг оролцож буй орон бүр танилцуулах юм.

 
 
 
 
 
 
  
0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zaluu.com хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Эрүүл шүд-Эрүүл хүүхэд хөтөлбөрт 57838 хүүхэд хамрагдаад байна2 цаг 22 минутын өмнөМаргааш зургаан дүүрэгт цахилгаан хязгаарлана9 цаг 30 минутын өмнөКим Жон Унд хуягласан хоёр “Мерседес” автомашин худалдан авчээ9 цаг 35 минутын өмнөБразилийн цагдаа нар хуурамч Ferrari, Lamborghini-ийн үйлдвэрийг хаалаа9 цаг 40 минутын өмнөӨөрийгөө хөгжүүлэхэд тань туслах “МОНГОЛ ПОДКАСТУУД“9 цаг 45 минутын өмнөҮндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа9 цаг 50 минутын өмнөОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ9 цаг 50 минутын өмнөНЭМҮТ: “Тэмбүүг устгая” аян үргэлжилж байна9 цаг 53 минутын өмнөТа биднийг хэзээ нэг цагт алж болох киноны 10н буруу ойлголт10 цагийн өмнөОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна7 сар 17. 16:25Сошиал од Молдир Мекенбаева маргааш Монголд ирнэ7 сар 17. 16:20К.Кардашиан, К.Вест нар хүүхдүүдээ танилцуулав7 сар 17. 16:15Тоть шувуу бол төрмөл авьяастай амьтан...7 сар 17. 16:10Автомашины хачирхалтай ослууд7 сар 17. 16:05Эко дүүрэгт хаман хот тарвасны хүлэмж бэлэглэлээ7 сар 17. 16:02Хамгийн тачаангуй цусны бүлгийг тогтоожээ7 сар 17. 16:00Израиль: 9000 жилийн настай эртний хотын туурь олджээ7 сар 17. 15:55Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Халуун сэтгэл” хандивын аяныг зохион байгууллаа7 сар 17. 15:52Сэлэнгэ аймгийн долоон газар нутагт түймэр гарчээ7 сар 17. 15:50ТАНИЛЦ: Гадаадад тэтгэлэгт хөтөлбөрөөр суралцах шинэчилсэн мэдээлэл7 сар 17. 15:40“Төв номын сан” гурван сая гаруй номтой7 сар 17. 15:30Улс орны харах нүд, сонсох чих болсон “Эрүүгийн цагдаагийн алба“-ны 85 жилийн ой тохиож байна7 сар 17. 15:26Европын хамгийн том алмаз Архангельск мужаас олджээ7 сар 17. 15:25Лорд Кейнс ОУВС-д зочилсон нь7 сар 17. 15:20Урсула фон дер Ляйен Евро комиссын тэргүүнээр сонгогдлоо7 сар 17. 15:10"Эмээлт" зах дээр хонины нэхий үнэгүй, өлөн 2700 төгрөгийн үнэтэй байна7 сар 17. 15:05Гоо сайхны мэс засал аминд нь хүрчээ7 сар 17. 15:00Япончуудын хооллох соёлтой холбоотой 15 зөвлөмж7 сар 17. 14:50Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлын суудлаа өгөх хүсэлт гаргажээ7 сар 17. 14:45“Google”-ийг Хятадтай холбоотой эсэхийг шалгана7 сар 17. 14:40
© 2008 - 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.